antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 26, 2017 4 comments

АН-ын үүсгэн байгуулагчдын холбооноос гаргасан 9 шаардлага

нийтлэсэн Admin

1485395951588957ef5f0a8

Монголын Ардчиллыг үүсгэн байгуулагчид хэвлэлийн бага хурал хийж иргэдэд мэдээлэл өглөө. Монголд ардчилсан хувьсгалыг анх өрнүүлж байсан дөрвөн хөдөлгөөн нэгдэж, “Шударга ёс” холбоо байгуулжээ. Тэд АН-ын даргад нэр дэвшигчдэд дараах 9 шаардлага тавьж мөн тэр шаардлагыг хангаж байгаа нэр дэвшигчээ нэрлэсэн юм. АН-ын даргад нэр дэвшигчдэд тавьсан 9 шаардлага

1. Ардчиллын үнэт зүйлийг хамгаалагч, эрс шинэчлэгч

2. Эрх ашгийн зөв эрэмбэ дарааллыг хатуу баримтлагч

3. Шударга, зарчимч, тууштай

4. Өндөр боловсролтой, оуюнлаг

5. Гишүүд, дэмжигчдийн үгийг сонсдог, хүний эрхийг хамгаалагч

6. Ашиг сонирхолын бүлэглэлд ороогүй

7. Багаар ажиллах чадвартай

8. УИХ-д ард түмнээсээ сонгогдсон байх

9. Нэр цэвэр Мөн хэвлэлийн бага хурал хийх үеэрээ дараах асуудлуудыг онцлов.

Тус нам эрс шинэчлэлд хүрэхийн тулд удирдлагын төвлөрлийг задалж, шийдвэр гаргах эрх мэдлийг намын гишүүдэд, намын анхан шатанд шилжүүлэх ёстой гэж үзэж байгаа юм байна.

Үүсгэн байгуулагчдын холбооны тэргүүлэгч гишүүн Ж.Баасандаш “Манай орон 1992 онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан. Тухайн үеийн үндсэн асуудал нь төвлөрсөн захиргаадалтын системийг халах байсан.

Өнөөдөр нэг нь ч биелээгүй байна. Удирдлагын коммунист арга барил яг хэвээрээ байна. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын зааг ялгаа алга болсон. Ардчилсан намын энэ алдааг бүрэн засч сайжруулахгүйгээр Монголын төр сайн засаглалтай болж чадахгүй.

Улсын Их хурал болон орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээсэн. Энэ ялагдлынхаа шалтгааныг намын удирдлагад олон жил ажилласан нөхдүүд ойлгохгүй, олон жил удирдахдаа энэ намд салих оруулахгүй, ҮЗХ-г хуралдуулахгүй байсаар өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн нөхдүүд өөрсдөө намын даргад нэр дэвшээд явж байна.

Намын жирийн гишүүдээ дөрвөн жилд нэг удаа ашиглаад мартдаг энэ байдлаас ангижирмаар байна. Улс төрийн фракцуудаас салах ёстой. Нэр дэвшигчид ил тод нээлттэй үйл ажиллагаа явуулъя, нээлттэй мэтгэлцээний зарчмаар сунгаад оролцъё, үндэсний эрх ашгийг хамгаалах чадавхтай тийм Монголын ардчиллыг үүсгэн байгуулагч холбооны тэргүүлэгч гишүүн Д.Цогтбаатар “Монголын ардчилалд өнөөдөр аюул учраад байна.

Учир нь 1990-ээд оны үед залуучууд эрх чөлөөний суурин дээр тулгуурлан, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл баримтлалыг эрхэмлэн гарч ирсэн. Төрийн албыг төрлийн алба болгосон байна Дээрх 9 шаардлагын дагуу Иргэдийн өгсөн үнэлгээг дараах хүснэгтээр харуулав.

Үнэлгээ өгөхдөө нэг шаардлагыг бүрэн хангасан гэж үзвэл 1 оноо, хагас хангаж байна гэвэл 0,5 оноо, хангаагүй гэж үзвэл 0 оноо өгөх зарчмаар. Жнь: УИХ-д ялсан байх гэсэн шалгуур хангасан бол 1 оноо.

Эх сурвалж: Пүрэвээ Анужин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • зочин (January 26, 2017 10:48:03 am )

    Ардчилсан нам хэдхэн олигархи луйварчдынх биш монголын ард түмнийх хэн ч өмчлөх эрхгүй удирдлагаараа батзанданг сонгох нь зүйтэй нөгөө дөрөв бол нэгэнт бизнес бүлэглэлийн нөлөөнд автчихсан ямар ч чадваргүй амиа бодсон хүмүүс

  • эр хүн (January 26, 2017 2:26:07 pm )

    ок

  • иргэн (January 26, 2017 4:49:36 pm )

    Одоо нэмэргүй унаж буй байшинг яагаад ч нэмэргүй

  • журмын нөхөр чинь (January 26, 2017 8:45:40 pm )

    нуржээ.

antalya rent a car