antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 23, 2017 13 comments

Монголын ардчилалыг үүсгэн байгуулалгчид намынхаа шинэчлэлийн төлөө Ж.Батзанданг дэмжиж байна

нийтлэсэн Admin

1-23-8_700x700

Монголын Ардчиллыг үүсгэн байгуулагчдын “Шударга ёс” холбооноос мэдээлэл хийлээ.

Монголд ардчилсан хувьсгалыг анх өрнүүлж байсан дөрвөн хөдөлгөөн нэгдэж, “Шударга ёс” холбоо байгуулжээ. Тэд АН-ын даргад нэр дэвшигчдээс хамгийн нэр цэвэр, шударгаар нь Ж.Батанданг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Ардчилсан намын шинэчлэл, намын даргын сунгааны талаар  хэлэлцэн дэмжиж буй нэр дэвшигчээ нэрлэхийн сацуу намын үйл ажиллагааны доголдлыг шүүмжилсэн юм.  Хурал зохион байгуулагчид Ардчилсан намыг өөрөө хэт төвлөрлийн гинжинд хүлэгдэн, сонгодог коммунист намын шинжтэй, нам доторх бүлэглэлүүдийн эрх ашигт үйлчилдэг “хуйвалдагчдын үүр” болж хувирсан байна гэж үзжээ.  Тус нам эрс шинэчлэлд хүрэхийн тулд удирдлагын төвлөрлийг задалж, шийдвэр гаргах эрх мэдлийг намын гишүүдэд, намын анхан шатанд шилжүүлэх ёстой гэж үзэж байгаа юм байна.  Үүсгэн байгуулагчдын холбооны тэргүүлэгч гишүүн Ж.Баасандаш “Манай орон 1992 онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан. Тухайн үеийн үндсэн асуудал нь төвлөрсөн захиргаадалтын системийг халах байсан. Өнөөдөр нэг нь ч биелээгүй байна. Удирдлагын коммунист арга барил яг хэвээрээ байна. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын зааг ялгаа алга болсон. Ардчилсан нам коммунист намын хэв загварт шилжсэн, коммунист нам болон хувирсан байна. Ардчилсан намын энэ алдааг бүрэн засч сайжруулахгүйгээр Монголын төр сайн засаглалтай болж чадахгүй. Ардчилсан намын  гурван алдааг нэрлэж байгаа. Намынхаа үйл ажиллагаанд бодитой дүгнэлт хийж чадахгүй байна. Улсын Их хурал болон орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээсэн. Энэ ялагдлынхаа шалтгааныг намын зургадугаар их хурлаар ярих ёстой байтал МАХН-ын үйл ажиллагаанаас боллоо гэсэн өрөөсгөл дүгнэлтийг хийсэн. Хоёрдугаарт намын жирийн гишүүдээ дөрвөн жилд нэг удаа ашиглаад мартдаг энэ байдлаас ангижирмаар байна. Гуравдугаарт улс төрийн фракцуудаас салах ёстой.  Нэр дэвшигчид ил тод нээлттэй үйл ажиллагаа явуулъя, нээлттэй мэтгэлцээний зарчмаар сунгаад оролцъё, үндэсний эрх ашгийг хамгаалах чадавхтай тийм хүн байх ёстой.. Энэ шалгуурт Батзанданг тохирч байна гэж үзсэн байгаа. Гэхдээ бид Батзанданд хайртайдаа биш ардчилалд хайртайдаа, Монголын ард түмэнд хайртайдаа ийм сонголт хийсэн” гэсэн юм. Мөн Монголын Хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн, Монголын ардчиллыг үүсгэн байгуулагч холбооны тэргүүлэгч гишүүн Д.Цогтбаатар “Монголын ардчилалд өнөөдөр аюул учраад байна. Учир нь 1990-ээд оны үед залуучууд эрх чөлөөний суурин дээр тулгуурлан, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл баримтлалыг эрхэмлэн гарч ирсэн. Гэтэл одоо нөхцөл байдал хүнд болжээ. Монголын улс төрийн намууд нялхасын өвчин  буюу хямралд орсон. Төрийн албыг төрлийн алба болгосон байна. Намын зургадугаар их хурлаар хэлэлцэн хэд хэдэн шийдвэрийг гаргасан. Үүнд намын даргыг гишүүдээсээ сонгох, намын үзэл баримтлал, үйл ажиллагааг  шинэчлэхээр тогтсон байгаа. Одоогийн нөхцөл байдлыг харвал коммунист  намын  загвараар явж байна. Бүтэц нь мөн тийм байдалтай байна.  Үүний гол зангилаа нь бол намын даргын сунгааны асуудал юм.  Даргын сунгаа бол ганц Ардчилсан намын өөрчлөлт шинэчлэл биш харин Монголын нийгмийн шинэчлэл. Ухрах уу, зогсонги байдалд орох уу гэдэг дээр одоо ирээд байна. Фракцийнхаа хэдэн хүнд албан тушаалыг өгдөг тийм байдлыг солих хэрэгтэй байна.  Бид нэр дэвшиж буй таван хүнд хэд хэдэн шалгуур үзүүлэлт гаргасан. Энэ шалгуур үзүүлэлтээр хэн тэнцэж байна вэ гэдгийг нягтлаад  Ж.Батзандан гишүүн юм байна гэж үзсэн байгаа” гэж байв.

З.ЦАСАНЧИМЭГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • ЦАГААН САР (January 23, 2017 4:46:28 pm )

    ТИЙМ ШҮҮ

  • jee (January 23, 2017 4:48:33 pm )

    энэ хэдийн нам байгуулдаг ч гэж юу байлаа

  • ИРГЭН (January 23, 2017 4:51:18 pm )

    АН-Л МОНГОЛЫГ АВРАХ ГАНЦ НАЙДВАР АВРАЛ БОЛООД БАЙНА.ХЯТАДЫН КОЛОНИ БОЛЧИХОЛГҮЙ ШИГ Л ЯВАХ ЮМСАН ДАА.

  • зочин (January 23, 2017 4:55:47 pm )

    АН хэд задрахгүйгээр шинчлэл явагдана гэж байхгүй 2-3 хуваагдаад тус тусдаа өөр өөр нам байгуулах хэрэгтэй болсон Өөр ямарч арга байхгүй

  • Зочин (January 23, 2017 4:56:35 pm )

    Коммунистууд гэдэг жинхэнэ эх орончид байсан шүү. Улсын эд хөрөнгийг идэж уудаггүй, чөмгөө дундартал ажилладаг тийм л хүмүүс бсан даа. Удирдагч нь асан Цэдэнбал гуай тэгээд ойлгох хэрэгтэй. Та нарын ардчилал гэж юу байдгийн. Идэж уусан ханаж цаддаггүй гөлөгнүүд л бна.

  • Дарь (January 23, 2017 6:46:55 pm )

    Очиж очиж урвагчийг дэмжих ч гэждээ

  • zochin (January 23, 2017 7:34:51 pm )

    Batzandan bol aimar hudalch nohor shv de

  • Зочин (January 23, 2017 8:14:23 pm )

    АН-н фракцууд нэгдэж чадахгүй бол тус тусдаа нам байгуулан АН-аас зайлах хэрэгтэй Ялангуяа хуучин Соц декүүд үл бүтэх нөхдүүд байдаг юм шүү тэд л АН-г баллаад байгаа юм шүү. 96 онд эвсэл болоод яалаа ЗГ-г 3 удаа унагасан, 2016 онд бас л МАН тай нийлж Сайханбилэг гэх этгээд засаг авахын тулд МАН-тай нийлж унагасан Соц декүүд үл бүтэх нөхөд байдаг юм

  • Өнөрөө (January 23, 2017 9:58:40 pm )

    Энэ хамгин зөв хувилбар гэдэг нь ойлгомжтой байгаа шүү дээ . Гэвч эрдэнэбатыг тавих нь тодорхой . Тэгэхээр өөр нам байгуулах хувилбар л үлдэнэ . Гэхдээ энэ хэдэн хөгшин хулх и гарууд толгойлж оролцвол үр дүнгүй л болчихно . Намын хувьсгал хийхгээд байна гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй шүү.

  • зочин (January 24, 2017 9:18:11 am )

    Зөв,Батзанданг 100% дэмжиж байна!!!!!

  • АН (January 24, 2017 1:38:11 pm )

    АН-ЫН ДАРГААР ЭРДЭНИЙГ Л БОЛГОЖ БОЛОХГҮЙ БАТЗАНДАН НАМАА АВААД ЯВНА ШҮҮ

  • ИРГЭН (January 24, 2017 2:38:11 pm )

    АН-ЫН ДАРГАД БАТЗАНДАН Л ЯГ ТОХИРНО.НЭР, ГАР ЦЭВЭР.ТОЛГОЙ СИЙРЭГ, УХААН САРУУЛ,ЭР ЗОРИГТОЙ,ЗОРИЛГОДОО ТУУШТАЙ ҮНЭНЧ ГЭДГЭЭ ХАРУУЛСАН ЭР ХҮН ГЭЖ БОДОЖ БАЙДАГ.ДЭМЖИЖ ГАРГААД ИРВЭЛ МОНГОЛД МИНЬ МАШ ИХ ХЭРЭГТЭЙ ХҮН ДЭЭ.АН-ЫН ГИШҮҮН БОЛЖ АМЖААГҮЙ Ч ГЭСЭН ЭНЭ ХҮНИЙГ НАМЫН ДАРГА БОЛБОЛ АН-Д ГЭР БҮЛЭЭРЭЭ ЭЛСНЭ ЭЭ.

  • ЭР ХҮН (January 24, 2017 9:56:12 pm )

    БАТЗАНДАНГ ЭНЭ ХҮН ДАРГА БОЛБОЛ АРДЧИЛСАН НАМД ГЭР БҮЛЭЭРЭЭ ЭЛСЭХ ЮМ БАЙНА. ХАРИН БИ ДАРГА БОЛОХГҮЙ БОЛ АРДЧИЛСАН НАМААС ГАРНА.

antalya rent a car