ТУЗ буюу Төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүд гэдэг ойлголт төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын тухайд бүрхэг талдаа байдаг. Нэг хүн хэд хэдэн төрийн өмчит компанийн ТУЗ-д багтдаг, тэдгээр газруудаасаа тогтмол цалин аваад л явж байдаг, өөр үүрэггүй жишиг манайд тогтчихсон. Хөгжлийн банкны асуудал дээр гэхэд хууль зөрчсөн олон асуудлын хажуугаар ТУЗ нь нүдээ аниад өнгөрсөн үү гэлтэй л ойлгогддог. Тэгэхээр манай тухайд ТУЗ гэдэг ойлголтыг жинхэнэ бодлого, ажил хэргийн түвшинд авч үзэх хэрэгтэй байгаа юм.
Түүнчлэн УИХ-ын 69 дүгээр тогтоолд тусгасан төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн төлөөллийг хэрэгжүүлж буй төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн зохистой харьцааг хангахаар 450 гишүүнийг өөрчлөн томилсон гэх мэдээлэл байгаа нь таатай хэрэг юм. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдэд хариуцлага тооцох тогтолцоог хэвшүүлэн ажиллаж байгаа гэх мэдээлэл гарч байна. Үнэхээр тийм бол сайн л хэрэг. Хариуцлагын зарчим нь хараат бус гишүүдэд ч адилхан үйлчлэх гэнэ.
Мөн Засгийн газрын 2013 оны тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам”-ын 3.7 дах заалтыг тус тус үндэслэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалингийн дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн буюу 480 мянган төгрөгөөс ихгүй байхаар шинэчлэн тогтоосон нь зөв зүйтэй явдал болов уу.
Тэгэхгүй бол ТУЗ-ийн гишүүд нь өөрсдийгөө сая саяар урамшуулсан явдал төрийн мэдлийн нэгэн банкинд гарч байсан билээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (February 08, 2017 3:51:56 pm )
ene TUZ-iin daanch algadaa eniigee ergej haraad odoo boliulaachdee yalan guya toriin omchtei erchim nuchnii baiguulaguudad daanch hereg alga
1 Comment