Ч.Сайханбилэг доожоогүй Ерөнхий сайд гэж хэлүүлэхийг хүсээгүй тул Эрдэнэтийн 49 хувийг хэдэн бизнесмэний гарт өгөхийг дэмжсэн гэх утгатай зүйлийг ярьсан байна лээ. Тэгвэл “Эрдэнэт”-ийн асуудлаарх Засгийн газрын нууц хуралдааны протоколоос доожоогүй харагдахыг хүсээгүй Ерөнхий сайдын хэлж ярьсан үгсийг энд ишлэн хүргэж байна.
Ч.САЙХАНБИЛЭГ:
За, бүх сайд нар байр сууриа илэрхийллээ. Би илэрхийлэх шаардлагатай ийм асуудал гэж байгаа болов уу гэж байгаа учраас санал тавья, санал гаргая гэж байгаа бүх сайд нарыг сонслоо. Би энэ ажлын хэсэгтэй уулзаж тодруулсан. Надад нэг зүйлд хэрэгтэй байгаа.
Юу гэхээр зэрэг, та нарын тайлбар дээрээс юм сонсогдож байгаа, манай хэрэг эрхлэх газрын хуулин дээр ч асуудал бол байгаа юм. Тэгээд энийгээ зөв шийдэх ёстой юм. Энийгээ зөв шийдэхийн тулд өнөөдрийн тогтоол ч гэсэн тийм заалттай гарах болов уу гэж бодож байна.
Юу гэхээр зэрэг яг одоо энэ явж байгаа делл, та нар одоо олон хувийн хэвшил, орос дотроо хийх гэж байсан юмыг бид нар дундуур орж зогсоолоо гээд тэгж байна шүү дээ.
Урд талын хуралдаан дээр та нар Монголын Засгийн газар дангаараа 51 хувиа 100 хувь болгоод авчих юм бол энэ делл бас явахгүй ийм бололцоотой байсан. Явахгүй байх байсан гэдэг ийм байр суурь илэрхийлсэн. Одоо ямар нэг байдлаар энэ Засгийн газрын тогтоол гарсны дараа та нар очиж хэлэлцээр хийнэ гэж би ойлгосон.
Тэр хэлэлцээр дээрээ яг Оросын засгийн газрын байр суурийг нь баталсан ямар нэгэн хурлын протокол, шийдвэр, аль нэг зүйлийг бид нарт үзүүлэх ёстой. Тэр нь юу гэхээр одоо та нартай ярьж байгаа энэ нөхцөлөөс ямарваа нэг өөр нөхцөлөөр хийгдэх тохиолдолд энэ делл болохгүй ээ.
Оросын засгийн газрын дэмжихгүй гэдэг энэ зүйлийг нь баталсан юм аа бид нарт авчирч үзүүл. Би яагаад энийг нэхээд байгаа гэхээр зэрэг энэ нь бид нарын засгийн газар өөрийнхөө давуу эрхээс татгалзсан гол нөхцөл болох юм. Энэ байгаа тохиолдолд одоо их хурал долоодугаар сард цуглах нь уу, сонгуулийн дараа, эсвэл намар хуралдах эхний үед нь засгийн газраас бид нар орж танилцуулна.
Хэлэлцүүлэх биш танилцуулна.
Яагаад гэхээр зэрэг их хурал нэгдүгээрт сонгуультай байсан. Хуралдах боломжгүй. Ташкентийн уулзалтын гурван улсын тэргүүний өмнө энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байсан. Цаг хугацааны фактор байсан. Гуравдугаарт энэнээс өөрөөр хийх делл хийж болохгүй байсан учраас Засгийн газар бид нар шийдвэр гаргаж энэ деллийг Монгол Улсад 100 хувь Эрдэнэтийг авч ирлээ гэдэг энэ гурав бол манай үндсэн үндэслэл. Энэ гурав хангагдах ёстой. Тэгж байгаа тохиолдолд бид нар, одоо би та нар хэрэггүй гээд байна шүү дээ.
Их хурлаар орж шийдвэрлүүлэхгүй гэж байна. Тэнд нэгэнт олон улсын гэрээг үндэслэсэн Монгол Улсын хуультай учраас гээд. Тийм учраас бид нар Их хуралд орж танилцуулгаа хийнэ. Ийм делл хийчихсэн. Монгол руу бүтэн шилжлээ. Одоо энийг шийдсэн учраас бид нар харин олон улсын гэрээн дээр үндэслэсэн Монгол Улсын хуулиа хүчингүй болгох хуулиа Засгийн газар өөрөө санаачлан оруулчихна.
Тэгээд их хурал тэрийг хүчингүй болгоно. За энэ ингэж процедурийг Ерөнхий сайдын хувьд харж байгаа юм. Энэ биелэх юм бол энэ Засгийн газрын өнөөдрийн нууц шийдвэр гарлаа гэж зарлаж болохгүй.
Тийм учраас одоо орж ирж байгаа материалын тэр гуравдугаар үндэслэлийг би эд нарыг хий гэж байгаад хийлгэсэн байхгүй юу. Хэрвээ эхний ээлжинд давуу эрхээсээ татгалзсан гэдэг энэ юмыг нөхцөлөө өөрчилсөн тохиолдолд бид дахиад энэнээс татгалзана шүү гэдгээ гурваараа хийгээд өгчихсөн. Энэ хэлэлцээрийн багийг оросын тал аваад бид бид нартай ингээд албан ёсоор хийх нөхцөлөөс өөрөөр бид нар хийгдэхгүй гэдгээ бид нарт баталсан ямар нэгэн үзүүлэх юм бол энэ хоёрдугаар заалтынхаа дагуу бид нар албан ёсоор давуу эрхээсээ засгийн газар татгалзаад явчихна гэсэн үг.
Оросын талдаа хэл, өнөөдрийн шийдвэр гарснаар ил зарлах болоогүй. Саяны миний хэлсэн зүйлийг өгсөн тохиолдолд хоёр засгийн газар ил болгоно.
Би Энхсайхан сайдын асуултанд хэлж байгаа нь энэ асуудлыг хаалттайгаар хэлэлцээд байна гэхээр энэ нөхцөлүүд хоёр талдаа ойлголцож баталгаажаагүй байгаа тохиолдолд ил гарах юм бол энэ делл өөрөө нураад уначихна. Тийм учраас процессоо дуусга, саяны миний хэлсэн гурван нөхцөлөө ханга. Энэ гурван нөхцөл ингээд хангагдсан байгаа тохиолдолд хоёр талд зэрэг хэлээд, Төрийн нарийн Ганхуяг энэ дээр ажиллах хэрэгтэй. Зэрэг, нэг цаг хугацаанд зарлана. Ийм байдлаар юмнуудаа зохицуул. Тэгээд тэр гуван улсын тэргүүнээрээ, тэр Путин Ерөнхийлөгч, Элбэгдорж Ерөнхийлөгчийг зогсоож байгаал та нар наадахдаа гарын үсэг зур. Тэр Ташкентийн уулзалтаар. Ингэж юмнуудаа явуулбал зөв болно.
Тэгээд ерөнхийлөгч нарын зурсан ийм гэрээтэй, оролцож байгаа та нарын зурчихсан гэрээтэй зүйлийг засгийн газар их хуралд орж танилцуулна. Бид нар Монголдоо Эрдэнэтийг буцааж авч ирлээ. 100 хувь боллоо. Гэхдээ ингэж хийхээс өөр арга байгаагүй. Одоо их хурал нэгэнт ийм болсон учраас энэ Монгол Улсынхаа хуулийг хүчингүй болгож өг. Олон улсын гэрээ нь аль хэдийн хүчингүй боллоо. Зөв үү.
О.ОРХОН:
Зөв.
Ч.САЙХАНБИЛЭГ:
Одоо яг энэ дээр яг ингэж явна шүү. Манай сайд нар бүгд ингэж ойлгох хэрэгтэй. Ажлын хэсэг яг ингэж ойлго. За ингэж явья.
Хуралдаан 11:41-12:24 цаг хүртэл нийт 33 минут хүртэл үргэлжлэв.
Тэгэхээр энэ протоколоос харахад Ч.Сайханбилэг тунчиг шийдэмгий байжээ. Тэрбээр саяхан телевизийн нэвтрүүлэгт орохдоо “Их хурал тэр үед байхгүй байсан. Бүх гишүүд тараад өөрийнхөө тойрог дээрээ сонгуулийн кампаниар явчихсан. Их хурал хуралдах боломжгүй. Хоёрдугаарт гурван улсын тэргүүний уулзалтын өмнө шийдчихвэл сайн байна гэж асуудлыг шийдэх гэж байсан хүмүүс маань Засгийн газарт маш эрчимтэй санал тавьсан. Энэ асуудлыг хурдан шийдэхгүй бол үндсэндээ шийдэгдэх бололцоогүй юм байна. Их хурлыг, намрыг хүлээвэл байхгүй болох юм байна. Монголын тал 51 хувьтайгаа, Оросын тал 49 хувьтайгаа л үлдэнэ. Ерөнхий сайдын хувьд би өөрөө шийдвэр гаргах шаардлагатай болсон. Бодсон л доо. Энэ бол үнэхээр Монголын 51 хувьтай холбоогүй асуудал. Харь улсад байгаа 49 хувьтай холбоотой асуудал. Энэ харь улсад байгаа 49 хувийг Монголд авчрах боломж үүлэн чөлөөний нар мэт хэсэг хугацаанд гарахад хэрэгжүүлж чадаагүй доожоогүй Ерөнхий сайд ш дээ, шийдвэрээ гаргаж чадаагүй, Эрдэнэт үйлдвэрийн 100 хувь Монголын талд ирэх ийм боломжийг алдсан Ерөнхий сайд ш дээ гэж хэлүүлэх хүсэл надад үнэхээр байгаагүй… “ хэмээн ярьсан байсан юм.
Протоколд анхаарал татаж байгаа нэг зүйл нь хууль хүчингүй болгох тухай яриа юм. Учир нь Олон улсын гэрээний тухай хуулийг шинэчлэн батлуулахдаа Засгийн газрын баталсан энэ төрлийн гэрээг УИХ хүчингүй болгодог эрхийг нь авч хаях оролдлого хийсэн. Үүнийг нь намын нэр бүхий гишүүд эсэргүүцэхдээ хоёр асуудлыг хөндөж ярьсан гэдгийг Т.Аюурсайхан гишүүн хэлсэн байгаа. Тэрбээр “Эрдэнэтийн 49 хувийн асуудал. Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийнхэн энэ асуудлыг байнгын хороогоор оруулахад бараг бэлэн болчихоод байгаа. Дүгнэлт нь ажлын хэсэгт багтсан гишүүдийн гарын үсгийг бүрэн аваагүй байна гэдэг шалтгаанаар бүтэн сар хүлээгдэж байна. Ингэж цаг аваад байгаа нь Олон улсын гэрээний хуулийн шинэчилсэн хувилбар хэрэгжихийг хүлээгээд байна гэсэн хардлага төрүүлээд байна. Засгийн газрын баталсан олон улсын гэрээг энэ хуулиар УИХ-аар хүчингүй болгох эрхгүй орчин үүсчих юм бол Эрдэнэтийн 49 хувийн асуудалд парламент хяналт тавих эрхгүй болчихож байгаа юм. Би ингэж ойлгож байгаа.” хэмээн хэлж буй юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Дандар (January 23, 2017 10:56:34 am )
ЧИМЭДИЙН САЙХАНБИЛЭГИЙГ БҮХ ЦАГ ҮЕИЙН ” МАНЛАЙ ЛУЙВАРЧИН”-ГААР ТОДРУУЛЪЯ
-
зочин bna (January 23, 2017 11:52:49 am )
Чадваргүй, мэдлэггүй, хамгийн сул дорой, өрөвдмөөр Е,С байж, нэг л их өөртөө том амьтан.,удирдлагатай утсан хүүхэлдэйг чинь ард түмэн аль хэдийнээ харж чааваасалдаг болчихсон шд, даруухан байх ухамсар ч , толгой нь ч хүрэхгүй комсомолч минь ,,Баярцогт та 2 хаашдаа комсомолчоороо л дуусна.
-
Зочин (January 23, 2017 11:53:29 am )
21-р зууных уу?
-
ИРГЭН (January 23, 2017 12:36:31 pm )
Ингэхэд Эрдэнэтийн 49 хувийг Монголдоо авч үлдсэнийг “буруу” гээд байгааг юу гэж ойлгох вэ? Энэ ямар тэнэг хэрэг вэ? Эрдэнэтийг авсан хувийнханд “баярлалаа” гэж хэлээд буцаагаад УЛС-даа зээлээр ч болтугай авчих. Тэгээ л хэрүүлээ зогсоогоод цаашаа яваач ээ, хэрүүлч дээ. Ер нь бол нэр бүхий улс төрчид, зарим бүлэглэлүүд хийдэг шахаа нь зогсчихоор бүхнийг буруутгаад эхэлсэн. Ерөөсөө л энэ. тэгээд энэ үйлдлийг тойрч хэрэлдээд байгаа байхгүй юу? Хэрүүлийн бузарт бузартаж дуусах нь дээ Монгол.
-
зочин (January 23, 2017 1:13:44 pm )
ЁО ЁО НҮГЭЛТ АМЬТАН
-
Монгол хүн (January 23, 2017 1:24:37 pm )
Дараа нь ингэж хууль зөрчиж болдог юм гэсэн ойлголт манай компаниудад хэвшмэл болбол хэцүү л байх даа. Ямар компани нь хууль зөрчиж болдог, ямар нь болдоггүй юм бэ гэдэг асуудлын гол нь байх. Түүнээс монгол хүн аваа л биз дээ яах вэ дээ.
-
Opoc (January 23, 2017 2:04:02 pm )
эрдэнэтэд бараа өндөр үнээр шахдаг хүмүүс боож үхэх гээд байна бас эрдэнэт үйлдвэрт ах дүү амраг саднаа албан тушаалд тавьж луйвар хийдэг улстөрчид боож үхэх гээд байна
-
zochin (January 23, 2017 3:00:48 pm )
saihanbilegee ooriigoo bitgii dowiilgood bai chi chi yu hiij chaddag baisii hudalaa sagsuuraad uls oron dampruulsan bayrtsogt ta hoer
-
zochin (January 23, 2017 3:03:43 pm )
chamd shudarga zan eroosoo baihgvi shvvdee sergelen zalitai tolgoi doo saihanbilegee
-
Anonymous (January 23, 2017 4:10:03 pm )
Ta nar Saihanbilegin muuhai yarianaas uy oilgob!yamr ch cahdbargui zubhun E- in utasan huheldei ni bsan ni haradügdaj bn.Tsenzurgui yariand ih sandarch bga ni harahdaj bn lee,argaui luibarchin ni todorhoi um chin,eooh ene tsunh barisan luibarchdigee
-
Улс тор судлаач. (January 23, 2017 4:58:14 pm )
Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компанийн мэдэлд шилжуулсэн Монгол Улсын засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг уншиж узвэл Худалдаа Хогжлийн Банкны гуйцэтгэх захирал О.Орхон нь “Анх Орос-Монголын засгийн газар хооронд гэрээ байгуулж Эрдэнэтийн хувьцааны 51 хувийг Монголын тал, 49 хувийг Оросын тал эзэмшихээр болсон. Дараа нь ОХУ нь оорийн эзэмшлийн 49 хувийг, 100 хувь торийн омчийн хуулийн этгээд болох Ростех хэмээх компанид шилжуулэхээр болж, энэ тухайгаа ОХУ-ын Засгийн газраас Монголын талд нот бичгээр уламжилж, 51 хувийн омчлогчийг толоолж Монгол Улсын засгийн газар, 49 хувийн омчлогчийг толоолж ОХУ-ын Ростех компани хоер гэрээг шинэчлэн байгуулсан. Тус шинэчлэн байгуулсан гэрээнд аль нэг тал нь гуравдагч этгээдэд хувьцаагаа худалдаалах эрхтэй. Энэ тохиолдолд ногоо тал нь энэ давуу эрхээсээ татгалзсан тохиолдолд хувьцаа худалдагдаж, гэрээ нь автоматаар хучингуй болно гэсэн заалт байгаа. Сая ОХУ-ын Ростех компани нь оорийн эзэмшлийн 49 хувийн хувьцаагаа худалдаалах тухай ОХУ-ын засгийн газрын хуралдаанаар хэлэлцуулж, шийдвэр гаргуулсан” гэж ярьж байж ээ. Гэвч Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компанийн мэдэлд шилжуулэхээр Монголын Засгийн газрын хуралдаан болж байхад ОХУ-ын засгийн газраас гаргасан ямар ч шийдвэр манай талд ирээгуй, ирээдуйд ирэх юм шиг Ч.Сайханбилэг Еронхий сайд ярьж байсан байх юм. Тэгэхээр Ч.Сайханбилэг Еронхий сайд нь О.Орхон гэдэг хувийн компанийн гуйцэтгэх захирлын амаар л ажиллаад байсан юм биш биз дээ гэсэн сэтгэгдэл торлоо. Мон О.Орхон нь ОХУ-ын Хууль зуйн Яам дугнэлт гаргасан, олон улсын хуулийн компаниас “Монгол Улсын Их Хурлаар хэлэлцуулэх шаардлагагуй” гэсэн дугнэлт гаргасан гэж ярьж байгаагаас харахад Ч.Сайханбилэг нь ОХУ-аас ирсэн бичиг баримтыг судлаад Монгол Улсын хучин тоголдор байгаа хууль тогтоомжтой хир зэрэг нийцэж байгаа талаар дугнэлт гаргах уурэг бухий ажлын хэсэг байгуулж ажиллуулаагуй юм байна. Одоогийн хучин тоголдор байгаа хууль тогтоомжийн дагуу бол ийм улс орны эрх ашигтай шууд холбоотой асуудалыг тухайн салбарын мэргэжилтэнгуудээс бурдсэн “санал дугнэлт бэлтгэх” уурэг бухий ажлын хэсгийг байгуулж ажиллуулаад, бэлтгэсэн санал дугнэлтийг нь улс орны болон бусад салбарын эрх ашигтай хир зэрэг нийцэж байгаа талаар бух яамдаас саналыг авч, ЗГХЭГ-ын холбогдох албан тушаатангуудаар нэгтгуулж, хууль тогтоомжийн шаардлага хангасан эсэх талаар ХЭГ-ын хууль эрх зуйн газраар хянуулж, ажлын 3-аас доошгуй хоногийн омно, бух сайд нарт хуулбарлан тарааж, тодорхой мэдээлэлтэй болгосны дараа нь засгийн газрын хуралдаанаар хэлэлцуулдэг журамтай. Гэтэл Ч.Сайханбилэг нь “засгийн газрын хуралдаанаар асуудал хэлэлцуулэх журам”-аа ч мордохгуй, хам хум, асуудлыг дэмжих магадлалтай МУДН фракцийн Д.Зоригт, С.Ламбаа, н.Болор нарын хэдхэн сайдууд болон Еронхийлогчийн талын хун гэгддэг ГХЯ-ны Торийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг гэсэн дарга нар байлцуулж байгаад 33-хан минутын хугацаанд хэлэлцуулсэн болж, засгийн газрын хууль бус шийдвэрийг гаргасан байгаа юм даа. Компанийн тухай хуулийн 2 дугаар зуйлийн 2.6-д “Торийн омчит компанийн хувьд ОМЧЛОГЧ нь Торийг толоолж УИХ байна” гэж тов тодорхой заасан байгаа нь Эрдэнэтийн ОМЧЛОГЧ нь УИХ болж таарлаа. Тэгэхээр Эрдэнэтийн 49 хувийг эзэмшиж байгаа ОХУ-ын “Хувьцаагаа худалдаалах санал”-ыг нь манай засгийн газар нь УИХ-д танилцуулж, эцсийн байдлаар шийдвэрлуулэх хуультай байсан байна. Гэтэл Ч.Сайханбилэг нь “маш нууц”-ын зэрэглэлтэйгээр, уг асуудлын 33-хан минутын хугацаанд, Засгийн Газрын танхимын бух сайд нарыг ч байхгуй байхад, хэдхэн дарга нарын хурээнд, танилцуулах тодийд мэдэгдсэн болоод, ОМЧЛОГЧ болох УИХ-аас “НУУЦАЛЖ” байгаад, Эрдэнэтийнхээ хувьцааны 49 хувийг нь ХУВИЙН КОМПАНИАР ДАМЖУУЛЖ, ХЭДХЭН ХУЛГАЙ НАРТАЙ ХАМТАРЧ ХУВЬДАА АВСАН БАЙГАА ЮМДАА. Эрдэнэтийн хувьцааг худалдаж авсан юм бол ямар эх уусвэрээр авсныг нь шалгаад узэхэд, ядаж НЭГ Ч ЗООС ООРСДООСОО ГАРГААГУЙ, БУГДЫГ НЬ ТОРИЙН МОНГООР ЛУЙВАРДААД АВСАН БАЙГАА ЮМ ДАА. Одоо УИХ-д 65 суудалтай МАН-ынхан энэ асуудлыг шийдвэрлэж чадахгуй байгаа бол ХАМ ХЭРЭГТЭН гэж ойлгохоос оор аргагуй байгаа шуу.
-
зочин (January 23, 2017 5:45:43 pm )
эцэг эхийн нь хүүдээ олгосон хүмүүжил , эцэг эх нь хүүхдээ яаж хүмүүжүүлнэ том болоод ямар хүн болж хүмүүжсэн нь харагдаж л байна шүү дээ, муу юмандаа дэндүү гаршсан мэдэгдэж байна шүү дээ,
-
доо (January 23, 2017 6:22:45 pm )
Юу ярисан юм болоо. Ийм л чадваргүй хардварчууд улсыг удирдаж байхад улс яаж хөгжих вэ дээ.Өгүүлбэр гэж байна уу. Ичмээр юм ярисан бх юм.
-
zochin (January 23, 2017 7:52:23 pm )
naad yildver chini 35jil hamtarch ajilaad Mongolin tald hyyleelgej ogno gesn geree hiigdsen baigaa huugtsaani duusan uchiraas naad heden luuvachid duraarai deeremdej avsan yyniig taslan zogsooj ard tymend huvtsaa bolgj taraah heregtei
-
mglhuu (January 23, 2017 9:26:03 pm )
hereg bishdehed arisaa hamgaalah argaa luivarchid sain meddeg,nuhee uhaj baij luivaraa hiine,tegehgui bol elbegee elbegee bish,saihanbileg saihanbileg bish,bayartsogt bayartsogt bish bolno,tom luivarchid tom l hodoldog ium bn
-
зочин bna (January 23, 2017 11:11:38 pm )
Хургандаа цадаагүй өлөн ,өнчин өссөн, өрөвдмөөр амьтдыг эргүү Монголчууд удирдагчдаараа тавьж ,төлгөндөө майлсаар байхад нь зогсоож ч чадахгүй нутаг орноо хүртэл алдчихаад тэмцэж ч чадахгүй гэр гэртээ бүгсээр өрөө хүүлүүлдэг хонинууд шиг бүлтийгээд л хамаг юмаа дээрэмдүүллээ дээ, хөөрхий, тэмцсэн нэгийгээ элдвээр хараагаад., таарсан ч таар шуудайнууд шүү дээ, бид., өнөө орой оросын нэг хүний лекц үзлээ, интернетээр…,,Хятадууд Монголыг эзэлсээр байна гээд. хөөрхий бидний Монголчууд. Удирдагчид нь дан Хятад цустнууд.
-
zochinx (January 24, 2017 7:34:33 am )
Enhkbayr mongoliin uriig darchaad ih muu heluulj bilee Daraan shorond orj bilee Oohk ugson huntei uglo vosood zargaldana gehkcheerkkk HUGJOHGUI MONGOLOO GEJ .
-
Улс тор судлаач. (January 24, 2017 11:06:10 am )
Залуучуудад зов улгэр дуурайлал болохын тулд цагаандаа гарчихсан хулгайчуудыг толгойлогчийг нь устгахаас оор арга байх гуай юм.
-
Anonymous (January 24, 2017 3:00:47 pm )
SAIHANBILEG GEDEG CH ESTOI HYYHED L UM DA UUR CH YU HELEH VE DE
-
баагий (January 24, 2017 4:38:03 pm )
Хувьцаа арилжаалдаг цаг үед амьдарч байгаа шүү дээ таминь. Нэгэнт 100% эх орондоо авчихсан юм бол энэ дотроо худалдаж авсан мөнгөнийхөө эх үүсвэр, учир шалтгааныг түргэн олоод шийдчихмээр юм даа. Эрдэнэт ОУ-д нэр хүндтэй үйлдвэр учраас хоосон маргаж марзганалгүй түргэн шийдэхгүй бол Монгол улсын нэр хүндэд халтай гэдгийг ойлгодоггүй юм байхдаа.
-
zochind (January 24, 2017 6:58:46 pm )
shoron luu sain ywaarai saixan bilegee ten vil laigaa edeldee araarchin awgaig chin bid edlii
-
Монгол (January 24, 2017 11:13:36 pm )
Монголчуудаа бид чинь хуулийн хурээнд л ажил амьдралаа зохицуулж явдаг биз дээ жирийн иргэд хууль зерчиж болдоггуй,ЕС нь хууль зерчин байж нийт ард тумнийхээ эрх ашгаас урваж, нэг компань буюу цеен хэдэн хуний эрх ашгийн эрх ашгийн телее хуйвалдаан зохион байгуулжээ
Энэ 49 хувийг яаж ийж байгаад ЗГ нь авсан бол ард тумэнд улс оронд маань хэрэгтэй байсан боловуу
Хувийн компанд 49 хувь очоод ард тумэнд юу наалдах вэ
Газрын хэвлийн баяЛаг ард тумний емч гээд ундсэн хуулинд байдаг биз дээ хумуусээ.
Хумуусээ аливаа асуудлыг хууль эрх зуй,эдийн засгийн талаас нь эхэлж ярьцгаая
Улс терийн талаас ярихаа хойшлуулая -
Зochin (January 25, 2017 10:07:18 am )
Ерөнхий сайд хүний амнаас ийм юм ярисан гэхээр үнэхээр ой гутаж байна. Юу яриад байгаа юм. Сайханбилэг зүгээрл луйварчин гэдгээ маш тодорхой харууллаа. Бид ийм хүнийг сонгосон өөрсдөө тэнэг байна. Одоо мэдэж авлаа, энэ хүнд ард түмний нэрийн өмнөөс хариуцлага тооцож байх ёстой газар нь хүргээ!
23 Comments