antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 23, 2017 4 comments

О.Орхон захирал өөрийгөө магтаж дуусахгүй нь

нийтлэсэн Admin

dfc2167651d0ec97original

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлыг энэ долоо хоногт байнгын хороогоор хэлэлцэх товтой байгаа. Ер нь бол энэ асуудал хэвлэлийнхний анхаарлын гадаа байхын аргагүй. Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон гэж нөхөр эхлээд энэ хэлцэлд Худалдаа хөгжлийн банк хөрөнгө босгоход л оролцсон гол худалдан авагч нь Монголын зэс корпораци гээд  байсан бол өдгөө өөрөө “Эрдэнэт” ХХК-ийн  49 хувийг эзэмшигч талыг төлөөлөх гишүүдийн нэгээр суугаа. За тэгээд Худалдаа хөгжлийн банкаа магтаж ярьсаар л явна. Тэрбээр  “Худалдаа, хөгжлийн банк 2007 оноос хойш олон улсын хөрөнгийн зах зээл дээр нийтдээ 5-н удаагийн бондыг амжилттай арилжааллаа. Манай улсын хувьд Засгийн газар болон Хөгжлийн банк бонд гаргаж байсан туршлагатай. Харин манай банкны хувьд анхдагч нь байгаад зогсохгүй бонд гаргаж арилжаалсан цорын ганц Монголын арилжааны банк хэвээр байна. Бондын санхүүжилтээр дамжуулан бид өнгөрсөн хугацаанд нийт 1.14 тэрбум ам.долларын эх үүсвэрийг татаж, харилцагчдынхаа бизнесийг тасралтгүй санхүүжүүлж, Монгол Улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаагаараа бахархалтай байдаг… Худалдаа, хөгжлийн банк аль ч гэрээ, хэлэлцээрт хүлээсэн үүргээ ямагт биелүүлсээр ирсэн нь энэ амжилтын бас нэг үндэс суурь нь гэж үзэж байна.”  гэхчлэн ярьжээ. Нөгөө талаас амжилтынх нь бас нэг суурь нь улстөрийн дэмжлэг гэдгийг цаагуураа бол хүлээн зөвшөөрдөг биз ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • ИРГЭН (January 23, 2017 3:09:42 pm )

    Хувийн хэвшлийнхэн өөрийгээ яаж дөвийлгэнэ ер нь ямар хамаа байна. Илүү юманд хушуугаа дүрэх нь дэндэж байна даа. Ямар хэрэг байна.

  • Anonymous (January 23, 2017 5:55:50 pm )

    Orhoon amjilt

  • Anonymous (January 23, 2017 6:37:33 pm )

    ene bank mongoliin eriig hoodoj medne dee banknii biznesiig ingej hiideggyi

  • Anonymous (January 24, 2017 4:38:59 pm )

    сахал эрдэнэбилэг бол элбэгдоржиин жасын нярав гэдгийг хүн бүр мэдэж байгаа шдээ ингж ард түмнийг удаан доромжилж болохгүй шүү

antalya rent a car