antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 17, 2017 Comments are off

Хайр секс хоёр хамаатнууд уу?

нийтлэсэн Admin

3milh2bo01qkii6a7idsbdv2oh_b

Өмнөх үед хамаатай гэж бүгд бодох “ёстой” байсан. Одоо бол үгүй. Тэгж бодохыг хүссэн ч амьдрал олон салаа замаар урсч байна. Тэгээд ч орчин үеийн эрх чөлөөт бүсгүйчүүд “таалагдсан залуутайгаа учир ургуулахын тулд тэдний хэзээ найрахыг бас хайр нь хэзээ “соёолох”-ыг  хүлээж суух хэрэг үү?  Тэр насанд хүрсэн, би  ч бас… тэр царайлаг, дажгүй бие хаатай, энэ боломжийг би алдана гэж үү…? гэцгээж байна.

Харин дунд хуруундаа “дөнгөтэй” хүмүүсийн хувьд яах ёстой вэ? Сонголтдоо үүрд үнэнч үлдэж таалагдсан залуугийнхаа хажуугаар тас аниад л өнгөрөх үү? Амьдрал үнэндээ ийм биш л биз дээ. Би л лав тийм олон гэгээнтнүүд эргэн тойронд минь амьдарч байгаа гэж бодохгүй л байна шүү… Эрчүүд болохоор өөрсдийгөө бурханаас биднийг хааяа ч гэсэн хальтирч бай гээд заяачихсан юм чинь одоо яах билээ гээд нэг их “дарамттай” царайлдаг биш бил үү.

Хайр, секс хоёр  яг хэзээ, хаана, хаагуураа ингэтлээ хамаатан болчихсон юм бол гэж яривал их л өргөн сэдэв л дээ. Гэхдээ одоо зүгээр л бодит байдалдаа шилжье.  Таалагдсан залуутайгаа болзож хааяа халуухан хөнжил хуваахад буруу байгаа юу?  Энэ гэр бүлийн эсрэг үү? Магадгүй ээ. Тэгвэл насандаа нэг удаа ч болов, эхнэр эсвэл нөхрөөсөө өөр хүнтэй секс хийж үзээгүй хүн байна уу?  Байгаа бол сайн л хэрэг. Энэ хууралт уу эсвэл таашаал авах гэсэн оролдлого юм болов уу? Хайргүй секст давуу тал байна уу?  Тэгвэл сексгүй хайр яах болж байна…? Мэдээж хоёулаа байвал төгс хослол л доо.

Хасах оноо

Өлзий зураач мэргэжилтэй, аятайхан бүсгүй. Тиймээс түүний оюун санаа үргэлж фантазаар дүүрэн явдаг. Гэхдээ нөхөртэйгөө хуваалцах нөгөө харилцаа нь тийм ч фантазлаг биш. Өлзий нөхөртэйгөө өчнөөн жил амьдарч  байгаа. Өөр хүнийг мэдэхгүй.  Нөхөр нь байдаг л нэг залуу. Гэхдээ их амиа бодсон “амьтан”  эмэгтэйчүүдийнхээр бол… Хоёр хүүхэдтэй түүнийг эмэгтэй найзаасаа “Чи тавьж үзсэн үү?” гэж асуухад цаадах нь бараг л шооконд орсон. Өлзийд эмэгтэйчүүдийн ярьдаг энэ зүйл үнэхээр оньсого төдий. Өлзий   “т” үсгээр эхэлсэн тэр “гоё” зүйлийг мэдэрч үзэхээр судалж ородлого хийсэн боловч нөхрөөсөө харин “я” үсгээр эхэлсэн үгийг л сонссон доо.

Харин “гай” ч юм уу “аз” ч юм уу, газар дороос гарч ирээд Өлзий гадаадаас буцах замдаа буудалд өөр залуутай унтчихсан. Тэр харин төсөөлж ч байгаагүй нөгөө “т”- гээ мэдэрсэн. Харамсалтай нь хил гатлаад л түүний хямрал эхэлсэн юм. Өдий жил хамт амьдарсан нөхрөө хуурсандаа тэр тэнгэр нураад ирэх гэж байгаа юм шиг л гэмшиж байв. Нөхрийгөө харах тоолондоо түүний аман дээр “Би өөр хүнтэй…” гэдэг үг гарч ирнэ. Тэр энэ үгээ үнэхээр хэлэх хэрэгтэй гэж үү? Магадгүй түүний  санаа амрах байх. Харин амьдрал нь амрах бол уу даа.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаа энд л байна. Эрчүүд ийм тохиолдолд ингэж хямрах нь юу л бол…. Тэр залуу бахархлын тоогоо нэгээр нэмсэн Өлзий гайхамшгийн “нээлт” хийсэн. Хэн нэгэнд нь гарз хохирол учраагүй бол тэгээд юу нь болохоо байчихаад байгаа юм бэ? гэмээр л байна. Аан… Нөхөр нь үү..?  Үүргээ олигтой гүйцэтгэж чадаагүй нөхөрт нэг хасах оноо… Өлзий  тэр залууг бодохоор харц нь гэрэлтдэг  ч, өөртөө л хасах оноо өгсөн юм даа.

50, 50 хувийн боломж

Анхмаагийн хувьд амьдрал эсрэгээрээ. Анхмаагийн “тостой” нөхөр нь түүний хаанаас ч хайгаад олохгүй жаргаагч нь. Гэвч Анхмаа орноосоо бусад цагт жаргадаггүй. Бүдүүн хадуун нөхөр нь амьдралын ачааныхаа ихэнх хэсгийг эхнэртээ үүрүүлчихээд хэнэггүй ууж явдаг. Бас согтохоороо гар хүрнэ. Мэдэхгүй юм даа, Анхмаагийн нүд шөнө л аз жаргалаар гэрэлтдэг байх. Анхмааг анхнаасаа л хүлээсэн залуу бий, бас тэр  Анхмаагийн анхны хайр нь.  Тэр залуу Анхмаагийн сексээс бусад /гэхдээ мэдээж сулралтай гэсэн үг биш л дээ/  хамаг хүслийг нь биелүүлэхэд бэлэн. Хэзээ нэгэн цагт нөхрөөсөө залхаад өөр дээр нь ирнэ гэж хүлээдэг. Анхмаа нөхрөөсөө салж үзсээн. Гэвч буцаад ирсэн. Тайлбар нь “дасчихсан юм аа” л гэсэн. Гомдол, нулимсыг нь орондоо “тайлчихдаг”  нөхрөөс нь өөр супер залуу  олдоогүй. Түүнд 50, 50 хувийн боломж  бий. Өдрийн  амар тайван амтгүй амьдрал эсвэл шөнийн “том бялуутай”  амьдрал.

Хэрэгтэй бүхнийг нь өгөхөд л хангалттай

Цээгийгийн хувьд бол хайр сэтгэлд секс пад ч үгүй. Тэр одоогоор сингли учраас сонголтоо хийхээр эрэл хайгуулаа эрчтэйхэн хийж яваа. Түүний ирээдүйн нөхөр нь боломжийн орлоготой хоёрдугаарт нь секстээ галзуу байх нь чухал. Энэ хоёр үзүүлэлтээр тэр нөхрөө хайдаг. Цээгий болзоонд яваад байдлыг ганц хоёр удаа ажиглаад /гадна талын ариун цэвэр, зан байдал хамаарна/ унтаж үздэг. Тэгээд таалагдахгүй бол шууд л жагсаалтаасаа хасчихдаг. Цээгийгийн бодлоор хайр сэтгэл гэдэг өөрийгөө зовоох гогцоонд өөрөө толгойгоо шургуулсантай л ижил. Тэр ийм зүйлээс болж хармай хоосон эсвэл шалихгүй амьтантай насаараа зууралдахыг хүсдэг ч үгүй. Секстээ супер нөхөртэйгөө эелдэг харилцаа, эмэгтэй хүний мяндсан ухаанаараа хандахад амьдрал аяндаа болно гэж бодно. “Эр хүнд хэрэгтэй зүйлсийг нь /секс, халамж, хүүхэд/ өгөхөд болно ш дээ” бол Цээгийгийн философи. Харилцаа ийм амархан гэж үү? Эсвэл секс нь хайрт шилждэг  хэрэг үү? Үгүй бол энэ хоёр огт хамаагүй юу?


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car