antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 24, 2017 8 comments

АШГҮЙ, НӨАТ-ЫГ ЗАХ РУУ ЧИГЛҮҮЛЭХ НЬ

нийтлэсэн Admin

olloo_mn_1485220081_f49c8c293d3257ba55af9068ff18cf86original

НӨАТ-ын хууль гаргаж, иргэд баримтаа бүртгүүлэн сугалаанд оролцож, хоёр хувийн буцаалтаа эргүүлж авна гэж ярьж байхад харлуулж ярьж байсан хүн цөөнгүй бий. Тэр дундаа улстөрчид. Гэтэл өнгөрсөн 2016 оны тоо баримт энэ хууль ямар үр дүнтэй, хэрэгтэй байсныг гэрчилнэ.

Тухайлбал, өнгөрсөн онд татварын төлөвлөгөө давж биелсэн. Өмнө нь НӨАТ хэзээ ч төлөвлөгөөндөө хүрч биелж байгаагүй юм билээ. Харин 2016 онд 100 хувь давж биелсэн. Улсын төсөвт татвараас нэг их наяд 560 тэрбум төгрөг орсны 35 хувь буюу 555 нь НӨАТ-аас орсон мөнгө байх жишээтэй.

Дээрээс нь өнгөрсөн онд НӨАТ төлөгчөөр 2708 аж ахуйн нэгж бүртгүүлсэн байгаа юм. 2015 оноос хэд дахин өндөр үзүүлэлт. Энэ бүхэн НӨАТ-ын хууль хэрэгжсэний гавьяа. Ер нь 2017 оны төсөв тасарчихалгүй бүрдсэний нэг чухал хүчин зүйл нь НӨАТ байлаа шүү дээ.

Хэрвээ энэ хуулийг гаргаж, албан татвараас зугтаадаг аж ахуйн нэгжүүдийн орлогыг яг таг болгоогүй байсан бол Монгол Улс төсвийн байгууллагынхаа цалинг тавьж чадахгүй дээрээ ч тулж мэдэхээр байсан, аягүй бол. Хэт дөвийлгөх гээд байгаа ч юм биш, нөхцөл байдал тийм л байгаа.

Дээрээс нь баримтаа бүртгүүлээд, сугалаанд оролцсоны буянаар хэчнээн айлын амьдрад өөрчлөгдөв. 20 сая төгрөг гэхэд цөөнгүй хүн хожсон. Байр авах гээд урьдчилгаагүй яая гэж байсан гэр бүлд боломж шүү дээ. Бүр 100 саяыг хожсон хүн ч байгаа. Цаашлаад супер хонжвор гэдгийг байхгүй болгоод, 4, 20 гээд дунд зэргийн хонжворынхоо тоог нэмэгдүүлэх бодлого барих талаар татварынхан ярьж байна билээ. Энэ бол маш зөв. Нэг хүн 100 саяыг ганцаараа хожиж байснаас тухайн сардаа 10 хүн 10 саяыг хожчихвол хүртээмжтэй биз дээ. Тэгвэл иргэдийн оролцоо ч бүр нэмэгдэнэ. Энэ санаачилгыг хэрэгжүүлээсэй билээ. Сангийн яам дэмжээд өгөх хэрэгтэй.

Нөгөө талаар НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлыг нэлээд эрчимжүүлэх талаар ажиллах юм гэсэн. Одоо НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа газар болгонтой тэмцэх шаардлагатай байна. Тэр татварын байцаагч нарынх нь орон тоо хүрдэггүй юм бол иргэдийг уриалж, байнга мэдээлж байх замаар энэ ажлыг эрчимжүүлье. Тэртэй тэргүй бүх л газар НӨАТ-тай үнээр бидэнд бараагаа зарж байгаа шүү дээ. Тийм биш юм аа гэхэд НӨАТ-гүй үнийн дүнгийн баримтаа өгч л байх ёстой. Иргэд түүнийг нь бүртгүүлээд, ядаж сугалаандаа оролцоно. Цаашлаад татвараас зугтах боломжийг нь хаах ёстой.

Татварынхан эхний ээлжинд захууд руу баримт хэвлэх машиныг оруулах талаар судалж, ажил хэрэг болгох юм гэсэн. Энэ бол маш зөв. “Нарантуул”, Барс”, “Хархорин”, “Бөмбөгөр”, “Дэнжийн 100”, “100 айл” гээд янз бүрийн бараа бүтээгдэхүүн зардаг бүхий л зах, худалдааны төвд нэвтрүүлэх хэрэгтэй. Тэгээд татвараа авах цаг болсон. Төр буй дор татвар буй гэдэг биз дээ. Төр, хувийн байгууллагад ажилладаг хэдэн хүн нь орлогын албан татвар төлөөд байдаг. Гэтэл хувиараа хөдөлмөрлөж байгаа нь огт төлдөггүй. Тэгсэн мөртлөө төрийн хайр халамжийг бусдаас илүү нэхдэг биз дээ. Төрөөс “намайг хайрлаач, халамжлаач” гэж нэхэж л байгаа бол татвараа адилхан төлөх л хэрэгтэй.

Цаашлаад зөвхөн зах гэлтгүй хувийн эмнэлгүүд рүү чиглэсэн үйл ажиллагааг ч татварынхан хиймээр байна. Хамгийн өндөр төлбөртэй шинжилгээ хийдэг, хэвтэн эмчлүүлдэг газар бол хувийн эмнэлэг. Гэтэл нэг ч төгрөгийн баримт өгөхгүй байгаа. Тэр хэрээрээ татвараас зугтдаг. Үүнийг ч бас болиулах цаг болсон. Ер нь бол худалдаа хийж байгаа, тэгээд НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн, бүртгүүлээгүй баримт хэвлэдэг болох цаг болсон.

Монголын мэдээ
Н.Пунцаг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Мэргэн Бөөдий (January 24, 2017 2:18:55 pm )

    Энэ ХӨТ-ийн хуулийг дэмжигчийн нэг нь би. Гэхдээ анхнаасаа бэлтгэл муутай орсон, Одоо ч гэсэн хэвээр. Захын бөөний худалдаачид НӨТ – ороогүй харин тэднээс бараагаа авдаг муусайн дэлгүүрүүд хүчээр орчихсон. нэг хүн 100,0 саяаас 500 ,0 сая хүртэл хонжвор хожно гэж худлаа шоудсан. Нээрээн л 5-5 ч юмуу10 саяболгоод зарлачихвол олон хүнд хүртээмжтэй. Тэр хирээрээ сурталчилгаа болох сайн талтай.

  • зочин (January 24, 2017 2:50:20 pm )

    аймаг, сумдуудад хэрэгжихгүй байгаа шүү, аймаг руу анхаарах цаг болсоон, аймгийн татварын хэлтсийнхнийг ажиллуулах хэрэгтэй

  • mongol (January 24, 2017 3:02:31 pm )

    TUN ZUITEI

  • зочин (January 24, 2017 3:17:45 pm )

    Энэ НӨТ бид дэлгүүрээс худалдан авч байгаа бараан дээр хувь нэмж биднээс аваад авсан мөнгөний тал хүрэхгүй хувийг өгдөг. Жич: 718181 төгрөгийн үнэтэй халдаг гудас авахад НӨТ гээд 71818 төг нэмээд 790000 төгрөгөөр худалдан авч байгаа. үүний 20 хүртэл хувь гэхээр 14000 төгрөг л бидний дансанд орно. Тэгэхээр Татварын ерөнхий газар ашигтай байгаа. Хувь хүнд хохиролтой.

  • зочин (January 24, 2017 4:57:29 pm )

    Аймаг руу хандах нь зүйтэй шүү,одоо хувийн их дээд сургууль,эмнэлгээс татвар авах цаг болжээ олон жил татвар төлөөгүй өнөөдөр монголд эдний захирал эзэд л хамгийн баян болж бүх шатны сонгуульд өрсөлдөж байгааг ард түмэн харж байна шүү,Тэд хамгийн өндөр төлбөр авч байгааг хянаж байгаа газар алга байна төр нүдтэй бол шалгаж татвар авдаг болооч

  • mongol (January 24, 2017 10:19:09 pm )

    Зөвхөн худалдаа гэлгүй үйлчилгээний газруудаа жигд хэрэгжүүлээч

  • өвгөн (February 12, 2017 1:30:52 pm )

    энэ маш чухал чиглэл, бичсэн хүнд баярлав, энэ татвар юм даа, гэхдээ явцын чиглэл зөв юм уу даа, мөнч олон зүйлээс шалтгаалж эерэг үр дүнд хүрэх байлгүй

  • Anonymous (February 15, 2017 9:54:23 pm )

    Shunal

antalya rent a car