БНСУ-ын Пёнчан хотноо 2018 оны хоёрдугаар сарын 9-нд 23 дахь удаагийн Өвлийн Олимп хөшгөө нээхээр болоод байгаа билээ.Тэгвэл тус улсын төв банк уг олимпод зориулж 2000 воны дурсгалын цаасан мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэхээр болжээ. Эдүгээ Өмнөд Солонгос улсад 2000 воны мөнгөн дэсвгэрт ашигладаггүй юм. Харин дурсгалын мөнгөн дэвсгэрт нь мөнгөлөг цагаан өнгөтэй ба нэг талдаа цана, хоккей, тэшүүр зэрэг долоон төрлийн спортын зурагтай бол нөгөө талд нь цагаан барсын зурагтай ажээ. Энэхүү дурсгалын мөнгөн дэвсгэрт нь нийт 2 сая 800-н мянган ширхэг үйлдвэрлэгдэх бөгөөд энэ жилийн 10-р сарын эхээр худалдаанд гарах юм байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.