antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 8, 2017 Comments are off

ОУВС-тай   зөвшилцөхгүй бол хуулиа өөрчлөх шаардлага үүснэ гэв

нийтлэсэн Admin

7aa3524a050718511dc6c3d900caa3db

ОУВС-ийнхантай хэрхэн яаж тохиролцох вэ гэдэг асуудал энэ өдрүүдэд ид үргэлжилж байна. Гэхдээ тус сангийн шинжээчид Төсвийн байнгын хорооныхонтой уулзах хүсэлт тавиагүй гэдгийг байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлж байна. Тэрбээр Хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт оруулахын тулд ОУВС-гийнхантай зөвшилцөх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн нь  зарим гишүүдээс шүүмж дагуулсан. Тэгвэл тэрбээр хэвлэлд ярихдаа  “Өрийн дарамт нэмэгдэж, валютын нөөц багассан ийм эмзэг үед ОУВС-ын “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж байж эдийн засгийн хүндрэлээ даван туулна. Энэ байр сууриа би 2014 оноос хойш илэрхийлж байна. Өмнө нь 2008-2009 оны Дэлхийн эдийн засгийн хямралын үед Монгол Улс ОУВС-ын “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсанаар хүндрэлийг богино хугацаанд гэтэлсэн. Тэр үед иргэд, ААН-үүдэд эдийн засгийн хүндрэл өнөө үетэй харьцуулахад харьцангуй бага мэдрэгдсэн байдаг. Гэтэл ОУВС-тай хэлцэл зайлшгүй хийх ёстой чухал үед Хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар УИХ-д Хөгжлийн банкийг хамаагүй болгож, Төсвийн тухай хуульд хамааралгүй болгох гээд байна. Улсын төсөвтэй тэнцэх хэмжээний томоохон зарцуулалттай банкны асуудал төсвөөс гарч, УИХ-аас гарсан тохиолдолд ОУВС үүнд сөрөг байр суурь илэрхийлэх нь ч ойлгомжтой. ОУВС-гаас олон төсөвтэй явах ёсгүй, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг УИХ-аас гаргаж, засгийн газар хэрэгжүүлэх ёстой гэж үздэг. Гэтэл ОУВС-д хамрагдах шийдвэрийн өмнө УИХ-ын энэ эрх байхгүй болох хууль эрх зүйн орчин үүсчих гээд байна. Тиймээс ч миний зүгээс үнэхээр ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах гэж байгаа бол харилцан зөвшилцөх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Хэрвээ бид ОУВС-тай энэ асуудлаар зөвшилцөхгүйгээр “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах гэрээ байгуулвал уг хуулийг дахин өөрчлөх шаардлага үүснэ. УИХ-ын гишүүд хуулийн төслийг баахан цаг гаргаж суугаад баталчихдаг. Дараа нь дахин өөрчлөхөөр нэг ажлыг хоёр хийнэ л гэсэн үг. Тэгэхээр бид асуудлаа эхнээс нь нэг мөр шийдээд, нөхцөл байдалтайгаа холбоод явах хэрэгтэй. Би энэ асуудлаар хоёр долоо хоног байр сууриа илэрхийлж, ОУВС-тай гэрээ хэлэлцээ хийж байгаа нөхцөл дотор энэ асуудал багтсан эсэхийг лавлахаар Засгийн газар, Сангийн яаманд албан бичиг хүртэл хүргүүлсэн. Хариу нь ирээгүй л байна.” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car