antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 24, 2017 4 comments

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг утаа ихтэй бүст хуралдлаа

нийтлэсэн Admin

16179827_701470270027660_3196256218319340069_o

НИТХ дахь МАН-ын бүлгийн Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг 4 дэх удаагийн хурлаа өнөөдөр нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүс болох Чингэлтэй дүүргийн  7 дугаар хороонд хийлээ. Тус ажлын хэсэг нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хотын удирдлагуудад санал, дүгнэлт өгөх зорилготой байгуулагдсан юм.

Ажлын хэсгээс 1 дүгээр сарын 5-ны өдөр нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаныхантай уулзсан. Үүний дараа нийслэлийн Засаг даргын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргасан 3 захирамжийн талаар хурлын эхэнд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх танилцууллаа. Эдгээр захирамжуудад төлөөлөгчдийн санал, дүгнэлтүүд тусгагдан, эхнээсээ бодит ажил болох суурь нь тавигдаж байгааг онцлов. Мөн Засаг даргын захирамж нь цаг үеэ олсон, зөв шийдвэр гэдгийг ажлын хэсгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар хэллээ.

Ажлын хэсгийн гишүүн, НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат “Суудлын вагон депо хотын агаарын бохирдолд нөлөөлж байна гэж үзэж байна. Хотын төвд утаа үйлдвэрлэж байгаа ганц газар. Тиймээс үүнд анхаарах хэрэгтэй байна.” гэлээ. Энэ асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байгаагаа Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх хэллээ. Мөн НИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн гишүүн Д.Мөнхжаргал өнгөрсөн 4 жилд агаарын бохирдлыг бууруулахаар төлөвлөсөн болон хийж хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаар мэдээлэх хэрэгтэйг хэллээ. Нийслэлийн гэр хорооллын иргэд жилдээ 700 мянган тонн түүхий нүүрс түлдэг гэсэн тоо бий. Түүхий нүүрсний хэрэглээг багасгахаас гадна нийтийн тээврээс ялгарч байгаа утаанд тавих хяналт, стандартыг тодорхой болгох хэрэгтэй гэсэн саналыг ажлын хэсгийн гишүүд гаргаж байсан юм.

Ажлын хэсгийн өнөөдрийн хурлаас гэр хорооллын иргэд бүлэг байгуулан, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч ажилласан тохиолдолд хотоос дэмжлэг үзүүлэх, утаа их ялгаруулдаг авто машины эзэмшигчид авах арга хэмжээг тодорхой болгох,  газартай иргэд тухайн газраа орчны бохирдол үүсгэхгүй байх шийдэл гаргасан тохиолдолд газрыг нь баталгаажуулдаг байх зэрэг саналууд гарч байгааг ажлын хэсгийн дарга танилцууллаа. Уг саналыг нэгтгэн НИТХ-ын чуулганд танилцуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

16142223_701470206694333_3248807258104423812_n

16195308_701470230027664_3776825140037225105_n

16143215_701470250027662_8290323380451820342_n


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • зочин (January 24, 2017 4:32:02 pm )

    УИХ-ын дарга, ерөнхий сайд 2-ынхоо өмнөөс үхэж чадах үнэнч фенүүдээ гэж

  • иргэнЗОЧИН (January 24, 2017 6:25:17 pm )

    за энэ хэдэн мал хурал хийлээ гээд утаа багасах уу? шог юмнууд, хийх ажлаа олж ядсан.

  • иргэнЗОЧИН (January 24, 2017 6:32:32 pm )

    ЭНЭ МАЛНУУД ХУРАЛДЛАА ГЭЭД УТАА БУУРАХ УУ? ХИЙХ АЖЛАА ОЛЖ ЯДСАН НОВШНУУД, УТАА БУУРУУЛАХ ТӨСӨЛ НЭРЭЭР БАС МӨНГӨ ЦОХИХ ГЭЖ БАЙЖ ЯДСАНДАА ИНГЭЖ БАЙГАА БИЗ.

  • зочин (January 24, 2017 7:26:02 pm )

    яахав дээ хөөрхийс ажил хийсэн болж харагдах гэсэн л юмнууд

antalya rent a car