antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 23, 2017 22 comments

Баянхонгорын Засаг дарга Г.Батжаргал хувьдаа 2 орон сууцтай байж, төсвийн мөнгөөр байр авна гэв үү?

нийтлэсэн Admin

e8daea506f462c6329287db2c61f904d

Хот бүгдээрээ цуглаж аваад гуулин улсад зочлоод ирсэн засаг ноёдтой холбоотой анхаарал татсан асуудлууд тасрахгүй нь бололтой. Архангайн засаг дарга Засгийн газрын тогтоолын эсрэг захирамж гаргасан бол Баянхонгорын Засаг дарга өөртөө байр авахаар төсөвлөсөн нь илрээд байна. Уг нь тэрбээр “Их богд” ХХК-ийн 72-ийг эзэмшдэг гэх мэдээлэл бий. Гэвч төр түмний мөнгөнд хуруу гараа дүрж байртай болох гэсэн юмдаг уу даа. Засаг дарга Г.Батжаргал 52 сая төгрөгөөр өөртөө орон сууц худалдан авахаар энэ оны орон нутгийн төсөвт тусгаснаас гадна  цагдаа, шүүхийн дарга нарт мөн адил орон сууц худалдан авахад мөнгө гаргахаар болсон байна. Гэсэн мөртлөө онцгой байдлын албан хаагчдад орон сууц худалдан авахад 48 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ гэжээ. Тэгэхээр засаг ноён өөртөө орон сууц авах болохоор хэдэн арван саяыг зарлагадах гэж байгаа хэрнээ хүнд нөхцөлд ажилладаг аврагчдад бол шүлс дусаахын дайтай л дэмжлэг үзүүлмээр аядах гэж байгаа нь харагдаж буй  юм.

08c4ca0710d32026dc91b1f6f9f06582

Засаг ноёдыг хотод ирэхэд нь том дарга нар хэмнэх гамнах тухай сайн хэлээд буцаасан санагдана. Гэвч нөгөөдүүл нь төрийн ордноос гараад л үгийг нь умартжээ. Тэгээгүй бол юу гэж ийм том толгойтой байх билээ.

Засаг дарга Г.Батжаргал хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийнх  нь жилийн орлого 18.5 сая төгрөг. Гэр бүлийн гишүүдийн орлого 8.2 сая төгрөг, орон сууцны тоо 2, үйлдвэрлэл үйлчилгээ 1, 11 сая төгрөгийн үнэ бүхий СонатаV, 4,5 сая төгрөгийн үнэ бүхий малтай, 2 сая төгрөгийн үнэ бүхий газартай, 9.3 сая төгрөгийн хадгаламж, бэлэн мөнгөтэй, 13.5 сая төгрөгийн авлагатай, Хасбанк-д 7.7 сая төгрөгийн өртэй, Их Богд ХХК-ийн 72 хувийг эзэмшдэг бөгөөд 34.8 сая төгрөг гэхчлэн тайлагнасан байдаг аж.

Тэгэхээр хувьдаа 2 орон сууцтай хэрнээ төсвийн 52 сая төгрөгөөр байр авах гэж шуналтдаг нь ямар учиртай юм бол доо.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • иргэн (January 23, 2017 2:48:10 pm )

    МАНынхан ямар ханаж цадахаа мэдэх биш дээ

  • ЗОЧИН (January 23, 2017 2:48:52 pm )

    ЯМАР БАЛАЙР ЮМ БЭ.

    • би (January 23, 2017 4:48:52 pm )

      БАЛАЙР БИШ ЭЭ, БАЛИАР ГЭДЭГ ЮМ ДАА. ӨӨРӨӨР ЧИНЬ НЭГ ТААВАР ТААЛГАЯ. ЧИНИЙ 2 ЧИХНИЙ ХООРОНД ЮУ БАЙДАГ ВЭ

  • зочин (January 23, 2017 3:03:12 pm )

    Нууц амрагууддаа байр авч өгөх гээд төсвөөс мөнгө авч байгаа Засаг дарга болоод нууц амрагуудаа өөрийнхөө мэдэлд Аймгийн ЗДТгазарт хэлтсийн дарга марга гээд албан тушаал тавиа биз дээ Яасан ханаж цаддаггүй царай муут вэ ичиг ичиг

  • Зочин (January 23, 2017 3:06:29 pm )

    Энэ Г.Батажаргал чинь Эрхүүгийн Поли төгөссөн аймгийн эрчим хүчний даргаар олон жил ажилласан нэг их идэж уугаад байх хүн биш дээ Ажлын л хүн Энэ хүнийг гоочлоод яахнав дээ

    • Anonymous (January 23, 2017 4:04:11 pm )

      muu byalduuch chi bugs doloogch ni uu kk

  • орхон (January 23, 2017 3:09:15 pm )

    албан тушаалын ашиг гэдэг чинь энэ дээ дээр нь авгай хүүхэн, архи гээд

  • иргэн (January 23, 2017 3:30:05 pm )

    Албан газрын дарга нарын сонголт сонин байгаа шүү Хуучин засаг Амараа түүний цүнх баригч Төрөө, гээд

  • oo (January 23, 2017 3:48:03 pm )

    bas ih sanaatai shuugch tsagdaagiin dargadaa bair avad ogchihoor lav shorond orohgui aan

  • Irgen (January 23, 2017 3:48:37 pm )

    ene bol naad zahiin yum bolnoo Tsaashid Bayanhongorchuud haraarai Heterhii ull uurhairuu shunal ni orj bgaa shuu Hezee negen tsagt Batjargalii uurhai geed l garaad irne. Iim l setgelgeegeegeer darga boldog bolson bna

  • Хонгор нутаг (January 23, 2017 3:51:49 pm )

    сдаа

  • dagdan r (January 23, 2017 6:47:56 pm )

    boliosh ershimees chadaagyi iymuu ih l idsendee

  • irgen (January 23, 2017 9:58:55 pm )

    gemgvi tsarai gargaad suuj bgaag ni

  • MAH (January 23, 2017 11:12:07 pm )

    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ

  • mongol hun (January 23, 2017 11:30:15 pm )

    Shunaltai novshiig zailuul

  • Nam bus (January 23, 2017 11:47:29 pm )

    Ardchilaliihan uyhan dongdono ard tumen huurtna zorilgon ter.namaara deeguure idne. ard tumendee shilnii tsaanaas amttan doloolgono chadadgana ter avraga hulgaich offshopchidoo namaaraa hamgaalna ardchilal n ter

  • Anonymous (January 24, 2017 2:58:49 am )

    Zusiig n haraad neriig n asuu gedeg. Ene bol harvaas shunaliin tulam aj

  • zochin (January 24, 2017 4:11:03 am )

    Байж бгаа царайгий нь ,,, Бас нууц амрагтай юу,,, Царай муутын туйл чинь ,

  • Anonymous (January 24, 2017 4:55:31 am )

    Unen uymuu

  • иргэн (January 24, 2017 10:44:24 am )

    Сүүлийн 27 жилийн хугацаанд аймаг сумын засаг даргаар ажиллаж байсан нөхөд төсвийн мөнгөөр язартлаа баяжиж хулгайлсан байдаг гэвч үүнийг байх ёстой зүйл мэтээр ямарч арга хэмжээ авахгүй шалгахгүй байгаа нь улсын сан хөрөнгө хоосорход нөлөөлсөн одоо та нар урьд нь ажиллаж байсан засаг дарга нараа хардаа хулгайлсан хөрөнгөө ил тодоор хэрэглэж байна АТГ- гэгч төсвийн мөнгө дэмий үрсэн ажлаа хийдэггүй газар байсаар л .

  • ИРГЭН (January 24, 2017 11:18:11 am )

    МАН-ЫНХАН ДЭЭДЭХ НЬ ИДЭЭЧ УУГААЧ БОЛОХООР ДООДОХДОО ЮУ Ч ХЭЛЭХ ЭРХ БАЙХГҮЙ БИЗДЭЭ.ТИЙМ БОЛОХООР Л ДУРААРАА ДУРГИЖ БАЙГАА БАЙХ.ЮМ ХЭЛБЭЛ ӨӨДӨӨС НЬ БУЛХАЙГЫ НЬ ДЭЛГЭЧИХ ГЭДЭГ БИЗ.БАС НЭГ ЮМ БОЛ ТӨВ АЙМГЫН БАТСҮМБЭР СУМАНД АН ЯЛАЛТ БАЙГУУЛЧИХААД ЗАСАГ ДАРГАА СОНГОХ ГЭСЭН ЧИНЬ АН-ТАЙ ЦУГ ЭВСЭЖ ОРЖ ЯЛАЛТ БАЙГУУЛСАН СУМЫН ИХ ЭМЧ НАНДИА БОЛОН ӨӨР НЭГ НӨХӨР 2-ЫГ МАН УРВУУЛААД АВЧИХСАН.ТЭГЭХДЭЭ 50САЯЫГ ДЭЭР НЬ СУМЫН ЭМНЭЛЭГИЙН ДАРГЫН АЖЛЫГ ӨГСӨН ГЭЖ НУТГЫН АРД ТҮМЭН АМ МУУТАЙ ХЭЛЭЛЦЭЖ БАЙГААГ СОНСОХООР МӨНГӨ ЦАГААН НҮД УЛААН ГЭГЧ БОЛЖ АРД ТҮМНИЙ СОНГОЛТЫГ УЛАЙН ЦАЙМ ЛУЙВАРДЧИХДАГ ЭНЭ ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХГҮЙ БОЛ МАН-Д Ч ГЭСЭН ЭЭЛЖ НЬ ИРЭХ БАЙХ ШҮҮ.ДАРААГЫН СОНГУУЛЫН ДАРААГААС ЭХЛЭЭД ТЭР УРВАГЧДЫГ ЯАЖ ЯВАХЫ НЬ АРД ТҮМЭН МАРТАХГҮЙ ХАРЖ Л ТААРНА ДАА.НУТАГТАА БАГТАХГҮЙ Л БОЛОХ БАЙХ.ЦААШЛААД МОНГОЛД ХАА Ч ЯВСАН БУЛАЙ НЬ ДЭЛГЭГДЭЖ ГИШГЭХ ГАЗАРГҮЙ БОЛНО ГЭДГЭЭ МЭДДЭГ БАЙХ ХЭРЭГТЭЙ.ГАНЦ ӨӨРӨӨ БИШ ГЭР БҮЛ ҮР ХҮҮХДҮҮДЭД НЬ Ч НӨЛӨӨЛНӨ ШҮҮ ДЭЭ.НЭР ХУГАРАХААР ЯС ХУГАР ГЭЖ.ГОРЫ НЬ АМСАХ ӨДӨР УДАХГҮЙ ДЭЭ.ӨНӨӨДРИЙН ӨӨХНӨӨС МАРГААШЫН УУШИГ ДЭЭР ГЭДЭГ ДЭЭ.УРВАГЧИД ГЭР БҮЛЭЭРЭЭ УРВАГЧ НЭР ХОЧТОЙ ЯВДАГ ЮМ ШҮҮ.

  • Мэргэн Бөөдий (January 24, 2017 2:22:57 pm )

    Сайхан эргүү тэнэг мал вэ.Цаашаа…

antalya rent a car