antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 24, 2017 12 comments

Эрх дураараа, амбицтай Ж.Батзандан АН-ыг удирдаж чадах уу

нийтлэсэн Admin

DSM_6236

Өөрийгөө олон хүүхэдтэй айлын хүүхэд гэж рекламдах түүнийг жаахан шинжиж үзье.

Тэр олон хүүхэдтэй айлын хүүхэд гэдэг нь үнээн, тэрбээр олон хүүхэдтэй айлын хамгийн бага нь буюу айлын эрх хүүхэд. Тэр энэ эрх зангаараа ах, эгч нараа мал дээр орхиод гэрийнхээ хамаг мөнгийг нь шавхан байж гадаадад боловсрол эзэмшижээ. Мэдээж гадаадад боловсрол эзэмшихэд тэр дундаа “Доктор” болтлоо гадаадад сурна гэдэг бол асар их мөнгө шаардагдана.

Гэхдээ л мань нөхөрийн эрх, дураараа занг нь дийлээгүй ээж, аав хоёр нь хуруу хумсаа хугалан байж бүх мөнгөө шавхан байж л дураар нь дургуйлсан нь мэдээж.

Гэтэл нөгөө буруу өссөн хүүхэд бухын хүзүү шиг хатуу гэгчээр гадаадаас ирэнгүүтээ Монгол улс нь таалагдахаа больж аавынхаа амьдралаа өгсөн хувьсгалт нам руу хуруу чичрэн дайрах нь тэр.

Төрсөн ах Ж.Бат-Эрдэнэ нь ч яахав угаасаа аавынхаа зам мөрөөр Ардын намын хүн болоод дураараа аашлах дүүгээ ирэхэд төрийн өндөр албан тушаалд очсон байсан нь угаасаа амбиц өндөр Ж.Батзандангийн дургүй хүрсэн байх. Гэр бүлдээ хүртэл ингэж амбиц гаргаж төрсөн аав, ахынхаа нам руу нулиман байж гүйх нь даан ч өрөвдөлтэй.

148524262958870105330e0

Түүгээр ч барахгүй УИХ-ын гишүүн болонгуутаа өөрийнхөө улс төрийн амбиц, ирээдүйг бодож төрсөн ахыгаа төрийн өндөр албанаас нь халах тухай шийдвэр гаргаж өвчигнөсөн удаатай. Энэ нөхрийн даварсан зангаас нь залхсан АХ намынхан жаахан хандыг нь дарах гээд төрсөн эгчээр нь оролдоход эгч нь миний дүү одоо жаахан дуугүй болчооч гэж хэлэхэд уучлаарай эгчээ та ийм л дүүтэй хүн гэж эгчдээ хүртэл увайгүй зан гаргаж байсан нь саяхан нэг ТВ-ээр өөрийнх нь амнаас сонсоод хөх инээд хүрч байлаа. Мөн тэрбээр УИХ-д орсон цагаасаа эхлээд өөрийг нь элгэндээ тэвэрч хамгаалсан ардчилсан намынхаа ах нарыг хүртэл хайр найргүй балбаж хийсэн олон ажлыг нь нурааж эхлээд байгаа давилуун зантай гэдэг нь олон нийтэд ил болоод удаж байна. Тэрбээр ядуу тарчиг зан нь ийм шуналтай, хэнээтэй болгосон биз. Худалдаа хөгжлийн банкнаас цалингийн зээлийн 5 сая төгрөг авч байснаа ТВ-ээр яриад баярлалаа гэж хэлье гэснийг нь сонсоод ийм хүн энэ эх орныг удирдаж чадах уу гэсэн бодол төрж байлаа.

Намын даргын сунгаанд өрсөлдөж байгаа байдлаас нь түүний тарчигхан байдал харагдана. Бүх нэр дэвшигчдийнх нь мөрийн хөтөлбөрийн танилцуулгыг харьцуулан харбал бусад 4-ийнх нь танилцуулга бол час хийсэн хийцтэй, олон ажил хийсэн болохоороо ч тэрүү олон хуудастай ядаж л хүн хараад бариад уншихад аятайхан чанартай байгаа юм. Харин Ж.Батзанднгийнх бол хэнээс гуйлга гуйж хэвлүүлсэн юм гэмээр 4 хөн хуудастай, хамгийн чанаргүй хямдхан цаасаар хийсэн инээдтэй танилцуулгаа ичих ч үгүй тарааж явах нь дургүй хүрмээр. Мөнгөний хор нь ч гараагүй энэ балчир улстөрч нам удирдаад явна гэдэг юу л бол. Түүний оронд бусад нэр дэвшигчид бол туршлагатай бүгд сайд, дарга хийж байсан, ядаж л их мөнгө тоолоод зарцуулаад үзчихсан мөнгөний хор нь гарчихсан зангарагатай хүмүүс байгаа юм.

Ахынхаа багадсан дээлийг өмсөж өсчөөд зэвүү харцтай, шижгийн хоолойтой, царай муутай Улстөрд олон жил болсон хүн байж хэдхэн зангиатай юм уу хаашаа юм. Ганц хоёрхон зангиа ээлжлээд зүүж харагдах юм. Ийм их мөнгөтэй харьцаж үзээгүй хүн АН-ын энэ том намын даргын албыг хашиж чадахгүй байх шүү.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Ireedui (January 24, 2017 5:50:18 pm )

    Batzandan arai balchirdnaa zugeer neree tataad dahin 8 jil suralts duu mini

  • irgen (January 24, 2017 8:55:10 pm )

    Chadnaa demjij

  • Хаабар (January 24, 2017 9:04:52 pm )

    Энэ тэнэг мөнгөөр хэмждэг сэтгэлгээнээсээ хэзээ монголчууд салах болоо. Баруунд тэрбумтнууд нь уранхай өмдтэй, майжийсан гуталтай тууж л явдаг шүү

  • 1 (January 24, 2017 11:58:34 pm )

    Ene arai muuhai heljee. Batzandand aldaa bga bol uurt n heleech. Avah geehiin uhaanaar hand.

  • Zochin (January 25, 2017 1:58:42 am )

    AN.n dargad hashir turshlagatai , yamar ch tohioldold uhaanaa uralduulan daatstai shiidver gargaj chaddag hvn l heregtei de Ene bol ALTANHUYAG,Erdenebat 2 shvv

  • zochin (January 25, 2017 5:12:07 am )

    Жинхэн луйвардаж баяжигчийн бууны нохой л ингэж тэнэгтэнэ дээ.Батзандан гараад ирэхээс мөн ч их айцгааж байна даа.

    • amjilt (January 25, 2017 11:18:29 am )

      unen baih shuu haruulaasai haruulchih honshoortoi huu mgl d bgaa boluu

  • Anonymous (January 25, 2017 5:39:03 am )

    Tuushtai bish. Baritsgui helsen ugendee ezen bolohgui baih shig sanagdaad bgaan. Ug ni demjdeg bsan uym.

  • Жазаг (January 25, 2017 8:07:11 am )

    Батзандан шиг шударга үнэн үгтэй улстөрчид олон орж ирэх цаг болсон байна. 20 жил АН-ыг авч явж чадаагүй насны доройтолд орсон хулгайч луйварчин авилгач алуурчин нам удирдана гэвэл санасаны гарз

  • amjilt (January 25, 2017 11:16:54 am )

    setgeld gal baival zuuhand tulee oldono chadna busad ni ymar humuus yum buh yumiig uursdduu ashigtaigaar zohitsuuldag gariin useg zurdag humuus shuu

  • зочин (January 25, 2017 11:36:17 am )

    Сэтгэлийн хийрхэлээр хоосон чалчих нь шударга юм бол хүн бүхэн ингэж чадна. Шударга хүн гэдгийг хийрхэлээр нь хэмждэггүй юм.

  • ээ чааваас (January 25, 2017 1:16:35 pm )

    Хулгайч нар Батзандангаас мөн их айж байна аа АНийг хулгайч нараас салгаж Батзандан чадна үүнээс л хулгайч нар маш их айж байна

antalya rent a car