antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 23, 2017 8 comments

Архангайн засаг дарга Ц.Мөнхнасан Засгийн газрын тогтоолыг зөрчжээ   

нийтлэсэн Admin

196343-15112016-1479179174-363105912-munhnasan

Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан байгаль орчинд халтай шийдвэр гаргасан талаарх мэдээлэл байна. Саяхан л Улаанбаатарт ирж үр дүнгийн гэрээ гэж юм байгуулсан засаг ноён Цэнхэр, Эрдэнэмандал, Ихтамир сумын ойн ангийг татан буулгах захирамж гаргажээ. Уг нь Засгийн газрын 2012 оны 255-р тогтоолоор батлагдсан Ойг хамгаалах, нөхөн сэргээх, ашиглалтад хяналт тавих, ойн нөхөрлөлүүдийг дэмжих үүрэгтэй ойн анги юм. Гэтэл засаг дарга Ц.Мөнхнасан Засгийн газрын тогтоолоос гадна Ойн тухай хуулийг зөрчиж захирамж гаргажээ. Бас болоогүй аймгийнхаа  17 хүнийг ажилгүй болгосон байна. Түүний энэ бодлогогүй гэмээр үйлдэл нь байгаль хамгаалагч ойчдыг ажилгүй болгож, эргээд ойг эзгүйдүүлж буйг нутгийн иргэд хэлж байгаа юм.

16142678_2189763107914514_5903323658238398011_n

Архангай аймгийн ойн сангийн нийт талбай 1165.4 мянган га бөгөөд үүний 93.1 хувь буюу 1085.1 га нь ойн талбай, 6.8 хувь буюу 80.3 мянган га-нь ойн бус талбай байна. Харин үүний дийлэнх нь дээрх сумдын  нутагт хамаардаг аж. Тэгэхээр засаг дарга Ц.Мөнхнасан нутаг усаа яавал ч яаг гээд хаяж чадах нэгэн бололтой.

Хулгайгаар мод бэлтгэгчид, ойг сүйтгэгчид сүүлийн жилүүдэд улам л нэмэгдэж байгаа. Ой модоо хайрлах хамгаалах хэрэгтэй гэмт хэрэгтнүүд үйлдлээрээ сануулсаар байтал засаг ноён ийм шийдвэр гаргаж байгаа нь харамсалтай.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Иргэн (January 23, 2017 3:26:10 pm )

    орон нутгийн удирдлагуудын хяналт шалгалтыг сайжруулах хэрэгтэй Том толгойлсон сдакууд жинхэнэ идэж уудаг гарууд байдаг

  • Зочин (January 23, 2017 3:39:09 pm )

    Монгол улсын хуулиар аймаг, сумдын Засаг дарга нар 1 орлогч даргатай байхыг хуулчилсан билээ, тэгвэл Ховд аймаг 2 орлогчтой, зарим сум нь 3 орлогч даргатай ажиллаж байна даа

  • BICHEECH (January 23, 2017 6:37:53 pm )

    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ

  • delger (January 23, 2017 9:56:51 pm )

    harah tsarainii buruu yum ih hiine dee ene hvn

  • Anonymous (January 23, 2017 11:29:09 pm )

    Dahin baiguulaad original hyène Taviani

  • зочин (January 23, 2017 11:31:25 pm )

    Mөнхнасан өөрт таалагдаагүй сумдын засаг дарга нарыг одоо болтол батламжлаагүй. Сум орон нутгийн ажил хэцүүхэн байна даа. Намынхаа нэр хүндийг навс унагаж гүйцлээ.

  • bi mongol hvn (January 23, 2017 11:38:13 pm )

    архангай аймгийг биеэ даан хөгжих боломжтой аймгийн нэг гэж боддог гэвч ман -ын нэргүй гэдэг дуусдаггүй шуналтан хутгагч ,. дулааны өсөхбаяр гэж өрөөсөн гуя нь болсон аймгийн нүүрсэн дээр ажиллагч нар үхээгүй байхад бодохын ч хэрэг алга даруйхан нэргүйгийн оролцоог болиулж өсөхбаяраас улс дулааны зуухуудаа авахгүй бол энэ олон жилд аймаг эд нарын нүүрэн дээр өөдөлддөгүй дулааны үнэ өртөг буурдаггүй , арайч хэтэрч байгааг ард иргэд яажч чадахгүй байгааг ман -ын удирдлагууд засгийн газар цаг алдахгүй аймаг орныг ард иргэдээ бодсон шийдвэр гаргахгүй бол дүн тавих 2020 он удахгүй ойн асуудал ч нэгэн адил дутуу төлөвлөсөн ашиг сонирхолын зөрчилтэй шийдвэр гэдэг нь ойлгомжтой

  • Anonymous (January 24, 2017 4:31:04 am )

    Yasan aimshgiin tsaraitai amitan be?? Iim hun hunii tuluu baitugai baigal orchinii tuluu ajillahuu?? Harin kommunist namiinhaa tuluu bol magadgui

antalya rent a car