С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ялын дээд хэмжээ сонсоод байгаа Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд Б.Отгонбаатарыг гэр бүлээр нь галдан шатааж хөнөөсөн нь тогтоогдсон гэх мэдээллийг прокуророос албан ёсоор өгсөн. Тэгвэл талийгаач Б.Отгонбаатарын эгч Б.Хишгээ medee.mn сайтад өгсөн ярилцлагадаа анхаарал татсан зүйлийг ярьжээ. Тэрбээр “Жил гаруйн өмнө тагнуулаас дүү чинь золгүй тохиолдлоор нас бараагүй. Хэсэг хүмүүс санаатайгаар амь насыг нь хөнөөсөн. Галдан шатаасан хүмүүс нь хэргээ ч хүлээсэн. Дүү чинь том хэрэгт холбоотой байж мэднэ гэж хэлсэн. Дүү минь юу хийсэн болохоор гэр бүлээр нь хөнөөх болов, яагаад амь насаа алдсан юм бэ гэтэл дүү чинь С.Зоригийн аминд хүрсэн хүмүүсийн нэг гэж хэлсэн. Тийм ч учраас хэргээ хүлээх гээд байсан учраас Ц.Амгаланбаатар дүүг минь гэр бүлээр нь хөнөөсөн гэж хэлсэн… Шүүх хуралд хохирогчоор оролцоход дүүгийн минь талаар бараг дурсаагүй. Энэ хэрэгтэй ямар сэжүүрээр холбогдсон тухай ч дурсаагүй. Тагнуулынхан ямар баримт байгаагаа ч хэлээгүй. Харин шүүх хурлын үеэр ганцхан Ц.Амгаланбаатар л “ Бид гурав шатаасан. Бензин асгаад, гал тавьсан” гэж мэдүүлсэн. Гэтэл Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёр бид ийм хэрэг хийгээгүй, хийх шалтгаан ч байхгүй гэж байсан. Би ч дүүгээ тэдний гарт амиа алдсан гэдэгт эргэлзэж байгаа. Тиймээс шүүх хурлын үеэр гомдолгүй гэдгээ хэлсэн. Ямар баримт дээр тулгуурлаж дүүг минь шатаасан гэж байгаагаа хуулийнхнаас бидэнд тайлбарлаагүй. Зөвхөн Ц.Амгаланбаатарын би шатаасан гэсэн үг л баримт болж байна.” хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
төрөө цэвэрлэе (January 23, 2017 12:47:58 pm )
ОЛОН жилийн ялтай ялтаны үгээр хүмүүст ял тулгажээ. Ингэх хэрэг байна уу? Шударга хүмүүс хуулийн байгууллагад байгаа, цаг нь ирэхээр асуудлыг шийднэ.
-
Anonymous (January 24, 2017 6:07:47 pm )
Шүүх бүх шударгаар шүүсэн гэж бодож байна. манай хууль хяналтын байгууллага сайн ажилласан. баяр хүргье
-
-
Зочин (January 23, 2017 2:36:19 pm )
Энэ ёстой тэнэг юм болж байна шүү дээ ЗЗоригийн хэргийг хаах гэсэн жүжиг гэдгийг ард түмэн мэдэж байгаа жүжгийн захиалагч нь хэн бэ ? ??? больиочэээ???
-
Амар (January 23, 2017 4:07:09 pm )
Захиалагч нь Таргудай шүү дээ.
-
Anonymous (January 23, 2017 4:10:26 pm )
давост хүн хулхидаж яваа тарвага таргудай мөн үү
-
-
Anonymous (January 23, 2017 7:59:28 pm )
Тэр таргудай яг мөн гэнээ.
-
Anonymous (January 23, 2017 8:40:56 pm )
Дугархорлоо нарын хэрэг гэж 3 хүнийг хилсдүүлсэн хэрэг соц үед гарч Отгонбаяр гэдэг прокурор авгай зохион байгуулсан аймшигт хэлмэгдүүлэлт болсон тэр л одоо давтагдаад байх шиг
-
Zochin (January 24, 2017 5:48:28 pm )
asuudal herhen ornohiig harii. shuuhiin shat duusagui bga bzde. duusahiig huleeh heregtei. Heniig ch shuuheer togtoogoq bhad gem buruutaid tsootsdoggui bzde.
-
Anonymous (January 24, 2017 6:06:13 pm )
Шүүхий шат дуусаагүй байхад их юм ярих юм даа манайхан. аль эсвэл бүгд мөрдөн байцаагч нар болцон юм уу.
-
Anonymous (January 25, 2017 5:12:15 pm )
Манай хууль хүчний байгууллагууд нь гэмт хэрэг илрүүлэлтээрээ дэлхийд дээгүүрт ордог ( тоон үзүүлэлтүүд ) бий . . . Гэвч энэ хэрэг илрээгүй их удсан нь улс төрийн оролцоо тэр дундаа ( Эрдэнэт) үйлдвэртэй холбоо бүхий ( улс төр) бизнэсийн бүлэглэлийн урт гар хэргийг хүний санаанд оромгүй хүмүүсээр үйлдүүлж улмаар ул мөрөө сайн балласанд байгаа юм . Гэмт хэрэгтэн гэгдэж байгаа Ц Амгаланбаатар гэгчийг тухайн үеийн хүн амины хэргээр нь цаазалсан бол энэ хэрэг бараг илрэхгүй байж мэдэхээр харагдаж байна . Цаазын ялгүй улс болсоны хүчинд илэрч байна шүү дээ Тэгэхээр манай улс цаазын ялгүй болсоноор хүн хэлмэгдэхээс 100% хамгаалж чадаж байна
-
Anonymous (January 25, 2017 5:17:11 pm )
Зоригийн хэрэгт хамаагүй хэлмэгдүүллээ гээл уйлж дуулаал ярилцлага өгч байсан Жавзмаа авгай одоо тэгсэн чинь шинээр мэдээлэл байгаа юм яриад байнаа л гэдэг чинь энэ хэрэгийн эзэн холбогдогч мөөн гэсэн тэй агаар нэг биздээ худлаа ярих гээд хулгайгаа ярив гэдэг болох вийдээ йнхэн одоо болхоор шинээр
11 Comments