antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 24, 2017 18 comments

АТГ-ЫНХАН “ИХ ӨРГӨӨ” ХХК-ИЙН ЭД ЗҮЙЛСИЙГ БИТҮҮМЖЛЭН АВЧ ЯВЖЭЭ

нийтлэсэн Admin
olloo_mn_1485221021_copy
-УИХ-ын гишүүн асан Д.Арвин оршин суугчдын байрны ордерыг барьцаалж банкнаас их хэмжээний зээл авчээ-
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас газар, үл хөдлөх хөрөнгөө барилгын компаниудад өгөөд хэдэн жилийн нүүрийг үзэж, сэтгэл санаа эд материалаараа хохирч яваа иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хохирсон иргэд эрх ашгаа хамгаалахын тулд ТББ байгуулж холбогдох албаны хүмүүс болон хууль хяналтын байгууллагад эхнээсээ хандаж эхэлжээ.

Угтаа бол нийслэлийн хуучин удирдлагууд болон барилгын компаниудын худал амлалтаас болж гэрээ хийсэн өрхүүд хашаагаа газарт оруулж, үл хөдлөх хөрөнгөө алдаж хүндхэн байдалд ороод байна. Тиймээс иргэдийн дийлэнх нь компаниудтай хийсэн гэрээгээ шинэчлэх, өөрсдийн эрх ашгийг тусгах, барилга барих эсэх, хэзээ ашиглалтад орохыг тодорхой болгох, хэрэв ойлголцолд хүрэхгүй бол гэрээгээ цуцлах хүртэл арга хэмжээ авах хүсэлтэй байгаагаа албаны хүмүүст уламжилжээ.

Гэр хорооллын дахин төлөвлөлт нийслэлийн зургаан дүүрэгт явагдсан. Зургаан дүүрэгт ажил явагдсан хэдий ч гуравласан гэрээ хийснээс хойш хоёр, гурван жил өнгөрч тухайн сонгогдсон компаниуд нь барилгын ажлаа хийгээгүй, хөрөнгө оруулалт байхгүй гэх шалтгаанаар барилга нь ашиглалтад ороогүй байна. Энэ байдлаас үүдээд иргэд маш их хохирч, улмаар эрх ашиг нь зөрчигдөж байгаа юм.

Д.АРВИНЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

Эдгээрийн нэг нь УИХ-ын гишүүн асан Д.Арвин. Тэрбээр “Сансар” Хотхоны 85 айл өрхийн 500 гаруй иргэнийг гудамжинд хөөн гаргаж, өдгөө иргэд орох орон оочих аягагүйн улмаас түүнийг царайчилсан ч тусыг эс олжээ.

Тодруулбал, гурван жилийн өмнө буюу 2014 оны аравдугаар сард иргэд орон сууцтай болно хэмээн түүнд итгэл хүлээлгэж нэгэн дор 85 айл өрх газраа чөлөөлж барилга эхлэхийг зөвшөөрсөн гурван талт гэрээ байгуулсан аж. Гэтэл өдгөө 2017 он гарчихаад байхад баригдсан барилга ч үгүй иргэд нөхөн олговрын мөнгөө ч авч чадалгүй өнөөг хүрчээ.

Уг нь иргэд энэ талаар Д.Арвины “Их өргөө” ХХК дээр нь очиж түүнтэй уулзаж, боломжоороо барилга орон сууцаа барьчих, бидэнд тэр болтол нөхөн олговрын мөнгийг минь олгочих хэмээн түүний компани дээр таван өдөр суулт хийсэн боловч ямар нэгэн шийдтэй хариу авч чадаагүйн улмаас өчигдөр хотын удирдлагуудтай уулзаж энэ асуудлаар санал бодлоо солилцжээ.

Түүнчлэн иргэдийг Д.Арвины компани дээр суулт хийж байх үеэр нь өнгөрсөн баасан гарагт АТГ-ын мөрдөгчид ирж “Их өргөө” ХХК-ийн бичиг баримт болон компьютерийг нь битүүмжлэн авч явсан төдийгүй түүнийг улсын хил давах хилийн хориг тавьсан байна.

Тус компанийн эзэд болох Д.Арвины хүү Од гэгч нь “Сансар” хотхоны орон сууцыг барихдаа иргэдийн орон сууцны ордерыг барьцаалж банкнаас зээл авсан аж. Өөрөөр хэлбэл, тэрбээр барилгын суурь цутгасан дүр үзүүлж банкнаас их хэмжээний зээл авчээ. Тэгэхээр Д.Арвин иргэдийн орон байраар тоглоод зогсохгүй тэдний ордерыг барьцаалан банкнаас зээл авч давхар банк залилсан хэрэгт оржээ.

Ямартай ч иргэдийн итгэл сэтгэлээр тоглосон Д.Арвин “Би та бүхнийг орон сууцтай, үл хөдлөх хөрөнгөтэй болгохын төлөө зүтгэх болно” хэмээн хэлж найман байрны газрыг, нийтийн эзэмшлийн зам талбай болон иргэдийн байрны ордерыг авсан нь өдгөө хууль хяналтын байгууллагаар шалгагдахаар болчихлоо.

ТӨРИЙН АЛДААТАЙ БОДЛОГООС БОЛЖОЛОН МЯНГАН АЙЛ ӨРХ ОРОХ ОРОНГҮЙ БОЛЧИХСОН

УИХ-ын гишүүн асан Д.Арвингийн иргэдтэй хийсэн гэрээ нь хэт нэг талын давуу байдлыг тусгасан, иргэдийн хууль эрхзүйн мэдлэггүй байдлыг далимдуулан хууран мэхлэх замаар хийсэн гэрээ байж болох талтайг ч хуульчид хэлж буй юм. Юутай ч хүн амыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд эхлүүлсэн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжилтээс үүдсэн асууда, хууль эрхзүйн орчныг бүрдүүлээгүй, төр засгийн алдаатай бодлогоос болж олон мянган айл өрх орох оронгүй болох аюул нүүрлээд байгаагийн нэг жишээ нь энэхүү “Сансар” хотхоны 500 гаруй иргэд.

Өдгөө өнгөрсөн гурван жилийн хугацаанд тус хотхоны арав гаруй иргэн сэтгэл санааны гүн хямралд орж амь насаа алдсан тухай “Сансар” хотхоны иргэдийн эрх ашгийг хамгаалах холбоо ТББ-ын тэргүүн Ч.Туяа манай сонинд ярилцлага өгөхдөө хэлж байсан удаатай. Хэрвээ жирийн нэг иргэн Дорж, Дулмаа нар энэ мэтээр залилан хийж 10 гаруй хүнийг үхэлд хүргэсэн бол асуудал өөр тийшээ явах нь дамжиггүй. Тиймээс л хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой учраас 500 гаруй иргэний амьдрал хувь заяагаар тоглочихоод байгаа Д.Арвинд төр төмөр нүүрээ харуулж түүнд хариуцлага тооцох нь зүйн хэрэг.

Түүнчлэн хотын удирдлагууд өнгөрсөн оны есдүгээр сарын 24-нд иргэдтэй уулзахдаа тэднийг хохироогоод буй барилгын компанийн эздийг болохгүй бол хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ хэмээн хэлж байсан. Энэ ажлаа одоо ажил хэрэг болгож гудамжинд гарчихаад буй 4000 гаруй иргэний ядаж 500 гаруй хүнийх нь асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй байх. Угтаа бол тэд Монгол Улсыг дээрээ төртэй, дороо хуультай эрх зүйт төртэй учраас ийнхүү итгэсэн хэрэг шүү дээ.

Юутай ч УИХ-ын гишүүн асан Д.Арвин олон иргэнийг хохироогоод зогсохгүй бэрийнхээ компанид хууль бус тендер олгосон хэргээр шалгагдаж эхэлсэн тухай хэвлэлүүд шуугиж байна. Тодруулбал, тэрбээр Баянзүрх дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт сайдын багцаас Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөлд 1.3 тэрбум төгрөг төсөвлүүлэн худалдааны төв байгуулах төсөл болгон өөрчилжээ. Улмаар уг төслийг ямар ч зураг төсөлгүй, тендер зарлалгүй, хэрэгжүүлэх эрхийг хүү Одынхоо эхнэрийн нэр дээр байдаг “Өү Ти Юү” компанид шилжүүлэн өгсөн гэх хэрэгт холбогдож хоёр асуудлаар ийн хууль хяналтын байгууллагад шалгагдах боллоо.

Яг үнэндээ өнгөрсөн найман жилийн хугацаанд Д.Арвинтай холбоотой маш олон тендерийн хэрэг сөхөгдсөн боловч тэрбээр тухайн үед УИХ-ын гишүүний бүрэн эрхээ эдэлж энэ асуудлаас хөнгөхөн мултарч байсан удаатай. Тэгвэл тэрбээр энэ удаад яалт ч үгүй шалгагдахаар боллоо.

Өглөөний сонин
Р.Саруул

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • хужаа баттулга (January 24, 2017 11:27:01 am )

    бас хамтрагч батүүлийг хүүтэй нь бариач ээ

  • бб (January 24, 2017 12:06:10 pm )

    ой гутмаар балиар авгай тэгээд бас урвагч
    хохирсон иргэдийн хохиролыг төлтөл дөнгөлөв таарна
    болж өгвөл хамтрагч нартай нь цуг байөал олон түмэн баярланадаа баярлана

  • Ганаа (January 24, 2017 12:06:36 pm )

    Урвасныхаа хариуг хатуухан хүртэх нь дээ

  • зочин (January 24, 2017 12:13:06 pm )

    Энэ даварсан дарваан авгайг сайн шалгаж ногоо газарт нь аваачих хэрэгтэйшдээ?!

  • нэргүй (January 24, 2017 12:47:37 pm )

    Энэ хүнийг давраасан төр,засаг буруутай даа.Дарга нараар дамжин явж арга эвийг нь олж байгаад л гишүүн болсон шүү дээ.Анхнаасаа чадал муутай ийм хүмүүсээр төрөө бариулсан улс ингэж л адаг сүүлдээ дампуурдаг юм бна.Ядаж чадахгүй байж чаддаг хүн гэж шунахайрдаг ийм юмнуудыг хатуу чанга шийтгэх хэрэгтэй байхаа.Тэр нас барсан хүмүүсийн хохирлыг дансан дахь их мөнгөөр нь барагдуулах арга хэмжээ авсан нь дээр бна.Яахаараа сая гаруй цалинтай гишүүн хэдэн тэрбумээр хадгалж байдаг билээ.Но их байнаа.Шалгах бас дахин шалгах хэрэгтэй.

  • СҮХБАТ (January 24, 2017 12:50:26 pm )

    АРВИН АНИА МИНЭЭ БАЯРТАЙ Ч ГЭХ ШИГ ЯАЛАА ГЭЖ ЖИРИЙН ИРГЭДИЙГ ГУДАМЖИНД ГАРГАВ.ЭНЭ БАЛИАР АВГАЙ НАМ НАМ РУУ ШҮЛСЭЭ ҮСЧҮҮЛЭН ДАЛДАГНААД ЭЦСИЙН ҮР ДҮН НЬ ЭНЭ.ХЭРВЭЭ ЗАЛИЛААД МӨНГӨӨР НЬ ТАНСАГЛАЖ ЗӨНДӨӨ ОЛОН ДОТООЖ АВСАН БОЛ ХАРИУЦЛАГЫГ НЬ ҮҮРҮҮЛ.НЭГ ХУДГААР ДАМЖИН ЛУУСАНД ТАВТАЙ МОРИЛ ТЭНД ОЧООД УЛС ТӨРӨӨ ХИЙДЭЭ ТЭНЭГ ЭМГЭН ХӨӨШ ЧИ МИНИЙ ГАЗРЫГ ӨГӨӨДӨХ ЭСВЭЛ МӨНГӨ ӨГ АВГАЙ НАМАЙГ АЛАХ ГЭЭД БАЙНА АМЬДАРМААР БАЙНАШТ

  • 123456 (January 24, 2017 12:51:59 pm )

    Яг хүнээ олж барьсан байна. Нам дамжаад тендер аваад мөнгө хүүлдэг авгай. Миний мэдэхийн 3-р амаржих, Яармагийн эх хүүхдийн цогцолбор, БЗД -ийн 4-р хорооны цэргийн хотхоны орчим орон сууц барихаар газар аваад бүгдийг бариагүй хүнд дамлаад царцаасан хүн шүү дээ. Төр нүдтэй бол том дарга нарт гадаадын улсууд шиг авах арга хэмжээг нь аваачээ. Сүр дуулиантай эхлээд арга хэмжээ авах болохоор таг болдог дутагдлаа засвал сайнсандаа.

  • Zochin (January 24, 2017 1:18:53 pm )

    .Urvagch avgaig shalgah tsag ni irjee.

  • zochin (January 24, 2017 1:19:45 pm )

    yostoi zub hunee barijee ene er n ih budilaantai avgai harah tsarainii

  • iim urvaj durvesen zan mongol hund baidaggui zan (January 24, 2017 1:42:43 pm )

    duurgiin irgedees itgel huleej songogdchihood urvaj AN-d orood nuuree haruulaagui zugtsan avgai,ene haltar avgain nuur bidene ogthon ch hereggui duureg horoogoo tuluuluh gishuun bidene heregtei ued nuur buruulsan teneg avgai,ichih ch ugui huugeeree ner barin dahiad manai duureg bas bus olon gazar gai tarij yavna,odoo 1 shalgah tsag ni bolson baih aa

  • гх (January 24, 2017 1:47:53 pm )

    Энэ хүнийг давраасан төр,засаг буруутай даа.Дарга нараар дамжин явж арга эвийг нь олж байгаад л гишүүн болсон шүү дээ.Анхнаасаа чадал муутай ийм хүмүүсээр төрөө бариулсан улс ингэж л адаг сүүлдээ дампуурдаг юм бна.Ядаж чадахгүй байж чаддаг хүн гэж шунахайрдаг ийм юмнуудыг хатуу чанга шийтгэх хэрэгтэй байхаа.Тэр нас барсан хүмүүсийн хохирлыг дансан дахь их мөнгөөр нь барагдуулах арга хэмжээ авсан нь дээр бна.Яахаараа сая гаруй цалинтай гишүүн хэдэн тэрбумээр хадгалж байдаг билээ.Но их байнаа.Шалгах бас дахин шалгах хэрэгтэй.Ийм авгай нар олон бөий шүү. о

  • баагий (January 24, 2017 3:52:16 pm )

    Зөв хүнээ шалгаж дээ. Нам дамжиж биеэ үнэлсэн хэцүү авгай даа.

  • зочин (January 24, 2017 4:01:08 pm )

    хохь чинь өөр хэлэх муу үг алга

  • Зочин (January 24, 2017 4:52:53 pm )

    Хотын ИТХын дарга байсан Д.Баттулгын дүүгийн компанийг бас шалгах хэрэгтэй. Тэр дүүгийнх нь эхнэр одоо СБДийн засаг дарга Болормаа

  • Anonymous (January 24, 2017 7:41:26 pm )

    Arvin ta neree soli ner chini hundedsen avgain ajil butehgui dee humuusiin mongiig hurdan butsaaj og

  • Anonymous (January 24, 2017 7:53:13 pm )

    Hurdan luust och ene nsandaa zalilan hoit nasandaa sarmagchin

  • зочин (January 24, 2017 11:49:24 pm )

    МАН-хан өөр намд орсоны төлөө хариугаа авч байнадаа,өөрсдөөл шахаж гаргасаг шүүдээ,нэгэн үе Оюунхоролыг бас нам нь шахаж байсан,тэгээд УИХ-д дэвшүүлээгүй санагдах юм.

  • mungu (January 25, 2017 8:28:32 am )

    Мөнгөн урсгал.
    Урсгалыг бий болгож, таны холбоосыг дарах онцгой зочин бүрт таны дансанд 0.5 $, бүргүүлэхэд 2$, болгохын тулд доорх холбоосыг ашиглана уу. http://Cash4Visits.com/ref.php?refId=344661
    Таны холбоосоо илгээх сощиал хуудаснууд Facebook, Twitter, Google+, Youtube, форум, чат, блог гэх мэт нийгмийн сайтууд байдаг ба мөн бусад сайтуудын сэтгэгдэлээ бичих хэсэгт энэ текстийг бичиж болох юм.
    Anti-Cheat Бид хүчтэй эсрэг Cheat системтэй болохыг анхаарна уу, тиймээс хуурамч урсгалыг илгээж зовсны хэрэггүй. Таны данс кредитэд болно, харин эцэст нь та мөнгө авч чадахгүй болно. Зүгээр л бодит хуудаснууд бодит хүмүүс рүү илгээнэ үү.
    Хэрэв та хамгийн бага төлбөр 30$ хүрвэл та бэлэн төлбөрийн сонголт бүхий танилцуулага болно.
    Хэрэв та 30-аас дээш хоног өөрийн данс руу нэвтэрч чадаагүй бол, таны орлого бүгд устана гэдгийг анхаарна уу.
    Асуултууд:
    Миний лавлагаа холбоосыг хэрхэн дэмжих вэ?Форум, блог, санал дээр лавлагаа холбоосоо тавих бүрт таны холбоосоор дамжуулан бусад хүний явуулсан холбоос бүрээс мөнгө олох болно, Facebook хана, Facebook хуудас, бүлэг, Twitter, PTC сайтууд, зар сурталчилгааны сайт, чат зэрэг олон төрлийн сощиал хуудаснууд хуудаснууд байдаг. Би хэзээ мөнгөө авах вэ?Мөнгө төлөхөд шаардагдах хамгийн бага тэнцэл буюу 30$ бөгөөд та сарын эцэст и-бэлэг картыг хүлээн авах болно. Би хэр их орлого олох вэ?Танд ямар ч хязгаарлалт байхгүй, их мөнгө авч болно, энэ нь таны хүчин чармайлт, хэр их холбоосыг дэмжих ажилаас бүхэлдээ хамаарна. Манай шилдэг гишүүдийн олонхи нь өдөрт 50 $, сард1000 $ + олж байна. Энэ нь хэр боломжтой байж болох юм. Та зүгээрл үнэгүй мөнгө өгөөд байна уу? Үгүй ээ, бид үнэгүй мөнгө өгч байгаа юм бишээ. Бид та бүхэнд манай вэб сайт уруу урсгалыг бий болгосны төлөө төлбөрөө төлнө. Манай сайтад реклам тавьсан компануудын мөнгийг та нарт л өгч байгаа хэрэг юм.

antalya rent a car