antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 24, 2017 43 comments

Нэг хөнжилд байсан  тэд ноход шиг уралцаж байна!

нийтлэсэн Admin

527-1476248015527-14762418015

Гишүүн асан З.Энхболдын гарт  одоохондоо намын тамга байгаа. Намын даргад нэр дэвшигч таван этгээдийг сумлаад явуулсан тэрбээр уг нь намба заагаад аятайхан шиг байж байвал зүгээр мэт. Гэвчиг өнгөрсөн жилүүдэд эрх мэдлийг атгаж байсан АН-ын томчууд хэвлэлээр дайтаж байна. З.Энхболд Тавантолгойн асуудлаар мэдээлэл хийхдээ С.Баярцогт болон  Ч.Сайханбилэг рүү гал нээсэн бол хариуд нь С.Баярцогт хэвлэлд өгсөн ярилцлагадаа Зи-гээ дөмөгхөн шиг хэлээд авсан. Тэгсэн дараа нь Ч.Сайханбилэг бас нэвтрүүлэгт орохдоо дуугүй байгаагүй. Тэгвэл З.Энхболд дахиад үг чулуудаж байна. Тэрбээр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт  оролцохдоо юу хэлснийг ишлэн хүргэе.

З.Энхболд:  Надад эрх нь байсан бол би С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй байсан

  “Надад эрх нь байсан бол би С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй байсан. Гэтэл С.Баярцогт “Чи намайг дэвшүүлэхгүй бол чиний ҮЗХ-г ирцгүй болгоод Ардчилсан нам ерөөсөө сонгуульд оролцохгүй болно шүү гэж айлгасан. ҮЗХ-д С.Баярцогтыг дагадаг фракц байдаг. Тэд гараад явчих юм бол Ардчилсан нам сонгуульд оролцохгүй байх аюултай байсан. Бүх тойрогт манай намын санал доошоо орсон нь оффшортой холбоотой…  “Ч.Сайханбилэгт намын даргыг нь өгчихвөл Тавантолгойгоо аваад явчихна. Хулгайлчихна. Тэгээд би намын даргаа өгөхгүй байсан юм” хэмээн ярив. Сэтгүүлч түүнээс  “Ер нь улстөрчийнхөө үнэмлэмжийн хувьд Ч.Сайханбилэгийг та юу гэж үнэлдэг вэ” гэж асуухад  “За яах гэсэн юм дээ, хөөрхий амьтныг. Сайн залуу, хүний үгэнд сайн ордог. Буруу хүний үгэнд ороод л яваад байгаа болохоос. Тэр нэг  МCS энэ тэр гээд болохгүй улсуудын үгэнд ороод яваад байгаа. Монголын баялагийг хулгайлах гэсэн улсуудын үгэнд орж болохгүй ш дээ. Энэ чинь ард түмний баялаг байхгүй юу. МCS компанийн өөрсдийнх нь бүтээсэн баялаг биш. Яагаад байгалийн баялаг гэж нэрлэдэг вэ гэхээр байгаль өөрөө бүтээчихсэн учраас тэр. Байгалийн баялгийг монголчуудын өмч гээд Үндсэн хуульдаа заагаад өгчихсөн. Тийм байтал монголчууд бид 7.4  тэрбум нөөцтэй, нэг хүндээ хуваахаар 500 гаруй сая төгрөгийн үнэлэмжтэй баялгийг үнэгүй, бэлгэнд өгөх ёстой гэж. Тавантолгойнхоо нэг толгойг нь өгчихсөн ш дээ. Тэрийгээ ажиллуул даа”  хэмээн хэлж ярив.

С.Баярцогт: ҮАБЗ дээр Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд гурав суугаад Тавантолгойг ийм байдлаар хөдөлгөе гээд зарчмыг нь баталчихсан шүү дээ

З.Энхболд над руу яагаад над руу дайрсныг мэдэхгүй. С.Баярцогт, Ч.Сайханбилэг хоёр Тавантолгойг MCS-д өгөх гээд байсан гэсэн тайлбарыг хэлсэн байна лээ. Би бол З.Энхболдыг хэтэрхий гэнэн, харалган байна гэж харж байна. Түүний энэ бодол яг үнэндээ манай намын ялагдлын үндэс болсон ш тээ.

Би З.Энхболдыг сайн мэднэ. ҮАБЗ дээр Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд гурав суугаад Тавантолгойг ийм байдлаар хөдөлгөе гээд зарчмыг нь баталчихсан шүү дээ. Тэр зарчмын дагуу л дараагийн Засгийн  газар төслөө боловсруулаад ирсэн. Тэр үед би З.Энхболдоос асуусан юм. “Та нарын ҮАБЗ дээр ярьсны чинь дагуу бид төслөө боловсруулаад ирлээ, чи тэгээд яагаад эсэргүүцээд байгаа юм бэ” гэсэн чинь З.Энхболд “Тухайн үед би дан ганц УИХ-ын дарга байсан. Одоо бол намын дарга болсон. Тийм учраас улс төрийн асуудлаар энэ төслийг дэмжиж чадахгүй” гэж хэлсэн л дээ. Магадгүй З.Энхболд тэр үед сонгуулиа бодож байсан байж болно. Тэгэхдээ үр дүнг нь хар л даа. Манай нам навс ялагдсан шүү дээ. Тэгэхээр түүний хараа, гаргалгаа нь буруу байсан гэсэн үг. Тэгээд одоо Ч.Сайханбилэг бид хоёрыг Тавантолгойг нэг компанид өгөх гээд байсан юм шиг үлгэр зохиож яриад байгаа нь утгагүй л дээ.

З.Энхболд:Манай нам дотор ард түмний  өмчийг үнэгүйгээр авч, өрөө төлөх гэсэн “МSC”-ийн төлөөлөл олон байсан

“Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын тухайн үед оруулсан ирж байсан хувилбар бол бантан байсан. Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрын оруулж ирж буй хувилбар Ч.Сайханбилэгийн оруулж ирсэн хувилбараас дээрдэх бус дордсон байгаа нь өнөөдрийн хийх гэж байгаа гэрээ ямар вэ гэдгийг харуулж байна…

Манай нам дотор ард түмний  өмчийг үнэгүйгээр авч, өрөө төлөх гэсэн “МSC”-ийн төлөөлөл олон байсан. Жишээ нь, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар. Тавантолгойн ажлын хэсгийн дүгнэлтийн дараа гарсан Тавантолгойг ингэж явуулах ёстой гэсэн хувилбарыг 40 гишүүн гаргасан. Энэ 40 гишүүний хувилбараар явуулах байсан  боловч МАН-д  ч, АН-д ч эсэргүүцэгчид байсан. Тиймээс одоогийн УИХ өмнөх парламентийн 40 гишүүний гаргасан хувилбараар явж болно эсвэл өөрсдөө Тавантолгойтой холбоотой өмнөх шийдвэрүүдийг эргэж харж  шийдвэр гаргах ёстой гэж үзэж байгаа юм. УИХ-ын тухай хуулиар дээрхи 40 гишүүний 50 хувь нь одоогийн парламентад байгаа бол хэрэгжүүлээд явах боломжтой. Үгүй бол МАН өөрсдөө шинэ хувилбар гаргах ёстой. Энэ бүх зүйлийг МАН нууж хийж байна. Тавантолгойн бүх асуудал ил тод байх ёстой.”

Ч.Сайханбилэг: УИХ-ын  дарга гарч тайлбар хий гэсэн

Зургадугаар сарын эхээр Эрдэнэт Монгол руу шилжих боломж гарч ирлээ гэдэг асуудал Засаг дээр яригдсан.

Бид Засгийн газрынхаа хоёр ч хуралдаанаар хэлэлцээд улс төрийн сонгууль явж байгаа ороо бусгаа цаг үеэр энэ асуудлыг хэтэрхий бэлтгэлгүйгээр гаргана гэдэг маань өөрөө буруу юм, энэ асуудлаа сайтар авч үзэх хэрэгтэй, Засгийн газрын хэмжээнд шийдэх ямар асуудлууд байна, Их хуралтай ойлголцох ямар асуудлууд байна гээд энэ бүх зүйлээ үзье гээд хуулийн баг, бусад олон хүмүүс ажилласан.

Тэгээд зургадугаар сарын 29-нд сонгууль болсон. Та бүхэн мэдэж байгаа. Зургадугаар сарын 27-ны шөнөөр сонгуулийн сурталчилгаа дуусдаг. Намуудын дарга нар мэтгэлцдэг хамгийн сүүлийн халз маргаан зургадугаар сарын 27-ны орой явсан шд. Тэгэхэд ч энэ асуудал хөндөгдөөгүй.

Харин 28-нд нь нэгэнт сонгуулийн сурталчилгаа дууссан учраас Засгийн газрынхаа хуралдааныг хийе ээ гээд хийсэн. Зургадугаар сарын 28-ны өглөө Засгийн газар хуралдаанаа хийсэн. Ямар нэгэн асуудлууд байгаагүй. Зүв зүгээр хуралдаан дуусаад л гэртээ хариад, үдээс хойш түр амраад маргааш сонгуультай учраас ажилдаа оръё гээд байж байтал гэнэт 16, 17 цагийн үед Их хурлын дарга над руу ярьсан.

Танай Засгийн газарт байгаа МАХН-ын гурван сайд хэвлэлийн бага хурал хийж байна. Эрдэнэт мэрдэнэтийн асуудал ярилаа. Хоёрдугаарт, хойно Оросын хэвлэлээр энэ асуудлууд гараад ирлээ. Ерөнхий сайдын хувиар энэ асуудалдаа гарч тайлбар өгөө. Тайлбар өгөхгүй бол сонгуулийн үр дүн эсрэгээрээ эргэсэн тохиолдолд энэ асуудлаа яагаад яриагүй юм бэ гэдэг асуудал руу орно. Гарч тайлбар хий гэсэн.

Тэгээд асуудлуудаа бэлдээд л цагийн дотор 18, 19 цагийн үед өрөөндөө хэвлэлийнхнийг дуудаж байгаад мэдэгдлээ хийсэн. Орой 20, 21 цагаас телевизийн мэдээнүүдээр явсан, маргааш нь сонгууль болсон, ийм процесс болсон.” хэмээн ярьжээ.

Тэгэхээр АН-ын лидерүүд ийм маягаар хэмлэлдэж, нохой шиг уралцаж байгаа нь намын даргын марафон ид үргэлжилж байгаа энэ үед аятайхан харагдахгүй л байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

43 Comments

  • СҮХБАТ (January 24, 2017 1:08:34 pm )

    АА МЭДЭХГҮЙ МЭДЭХГҮЙ ХӨЗӨР ОЙЛГОМЖГҮЙ БАЙНА.ЭНД МАРГАШГҮЙ НЭГ ҮНЭН БИЙ.ЮУ ГЭЭЧ АРД ТҮМЭН ТУЙЛДАА ХҮРТЭЛ ЯДУУРЧ ЯДАРСАН ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД ЭГЦ ДООШОО УНАСАН НОГООН МӨНГӨ АТАМАН БОЛСОН.ЯАГААД ЭНЭ ЧИНЬ МОНГОЛ УЛС ОЛОН ЖИЛИЙН ТЭМЦЭЛ ЯЛАЛТЫН АУГАА БАЯН ТҮҮХТЭЙ.ЯДУУ ДОРОЙ БАЙСАН Ч ЭНЭ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИНДАА ТУСГАГДСАН БАЯЛАГ НЬ БАЙЖ Л БАЙСАН ОДОО ЯАВ.ГАДААД ДОТООДЫН ЭЗЭРХЭГ ШУНАХАЙЧУУД УХААД АВААД ЗАРААД ИДЭЭД ДУУСЛАА.ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕДЭЭ ҮЛДЭЭХ ЮМ БАЙХГҮЙ.ӨГӨРШИЖ ХУВХАЙРСАН ҮХШИРМЭЛ ХӨРС МАЫН СЭГ ЗЭМ ШИРГЭЖ ҮМХИЙРСЭН НУУРЫН ГОЛЫН САЙР ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА.ХАРААЛ ИДСЭН УТГАГҮЙ УЛС ТӨР МӨНГӨНИЙ ТӨЛӨӨХ УТГАГҮЙ ХИЙРХЭЛ ЭНЭ БАЙДАЛД ХҮРГЭВ.ТА НАРЫГ ХАРААЛ ИДНЭЭ ХӨХ ТЭНГЭР НИРГЭНЭ

  • үнэнҮнэнХалтар (January 24, 2017 1:21:21 pm )

    Сайханбилэг, баярцогт 2 Дубайн гэрээнээс овоол шагнал авсан баймаар юм. М Энхсайхан энэ 3 нийлээд овооюм цохих гээд чадаагүйлдээ. Нэгл юм гайхалтай юм,яагаад улаам цайм Монголын газар нутгаа ашиггүй зараад өөртөө юм авах гээд зүтгээд байнаа бүх хүн харж байна шүүдээ. энэ бол манай Монгол улсын сүүлийн 25 мөрдөж буй америкийн ардчилсан намын манайд оруулж ирсэн ньюлебиралзм гэдэг гэдэг үзэл.Ерөнхий сайд н өөрийн нутгаа хүнд бэлэглээд шагнал авахын төлөө үхэн хатан явж байгаа н манай Монголын эмгэнэл юмдаа.

  • хүн хүн (January 24, 2017 2:02:11 pm )

    Энхболдын хэлсэн үнэн үг байна МАНАН Таван толгойг засагын газрын нэрээр Хядадуудтай нийлэж луйвардах залигах гэж улайрсаныг Энхболд зогсоосон гаватай хүн Энхболдын хэлээд байгаа энэ үг Нам төвтэй улс төрийн тогтолцоо буруу гэдгийг харуулаад байна Мөнгө санхүүгээс болоод нам муу аргаар хөрөнгөжсөн шунхай хулгайч нар гарт орож Хулгайч аруурчин гэмэт хэрэгтэн гадаадын луйварчин нарын тэжээвэрүүд ,Намын нэрээр төрийн эрх мэдэлийг ард түмнөөс булаадагаас болож Монгол төр хулайч,луйварчин , алуурчин ,мэхлэгч, худалч, нарын төр болож Цөөн луйварчин хулгайч нар хэт баяжан Ард түмэн ядуурсаар байна

  • ЗОЧИН (January 24, 2017 2:21:13 pm )

    АРД ТҮМНИЙ 44 ХУВЬ АВСАН МАН 65 АРД ТҮМНИЙ 34 ХУВЬ АВСАН АН 9 СУУДАЛ ЭНЭ ШУДРАГА УУ АЙН ПОЧЕМУ

  • зочин (January 24, 2017 2:37:23 pm )

    Энэ 3 бацаан л АН-ыг алсаншдээ хий нь гараагүй хөөрцөглөсөн гоожуурууд АН-д хулгайгаар орж ирээд л их мэдэлд очих гэж бусдыг хутган үймүүлж хор найруулах аргаар эрх мэдэлд хүрсэн одоо энэ 3 -ыг шоронд нь суулгах л хэрэгтэй тэр идсэн уусан буруу хиЙСЭН БОЛГОНЫГ НЬ ШҮҮХ ард түмэн энэ 3 новшоор одоо тоглуулахгүй

  • Dushinnis (January 24, 2017 2:41:04 pm )

    З.Энхболд эх орон ард тумнийхээ толоо тууштай зогсож байна, Харин 7,4 тэрбум тн=650 тэрбум $-н 5толгойг дэлхийн зах зээлийн унээс 1625 дахин хямд буюу 400 сая $-р огоод бултахаар санаархагч Сайханбилэг Баярцогт болон оли ноход ичиг ичиг!

    • ard tymen mini munhagiin haranhyigaas salj gerel gegeetei chag ryy yragsaa!!! (January 25, 2017 5:24:57 am )

      ard tymen odoo sydragaar syyh tednii yarisan ni hen hen be?gedegiig oilgoson baih!!!bid iim l yabyyrgyi hymuust itgej doosoo orjee!odoo sine zarchimaar eersdee bolood eh ,orondoo heregtei hymyysiig gargaj ireh chag ni boljee!!!ardchilsan namiin ydirdlagyyd neg iimerhyy bytelgyi luibarchidaar dyyrsen ni todorhoi bna!>Mongoliin eriig yaj dabah be?gedeg deer syyri sinjelgee gargaj ard tymen eh orbniihoo telee zytgechgeeye?Ard tymen hychtei bol toriig eerchilehed dem bolno!Mongoliin ard tymen eer enzegees harah chag irjee!!!ene hoyor namaas salah hagazah chag irjee!!!

  • эдийн засагч (January 24, 2017 2:45:45 pm )

    5 ТОЛГОЙГ ӨГӨӨГҮЙ НЬ ЗӨВ. ОДОО Ч ӨГӨХ ЁСГҮЙ. МАН ӨГЧИХ ГЭЭД БАЙНА , АРД ТҮМЭЭН СЭРЭЭ Ч ????????

  • ЗззочиночинкочиночинзочинЗочин (January 24, 2017 2:55:45 pm )

    Эд нар огцорхоороо бүгд эх оронч, шударга, сайхан хүмүүс болчихдог доо. Одоо бие биенээ муулаад яахав. тэр үед нь тас зогсоогоод, эх орончоо харуулцгаахгүй яасан юм бэ

  • ЗОЧИН (January 24, 2017 3:18:17 pm )

    ЭД ДОТРОО ЭНХБОЛД НЬ АРАЙ ШУНАЛ БАГАТАЙ УЛСАА АРД ТҮМНЭЭ БОДДОГ АЯС ХАРАГДААД БАЙДАГ ЮМ.ОФШОРТОНГУУДЫГ АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.

  • hi (January 24, 2017 3:36:08 pm )

    З,ЭНХБОЛДОД Л НАЙДАХ ҮЛДЛЭЭ ДЭЭ,ӨӨР ЭХ ОРОНЧ ХҮН БНА УУ

  • Anonymous (January 24, 2017 3:36:49 pm )

    http://Cash4Visits.com/ref.php?refId=344939

    Энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох ба цаашид таны линкээр орсон хүний тоогоор 0,5$ таны дансанд нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэнэ. Голомт банк болон Капитрон банк Money Gram ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа буюу өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үз.

    • Төрмөнх (January 25, 2017 11:19:00 am )

      Алдаандаа гэмшиж Ард түмнээ хайрлаж Монгол хүн гэдгээ харуулцгаа

  • harhnuud (January 24, 2017 3:41:29 pm )

    MUUSAIN HARHNUUD BYE BYENIIGEE BARIJ IDVEL TAARNA

  • irgen (January 24, 2017 3:51:29 pm )

    Iim shivshigiin hymyys tord baisan, odooch MAN ofshore-oos horongoo tathiig bodohgui baina, huuchin shine toriin heregtengyyd hariuzlagaas multarch baina. Ard tymen anhaaraltai baih heregtei …

  • Anonymous (January 24, 2017 4:09:10 pm )

    Here hereeniihee harig gaihaj baina daa

  • Anonymous (January 24, 2017 4:37:20 pm )

    Батзандангаас өөр АНийг шинэчлэх хүн байхгүй , Батзандагаас өөр хүн бол энэ сум атгасан энэ хэд дороос бол АН үхэхгүй сэхэхгүй хулгай луйвараас ангажрахгүй нэг хэсэгтээн Монгол улсад их тайрна //// МАН энэ нам бол цэвэр хулгайч нарын нам учар их эвтэй хувааж нууж идэж чаддаг их аюултай нам энэ нам мөхөх хэрэгтэй нам ////

  • Baagii (January 24, 2017 5:07:24 pm )

    Наад Зандаахүү чинь төрийн өмчийн хороонд байхдаа идээд цадчихаад АНУ-д нуушдаж нүхээ ухчихаад ирсэн гар шүү дээ

  • Anonymous (January 24, 2017 5:26:30 pm )

    M-C-S-ийн хулгайч нартай уралцана шүү. Нохой шиг биш бүүр чоно шиг урна . Зи-г дэмжнээ. ТТ-н хувьцааныхаа төлөө . Хүн ардаа сонор сэрэмжтэй байгтун . Сэрцгээ.

  • иргэн (January 24, 2017 5:35:35 pm )

    Офшор Баярцогт хуужаагаас салаагүй цагт АН дараа дараагийн сонгуульд ялагдсаар байх болно.

  • Зочин (January 24, 2017 5:44:51 pm )

    Одоо эд нарыг сонгон гэж юу байхав. Харин ГАНЦ ХУДАГ руу явуулах хэрэгтэй. Ард түмний шүүх ял оноох байлгүй дээ.

  • цэцгээ (January 24, 2017 6:10:43 pm )

    баярцогт их мэдэгч луйварчингаас болж ан ялагдсан зи ямарч байсан таван толгойгоо авч үлдсэн гавьяатай

    • Anonymous (January 25, 2017 4:09:33 pm )

      үхсэн баас, наад хүний нүүр рүү эгц харж чадахгүй хулгайч шиг гөлөгнөсөн тайрдас чинь баярцогтоос юугаараа илүү юмб !?? адилхан л хар хэрээнүүд ш дээ

  • зочин (January 24, 2017 6:29:46 pm )

    сайхан билэг худалдаа хөгжлийн банкинд хоёр жилийн өмнө тэр бум шахуу зээлтэй байсан ямар мөнгөөр өрөө дарав гэдгийг шалгаач

  • зочин (January 24, 2017 6:58:16 pm )

    Сайханбилэг, Баярцогт 2 ЦӨӨВӨР ЧОНО,

  • Улс тор судлаач. (January 24, 2017 10:37:11 pm )

    Ч.Сайханбилэг нь Еронхий сайд байхдаа Еронхийлогч Ц.Элбэгдоржид УНЭНЧ ХУН БОЛОХЫН ТУЛД “Мотор нь газраас 50 см зайд байдаг, буух талбай их голдог, том онгоцыг Еронхийлогч Ц.Элбэгдоржийн нутаг Ховдод буулгах буруу шийдвэр гаргаснаас болж мотор руу нь шороо орж, бараг дэлбэрэх шахсан юм. Дараа нь тосвоос их хэмжээний монго гаргаж, мотор худалдан авч, их зардлаар зооворлон Монголд авч ирж, олон мэргэжилтэн ажиллуулж онгоцоо засварласан юм. Энэ нь улс орны эдийн засаг хундэрсэн уед МАШ ИХ ХЭМЖЭЭНИЙ УРГУЙ ЗАРДАЛ ГАРГАСАН ХЭРЭГ ШУУ ДЭЭ. Гэтэл энэ асуудал дээр одоо болтол ямарч арга хэмжээ аваагуй байгаа нь шударга явдал мон уу? Зарчимын хувьд бол ядаж энэ зардлыг нь Ч.Сайханбилэгээр толуулэх естой л доо. Татварын хуулийн дагуу “ТУЦ ажиллуулж байгаа хунээс ч татвар авдаг байхад Ч.Сайханбилэг гэдэг нохор эрх мэдлээ хэтруулж “Оюу толгой компанийн уйл ажиллагаа явуулснаас хойших хугацааны бух татвар болох 2 тэрбум долларийн татварын орийг чолоолох уурэг даалгаврыг огч, улсад 2 тэрбум долларийн хохирол учруулсан байна”. Энэ 2 тэрбум долларь нь манай суулийн хэдэн жилд хийсэн бутээн байгуулалтийн ажлын санхуужилт болсон Чингэс бондын 1.5 тэрбум доллариас даруй их монго байгаа биз дээ. Ч.Сайханбилэг нь засгийн газрын гишуудээсээ нууцаар Дубайд очиж Монголын талд ашиггуйгээр Оюу толгойн гэрээнд нэмэлт оорчлолт оруулсан ба Оюу толгойн ордын лиценцээ гадны банкны барьцаанд тавьж байгаад, гадны компинид маш их хэмжээний зээл авч огсон шуу дээ. Хэрэв авсан зээлээ Оюу толгой компани нь гадны банкуудад толж чадахгуй болчихвол манай Оюу толгойн орд маань гадны банкны барьцаанд, гадны хуний мэдэлд очино гэсэн уг шуу дээ. Ч.Сайханбилэг нь Ц.Элбэгдоржтой хамтарч Эрдэнэтийн 49 хувийг хууль зорчиж, хувийн компаниар дамжуулж хувьдаа авсан шуу дээ. Харамсалтай нь МАН-ын хэдхэн нохдууд хувилдаад, хайцаалаад, хамгаалаад байгаа юм л даа. Ер нь Ц.Элбэгдорж нь хаана л бутэхгуй, болохгуй ажлууд хийгдсэн байна туунд оролцсон байдаг, ийм хууль бус ажлуудыг хэн зохион байгуулсан байна тэр нь Ц.Элбэгдорж л болж хувирлаа шуу дээ. Одоо тууний жинхэнэ нуур царай нь олон нийтэд ил болж эхэлж ээ. Ц.Элбэгдорж нь бурэн эрхийн хугацаандаа “Талийгаач С.Зоригийн хэргийг шийдвэрлэнэ” гэж зутгэсээр байгаад л оноодрийн энэ хун хэлмэгдуулэх ажлыг хийж байгаа юм биш уу? “С.Зоригийг би алсан” гээд хэрэг хулээгээд байгаа тэр “онц хунд гэмт хэрэгтэн Ц.Амгаланбаатарыг Ц.Элбэгдоржийн найз Билэгт нь ШШГГЕГ-ын дарга байхдаа “эруугийн онц хунд гэмт хэрэгтэнгуудийн дотроос сонгон шалгаруулж Ц.Элбэгдорждоо олж огч, энэ бух зохиомол уйлдлуудийг хийж, шуухийг хуртэл захиалгаар шийдвэр гаргуулсан гээд л олон нийт шуугиад байх юм. Олны ам оргуй гэдэг дээ. Ер нь Ц.Элбэгдорж нь “Сайхан ярьдаг ч гэл ээ, маш муу бодол санаатай, хийсэн уйлдэл нь дандаа ХАР МОРТЭЙ янзийн хун шиг байгаа юм. Анх 1996 онд М.Энхсайханыг Еронхий сайд байхад нь “намын дарга нь Еронхий сайд болох естой” гээд огцруулж оороо Еронхий сайд болсон ч тун удахгуй огцорч, улс оронд тогтворгуй байдал уусгэсэн. Мон Ц.Элбэгдорж нь 2000 оны сонгуульд АН-аас Дорнот аймагт нэр дэвшиж унаад л, хотыг Хархоринд нуулгэх тухай баахан улгэр ярьж байгаад л гэнэтхэн боловсрохоор 2002 оны тогсголд АНУ руу яваад л алга болсон ч, харин Монголчууд бид нутаг орноо эзэн болоод л улдсэн дээ. 2004 оны хавар УИХ-ын сонгууль болж дууссаны дараа гэв гэнэтхэн Ц.Элбэгдорж гарч ирээд л “Орших уу, эс орших уу” билуу дээ, нэг сонин гарчигтай лекц уншдаг болсон байснаа л гэнэт Еронхий сайд болоод л томорсон. Гэтэл энэ уед М.Энхсайхан нь АН-ын дарга байсан болохоор Эх орон намтай эвсэж “Эх орон Ардчилал” эвсэл байгуулж 2004 оны сонгуульд орж 34 суудал авсан ба МАН нь 36 суудал авсан байв. Хучний харилцаа ийм ойрхон байсан болохоор МАН-тай хамтарсан засаг байгуулах нохцол бурдсэн байсан хэрэг. Ингээд М.Энхсайхан нь МАН-тай хамтарсан засаг байгуулахаар хэлэлцээр хийж байтал нь Ц.Элбэгдорж нь зэрэгцээд л МАН-тай хэлэлцээр хийж, нэг сайдын албан тушаалыг 10 гаруй УИХ-ын гишуунд амлаж байгаад л Еронхий сайд болсон юмдаг. Гэтэл 2012 оны УИХ-ын сонгуулиар АН нь олонх болж, МАХН-тай хамтарч засаг байгуулаад олон олон бутээн байгуулалтын ажил хийж, ард тумний итгэлийг авч улмаар АН-аас дахин нэр дэвшсэн Ц.Элбэгдорж нь Еронхийлогчоор сонгогдоод л АН нь мандаж байтал, АН-аас сонгогдсон Еронхийлогч Ц.Элбэгдорж нь АН-ынхаа хэсэг бутэхгуй нохдуудийг уруу татаад л, МАН-тай хамтарч Н.Алтанхуягийгаа ОГЦРУУЛЖ, Ч.Сайханбилэг гэдэг монго, эрх мэдэл, албан тушаалаас оор юу ч мэддэггуй нохрийг Еронхий сайд болгож, улс орноо самарлаа л эхэлсэн шуу дээ. Гэтэл тэр Н.Алтанхуяг нь Еронхийлогийн болон УИХ, орон нутгийн 6 удаагийн сонгуульд АН-ыгаа олонх болгож, Ц.Элбэгдоржийг 2 ч удаа Еронхийлогч болгосон буянтан шуу дээ.Ч.Сайханбилэг нь “Чи яагаад хууль зорчоод Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж, хувьдаа авсан юм бэ? гэж сэтгуулч асуухад БИ ДООЖООГУЙ ЕРОНХИЙ САЙД БОЛЖ ХАРАГДАХГУЙН ТУЛД ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ АВСАН ЮМ ГЭЖ ХЭЛЖ БАЙХ ВЭ ДЭЭ. Ч.Сайханбилэг нь ийм л БОЛОВСРООГУЙ, ТЭНЭГ ТОЛГОЙ ШУУ ДЭЭ. Эрдэнэтийн 49 хувийг торийн мэдэлд авах эсэх асуудлыг хууль тогтоомжийн дагуу УИХ нь ШУУД ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ байхад Ч.Сайханбилэг нь МАН-ын КОММУНИСТУУД нь ХУВИЙН ОМЧИЙГ НИЙГЭМЧЛЭНЭ БИЗ Ч ГЭХ ШИГ УЛС ТОРЖУУЛЭХ АЯСТАЙ ЮМ ЯРЬСАН Л БАЙНА ЛАА. Энэ мэтчлэн Ч.Сайханбилэг нь мон ч олон хууль бус уйлдлуудийг хийсэндээ. Одоо энэ нохрийг “баривчлан саатуулж байж л эдгээр хийсэн хэргийнх нь унэн зовийг нь тогтоохоос оор арга байхгуй юм байна л даа”. Хэрэв гадуур шалгавал худал, унэн ярьж “хяналт шалгалтын ажил”-ыг будилуулаад, эцэст нь бух зуйлийг нам, улс тортэй холбоод болгохгуй байх л даа. Ер нь шалгаж унэн монийг нь тогтоох нь ирээдуй, залуу уеийнхэнд улгэр дуурайлал болсон, хумуужлийн ач холбогдолтой асуудал шуу дээ.

  • tumur (January 25, 2017 12:18:08 am )

    SAIHANBILEG BAYARTSOGT HOERIIG SHOROND BUH NASAAR N HORIH HEREGTEI

  • zochin9 (January 25, 2017 12:43:21 am )

    ene saihanbilegiin dubain geree ulsiig aldagdald oruulsan bayrtsogtiin owu tolgoi ashiggui ni todorhoi bhad hariutslaga tootsood yliin uuruuleldee odoo yah gd bga wm tegeed tb geer ard tumniig doromjlood suuj bdag tegbel zogsooldoo ch geh shig ulsiin erh ashigt niitsehgui geree hiisen oilgomjtoi ene ulsad eh oronch uls torch bna uu irged bid odoo duugai suuj bolohgui 240 myngan togrog abah gj ogloonoos oroi hurtel maijignaj bna ed ulsiin omchiig hulgailaad ineegd bj bdag bid duugai bl oorsdoo hohirono odoo zad temtseh tsag bson

  • Dushinnis (January 25, 2017 12:49:46 am )

    Тодорхой 2 новш мон ч их гайтай хортой садаа юмаа

  • neg gavya (January 25, 2017 1:52:54 am )

    Z. Enkhbold 5 tolgoig neg udaadaa Mongoldoo uldeesen gavyatai hun.nuguu 2 bol shunaliin tulam,buh nasaar aa shorond baih tavintai

  • ИРГЭН (January 25, 2017 8:43:13 am )

    ЭНЭ 3 ДОТОР ЭНХБОЛД НЬ ЭХ ОРОНЧ ГЭЖ БОДОЖ БАЙНА.АЛДАА ОНООТОЙ ХОРВООД АЛДАЖ ОНОСОН Ч ЭНХБОЛД НЬ НӨГӨӨ ХОЁРООСОО ХОЛ ДЭЭР ЭР ХҮН.ХАРИН САЙХАНСАМРАГЧ БАЛАГТЦОГТ 2 БОЛ ХУВАЛЗНУУД.ХЭНТЭЙ Ч ХАМААГҮЙ ЧӨТГӨРТӨЙ Ч НИЙЛЖ МАГАДГҮЙЭНЭ НӨХДҮҮД ЭХ ОРНЫГОО ЭЭЖ ААВЫГАА ХУДАЛДААД ИДЧИХЭЖ ЧАДАХ Л ГАРУУД БАЙЖ ДЭЭ.СЭЛЭНГИЙНХЭНИЙГ ЗОВХИ НЬ ӨӨДӨӨ ГЭДЭГ ЭНЭ 2-ЫН ЗОВХИ НЬ БУРУУ ТИЙШЭЭ ӨӨДӨӨ БОЛЧИХОЖ ДЭЭ.НЭР ХУГАРАХААР ЯС ХУГАР ГЭЖ.

  • зочин (January 25, 2017 8:52:17 am )

    Цагтаа нөхөд гэж андуурч баахан мөнгө шаасан хулгайч нар цагаа тулахаар бие биенрүүгээ түлхэж ноход болохыг харлаа.Энэ 3-т маш их зүйл байгаа үүнийг Тагнуул,Цагдаа,АТГ маш сайн шалгах хэрэгтэй дээ.Баярцогт дансандаа9,2 сая доллартай гэж байгаа энэ 2-т яагаад байхгүй байгаа нь сонирхолтой шүү адилхан өгсөн баймаар юм даа.АН бол одоо өндийхөөсөө өнгөрсөн юю биш үү.Намын даргын сонгууль нэг л бишээ.

  • dorj (January 25, 2017 9:21:20 am )

    Höörzögt,Muuhaibileg 2 mongoliin töriig buzarlaj uursdduu hagartal bayajlaa.uut uut möngöör ulsaa hudaldsan saiduud,bogz bogz möngöör bogdiigoo(itgel unemshilee!ard tumniigee!)hudaldsan hezeenii uls töriin yanhanguud mön!!!

  • зочин (January 25, 2017 9:51:22 am )

    Хоорондоо хэмлэдэн уралцаж байгаад сонгогчдоор дүнгээ тавиулсан шд одоо энийг ярих хэрэг бн уу, даргын төлөөх 5 хүн, намд нөлөөтэйгээр гарч ирэх бусад нь эвтэй байх нь уу харъи, үгүй бол энэ 3-ынхаа араас дэлгэцээс арчигдвал таарна

  • цэцэг (January 25, 2017 11:57:54 am )

    Тэр Баярцогтыг барьж авчир хэн тэрийг гадаад сургуульд яв гэсэн юм төрийн хөрөнгөөр л сурч байгаа тэрний ач холбогдолгүй боловсорол төрд хэрэггүй

  • 0000 (January 25, 2017 12:53:11 pm )

    Эрүүнгмйн хулийн заалтаар бол Төрийн эсрэг онц ноцтой гэмэт санаатай хэрэг хийсэн баа хийсэн хийхийг завдсан байна шүүх дээ гэрч хэлээд байна Монгол төр хулгайч нарын төр үү ард түмний төр үү гэдгээ ард түмэнд одоо харууль Энэ хулгайчыг баривчалан авчар хэргийг нь мөрд өөрийг нь мөрдөн хоръ

  • ээ чааваас (January 25, 2017 12:56:45 pm )

    Гэмэт хэрэгтэн төрийн мөнгөөр гадаадад сурдаг нь ямар учартай юм Нөгөө хулгайч нарын төр гэдэг нь энэ үү

  • иргэн (January 25, 2017 1:02:55 pm )

    Бүгдийг нь буудчихаач ээ

  • zochin1 (January 25, 2017 1:22:30 pm )

    margashgui unen. bid hezee ch negdej chadahgui uls yumu da. uuniigee l zogsoovol bid bugdiig hiij chadna.

  • Anonymous (January 26, 2017 12:51:52 am )

    Энхболд үнэн л юм яриад байна Ард түмэн эх орноо гэсэн бодолтой улс төрч учир энэ харанхуй масс дотор ганцаардаад байгаа юм бишүү

  • tom (January 26, 2017 9:53:26 am )

    AN iig Mongoliig oorchilj shinechilj hogjyyleh naidvar ni fraktsigyi eldev muu zyild orootsoldoogyi shudarga Batzandan l bna daa Mongolchudaa saikhan amidruulakh huvsgali hiihgyi gants bolomj….

  • Anonymous (January 26, 2017 11:07:00 am )

    ene xeden nobchnuudaas neg salax yumsan

  • Ачу (January 27, 2017 3:28:40 am )

    Манайхан хариугүй жижиг сэтгэх юм.Юун нэг хөнжил вээ?тэд чинь нэг аяганаас гурвуулаа ээлжлэн амтат цайгаа ууж суусан дотоодын дайснууд шүүдээ хүмүүсээ!!

antalya rent a car