antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 24, 2017 2 comments

НАМЗХ: Алтан сарнай наадмын хандивын тоног төхөөрөмжүүдээ эмнэлэгүүдэд гардууллаа

нийтлэсэн Admin

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны \НАМЗХ\ уламжлалт “Алтан сарнай” оны онцлох наадам 2015 оноос нийгэмд тустай сайн үйлсийн аяныг зохион байгуулах болсон. Тэгвэл өнгөрөгч оны “Алтан сарнай-2016” наадмыг “Эрүүл Монгол хүүхдийн төлөө” уриан дор зохион байгуулж нийслэлийн төвийн 5 дүүрэгт нэн шаардлагатай эмчилгээний тоног төхөөрөмж худалдан авахад зориулж хандив цуглуулсан билээ. Үүний хүрээнд нийт 12 сая төгрөгийн 30-н эмчилгээний тоног төхөөрөмж худалдан авснаа нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн хүүхдийн эмнэлэг, тасгуудад гардуулж өглөө.

Нийслэлийн хэмжээнд ханиад томууны дэгдэлт урьд жилүүдийнхээс эрс нэмэгдэж эмч, эмнэлэгийн ажилтнууд асар хүнд ачаалалтай нөхцөлд ажиллаж байна. Ханиад томууны үүсгэгч вирус нь агаарын бохирдлын нөлөөгөөр хувьсч маш хурдан хатгалгаа болон хүүхдийг хүндрүүлж байгаа нь эцэг эх, эмч нарын санааг ихээхэн зовоох болжээ. Дийлэнхи эмнэлэгүүд хүчин чадлаасаа 2-3 дахин их хүүхэд хүлээн авч байгаа. Чингэлтэй дүүргийн хувьд л гэхэд 75 хүүхдийн ортой ч 200 хүүхдийг хүлээн авч эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байна. Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотой ханиад томууны дэгдэлт бага зэрэг саарсан ч 4-р сар хүртэл өвчлөл буурахгүй гэдгийг холбогдох албаныхан онцолж байлаа.

НАМЗХ-ноос хандивлаж байгаа тарилгын аппарат, дуслын автомат шахагч, утлагын аппарат, шарлагын аппарат, хүчил төрөгчийн аппарат зэрэг тоног төхөөрөмжүүд нь хүүхдийн ханиад хатгалгааг хүндрэхээс хамгаалж, эмчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлсэн, хүүхэд эцэг эхчүүдэд нэн тустай ажил болсныг эмч, эмнэлэгийн хэлж талархал илэрхийллээ

.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ЦАГААН САР (January 24, 2017 5:08:31 pm )

    БУЯН БОЛОГ

  • Anonymous (January 24, 2017 8:47:33 pm )

    эмнэлгүүдийг яагаад ийм гуйлагчин болговоо улсаас өчнөөн жил татаас хандив аваад байдаг яагаад ийм байгаа нь сонин

antalya rent a car