Х.Баттулга, А.Гансүх нартай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл өнгөрсөн оны аравдугаар сард гарсан ч, прокуророос үгүйсгэж байсан билээ. Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат хэлэхдээ “Хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд явж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгоогүй. Энэ хэрэгт 8-9 хүнийг холбогдуулан шалгаж байна. Мөн Солонгосын гурван иргэнийг шалгаж байгаагаас нэгийг нь цагдан хорьсон. хэмээн хэлсэн байдаг. Тэгвэл хэрэг шүүхийн шатанд шилжих гэж байгаа гэх мэдээлэл байна.
Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын “Самсунг Си Ти” компанид тендергүй олгосон, “Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалтын төсөлд албан тушаалаа хэтрүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, Улсын их хурлын даргын зөвлөх асан А.Гансүх, МТЗ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батзаяа нарын хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусч, шүүхэд шилжихэд бэлэн болоод байгаа гэх мэдээлэл байна.
Хэрэгт холбоотой БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” хэмээх хуурамч компанийн захирлаар ажилладаг Ли Жонг Ёлыг яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг нь сунгаж, бусад холбогдогчид бүгд батлан даалтад гараад байгаа юм. Тэгвэл Ли Жонг Ёлыг цагдан хорих хугацаа энэ сарын 20-нд дуусах ба үргэлжлүүлэн хорих эсхүл батлан даалтад гаргахыг шийдэх шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох аж.
Ямар ч байсан Samsung C&T Монголд төмөр замын төсөл хэрэгжүүлэхээ больсон гэдгийг салбарын шинэ сайд мэдэгдсэн байгаа. Баригдаж хоригдон шалгагдаж байгаа нэг солонгос нөхөр нь уг компанитай холбоотой гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм.
Х.Баттулга нар өөрсдөд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн юм байхгүй, хувь хүн, албан тушаалын нэр хүндэд бүдүүлгээр халдлаа гэх үндэслэлээр нэр бүхий хэвлэлүүдээс мөнгө нэхэмжлээд байсан ч, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Х.Баттулга, А.Гансүх, Б.Батзаяа нарын хэргийг нэгтгэн мөнгө угаах, албан тушаал хэтрүүлэн ашиглах, улсад онц ноцтой хохирол учруулсан үндэслэлээр 201501000154 дугаар бүхий хавтаст хэрэг нээн шалгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байсан юм. ТүүнчлэнХ.Баттулга, А.Гансүх, БНСУ-ын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл нар төсвийн хөрөнгөөс 37.6 тэрбум төгрөг завшсан нь шалгалтаар тогтоогдсон гэх мэдээлэл байгаа юм. Х.Баттулга, А.Гансүх нарыг гадагш зорчих эрхийг нь хасч, шаардлагатай тохиолдолд прокурорын байгууллагаас хилийн хоригоо түр цуцлуулан явах боломж олгоод байгаа гэдгийг хуулийнхан хэлж байгаа.
Х.Баттулгыг Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл ангиар, А.Гансүхийг Эрүүгийн хуулийн 263.2 дугаар зүйл ангиар буруутгасныг нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман албан ёсоор мэдэгдсэн билээ. “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл мөрдөн байцаалтын явцад 13.3 сая ам.долларыг нүүлгэн шилжүүлэлтээс шамшигдуулан завшсанаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн байгаа юм. Тэрбээр “Нүүлгэн шилжүүлэлтийн 9 сая ам.доллар миний хувийн дансанд орсон. Тэрхүү дансаараа дамжуулан 2 хэрэглээний карттай байсан. Манай эхнэр нэг картыг эзэмшиж байгаад үрээд дууссан. Харамсаж байна” хэмээн мэдүүлсэн нь хэвлэлийн хуудаснаа ил болоод байна. Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргал гэгчийг ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан баривчлан шалгаж байгаад, сулласан билээ. Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар мэдээлэл хийхдээ тухайн үед ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Р.Чингисийг “Энержи Ресурс” компанийнхантай хуйвалдсан гэж үзэж буйгаа мэдэгдэж байсан юм. Харин ЦЕГ-аас мэдээлэл хийх үеэр “АТГ, ЦЕГ-аас хамтран гарсан ажлын хэсэг төмөр замын хэргийг шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна. Гэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөх ажиллагаа, хэнийг, хэдэн хүнийг сэжигтнээр татаж байцааж эхэлсэн бэ гэдгээ цагдаагийнхан мэдээлэх боломжгүй” гэж байсан бол прокурорын зүгээс найм, есөн хүнийг шалгаж байгаагаа хэлсэн байдаг юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Ganbaa (January 17, 2017 10:50:28 am )
Za sha sha Yuul bolwol gej. They cant do shit
-
Anonymous (January 17, 2017 11:37:45 am )
Ямбыг нь эдэлсэн улс ялаа эдэлж байх естой харин бид(монголчууд)хулгайлсан мөнгийг нь заавал олж авах хэрэгтэй тэгээгүй цагт тансаг хулгайчид тасралтгуй төрнө хөрөнгийг нь хураа хоёр чихийг нь тасд
-
Anonymous (January 17, 2017 12:15:48 pm )
Монголын агуу хулгайч Баттулгыг шийтгэвэл Монголын ард түмэн үнэхээр баярлана.
-
Anonymous (January 17, 2017 12:25:48 pm )
ene muu solongos l helmegdeed ongorno nogoo 2 yahchgui dee buh hergee tohool ongorno harj baiy daa
-
Зочин (January 17, 2017 1:25:20 pm )
Монголын төрд шургалсан мафижсан бүтцийг бий болгож эцэст нь АН-ыг самарч өнөөгийн балчигт хутгасан Женког хуулийн өмнө хариуцлага хүлээлгэж чадвал нийгэм цэвэрших эх тавигдах учиртай
-
ард (January 17, 2017 1:51:27 pm )
Battulga mongold heregtel hunshuu
-
ард (January 17, 2017 1:58:25 pm )
Mongochuud bid bie bienee sborond hiih durtai teglee geed teneg tolgoi chini amidral saijirah uu malaa,,.
-
kkkk (January 17, 2017 2:02:51 pm )
Баттулга бол Монголд хийсэн юмтай хэлэх үгтэй хүн шүү,Манайхан дандаа сайн яваа нэгнээ муулж байдаг, Нэг ч бизнес хийж үзээгүй гараад тэрбумтан болоод байгаа шүү дээ,Тэрний дэргэд Буян Жагаа Женко хоёр бол шал өөр,
-
ХУЛГАЙЧ (January 17, 2017 3:30:30 pm )
МОНГОЛЫН ТҮҮХЭНД БАТТУЛГА ЭРДЭНЭ ХОЕР ШИГ ТОМ ХУЛГАЙЧ ХЭЗЭЭ Ч ТӨРӨХГҮЙ БАЙХАА ХУЛГАЙЧ ТЭГЭЭД ТӨРИЙН ЗАСГИЙН БҮХ Л АЛБЫГ ХАШААД
-
төрөө цэвэрлэе (January 17, 2017 3:52:57 pm )
ямар ч байсан АН, МАН төр барьсан 27 жилд нам дагасан луйварчид олноор төрж, их луйвар хийсэн нь үнэн. Улсаа хөгжүүлье гэвэл АН, МАН аас салах цаг болсон. ТӨРийг ардын их хурал удирддаг системд шилжих ёстой. Луйвар, авлига дэндсэн. Эх орон минь өрөнд баригдсан. Шударга ёс байдагсан бол АН, МАН ард түмнээсээ уучлал гуйх ёстой
-
irgen (January 17, 2017 4:05:59 pm )
Tusvuus idej shamshigduulsan mungiig shuun heleltseed avakh bolson ni yamai daa, dakhin iim hereg garakhgui baigaasai .
-
Зочин (January 17, 2017 5:38:29 pm )
Монголын хамгийн том эрүүгийн элемент Баттулга мөн, Баттулга хуулийнхныг мөнгөөр аргалах байхаа, энэ хэрэгүүд нь хэдэн жил мөрдөж байна, одоо болтол шийдэхгүй байна
-
ИРГЭН (January 17, 2017 7:10:44 pm )
Хэн гуай байх нь хамаагүй, гэмт хэрэг үйлдсэн л бол хуулийн дагуу шийтгэгдэж л байх ёстой….
-
зочин (January 17, 2017 7:12:36 pm )
Батзаяа нь естой хуншгуй залуушдээ. Уул нь энэ нохор олигтойхон ажилласан бол яалаа гэж ийм асуудал болох вэ?!
-
цэцэг (January 17, 2017 10:39:01 pm )
Батзаяа гэж нээх гэмгүй царайлсан гэмт этгээд Очирбат гуай ч бас л гэмгүй царайлсан гэмтэн шүү дээ .Ах нь ийм байхад дүү нь тийм байна гэх нь утгагүй л дээ гэхдээ энэ хоёрын хувьд бол адил
-
Zochin (January 17, 2017 11:18:38 pm )
Ard tumnii mungu hulgaisan bol hariutslaga huleehen gartsaagui baih shaardlagatai. Battulga ugii hulgaach shuu dee
-
төрөө цэвэрлэе (January 18, 2017 6:57:09 am )
Монголд шударга зүйл байхгүй. Жаахан шуугиад суллах байлгүй.
-
baaskabaaska (January 18, 2017 1:58:36 pm )
jinco battulga mongol ih heregtei hun shuu.er ni bugd l idej uusan shdee.gehdee battulga bol mongold ih yum hiisen ih ch tatvar tulsun.gar tolgoi 2 oo ajiluulj uzeegui baij terbumtan bolson alban tushaaltnuud zunduu l baigaa shuu dee
-
zochin (January 18, 2017 2:44:18 pm )
Ene nuhud il idsen dee shal uur boltsgooson gadaadaar l hooloj undaal yavdag baisan shvv dee
-
Onigoo (January 18, 2017 4:40:50 pm )
“Энэ хэрэгт 8-9 хүнийг холбогдуулан шалгаж байна.” genee. Yag 8 yumuu 9 yumuu?
-
Босоо Хөх Монгол (January 19, 2017 10:15:57 am )
Х.Баттулга бол жинхэнэ эх оронч хүн. төмөр зам барих мөнгийг бүрэн өгөөд одоо хийсэн идсэн шалгах ёстой байсан юм. Өөрсдөөсөө илүү гарна гэж бодож айж байгаа, тархи гар хоёроо ажиллуулж үзээгүй хүмүүс юмыг яаж хийх бүтээх талаар юу мэдэхгүй хүнийг хоосон хардаж байдаг билээ. Хөөрхий дөө хүнийг далд муулж байхаар баримттай нотолгоотой нь ярих хэрэгтэй. Нэр хаягаа тодорхой бичих хэрэгтэй шүү.
-
зочин (January 19, 2017 11:13:18 am )
Юун 37 тэрбум бэ_,,,,,,,хэдэн зуун тэрбум төгрөг хулгайлаа биз дээ,
-
цочин (January 19, 2017 7:00:33 pm )
Баттулагт итгнж байлаа үнэн бол итгэх хүн олдохгүй юм байна л даа хайран хүнии итгэл нэр төр тэр хүны хамгиин хайрна шүү дээ даанч хэргэ алгаа даанч дээ
-
zochin (January 21, 2017 7:04:43 am )
Mongoliin tord hulgaichid baiga tsagt Mongol hogjihgui bugdiig shorond n hii
24 Comments