antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 24, 2017 6 comments

“Өнгөрсөн 26 жил Монголд удирдагч төрөөгүй”

нийтлэсэн Admin

ordon5

Өнгөрсөн 26 жилд Монгол Улс улс шиг хөгжөөгүйн учир шалтгааныг Фортуна хочит Н.Батбаяр гуай өөрийнхөөрөө тайлбарлажээ. Тэрбээр “Улсынх нь удирдагч ухаантай бол хөгждөг юм байна. Улсынх нь удирдагч ухаан муутай бол хөгждөггүй юм байна. Өнгөрсөн 26 жилийг эргээд харахад Монголд удирдагч төрсөнгүй. Удирдагч гэж би ганц тоон дээр ярьж байгаа шүү. Гэтэл манайх гурван толгойтой болчихсон. Уг нь айл нэг л аавтай байдаг биз дээ. Манайд гурван “аав” байна гэсэн үг. Энэ нь юунаас болсон бэ гэвэл манай төрийн тогтолцооноос болжээ. Тэгэхээр төрийн тогтолцоогоо өөрчлөхийн тулд Үндсэн хуулиа өөрчлөхөөс өөр арга замгүй. Улс орнуудын засаглалыг аваад үзэхээр Ерөнхийлөгчийн, хаант, парламентын засаглалд хуваагддаг юм байна. Парламентын засаглалтай 50-иад орныг харахаар Монгол шиг Ерөнхийлөгчөө бүх ард түмнээс сонгодог 11 улс байдаг. Гэхдээ тэр дотор Монгол шиг Ерөнхийлөгч нь асар том эрх мэдэлтэй нэг ч улс байхгүй. Бусад орон бол Монголыг Ерөнхийлөгчийн болон парламентын хосолсон засаглалтай гэж үздэг. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэсэн үгтэй байх аа. Засаглалаа аль нэг тийшээ шийдэхгүй бол Монгол хөгжихгүй нь. Нэг бол парламентын засаглалтай болох ёстой. Үгүй бол Ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй” хэмээн news.mn сайтад өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Мөн тэрбээр  “Дэлхийн улс орнуудын жишгийг харахад удирдагч гурван янзаар төрдөг юм байна. Нэгд, хааны хүүхэд хаан болдог юм байна. Манайд ийм байх боломжгүй. Хоёрт, өөрөө хувьсгал хийгээд гарч ирдэг юм байна. Бид ерэн онд хувьсгал хийчихсэн. Одоо дахиад хувьсгал юм уу, төрийн эргэлт хийх нь хүсэх зүйл биш. Гуравдахь нь тэр хүнийг төрүүлдэг юм байна. Төрүүлдэг гэдэг нь эрх мэдэлтэй, албан тушаалыг бий болгох явдал. Ерөнхийлөгчийн засаглалтай бол Ерөнхийлөгчид, парламентын засаглалтай бол Ерөнхий сайдад том эрх мэдэл өгдөг юм байна. Нөгөө цол дагаж бяр нэмнэ гэдэгтээ адилхан. Монгол 26 жил удирдагчаа хүлээлээ. Гэвч тодорсонгүй. Яагаад гэвэл манай засаглалын тогтолцоо ийм боломж олгосонгүй. Тиймээс удирдагчаа тодруулъя гэвэл Үндсэн хуулиа өөрчилье. Засаглалын эрх мэдлийг нэг институци дээр төвлөрүүлье. Миний хэлэх гээд байгаа гол санаа ердөө энэ. Тэгэхээр Монгол парламентын засаглалтай орон. Тиймээс энэ хүрээнд өөрчлөлт оруулаад Ерөнхий сайдаа хүчтэй болгох нь хамгийн чухал байна.”  гэв.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Зочин (January 24, 2017 1:16:13 pm )

    МОНГОЛ УЛС ЗҮГЭЭР БАЙЖ БАЙГААД ӨРӨНД ОРООД ДАМПУУРЧИХСАН ЮМ БИШ. ТӨР ЗАСГИЙН ЭРХ БАРИГЧ ШУНАЛТНУУДЫН ХЯЗГААРГҮЙ ШУНАЛААС БОЛЖ МОНГОЛ УЛС ӨРӨНД ОРЖ ДАМПУУРСАН.

  • Zochin (January 24, 2017 1:51:43 pm )

    Batbayar helsen bolohoos Yag unen yum helsen yum bishuu. Bodot baidal iim l bgaa shuu dee

  • Anonymous (January 24, 2017 1:52:56 pm )

    Tegeed ter luivarchidaa ogtsoroogood shorond hataagaad hariutdlaga toochood ard tumen mash hultsengui bna. MONGOLIIN ARD TUMEN NOIRNOOSOO SERTSGEE. Mongol saihan oron mini gamshig muhuliin uye ireed baina.Sertsgee

  • Зочин (January 24, 2017 2:12:08 pm )

    МОНГОЛ УЛС ЗҮГЭЭР БАЙЖ БАЙГААД ӨРӨНД ОРООД ДАМПУУРЧИХСАН ЮМ БИШ. ТӨР ЗАСГИЙН ЭРХ БАРИГЧ НЭРТЭЙ ШУНАЛТАЙ ХУЛГАЙЧУУД БОЛОН ТЭДНИЙ БӨГС ДОЛООГЧ ХУЛГАЙЧ НАРЫН ХЯЗГААРГҮЙ ШУНАЛААС БОЛЖ МОНГОЛ УЛС ӨРӨНД ОРЖ ДАМПУУРЧИХАААД БАЙНА. ТА НАР ӨӨРСДИЙН ГАРААР ЭНЭ УЛСЫГ ӨРӨНД ОРУУЛЖ ЭДИЙН ЗАСГИЙН ДАМПУУРУУЛЧИХААД БИТГИЙ БУСДААС БУРУУГ ХАЙГААД БАЙ. УЛСЫН ИХ ХУРАЛД ХУВЬДАА КОМПАНИГҮЙ ХУВЬДАА ХАДГАЛАМЖГҮЙ ГИШҮҮД САЙД ДАРГА НАР ГЭЖ НЭГ Ч БАЙХГҮЙ. БҮГД ХУВЬДАА КОМПАНИТАЙ ХУВЬДАА ДООД ТАЛ НЬ ХЭДЭН САЯ ДОЛЛАРЫН ХАДГАЛАМЖТАЙ БАЙНА. ТА НАРЫН ДУУСАШГҮЙ ИХ ШУНАЛ ЧИНЬ Л ЭНЭ УЛС ОРНЫГ ӨРӨНД ОРУУЛЖ ЭДИЙН ЗАСГИЙН ДАМПУУРУУЛААД ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ҮРГЭЭГЭЭД БАЙНА ШҮҮ ДЭЭ.

  • Хотгойдг (January 24, 2017 4:03:09 pm )

    Хэрвээ тэр 3 монголынхоо толоо 1-н сэтгэлтэй байсан бол… Ингэж ортой ядуу улсуудын эгнээнд орохгуй л байсан даа. Би хувьдаа энэ улс торийн зутгэлтнуудийг хошгоруулж сургасан Ц.Элбэгдоржоос хариуцлага нэхмээр бгаа юм.

  • СҮХБАТ (January 24, 2017 9:54:51 pm )

    ЭРЭЛХЭГ ФОРТУНА ЧИ ЦАН ХЭНГЭРЭГЭЭ ДЭЛДЭЖ ШИНЭ УДИРДАГЧИЙГ ДУУД.ЭСВЭЛ ЧИНГИС ХААНЫГ ЕСӨН ӨРЛӨГТЭЙ НЬ ЭРГЭЖ АМИЛУУЛ.ШИХИХУТАГ ЦУГ ИРВЭЛ ЗҮГЭЭР.ЧИ БАС ӨӨРӨӨ СОГТУУ ГАЛЗУУ ЭНЭ УЛС ТӨРД ХАШГИРААД Л ПАЛ ПАЛ ХИЙГЭЭД ЦОХИЖ ЯВСАН БИЗ ДЭЭ.УДИРДАГЧ ТӨРӨӨГҮЙ ГЭНЭ ШҮҮ ЧАМ ШИГ ТЭНЭГҮҮД ЭНЭ УЛС ТӨРИЙГ УЛСЫГ МӨХӨӨЖ БАЙГАА ЮМ.ХОЁР НАМЫН ЛУЙВАРЧИД УРАЛДАЖ ЗУЛГААСААР БАЙГААД МОНГОЛ УЛС СӨНӨЖ БАЙНА АРД ТҮМЭН УЛС ТӨРЧДӨД БИШ ЗӨВХӨН ӨӨРСӨНДӨӨ ИТГЭНЭ ТА НАР ХЭРЭГГҮЙ БҮГДЭЭРЭЭ ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ ХАРААЛ ИДЭЭСЭЙ ТА НАРЫГ

antalya rent a car