antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 8, 2017 1 comment

Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарын хэрэг давж заалдах шатны шүүхэд шилжлээ

нийтлэсэн Admin

zuraaag

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр   Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарт Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ялын дээд хэмжээ буюу 24-25 жилийн хорих ял оноосон. Тэгвэл энэ сарын 3-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүхэд хэргийг  шилжүүлсэн байна.

Уг хэргээс   захиалагчийн хэргийг тусгаарлаж, захиалагчийг тогтоох хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа гэх мэдээлэл бий.

Сануулахад,  Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн хэвлэлийнхэнд хандсан билээ.   Тэд  Ц.Амгаланбаатарын шоронгоос Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын утсанд илгээж байсан гэх мессежийг дэлгэсэн юм. Шүүхээс 24-25 жилийн ял оноосныг шударга бус хэмээн үзэж  байгаа тэд эрх баригчдад хоёр шаардлага тавьж байна. Давж заалдах шатны шүүхийг шударгаар явуулахыг хүсч байгаагаа хэллээ. Мөн бидний хүүхдийг нэг жил таван сарын хугацаанд тарчлаан хорьсон. Тиймээс одоо байцаалтын явцад батлан даалтаар гаргахыг хүсч байна гэж байлаа. Хэрэг гарах үед буюу 1998 онд Б.Булганы өгсөн мэдүүлэгтэй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар огт таарахгүй байсан ч хуулийнхан энэ талаар огт мэдээлэл өгөөгүй. Шүүх хурлын дараа анхны ам зурагтай таарсан гэснээс өөрөөр Б.Булган хэрэгтнүүдийг таньсан гэж  хэн ч хэлээгүй. Тиймээс  давж заалдах шүүх хурлыг нээлттэй явуулж Б.Булганыг оролцуулж хэрэгтнүүдийг таниулах хэрэгтэй гэж тэд хэлж байна.

Мөн тэд Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн УИХ-ын чуулган дээр хэлсэн үгийг няцаасан галын дүгнэлтийн баримтыг хэвлэлийнхэнд өглөө. Улсын Ерөнхий прокурор “Энэ хүмүүс хэргээ нуун далдлахын тулд  дахин дөрвөн хүний амь хөнөөж галыг санаатай тавьсан” гэж мэдэгдсэн. Харин Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат тэр  гал нь цахилгааны утасны ашиглалтын буруугаас үүдэлтэй тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай нотлох баримтыг харуулсан юм. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2.1.1-д заасныг үндэслэн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай Орхон аймгийн Гамшгаас урьдчилан сэргийлэх улсын ахлах байцаагч, шадар ахмад А.Хашчулууны гарын үсгээр баталгаажсан тогтоол байв. Мөн тэрбээр “Улсын Ерөнхий прокурор гэдэг хариуцлагатай албан тушаал. Энэ том албан тушаал дээр байгаа хүн  ийм  худал зөрүүтэй мэдээлэл хийж, олон нийтийг төөрөгдүүлж байгаад бид үнэхээр харамсч байна. Бид цаашид олон улсын байгуулагад хандана. Мөн давж заалдах шатны шүүх хурлыг шүүхийн танхимд нээлттэй явуулж өгөхийг хүсч байна. С.Зориг агсны дүү С.Оюун ч мөн адил шүүх хурлыг шүүхийн танхимд нээлттэй явуулахыг хүссэн. Төрийн нууц гэх нэрийн дор манай өмгөөлөгчдийг энэ шүүх хурлын талаар ямар нэгэн мэдээлэл хэвлэлд өгөхийг хориглосон. Биднийг ч мэдээлэл тарааж болохгүй гэж анхааруулсан. Гэвч бид дуугүй байсаар гэмгүй, мөрөөрөө амьдарч байсан ах дүүсээ хэрэгтэн мэтээр ял авахыг зөвшөөрч чадахгүй. Монголын ард түмнээс энэ хэргийг үнэн зөв шүүж өгөхөд туслаач гэж гуйж байна” гэсэн юм. Мөн  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг бид гадаадын харьяат гэж гүтгүүлээд, ээж дээрээ уйлаад очиж байсныг харж байсан. Энэ хэрэгт гүтгэгдсэн хүмүүс ээжүүд дээрээ очих нь битгий хэл 20-30 жил хоригдох болчихоод байна. Ерөнхийлөгч та шударга байя гэж хэлж байсан. Энэ шүүх хурлыг нээлттэй хийж өгөөч. Таныг ард түмэн харж байгаа. Шүүгч, прокурорууд шударга, өргөсөн тангарагтаа үнэнч байгаач гэж хэлмээр байна. Тагнуул, цагдаагийн байгууллагынхан Б.Булган гэдэг эмэгтэйтэй мэдээж уулзсан байх. Б.Булган энэ хүмүүс биш гэж хэлсэн учраас шүүх хуралд оруулаагүй гэж харж байна. Хэрэв хэлсэн бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр багтаж ядсан мэдээлэл явж байх байсан. Энэ бүхнээс харахад хэргийг хаах гэсэн ичгүур сонжуураа алдсан явдал болж байна. Тагнуулынхан шоронд Ц.Амгаланбаатарыг манай дүү дээр дагуулж очсон байсан. Б.Булганыг ч мөн адил тэдэнтэй уулзуулсан гэж бодож байгаа” гэж байлаа.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • төрөө цэвэрлэе (February 08, 2017 2:17:53 pm )

    НАМын дарга нь хуулийн байгууллагуудаа удирддаг энэ тогтолцоонд шударга хуулийнхан ажиллахад хүнд байгаа. Тэр ерөнхийлөгчийн ШЕЗ болон ТТГ ын даргаар томилсон хүмүүсийг хар, дандаа хууль зөрчсөн гарууд байна. Хурц нь францийн хуулийг уландаа гишгэж хүн хулгайлсан нөхөр, Лүдэндорж нь согтуу жолоо барьж хүн дайрч алсан хүн. Эндээс Элбэгдорж гэгчийг хэн болохыг харж болно

antalya rent a car