G -class бол автомашин сонирхогч тэр дундаа дээд зэрэглэлийн бартаат замын машин сонирхогчдын дунд хамгийн шилдэгт тооцогддог унаа билээ. Гэвч тус машины хөдөлгүүрийн хүч , бензин зарцуулалт гээд ашиглалтын зардал нь тэр чигтээ олон улсын байгаль орчинд ээлтэй технологийг дэмжих ногоон хөгжлийн бодлогын эсрэг гэж хэлж болно. Тэгвэл энэ асуудлыг шийдэх бүрэн цахилгаан G Class машиныг Австрийн баттерейны чиглэлийн гарааны бизнес болох Kreisel Electric танилцууллаа. Энэхүү байгаль орчинд ээлтэй G Class нь 360 КВ (482 морины хүч) хүртэлх цахилгаан гаргах хүчин чадалтай хоёр цахилгаан хөдөлгүүртэйгээс гадна ердөө 5,6 секундэд 96 км/цаг хүртэл хурдлах чадалтай ба энэ нь үндсэн бензин хөдөлгүүртэй G class аас илүү хурдан гэсэн үг юм. Дэвшилтэт баттерений ачаар тус машиныг нэг удаа цэнэглээд 300 км явах боломжтой тул бусад цахилгаан машинуудтай адил хурдан цэнэг дуусна гэж айх хэрэггүй бололтой. Одоогийн байдлаар тус машины прототайп загварыг Arnold Schwarzenegger ийн туслалцаатайгаар туршиж байгаа юм байна.
Холбоотой мэдээ
-
Б.БАТЖАРГАЛ 99972066 (February 03, 2017 8:57:45 am )
ИЙМ ТЭРЭГ ГАРАХ ЦАГ НЬ АЛЬ ХЭДИЙН БОЛСОН ТЭР БАЙТУГАЙ ЗӨГНӨЛТ КИНОН ДЭЭР ГАРДАГ ШИГ НИСДЭГ МАШИН Ч ОДОО ЭНЭ ЦАГ ҮЕД ГАРЧ ЭНЭ ТҮГЖРЭЛД, БАЙГАЛД ЭЭЛТЭЙ БАЙХ НЬ ДАМЖИГГҮЙ.БИ БҮР ДАВРААД НИСДЭГ ТАВАГ ШИГ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЛЭЭР ЯВЖ ҮЗЭХ ЮМ САН ГЭЖ МӨРӨӨДДӨГ.ХУДАЛДАН АВАХ БОЛОМЖ БАЙВАЛ ХОЛБОО ТОГТООНО УУ
1 Comment