antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 26, 2017 18 comments

Эмзэг эмзэг гэсээр л нислээ дээ, М.Энхсайхан!

нийтлэсэн Admin

527-135881848168460_325778420864392_1245255840_n

Швед рүү элчин сайдаар явах гэж буй Мэндсайханы Энхсайхан Тавантолгой төсөл ер нь хэцүүхэн болоод байгааг хэлжээ. Түүний хувьд Монголын Төмөр Зам ТӨХК-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаасаа халагдсан явдал нь Чингис бондын мөнгөний  тодорхой хэсгийг  Тавантолгойгоос Гашуун сухайтын чиглэлд тавих төмөр замын бүтээн байгуулалтад  зарцуулахдаа, эдийн засгийн  алдагдалгүй хувилбар болох нарийн царигтай замыг сонгох нь зөв хэмээн шийдвэрлэснээс болж байв. Мань эр дараа нь Монгол Улсын сайд гэх албан тушаалд суухдаа Тавантолгой гэдэг мега төслөөр занималдсан гэхэд болно. Амнаас нь унасан үг болгон тийш чиглэж, эмзэгхэн мега төслийн тухай ярьж байв. Гэхдээ З.Энхболд дараа нь  “Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын тухайн үед оруулсан ирж байсан хувилбар бол бантан байсан. Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрын оруулж ирж буй хувилбар Ч.Сайханбилэгийн оруулж ирсэн хувилбараас дээрдэх бус дордсон байгаа нь өнөөдрийн хийх гэж байгаа гэрээ ямар вэ гэдгийг харуулж байна” гэхчлэн ярьсан билээ. М.Энхсайхан мега төсөл эмзэг,  хатуу хүрвэл хагарчихна гэдгийг мэддэг л юм бол тэгж бантагнасан юм оруулж ирсэн нь ямар ч учиртай юм.  Ямартай ч тэрбээр news.mn сайтад өгсөн ярилцлагадаа Тавантолгойн талаар ярьсан байна.

Тэрбээр “Тавантолгой төсөл урагш ахиж байгаа шинж тэмдэг надад харагдахгүй байгаа. Өнөөх л хуучин хэрүүл уруулын шинжтэй явган яриаг л хэвлэл мэдээллээс харах юм. Тавантолгой болон бусад мегатөсөлд хандахдаа “ил тод байх”-ыг ажил хариуцаж байгаа хүмүүст зөвлөмөөр байна. “Ил тод бусаар хийгдэж байгаа аливаа мегатөсөл унах тавилантай” гэдгийг хатуу ойлгомоор байна. Энэ бол миний зөвлөгөө бишээ. Мегатөслийн шинжлэх ухаан ингэж зөвлөөд байгаа юм. Том төсөл мега гэж хэлэгдэхийн учир нь улс төржилт заавал дагуулдаг, хардлага, сэрдлэг дагуулдаг, хүний ааш араншинтай сүлэлдэж байдаг, олон сонирхлын уулзвар дээр оршдогт байгаа. Мегатөслийг амжилтанд хүргэх арга зүйд нь “ил тод байх” явдал заавал ордог. Үл тоовол мегатөсөл дэмий цаг, хөдөлмөр, мөнгөний гарз болох аюултай. Мегатөсөл бол хөгжлийн загвар модель юм. Дараа дараачийн мегатөсөлд Засгийн газар сэтгэлээ чилээгээсэй гэж бодож байна.

Тавантолгойн цахилгаан станцын төсөлд Японы Марубени компани хөрөнгө оруулагчаар тодорсон. Төслийн санхүүжилтийг бүрэн босгох их ажлыг банкуудтай амжилттай хийж байгаа гэсэн мэдээлэлтэй байгаа. Мөдхөн шаваа тавих байх гэсэн итгэлтэй байгаа. Энэхүү төсөл энэ цаг үед манай эдийн засагт тун тус болохоос гадна гадаадын хөрөнгө оруулалтад монголчууд хэрхэн хандах вэ гэдгийг харуулах жишэг төсөл болоосой гэж бодож байгаа. Улс төрчид яаруулах, төслийг түргэвчлэхийг шаардаж элдэв араншин гаргах явдал байлгүй яахав л гэж бодож байгаа. Японы хөрөнгө оруулалтыг битүүхэндээ эсэргүүцэх улс төртэй битгий хутгаасай гэж заримдаа санаа зовж байгаагаа шуудхан хэлчихье.” гэжээ. Мөн тэрбээр  “Жижигхэн хэмжээнд довоо шарлуулах хэмжээнд төр өөрөө бүгдийг хийнэ гээд байж болно оо. Дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд гэвэл үнэндээ манай төр дангаараа чадахгүй. Мегатөсөл асар их хөрөнгө мөнгө шаардана. Их мөнгө олохын тулд эхлээд их мөнгө зардал болгон гаргах шаардлагатай. Үүнийг манайхан ойлгодоггүй. Их хэмжээгээр нүүрсээ олборлохын тулд их том хэмжээний хэрэглэгчидтэй байх ёстой. Үүнийг бас манайхан ойлгодоггүй. Нүүрсийг нь гаргангуут гадныхан булаалдаад авах шахуу юм бодоод байж байдаг. Тогтвортой зах зээлээ олж баталгаажуулахгүйгээр том олборлолт хийхийн арга байхгүй. Монголчууд өөрсдөө мегатөсөл хэрэгжүүлж үзээгүй байна. Эрдэнэтийг оросуудаар, Оюутолгойг гадныхнаар хийлгэсэн, бидэнд мэдлэг, туршлага дутагдана. Гол нь санхүүгийн хувьд манай төр мегатөсөл хийх их хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж чадахгүй. Өр зээлийн дарамтанд байгаа Монгол Улсад банкуудаас төрийн нэр дээр зээл босгоно гэдэг бол худлаа гэдгийг ойлгох цаг болсон байхаа.” хэмээн ярьжээ.

Тэгэхээр М.Энхсайханы тухайд З.Энхболдын тодотгоод байснаар бол зуурсан тэр бантандаа үнэнч хэвээрээ байгаа гэдгээ илэрхийлжээ. Гэхдээ тэр тун удахгүй Швед явах гэж буй. Эмзэг эмзэг гэсээр л нислээ дээ, Швед рүү.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • зочин (January 26, 2017 10:20:48 am )

    энэ удахгүй шүүхий өмнө ирэх байхаа ха ха

  • зочин bna (January 26, 2017 12:19:15 pm )

    E,С болж Монголын эдийн засгийг жинхэнэ утгаар нь унагасан хүн дээ, гаалийн татварыг тэглэх,ганц авилга авсан Эрэлийн Эрдэнэбатыгаа 250 саяын татвараас чөлөөлөх ,бусдыг нь унагах гэх мэт …Жамьян гуайн хэлснээр ,,7 элчин сайд, 2 бирд гаргалаа,,гэж…ийм л түүхтэй хүн дээ.

  • Anonymous (January 26, 2017 12:50:33 pm )

    Тайван амар яаваарай таван толгойгоо мартаад ирээрээ чиний хийсэн балаг их шүү чин улс руугаа зайлаарай хужаа найз нар чинь ажил бүтээсэнгүй гээд хувийг чинь бэлдэж байгаа байлгүй дээ баяртай

  • Зочин (January 26, 2017 1:09:02 pm )

    Эдийн засгийн ашигтай нарийн цариг гээд байх юм. Хэдэн төгрөгийн ашгаас болж Монголын тусгаар тогтнол газар нутагийн асуудлыг ингэж хятадуудад өгөхөд хялбар болгож болохгүй. Хэдэн бор төгрөгнөөс илүү үнэтэй эх орон гэдэг юм байдаг юм. Яагаад ч нарийн цариг байж болохгүй, өргөн царигаар тавих ёстой. Тэр тус маа одоо хятадууд хүчтэй болж байгаа цагт шүү.

  • dorj (January 26, 2017 2:05:03 pm )

    MCS ees heden $ salgaj chadsangui dee.gehdee hulgain yum ugaasaa hereggui baidag.Ichood harin bitgii schwed ehner avchihaarai daa.zaluu ehnertei gee bizdee.

  • Anonymous (January 26, 2017 3:39:59 pm )

    Монголыг минь хорлосоор хорлосоор шанд нь ЭБИ түүнийг элчин болголоо.

  • цэцэг (January 26, 2017 3:42:01 pm )

    Оюун толгой бас Эрдэнэт хойноос нь орохоор бэлгэгдэж байна төр ард түмэнд үлдэх юмгүй хэдэн хүний халаас түнтийх юм боголгох гээд байгаа учираас Эрдэнэт , таван толгойг зориуд доривтой шийдэлгүй барьж байна тийм биш байсан бол хөдөлгөөнд оруулаад хэл амгүй явуулмаар байлаа за тэгээд яасан ч байсан энэ бүгд монголын ард түмэнийх

  • цэцэг (January 26, 2017 3:49:15 pm )

    утаа утаа л гэнэ улаанбаатарын гэр хороолыг орчин цагын иж бүрэн орон сууцны хороолол болгоод утаанаасаа салчих боломж байсан шүү нөхөдөө хотоо буруу төлөвлөөд зах замбараагүй болгочихсон төрийг удирдаж буй нөхөдөд итгэхийн арга алга өөрсдөө ч ухаарахгүй байна бид төрийг удирдаж чадахгүй байна гэдэгээ

  • цэцэг (January 26, 2017 3:53:33 pm )

    Нөхцөл байдал ийм байхад та нар хэрэлдээд л байцгаа үр дүн гаргах гарцаа олж харахгүй байгаа юугаа ч мэдэхгүйгээ мэдэхгүй байгаа нь бөөн асуудал

  • цэцэг (January 26, 2017 4:00:41 pm )

    Уг нь манайхнаас өөр сэргэлэн сэтгэлтэй улс бол оюун толгойн төсөлийг хамтарч хийе л гэх байсан үр дүн нь монголчууд том төсөлийг хийгээд сурчихна .Ер нь тэгээд бэлэн хийсэн төсөл авчираад Баярцогт нарт шууд шахаад шагнал амлаад гарын үсэг зуруулчихсан .Таван толгойг тэгж алдахгүй байж л байг биднээс хоол гуйх юм биш өөрсдөө том төсөл хийж чаддаг болохоороо оролдоно биз

  • цэцэг (January 26, 2017 4:02:56 pm )

    Харин оюун толгойн эзэдээс гэрээг дахин өөрчилөж хийхийг шаардах ёстой

  • зочин (January 26, 2017 4:15:14 pm )

    Эхнэр Шурээгээ авч явна биздээ

  • Оюунсанаа (January 26, 2017 4:48:55 pm )

    Хөгийн залуу .Монгол улсыг элэгээр нь хэвтүүлэхэд их хүчин зүтгэсэн хүн л дээ .Манай төр хатуу байсан бол энэ хүн юун элчин сайд , бараг л эрлэг там уруугаа тонилох байсан биз дээ .ЕС хүртэл байж үзсэн хүн шүү дээ уул нь .За даа юу ч ярих вэ дээ .Хэдэн жилдээ амар сайхандаа жаргаарай даа .Монголчууд бид чинь чинийхээ оруулсан хувь нэмэртэй одоогийн Монголдоо амьдарч л байна даа .Хөгийн шаар минь

  • Anonymous (January 26, 2017 7:44:46 pm )

    Saihanbileg Bayrtsogttoi niilj 5 tolgoig hujaa nart uguh gj charmaidag gesen bishvv !! 3 say hunii hurungiig ichehgui zalgih gj bui bololtoi !!!!

  • баяр (January 26, 2017 7:48:46 pm )

    барьж аваач чин улсруу зугатвал яана

  • tumur (January 26, 2017 8:23:39 pm )

    IREEDUI N SHORON!

  • zochin (January 26, 2017 8:56:32 pm )

    NILEEN YM HUSCHIH SANAATAI.CHADSANGUIDEE LUIVARCHIN.

  • иргэн (January 26, 2017 10:12:06 pm )

    Ene ux myu sanaatai nuxur baix uuruu zygtaj baigaa ym yy.

antalya rent a car