antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 17, 2017 12 comments

Оффшорыг “ойлгодог” Б.Дэлгэрсайхан гишүүн!

нийтлэсэн Admin

ds

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Хууль зүйн байнгын хорооны хурал дээр  “Монголд гаднын банк байхгүйн улмаас хүмүүс оффшор бүсэд мөнгөө хийж байна. Монголын хэдэн банкинд итгэх итгэл алга. Гаднын банк оруулж ирэх хэрэгтэй. Мөн гэр бүлийн хүн данс эзэмшиж болохгүй гэнэ. Тэгэхээр гэр бүлийн хүн нь бизнес хийж болохгүй юм уу. Гэр бүлийн хүмүүсийг нь давхар шийтгэж байна уу. Манай улсад орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын 80-аад хувь нь оффшор бүсээс орж ирдэг гэсэн баримт байдаг тул болгоомжтой хандаж гадны хөрөнгө оруулалтад муугаар нөлөөлөхгүй байхад анхаарах нь чухал.” хэмээн хэлж байсан билээ. Үнэндээ бол Б.Дэлгэрсайхан гишүүний тухайд гишүүн болохоосоо л өмнө оффшортой нэр холбогдож ирсэн нэгэн л дээ.

 “Дорнын говь”-ийн гэдгээрээ бизнесийн хүрээнээс танигдсан түүний мэргэжил нь бол мөрдөн байцаагч бөгөөд ажлын намтраас нь өгүүлэхэд, 1987 – 1989 онд Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 1989 – 1992 онд ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаах газрын тасгийн даргаар тус тус ажиллаж байсан нэгэн бөгөөд 1993 онд “Дорнын говь” ХХК-ийг үүсгэн байгуулснаар бизнесийн салбарт эргэлт буцалтгүй хөл тавьсан байдаг. Нэг ёсондоо цаг үе өөрчлөгдөж, нийгмийн шилжилтэд бүгд олноороо лавхан гишгээд байсан үед Б.Дэлгэрсайхан ч замаа сонгосон нь бизнес байжээ. Нэгэнтээ бизнест хөл тавьсан тэрбээр өнгөрсөн жилүүдэд хятадуудтай нэлээд өргөн дэлгэр хамтын ажиллагааг өргөжүүлжээ. Ямартаа л тэрбээр Виржиний арлуудад хятадуудтай хамтарсан “Forever profit (Asia) holdings limited” гэх компаниа 2005 оны аравдугаар сард оффшор бүсэд бүртгүүлсэн бөгөөд Улаанбаатар дахь хаяг нь Чингэлтэй дүүргийн V хороонд оршдог гэсэн байдаг. Тэгсэн тэр хаягт нь  “Дорнын говь” компани нь бүртгэлтэй. Харин өөр нэг хаяг нь Сүхбаатар дүүрэгт орших нэгэн орон сууц байсан юм. Тус хаягаар Б.Дэлгэрсайхан “Eiffel View Universal Holdings” компани бүртгүүлсэн байдаг. Уг компанийг нь 2008 онд байгуулсан бөгөөд Сингапурт бүртгэлтэй юм билээ.

Ер нь бол  “Болдтөмөр ерөө гол”  гэх компанийн ард   Хятад,  Виржинийн арлуудаас хамтарсан хөрөнгө оруулагч байдаг гэдгийг Сангийн яамны албан хуудас баталгаажуулж байсныг хэлэх хэрэгтэй. Түүний  “Болдтөмөр ерөө гол”  компани нь  Монголын төмрийн хүдрийн ихээхэн нөөц бүхий ордыг хуу хаман урагш нь хил давуулах операцийг эхлүүлэн амжилттай явж ирсэн бөгөөд хоёр жилийн дотор 3.5 сая тонныг урагш нь урсгачихсан гэхээр үүргээ дажгүй биелүүлж байгаа хэрэг юм л даа. Тэрчлэн хууль журам зөрчсөн байж болзошгүй олон асуудалд холбогдож ирсэн. Тухайлбал,  “Дорнын говь” ХХК болоод “Болд төмөр Ерөө гол” компанийн хамтран байгуулсан  “Дорнын төмөр зам”  компани Сэлэнгэ аймгийн Ерөө суман дахь төмрийн хүдрийн ордоос өөрсдийн барьсан 90 км төмөр замаар хүдэр тээвэрлэн БНХАУ руу гаргахдаа вагоны даацын хэмжээг багасган гаальд мэдүүлж, онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр хууль хяналтынхан Б.Дэлгэрсайханыг барьж, цагдан хорих 461 дүгээр ангид 72 цаг саатуулаад, прокурорын байгууллагаас батлан даалтад гаргах шийдвэрийг гаргасан удаатай. Эрүүгийн Цагдаагийн Газрын Эдийн засгийн албанаас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар УМБГ-т шилжүүлсэн гэдэг ч, тэгсхийгээд намжсан.

Эргэн сануулахад, Б.Дэлгэрсайханыг  Н.Энхбаярын ойрын хүн гэх  мэдээлэл байдаг.  Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх үед тус компани хувьдаа төмөр зам барих эрхийг авсан бөгөөд 2008 онд тус компани 150 хятад ажилчин оруулж ирэхэд ажлын байрны төлбөрөөс чөлөөлж өгсөн гэх баримт мэдээлэл нь  ч байдаг. Засгийн газрын 2008 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор Баянголын орд газраас Ерөө өртөө хүртэл 98 км урттай төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгожээ. Төмөр замын суурь бүтцийг 100 хувь тухайн компанийн эзэмшлийнх байхаар зөвшөөрөл өгсөн нь Төмөр замын тээврийн тухай хуулийг зөрчсөн гэж шүүмжлэх хүмүүс олон байж ирсэн юм.

Тэгэхээр Б.Дэлгэрсайахан гишүүнтэй холбоотой анхаарал татсан мэдээлэл энэ мэтээр нэлээд бий.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • ]piini (January 17, 2017 12:04:15 pm )

    ene hunii eruugiin tumriin hudriin uurhai uul ni startegiin ord baisan shuu de

  • зочин (January 17, 2017 3:11:41 pm )

    яриа нь шал тэнэг юм билээ, яаж яваад ийм хүмүүс гараад ирэв ээ. ийм хүмүүст улс орон энэ тэр цаашаа л байдаг байлгүй дээ

  • Anonymous (January 17, 2017 5:29:28 pm )

    evgyi nohoi umuu da

  • Ha ha ha (January 17, 2017 6:34:11 pm )

    Teneg hun bayan boldog yumuu? Uhaantai baij l dollariig saya sayaar olnoshdee. Yun ataarhuu yumbe? Shudragaar business hiigeed bayajsan hunshdee. Tegeed olborloson tomoriin huderee hyatadaas oor haashaa exportloh ve? Dandaa l ataarhaj muulj baihaa boliochee.

    • hg (January 18, 2017 12:59:10 am )

      ter tumuriin huderiig gazariin hursund tariad urguulchaagui bizdee .ter bol mogl.n ard tumnii umch.

  • Зочин (January 17, 2017 6:59:39 pm )

    Дарханы төмрийн үйлдвэрт байсан ордуудыг Хятад уруу өдөржин шөнөжин зөөсөөр дуусгалаа. Хамаг мөнгө нь гадаад банк, оффшорт л байгаа штээ.

  • MAH (January 17, 2017 7:01:41 pm )

    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ

  • Мгл (January 17, 2017 7:34:12 pm )

    Гадны тэжээвэр ноход буюу чонотой ниилсэн ноход олширсондоо,тэднииг хазаарлаж байранд л тавьж байх хэрэгтэй.Ер нь томриин уйлдвэр нь туухии эдгуй суух нигууртай байхад урагш нь шуурхай зоогоод байх нь монгол улсын эрх ашгииг ноцтой зорчиж байгаа зориудын уйлдэл гэж узэж байнаа

  • цэцэг (January 17, 2017 10:25:35 pm )

    Газар нутаг нь монголын ард түмэнийх төмөр ч бас ард түмэнийх ард түмэний хөрөнгөийг 100% нэг этгээд өмчилөнө гэдэг нь юу гэсэн үг вэ ?төмөр замыг нь хураах эсвэл ард түмэнд эзэмшүүлэх ард түмэний төмөрийг хамсан тэр нөхөрийн оффшор дансан дахь хөрөнгө ч бас ард түмэнийх маргах юм байхгүй .

  • Хэрээ Гомбо (January 18, 2017 8:24:55 am )

    Энэ муу хөгшин асман ухна УИХ-д юу хийж яваа юм. МАН-д дандаа үл бүтэх гаж донтон хулгайчууд цугласан байх юм.

  • Монгол улсын иргэн (January 19, 2017 8:47:04 am )

    Хүмүүс ээ ! Монголчуудаа ЯАГААД ӨӨРИЙНХӨӨ ХӨДӨЛМӨР ЗҮТГЭЛЭЭР өдий зэргэтэй яваа нэгэндээ өсөрхөж, тэрсэлдэж, өөнтөрхөж , өрвөлзөөд байгаа юм бэ? бүхнээс илүү хөдөлмөрлөсөнд үү? бүгдээс илүү хүмүүсийн төлөө сэтгэл гаргаж тэдний сайн сайхан аж амьдралынх нь төлөө хүнлэг байсанд нь уу? Хийсэн бүтээсэнд нь атаарахсандаа юу? чухам яагаад ? өөрөөс чинь илүү байна уу? атаархаад тэрсэлдээд байгаа бол энэ хүн таниас илүүг хийгээд байгаа юм бнаа даа гэдгийг л ойлго. ойлгохыг хүсэхгүй , олж харах нүдгүй, ололт амжилтыг сонсоод баярлаж бахархах чадахгүй байгаа бол та өөрөө сэтгэл зүрхтэй хүн мөн үү? Эсвэл хүн төрхтэй зомби юу.

  • цочин (January 19, 2017 7:54:25 pm )

    эд нар бол эрэх мэдлээ ашиглаж өөрсөнөө бяжуулаж байхад дургуйцлээ илэрхиилэлгүй яах юм бэ өөр яах юм бэ юундана атааргах юм бэ бид эрэх мэдэлгүй ядуурч ажилгүй хүйтэнд дааррч наймаа хииж байна шүү дээ эд нар зүгээр суугаад эрэх мэдлээ ашиглаад баяжаад буруу шиид гаргаад дундаасна ашиг хонжоо хараад байна шүү уур хүрэч бачуурхаас яах юм бэ

antalya rent a car