antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 30, 2017 3 comments

О.Амгаланбаатар: Бүсгүйчүүдээ биш бүтээгдэхүүнээ экспортлохсон…

нийтлэсэн Admin

11742763_10206507483901726_7437370780475415816_n448590611201509151144Загварын ертөнцийн залуучуудаас өөрийн үзэл бодол, өнгө төрхөөрөө эрхгүй ялгарч чаддаг О.Амгаланбаатар хэлье гэснээ хаана ч хэлчихдэг “шийртэй” эр гэж байгаа. Реклам сурталчилгааны зураг авалтад оролцож, загвар өмсөхийн сацуу томоохон арга хэмжээнд хөтлөгчөөр ажиллаж яваадаа тун ч бахархалтай ханддаг мань эр биеэ тоосон модель хүүхнүүдэд ёстой ясны дургүй нэгэн.

Тиймдээ ч хөшигний цаана нэгнээ өөлж гоочилсон өөдгүй охидын булайг дэлгэж, бэлтэй эрчүүдийн хүчээр өдий зэрэгтэй явааг нь илэн далангүй ярихаа амласан түүнд дургүйцэх хүмүүс ч цөөнгүй бий. Тэглээ гээд загвар өмсөгч залуу бууж өгөөгүй. Цахим ертөнцөд өөрийн үзэл бодлыг шулуухан илэрхийлдэг О.Амгаланбаатар өнөөдөр ийнхүү харамсан бичиглэжээ.

Тэрбээр “Эрээнд байгаа 1800 орчим, Хонконгт байгаа 200 гаруй, Сингапурт мөн төдий тооны гээд сурах, гэрээгээр ажиллах нэрээр мөн ч олон охидоо буруу зүгээр алдаж дээ. Бүсгүйчүүдээ биш бүтээгдэхүүнүүдээ экспортлохсон!!! Эргэж ирээд тэд маань ээж, хүний хань болно л гэнэ дээ. Болохоос ч яахав дээ!!! Жич: Албан бус ч дөхөх тоо баримтанд үндэслэв” хэмээн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэлээ. Гучин насны босго дөхөж яваа хэдий ч эхнэр авах тухайд төдийлөн бодох завгүй яваа тэрбээр ийнхүү эмзэглэх нь арга ч үгүй биз.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • зочин (January 31, 2017 9:24:48 am )

    монгол улс гэр бүлтэй залуусаа солонгосруу эксортлож өрх гэрүүд эзгүй ч гэр бүл салалт үндэсний аюулгүй байдалд хүрээд байхд анхаарл хандуулах газар байдагүй ээ монголд ажилхийх хүн олдохоо байсан со уваад баяжин гээд урдах нөхөд байхгүй хойгуур ч эхнэрохид н эдлэхээр шүлсээ залгажбна

  • irgen (January 31, 2017 12:24:07 pm )

    tord garsan hooson tolgoitonuuddaa heliiiicheee

  • irgen (January 31, 2017 12:26:02 pm )

    heliiiiiich

antalya rent a car