antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 30, 2017 8 comments

“БОЛОР ЦОМ-34″наадмын тэргүүн шүлэг “Тэр эмэгтэй”

нийтлэсэн Admin

1485755755588ed56b67ccf

“БОЛОР ЦОМ-34″наадмын тэргүүн шүлэг
Яруу найрагч Борхүүгийн Батсайхан:

Тэр эмэгтэй
Тэр эмэгтэйд би хайртай
Тэвэрч аваад үнсэхэд нь дуртай
Даарсаар очиход минь угтан авч
Бээрсэн гарыг минь бүлээцүүлж өгдөг
Гоо үзэсгэлэнт тэр хүнээс
Голт зүрх минь хайр мэдэрдэг ээ
Тэр эмэгтэйд би хайртай
Тэртээ холоос ч угтдаг нь дуртай
Халууцсаар очиход минь тоон авч
Хөлсийг минь арчин сэрүүцүүлж өгдөг
Гомдоож ердөө боломжгүй тэр хүнээс
Гоо үзэсгэлэнг илүүтэй мэдэрдэг ээ
Жирийн л нэг Монгол эмэгтэйгээс
Жинхэнэ хайрыг би мэдэрдэг ээ
Хайр гэрэлтүүлсэн тэр эмэгтэйг
Ээж гэдэг

——————————————————-

Өнчин аялгуу /Б.Батсайхан/

Их хотын анир дундах
Их утгын эгшиг дунд
Дурсамж дундаасаа жаргал хайсан дуучин
Өөрөөсөө бусдад жаргал бэлэглэсэн өнчин хүү
Цаг хугацааны манан цуулан уянгын наран мандаад
Цадиг түүхийн өргөн уудам үргэлжилсэн дуугаа дуулна
Хир болсон сайртай гараа сарвайж
Хүн болгоноос өглөг харан гуйлга гуйхгүй ч
Хиргүй тунгалаг гэгээн сэтгэлээр дуулахыг нь
Хэн ч анзаарч үл сонсоно, хэн ч уярлыг нь үл тооно
Бор зандангийн цэцэг шиг хүүхэд насаа
Ботгон буулианы зовлонтой бөн бөн буулиантай цуг үзсэн
Ерөөс тэр жаахан өнчин хүүг
Ертөнцийн аялгуу байхыг хэн байг гэх юм бэ
Гудманд сууж дуу дуулж байгаадаа
Гутарсан шинжгүй тэр хүүгийн нүдэнд
… уул будантаж харууслын манан хөшиглөж
Зоргоор хүслийн задгай омогшил нь
Энэ орчлонг эгшгээр дутаахгүй гэж
Ээждээ амласан ганцхан үнэнтэй
Уйлж ирээд уйлуулж буцдаг хорвоод
Дуу дуулж, дуулсаар буцах хүүгийн
Өнчин ганц хүслийн тэнгэр нь
Өнө мөнхийн яруу эгшигтэй
Ээжтэй хүүхдүүд ээждээ эрхэлж уйлна
Ээжгүй хүү ээжээ дурсаж дуулна
Өргөн хорвоо хайраараа дутаж уйлна
Өнчин хүү хайраа өргөж дуулна
Болор саран мэлмэрсэн тэргэл үдшээр
Бодлын цагаан зовлонгоо хугаслан
Дуучин хүү дуугаа дуулсаар тэнгэрт одлоо
Дурсаж хэн ч үгүйлсэнгүй
Дууг нь л харин орчлон цээжлээд үлдлээ
Дэндүү жаахан хүүгийн тув тунгалаг сэтгэлээс ургасан
Дэндүү буруу эгшиггүй цав цагаахан аялгуу
Бурхадыг аргадаж, дэлхийг хөглөх тарни байсан ч юм уу
Буцах үнэний харгуйг гэрэлтүүлсэн өргөл байсан ч юм уу
Дуугаар л дутааж болохгүй энэ уяхан хорвоод
Хайраар л дутааж болохгүй ээжтэй юм шүү дээ бид чинь
Их хотын анир дунд
Их утгын эгшиг дунд
Дурсамж дундаасаа жаргал хайсан дуучин хүү
Өөрөөсөө бусдад жаргал бэлэглэсэн өнчин аялгуу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Пурэв (January 30, 2017 7:05:58 pm )

    энэ яг шулэг юмуу?

  • Anonymous (January 30, 2017 10:21:49 pm )

    энэ тэгээд шүлэг үү яруу найраг яадаж яруу сайхан байх ёстой биш үү

  • цогоо (January 31, 2017 12:28:24 am )

    Yaryy nairag gedeg chin yran jaryy bdag bizdee bi iimerhvv hogiin iym zohioj chadnaa tarhinii tyraalaa gej

  • хэхэхэ элэг авахнээ... (January 31, 2017 7:40:56 pm )

    хэхэхэ элэг авахнээ… ээдээ энэ шүлэг. Мундаг шүлэг байна. ПЭЭ тэр эмэгтэйг ямар сайхан шүлэглээ вээ. ээ дээ тэр эмэгтэй…

  • з (February 02, 2017 10:24:57 pm )

    яруу эайраг ядуурчээ

  • oyuna (February 07, 2017 8:03:46 pm )

    Bi shulegiig shimtej sonirhodoggui ch taalagdsan shulgee 2 udaa unshdag. taashaal avdagaa. gehdee ene shulghiig 3 udaa unshihguinee

  • ГАЙХМААРАА (February 10, 2017 5:31:21 pm )

    ҮНЭН ГАЙХМААРАА. ОЮУНЫ ЯДУУРАЛ, ТАРХИНЫ ТУРААЛ.

  • Anonymous (February 14, 2017 4:06:56 pm )

    биширмээр сонгодог гүн агуулагтай гайхамшигтай

antalya rent a car