antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 23, 2017 1 comment

Жюү-Жицүгийн ДАШТ-д оролцох найман тамирчин тодорлоо

нийтлэсэн Admin

14851499815885971d874a1

Монголын жюү жицүгийн холбооны насанд хүрэгчдийн 7 дахь, Өсвөр үеийн 5 дахь, “No Gi” төрлийн 4 дэх, мастеруудын 3 дахь удаагийн улсын аварга шалгаруулах Жюү Жицү-гийн тэмцээн Спортын төв ордонд хоёр өдөр амжилттай явагдаж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээнээс АНЭУ-ын Абу Даби хотноо дөрөвдүгээр сарын 17-22-нд болох Шилдгүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох найман тамирчин тодорсон байна. Эдгээр тамирчдын ДАШТ-д оролцох бүх зардлыг АНЭУ-ын ЖЖХ хариуцах юм.
ДАШТ-ий шагналын сан 48.000 $. УАШТэмцээний жин жингийн медаль авсан тамирчид өрсөлддөг буюу опен төрөлд түрүүлж, ДАШТ-д оролцох эрх авсан тамирчид:

1.Эмэгтэйчүүдийн -62 кг А.Саранзул (Monde BJJ)
2.Эмэгтэйчүүдийн + 62 кг Б.Хулан /Женко/
3.Эрэгтэйчүүдийн 77 кг Б.Эрхбаяр /Женко/
4.Эрэгтэйчүүдийн110 кг Г.Алтанбагана /МУБИС/
Ягаан бүс
5.Дэлхийн аварга Ц.Батцэцэг /ГАРУДА/
6.Б.Ариунцог /Monde BJJ/
7.М.Батбилэг /Гаруда/

Жюү жицү 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд М.Батбилэг дасгалжуулагчтай “Гаруда” клуб 1120 оноогоор тэргүүлж, Б.Ариунцог дасгалжуулагчтай “Монде BJJ” дэвжээ 480 оноогоор аман хүзүүдэж 230 оноогоор С.Мияарагчаа дасгалжуулагчтай “Хүч” спорт хороо удаахь байрт шалгарлаа.

Мөн өсвөр үеийн насны ангилалд багийн дүнгээр Г.Саранзаяа дасгалжуулагчтай “Женко” клуб 6 алт 6 мөнгө 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлэв. Баянмөнх дасгалжуулагчтай “Их шавь” дэвжээ 3 алт 3 мөнгө 4 хүрэл медаль хүртэж аман хүзүүдэв. Солонгогэрэл дасгалжуулагч “Борнуур” дэвжээ 3 алт 3 мөнгө хоёр хүрэл медаль хүртэж гуравдугаар байр эзлэв.

Эх сурвалж:

Mongolian Bjj

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 23, 2017 4:00:41 pm )

    baas huls suga Sugarjargaliin ner baih vii gej hichneen aij baij harsan alga bayarlalaa zaluustaa amjilt ohid huvguud ee

antalya rent a car