antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 24, 2017 4 comments

Монгол Улс 3 дугаар сарын 21-ний өдөр 580 сая ам.долларын өрөө төлөх ёстой!

нийтлэсэн Admin

04(123)

Энэ оны эхний улиралд багтаж 580 сая ам.долларын өрөө Монгол Улс төлөх ёстой. Ерөнхий сайд хэлэхдээ “Засгийн газар энэ өрийг саадгүй, эдийн засагтаа дарамт болохгүйгээр, ачааллыг нь ард түмэндээ үүрүүлэхгүйгээр төлөх гарц шийдлээ олсон, хугацаандаа төлнө” гэсэн. Тэгвэл Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Хөгжлийн банкны 580 сая евро бондын өрийг төлөх асуудлаар Засгийн газар гурван хувилбар боловсруулсан. Тодорхой хэлэлцээрүүд өрнөсний дараа албан ёсоор мэдээллийг өгөөд явна. Ер нь бондын өрийг хэрхэн төлөх асуудал 10-14 хоногийн дараа олон нийтэд ил болчихно.” хэмээн хэлсэн байна.

Тэгвэл Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо “Хөгжлийн банкинд төгрөгийн эх үүсвэр нь байж байгаа. Ам.долларын боломж нь байж байгаа. Хөгжлийн банк болон Монголбанкинд тодорхой хэмжээний ам.доллар байгаа. Өөрөөр хэлбэл нийт иргэддээ хэлэхэд, үүнд битгий санаа зовоорой гэж хэлмээр байна. Монгол Улсын Засгийн газар, Монгол Улс 580 сая ам.долларыг төлж чадахгүй чадваргүй улс болчихсон юм биш. Төлж чадна. Зарим нэгэн юм мэдэхгүй улс төрчид буюу залуучууд АН-ыг шоглох гэж байгаад “Жоомоо алах гээд байшингаа шатаадаг” гэдэг шиг үлгэр явуулаад байгаа. Энэ бол буруу бодлого. Тиймээс энэ бүхнийг хариуцаж байсан хүний хувьд энэ бүх мэдээллийг авч байдаг хүний хувьд 2012 онд Засгийн газрын авсан 580 сая ам.доллар бол гуравдугаар сарын 21-нд төлөгдөнө. Энэ ажлыг Засгийн газар хийж чадна гэж би бүрэн дүүрэн итгэлтэй байгаа. Хэрвээ үнэхээр чадахгүй бол энэ Засгийн газар огцрох ёстой. Гэхдээ би саяхан манай Ж.Эрдэнэбат сайд хэлснийг харсан. “580 сая ам.долларыг төлнө” гэж. Энэ бол хэнд ч ойлгомжтой асуудал байхгүй. Бид намаараа талцан улс орноо уруу татдагаа болих хэрэгтэй. Өнөөдөр бид 580 сая ам.доллар, Чингис бонд гэж ялгаад байгаа ч хүмүүс түүнийг ойлгохгүй бүхэлд нь Чингис бонд гэж ойлгоод байгаа. Үүнийг ойлготлоо биднийг гаднаас мөнгө олж ирээд түүнийгээ үрэн таран хийгээд байгаа, түүнийг нь төлөх гэсэн төлөх мөнгөгүй болчихлоо гэж ойлгоод байгаа. Чингис бондын мөнгө бүгдээрээ орж ирээд бүрэн бүтэн ажил болчихсон. Дээр нь Чингис бондын төлбөр эхлээгүй байгаа. Төлбөр эхлээгүй байгаа болохоор Чингис бонд Монголд гай болохгүй. Хамгийн эхний төлбөр нь 2018 онд хийгдэнэ. Сүүлчийн үндсэн тэрбум ам.доллар нь 2022 онд хийгдэнэ. Үүнд асуудал байхгүй. Ер нь бонд гэж юу юм бэ гэдгийг хүмүүстээ тайлбарлаад өгчихье. Бонд гэдэг бол гадаадын хөрөнгө оруулалтын нэг төрөл. Гадаадын хөрөнгө оруулалт гээд Оюутолгойг нэрлээд байгаа. Жишээлбэл, Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг бид дэлхийн зах зээлээс босгож ирсэн. Ази, Европ, Америк гурван тивийн  500-гаад томоохон банк санхүүгийн байгууллагууд хамтарч байж тэр хөрөнгийг босгосон. Энэ бол дэлхий биднийг харж байгаа гэсэн үг. Бид бондтой болно гэдэгн Монгол Улс олон улсын өмнө хариуцлага хүлээдэг болоод эхэлж байгаа юм. Бонд гарч ирээд хоёр дахь зэх зээл дээр гарчихдаг. Хоёр дахь зах зээл дээр гарч эхлэхэд манай бондын хүү хэлбэлзэн монголын эдийн засгийн тухай сайн мэдээ явахад бууран муу мэдээ явахад өсөөд эхэлж байгаа юм. Харамсалтай нь бид дан муу мэдээ явуулсаар өнөөдөр бид дэлхийн зах зээл дээр бондынхоо хүүгээ 10 хувь болгочихсон байгаа. Үүнд тайлбар хийе. 10 гэж бодохоор хүмүүс миний төлөх гэж байгаа хүү 5 биш 10 гэж ойлгож байгаа байх. Үгүй. Бидний төлдөг хүү бол хэвээрээ. Гол нь дараа нь бид бонд гаргах юм бол тэр хүү өснө. Өөрөөр хэлбэл шалгуур ханштай болж байгаа гэсэн үг. Тэгэхээр бмид өөрсдийн хийж бүтээж байгаа юмаа бодитоор нь олон нийтэд дотоод гадааддаа зөв мэдээллээ хүргээд эдийн засгийн үзүүлэлтээ сайжруулаад бүтээн байгуулалт өрнөөд явах ёстой. Бид үүгээр асар их юм хийчихсэн. Гэтэл буруу яриад байна.” хэмээжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • ЗОЧИН (January 24, 2017 2:05:19 pm )

    Н БАТБАЯР ЧИ ТЭР МӨНГӨӨ ОЛООД ОГЧИХ НААДУУЛ ЧИНЬ МӨНГӨ ОЛОХГҮЙ МУНГИНААД БАЙНА НУУЦАН ЮМ УУ

  • zochin (January 24, 2017 5:12:22 pm )

    Yamar modoo barisan guilgachin bolood baigaa bish. Abdaraa uhbal ih bayalag garch irne.

  • mungu (January 25, 2017 8:30:56 am )

    Мөнгөн урсгал.
    Урсгалыг бий болгож, таны холбоосыг дарах онцгой зочин бүрт таны дансанд 0.5 $, бүргүүлэхэд 2$, болгохын тулд доорх холбоосыг ашиглана уу. http://Cash4Visits.com/ref.php?refId=344661
    Таны холбоосоо илгээх сощиал хуудаснууд Facebook, Twitter, Google+, Youtube, форум, чат, блог гэх мэт нийгмийн сайтууд байдаг ба мөн бусад сайтуудын сэтгэгдэлээ бичих хэсэгт энэ текстийг бичиж болох юм.
    Anti-Cheat Бид хүчтэй эсрэг Cheat системтэй болохыг анхаарна уу, тиймээс хуурамч урсгалыг илгээж зовсны хэрэггүй. Таны данс кредитэд болно, харин эцэст нь та мөнгө авч чадахгүй болно. Зүгээр л бодит хуудаснууд бодит хүмүүс рүү илгээнэ үү.
    Хэрэв та хамгийн бага төлбөр 30$ хүрвэл та бэлэн төлбөрийн сонголт бүхий танилцуулага болно.
    Хэрэв та 30-аас дээш хоног өөрийн данс руу нэвтэрч чадаагүй бол, таны орлого бүгд устана гэдгийг анхаарна уу.
    Асуултууд:
    Миний лавлагаа холбоосыг хэрхэн дэмжих вэ?Форум, блог, санал дээр лавлагаа холбоосоо тавих бүрт таны холбоосоор дамжуулан бусад хүний явуулсан холбоос бүрээс мөнгө олох болно, Facebook хана, Facebook хуудас, бүлэг, Twitter, PTC сайтууд, зар сурталчилгааны сайт, чат зэрэг олон төрлийн сощиал хуудаснууд хуудаснууд байдаг. Би хэзээ мөнгөө авах вэ?Мөнгө төлөхөд шаардагдах хамгийн бага тэнцэл буюу 30$ бөгөөд та сарын эцэст и-бэлэг картыг хүлээн авах болно. Би хэр их орлого олох вэ?Танд ямар ч хязгаарлалт байхгүй, их мөнгө авч болно, энэ нь таны хүчин чармайлт, хэр их холбоосыг дэмжих ажилаас бүхэлдээ хамаарна. Манай шилдэг гишүүдийн олонхи нь өдөрт 50 $, сард1000 $ + олж байна. Энэ нь хэр боломжтой байж болох юм. Та зүгээрл үнэгүй мөнгө өгөөд байна уу? Үгүй ээ, бид үнэгүй мөнгө өгч байгаа юм бишээ. Бид та бүхэнд манай вэб сайт уруу урсгалыг бий болгосны төлөө төлбөрөө төлнө. Манай сайтад реклам тавьсан компануудын мөнгийг та нарт л өгч байгаа хэрэг юм.

  • Зочин (January 25, 2017 12:23:27 pm )

    МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТ ТӨГРӨГИЙН ХАНШ УРЬД ӨМНӨ ҮЗЭГДЭЖ БАЙГААГҮЙГЭЭР УНАЖ, ДОЛЛАРЫН ХАНШ ТЭНГЭРТ ХАДСАН ХАР БАРААН ӨДРҮҮД ҮРГЭЛЖИЛСЭЭР Л БАЙНА. ҮҮНИЙ ГОЛ БУРУУТАН НЬ МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЗОЛЖАРГАЛ ЮМ. 2012 ОНЫ СОНГУУЛИАР ЗАСГИЙН ЭРХИЙГ ГАРТАА АВСАН АРДЧИЛСАН НАМЫНХАН ТҮҮНД МОНГОЛ УЛСЫН ЭРДЭНЭСИЙН ИХ АВДАРЫГ ХАРИУЦУУЛСАН НЬ МАШ ТОМ АЛДАА БОЛСОН БИЛЭЭ. АЛИВАА УЛС ОРНЫ ТӨВ БАНК ЯМАР НЭГ УЛС ТӨРИЙН НАМ, УЛС ТӨРЧДӨӨС ХАМААРАЛГҮЙ, ХАРААТ БУСААР АЖИЛЛАДАГ ОНЦЛОГТОЙ. ХЭРВЭЭ ИЙМ ЗАРЧМААР АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БОЛ МӨНГӨНИЙ БОДЛОГО АЛДАГДАЖ, ИРГЭДИЙН АМЬЖИРГААНЫ ӨРТӨГ ЗАРДАЛ ӨСӨХӨӨС ЭХЛЭЭД ТҮМЭН ЗОВЛОН НҮҮРЛЭЖ, УЛС ОРОН ДАМПУУРДАГ. ТУН ЭНГИЙН АТЛАА ЭМЗЭГ, АДАРМААТАЙ, БАС ХАМГИЙН ЧУХАЛ ЭНЭ ЗАРЧМЫГ Н.ЗОЛЖАРГАЛ ТУХАЙН ҮЕД МЭДЭХИЙН ДЭЭДЭЭР МЭДСЭЭР БАЙЖ НИЙТДЭЭ ДОЛООН ИХ НАЯД ТӨГРӨГ ДУР МЭДЭН ХЭВЛҮҮЛЭЭД, ТҮҮНИЙХЭЭ ГУРВАН ИХ НАЯД ГАРУЙГ НЬ ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨР, ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТ, БАНКНЫ АЖИЛТНУУДЫН УРАМШУУЛАЛ, ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ОРНУУДЫН ТАНСАГ ЗОЧИД БУУДАЛ, ЗУГАА ЦЭНГЭЛИЙН ГАЗРУУДАД НАРГИЖ НААДАХАД ХАЙР НАЙРГҮЙ ЦАЦАЖ ХАЯСАН БАЙЛАА. ГУРВАН ИХ НАЯД ТӨГРӨГ ГЭДЭГ БОЛ МАШ ИХ МӨНГӨ. ТҮҮНИЙГ МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ТОМИЛОГДСОН 2012 ОНЫ НАМАР НАМЫНХ НЬ ДАРГА БАСХҮҮ АНД НАЙЗ Н.АЛТАНХУЯГ НЬ БОНДЫН МӨНГӨ ОРУУЛЖ ИРЭЭД БАРАГ Л МОНГОЛЫН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН БАЯН ЕРӨНХИЙ САЙД БОЛЧИХООД БАЙСАН БӨГӨӨД ТЭД НЭГ ӨДӨР УУЛЗАЖ ЯРИЛЦААД ЗАСГИЙН ГАЗАР, МОНГОЛ БАНК ХОЁР ХАМТАРЧ АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ ГАРГААД МӨНГӨ НЭМЖ ХЭВЛҮҮЛЬЕ ХЭМЭЭН ТОХИРОЛЦСОН БАЙЛАА. ЭНЭ НЬ АМЕРИКААС АВСАН ЧИНГИС БОНД, ЯПОНООС АВСАН САМУРАЙ БОНДООС МӨНГӨ ЦОХИХЫН ХАЖУУГААР ШИНЭЭР ТӨГРӨГ ХЭВЛҮҮЛЭХ АРГААР МӨНГӨ ИДЭХ ГЭСЭН ХЭРЭГ БАЙВ. ИЙНХҮҮ Н.ЗОЛЖАРГАЛ, ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ ХОЁР ҮГСЭН ТОХИРСОНООР МОНГОЛ БАНКНААС ДАРУЙ ДОЛООН ИХ НАЯД ТӨГРӨГ ХЭВЛҮҮЛЖ, ГУРВАН ИХ НАЯД ГАРУЙ ТӨГРӨГ САЛХИНД ХИЙСЭХ ЭХЛЭЛ ТАВИГДАЖ ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ХӨНГӨЛӨХ НЭРЭЭР 1,5 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ АРИЛЖААНЫ БАНКУУД РУУ ЧУЛУУДСАН БАЙНА. ӨМНӨ НЬ УРЬДЧИЛГААНД 30 ХУВИЙГ ТӨЛӨӨД ЖИЛИЙН 14 ХУВИЙН ХҮҮТЭЙ, 20 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ 100 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ ОРОН СУУЦ ЗЭЭЛЭЭР ХУДАЛДАЖ АВСАН ХҮН БАНКИНД САР БҮР 891 МЯНГАН ТӨГРӨГ ТӨЛЖ БАЙСНЫГ НАЙМАН ХУВИЙН ХҮҮТЭЙ БОЛГОСНООР САР БҮР 635 МЯНГЫГ ТӨЛДӨГ БОЛГОЖ БАГА ЗЭРЭГ ХӨНГӨЛСӨН УЧРААС ОЛОН НИЙТ МАШ ИХ ТАЛАРХАН ХҮЛЭЭЖ АВСАН БОЛОХООС БИШ ҮҮНИЙ ЦААНА ЯМАРХУУ ЛУЙВАР ЯВАГДАЖ БАЙГААГ АНЗААРСАНГҮЙ. ҮНЭНДЭЭ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ГОЛ АРГАЧЛАЛ НЬ ДЭЛХИЙН ХОЁРДУГААР ДАЙНЫ ДАРАА АМЕРИКИЙН УДИРДАГЧИД БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫНХАА АЛБАН ХААГЧДЫГ ОРОН БАЙРТАЙ БОЛГОХЫН ТУЛД ХҮН БҮРД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭН ТҮҮНИЙГ НЬ БАНКНЫ БАРЬЦААНД АВЧ ЗЭЭЛИЙН ОРОН СУУЦААР ХАНГАСАН ТЕХНОЛОГИЙН ХУУЛБАР БАЙЛАА. ИЙМ БЭЛЭН ЖОР ХУУЛБАРЛАСАН Н.ЗОЛЖАРГАЛ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТЭН ДЭЭР МОНГОЛ БАНКНААС ШИНЭЭР ХЭВЛҮҮЛСЭН ТӨГРӨГӨӨС 1,5 ИХ НАЯДЫГ НЭМЭЭД НИЙТДЭЭ 2,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ АРИЛЖААНЫ БАНКУУДАД 4 ХУВИЙН ХҮҮТЭЙГЭЭР ӨГЧ ЭХЛЭХЭД ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙН ХАР БОР АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДСЭН ҮҮРЭГТЭЙ БАЙГУУЛАГДСАН МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИ БУЮУ МИК ХЭМЭЭХ БАНК МАЯГИЙН БАЙГУУЛЛАГА ДУНДААС НЬ ХУВЬ ХҮРТЭЖ ЭХЭЛСЭН АЖ. ТОДРУУЛБАЛ АРИЛЖААНЫ БАНКУУД ИРГЭДИЙН НАЙМАН ХУВИЙН ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРӨӨС АВАХ ХУВИА АВАН, БУЦААГААД МОНГОЛ БАНК РУУ ХИЙХ СХЕМЭЭР МӨНГӨ ХҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ. МИК НЬ ЭНДЭЭС ЖИЛД ДУНДЖААР ГУЧ ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАХ БОЛСОН БАЙНА. ГЭХДЭЭ МИКИЙН ДАНС РУУ БАЙР ХУДАЛДАН АВСАН ИРГЭДИЙН МӨНГӨНӨӨС ӨӨР ЮУ Ч ОРООГҮЙ АЖ. ТИЙМЭЭС МИК ГЭГЧ НЬ ҮНДСЭНДЭЭ ШИНЭЭР ОРОН СУУЦ ЭЗЭМШИГЧДИЙГ ШУЛДАГ ГАЗАР БОЛЖ ХУВИРЧЭЭ. ХЭРВЭЭ Н.ЗОЛЖАРГАЛ ТӨГРӨГ ШИНЭЭР ХЭВЛҮҮЛЭН ДОЛЛАРЫН ХАНШИЙГ ТҮҮХЭНД ҮЗЭГДЭЭГҮЙГЭЭР ОГЦОМ ӨСГӨХӨД НӨЛӨӨЛСӨН ИЙМ ШУЛААНЫ БАЙГУУЛЛАГЫГ САНХҮҮЖҮҮЛЭЛГҮЙ ШУУД ТАТАН БУУЛГААД АРИЛЖААНЫ БАНКУУДТАЙ ИПОТЕКИЙН НӨХЦӨЛИЙГ АРАЙ ӨӨРӨӨР ТОХИРОЛЦСОН БОЛ БАРИЛГЫН КОМПАНИУД ӨНӨӨГИЙНХ ШИГ ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГӨГҮЙ БОЛЖ, ДӨЧ ОРЧИМ МЯНГАН АЙЛЫН БАЙР ХУДАЛДАН АВАГЧ БАЙХГҮЙ ГАЦААНД ОРЖ БАЛРАХГҮЙ БАЙСАН ЮМ. МӨН ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ НАЙМ БИШ БҮР ТАВ ЗУРГААН ХУВЬ БОЛТОЛ БУУРУУЛАХ БОЛОМЖ Ч БАЙЖЭЭ. БАРЬСАН БАРИЛГА БАЙШИНГУУДАА БОРЛУУЛЖ ЧАДАХАА БОЛЬСОН БАРИЛГЫН КОМПАНИУДЫН ДАМПУУРАЛ ОДОО АРИЛЖААНЫ БАНКНУУДЫН ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ БАРАГ БҮХЭЛД НЬ ЗОГСООГООД БАЙНА. ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ НЭРЭЭР НООС НООЛУУР, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРТ АЖИЛЛАЖ БАЙГАА КОМПАНИУД РУУ ОРУУЛСАН МӨНГӨНИЙ ЭРГЭН ТӨЛӨЛТ Ч СУРАГГҮЙ БОЛСНООС ГАДНА ДЭЭР ТОВЧ ӨГҮҮЛСЭН Н.ЗОЛЖАРГАЛЫН ӨӨРИЙНХӨӨ ХАМТРАГЧДАД ДУР МЭДЭН ОЛГОСОН УРАМШУУЛАЛ НЭРТЭЙ ОЛГОСОН ИХ МӨНГӨНИЙ АСУУДАЛ Ч БОСЧ ИРЖЭЭ. МӨН ГАДААДЫН ТАНСАГ ЗОЧИД БУУДЛУУДАД АМАРЧ ЦЭНГЭЖ, ОХИД БҮСГҮЙЧҮҮДТЭЙ НАРГИЖ ЦЭНГЭЖ ЯВАХДАА НЭГ ТЭРБУМ ОРЧИМ ТӨГРӨГ ЦАЦСАН АСУУДАЛ Ч СӨХӨГДӨЖ БАЙГАА ЮМ. ТҮҮНИЙ ХЭВЛҮҮЛСЭН ДОЛООН ИХ НАЯД ТӨГРӨГ ӨДГӨӨ МОНГОЛ БАНКНЫ АГУУЛАХАД ХОГ АЯТАЙ Л ХЭВТЭЖ БАЙГАА АЖ. ЭДИЙН ЗАСГИЙН ЭЛДЭВ НЭР ТОМЬЁОГ ОГТ ДУРДАЛГҮЙ ЭНГИЙН ҮГЭЭР ХЭЛЭХЭД Н.ЗОЛЖАРГАЛЫН ТАРЬСАН БАЛГААС БОЛЖ МОНГОЛ ТӨГРӨГИЙН ХАНШ МӨДДӨӨ ӨСӨХ БОЛОМЖГҮЙ БОЛЖЭЭ.

antalya rent a car