antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 12, 2017 8 comments

Тавантолгойг УИХ-аар хэлэлцүүлэхгүй байх үндэс байхгүй!

нийтлэсэн Admin

3848

Тавантолгойн хувь заяатай холбоотой сэдвээр хэвлэлүүд янз бүрээр л бичиж байна. УИХ-аар хэлэлцүүлэлгүй, шууд засгаас шийдвэрлээд явахаар бүхэл бүтэн хуулийг хүртэл хүчингүй болгох гэж байна хэмээн хэлж ярьж байна. Гэхдээ хэрэг дээрээ тэгж шийдвэрлэх боломжгүй гэдгийг хэлье. Ямар ч байсан Тавантолгойн төслийг УИХ хэлэлцэх ёстой. Монгол Улс парламентын засаглалтай улс хэвээрээ л байгаа бол, Тавантолгой стратегийн чанартай тэр утгаараа үндэсний аюулгүй байдалтай холбогдох хэмжээний нөлөөтэй орд газар л юм бол асуудал чуулганаар орох ёстой. Тавантолгойн нөөцийг төр олж тогтоосон байдаг. Тэр ч утгаараа стратегийн орд газрын 51-ээс доошгүй хувь төрийн мэдэлд байна гэсэн заалт үйлчлэх ёстой орд газар. За харин засаг хийгээд хөрөнгө оруулагч талуудын хэлэлцээрээр бол 49 хувь Шинхуад, 51 хувь MCS-д очихоор болоод байна гэгдэж буй. MCS-ийн хувьд төрийн өмнөөс менежмэнт хийнэ гэсэн үг.

Ерөнхий сайд хэлэхдээ Тавантолгойг зарж үрнэ гэсэн ойлголт байж болохгүй гэж үзэж байна гэсэн. За харин мэдээллээс үзэхэд талуудын уулзалтаар хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний хугацаа 22 жил байх, дотоодын ААН-үүдтэй таваас доошгүй жилийн хугацаатай гэрээ байгуулах, ашиглагдах дөрвөн талбайн геологийн нөөцийг 2.2 тэрбум тонноор тооцох тал дээр тохиролцсон гэх мэдээлэл бий. За мөн Тавантолгойн төслийн 51-ээс доошгүй хувийг Монголын талын хөрөнгө оруулагч эзэмшинэ, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн компанид Монголын тал 51 хувь, “Шинхуа” компани 49 хувь тус тус эзэмшинэ гэсэн Ерөнхий сайдын мэдээллийн цаана Эрдэнэс Тавантолгой, MCS гэсэн нэг нь төрийн нөгөө нь хувийн хоёр компанийн эрх мэдэл эрэмбийн асуудал яригдаж таарна. 51 хувь нь төрийн мэдэлдээ үлдэх ёстой шүү дээ уг нь.

Тавантолгойн ажилчдын “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ ярихдаа   “MCS”, “Сумитомо”, “Шинхуа” компанийн хувилбарыг З.Энхболд УИХ-ын дарга байхдаа асар их хууль зөрчсөн, Монгол Улсад ашиггүй гэж томъёолоод нам нь засаг барьж байхад унагаасан. Тийм байхад түүнээс илүүг даваад хийчихнэ гэдэгт итгэхгүй байна. “Шинхуа” аваад хөрөнгө оруулалт хийгээд, төмөр зам тавья гэж байгаа бол “Монголын төмөр зам”-тай ярих ёстой. Төмөр замын ашиг олох эсэхийг хэлэлцэх “Монголын төмөр зам” хэмээх субъект байгаа. “Сумитомо”-ийн хувьд тухайн үед тийм компани байсан ч юм уу үгүй ч юм уу. Нэг л нэр яваад байгаа. Японы Засгийн газар өөр бодолтой л байх. Япон нэртэй компани гэнэт сайхан болгочихно гэдэгт итгэхэд бэрх. Харин “MCS’’-ийн хувьд үйлдвэрлэлийн алдагдалд орчихсон, цаанаа өртэй байгаа компани. Тэдний энд байгуулсан бүтээн байгуулалт нь Монголын гэхээс гадны хөрөнгө оруулагч нарын хөрөнгө шүү дээ. Миний харж байгаагаар “MCS” олборлолтын ашиг нь өндөр Тавантолгойг аваад эрх мэдлээрээ далимдуулаад гэрээ хийгээд өөрийнхөө алдагдлыг нөхөх бодлого барьж байгаа болов уу. Түүнээс бол өөрийнхөө ажлыг хийж чадахгүй байж гэнэт ард түмний төлөө, төрдөө хайртай болоод явчихна гэдэг эргэлзээтэй. Тиймээс шийдвэр гаргах гэж байгаа хүмүүс олон талаас нь харах нь зүйтэй. “MCS” Тавантолгой дээр ирээд ажилчдын асуудлыг шийдээд явна гэхэд би итгэхгүй байгаа. Гэдний өөрсдийнх нь хөдөлмөрийн үнэлэмж, хөдөлмөрийн харилцаа маш муу. Миний бодож байгаа зүйл бол Монгол Улс өөрийн гэсэн хөдөлмөрийн соёлтой, хөдөлмөрийн туршлагатай, зохион байгуулалт хийж чаддаг Үүнийгээ өөрийн болгох стандарт тогтоохгүй бол Европынх тийм, Оросынх тийм, Хятадынх ийм гээд хуулаад яваад байж болохгүй. Хөдөлмөрийн сахилга баттай ард түмэн нийгмийн сахилга баттай, эв нэгдэлтэй байдаг. Өөрсдийихөө хөдөлмөрийг өрөөлөөр зөв үнэлүүлэх шударга тогтолцоог бий болгол чадаж байж ниигэм эв нэгдэлтэй, шударга зүйлийн төлөө тэмцдэг болно” гэсэн байсан.

Тэгвэл АН-ын дарга З.Энхболд хэлэхдээ “MCS сүүлийн хоёр жилийн турш энэ хувьцааг үнэгүй цаас гэдэг суртал ухуулгыг хийсэн. Гэхдээ нэгж хувьцааг 1,000 төгрөгөөр худалдаж авсан нь энэ бол үнэ цэнэтэй зүйл гэдгийг нотолсон. 100 жил Монголыг тэжээх баялаг. 4 жилийн дотор Улаанбаатарын утааг Таван толгойн орлогоор шийдэж чадах орлого. Ийм үнэ цэнэтэй байгаа зүйлийг зарж, үрэх гэж байгаа бол ард түмэн биднээс санал аваарай. Учир мэдэх УИХ-ын гишүүд эсэргүүцээд эхэлсэн нь сайн байна” гэсэн.  За мөн “Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын тухайн үед оруулсан ирж байсан хувилбар бол бантан байсан. Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрын оруулж ирж буй хувилбар Ч.Сайханбилэгийн оруулж ирсэн хувилбараас дээрдэх бус дордсон байгаа нь өнөөдрийн хийх гэж байгаа гэрээ ямар вэ гэдгийг харуулж байна… Манай нам дотор ард түмний  өмчийг үнэгүйгээр авч, өрөө төлөх гэсэн “МSC”-ийн төлөөлөл олон байсан. Жишээ нь, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар. Тавантолгойн ажлын хэсгийн дүгнэлтийн дараа гарсан Тавантолгойг ингэж явуулах ёстой гэсэн хувилбарыг 40 гишүүн гаргасан. Энэ 40 гишүүний хувилбараар явуулах байсан  боловч МАН-д  ч, АН-д ч эсэргүүцэгчид байсан. Тиймээс одоогийн УИХ өмнөх парламентийн 40 гишүүний гаргасан хувилбараар явж болно эсвэл өөрсдөө Тавантолгойтой холбоотой өмнөх шийдвэрүүдийг эргэж харж  шийдвэр гаргах ёстой гэж үзэж байгаа юм. УИХ-ын тухай хуулиар дээрхи 40 гишүүний 50 хувь нь одоогийн парламентад байгаа бол хэрэгжүүлээд явах боломжтой. Үгүй бол МАН өөрсдөө шинэ хувилбар гаргах ёстой. Энэ бүх зүйлийг МАН нууж хийж байна. Тавантолгойн бүх асуудал ил тод байх ёстой.”  гэсэн юм.

Ер нь бол нэг зүйл ил тод байгаа нь, Тавантолгойн асуудлыг эрх баригчид нууж хааж шийдвэрлэх үндэс байхгүй юм. Эрдэнэтийн 49 хувь шиг Тавантолгойн хувь заяагаар тоглох үндэс байхгүй гэдгийг хэлье!

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • зочин (January 12, 2017 10:46:06 am )

    Энэ З.Энхболд гэж нэг засаршгүй амьтан бүтэн 4 жил таван толгойг гацаасан нь багадаад одоо болохоо эргэлтэнд оруулбал шүүхдэнэ гэж юу хуцна вэ.Эргэлтэнд оруулах асуудлаа зөвөөр шийдэх нь ард түмний эрх ашиг шүүдээ

  • HUJAAGIIIN booov (January 12, 2017 11:05:06 am )

    Musain hujaa nart aldaj bhaar Gatsaad bj bsan deer lalaraa chi muu hujaagiin boov huhugchid ih boljee PIzdaa

  • Ээдээ (January 12, 2017 11:26:58 am )

    Одоо УИХ -аар оруулж дахин гацаах хэрэггүй. Жавхлан …… нтр гээд тэнэгтэж өгнө, хэрэггүй хэрэггүй. Засгийн газар шийдээд л явах ёстой.

    • Anonymous (January 12, 2017 11:29:56 am )

      yun gatcah achaallaa diilehgvi yavj bgaashvv dee

  • Anonymous (January 12, 2017 11:28:39 am )

    luivarchid 100 huvi huvidaa avsan baisniig enhbayr gedeg hvn erk medeltei vedee shahaj bj 96 huvig butcaaj turd avhuulj bj bilee.odoo enhbayr bhgvi bolhoor luivarchid butcaagaad 5 tolgoig huvidaa avatcgaaj bh shiv.

  • Зочин (January 12, 2017 6:49:45 pm )

    МОНГОЛ ДЭЛХИЙД БАЯЛАГААРАА АРВАН ТАВД ЖАГСАХ $1,3 ТРИЛЛИОН ДОЛЛАРТОЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ БАЙГАЛИЙН НӨӨЦ БАЯЛАГТАЙ БАЯН УЛС ЮМ. ЭНЭ НЬ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮРТ 450 МЯНГАН АМ.ДОЛЛАР БУЮУ ОДООГИЙН ХАНШААР НЭГ ТЭРБУМ НЭГ ЗУУН ХОРИН ТАВАН САЯ ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭХ БАЯЛАГ ОНОГДДОГ. ДӨРӨВХӨН ЖИЛИЙН ӨМНӨ ЭДИЙН ЗАСГИЙН ОГЦОМ ӨСӨЛТӨӨРӨӨ ДЭЛХИЙД ГАЙХАГДАЖ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ХУНГИЙН ЦУВАА МЭТ ЧУУЛЖ БАЙСАН УЛС МААНЬ ЯАГААД ӨСӨЛТӨӨ БАРЬЖ ЧАДАХГҮЙ ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ӨДРӨӨС ӨДӨРТ НЭМЭГДЭЖ ЭДИЙН ЗАСГИЙН ТААГҮЙ ҮЗҮҮЛЭЛТ УЛАМ ДААМЖИРЧ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БУУРСААР АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 1300 ТӨГРӨГӨӨС 2500 ТӨГРӨГ ХҮРТЭЛ ӨССӨӨР БАЙГАА ВЭ? ЭНЭ БҮХНИЙ ЦААНА УЛС ТӨРИЙН БУРУУ БОДЛОГО ХАРАЛГАН ШИЙДВЭРҮҮД НУУГДАЖ БАЙНА. УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТУЛГУУР БОЛСОН УУЛ УУРХАЙ БОЛОН ДЭД БҮТЭЦИЙН САЛБАРЫГ УЛСТӨРЖИХГҮЙГЭЭР АЛС ИРЭЭДҮЙГ ХАРСАН ЗӨВ ТОГТВОРТОЙ БОДЛОГООР ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ҮҮНИЙ ХҮРЭЭНД ХАМГИЙН ТҮРҮҮНД ОЮУТОЛГОЙТОЙ ХИЙЖ БУЙ ХЭЛЦЛИЙГ ШИЙДВЭРЛЭЖ ДАЛД УУРХАЙН АЖЛЫГ ЭХЛҮҮЛСНЭЭР ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ АЖЛЫН БАЙР БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭХ САЛБАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАВАНТОЛГОЙГ ҮР АШИГТАЙ БАЙДЛААР ЗОХИОН БАЙГУУЛАХ МӨН УУЛ УУРХАЙГ ҮР АШИГТАЙ ХӨГЖҮҮЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ ТӨМӨР ЗАМЫН ЗӨВ ДЭД БҮТЭЦИЙГ ТӨРӨӨС БҮХ ТАЛААР ДЭМЖИХ ШААРДЛАГУУДТАЙ НҮҮР ТУЛААД БАЙНА. МАНАЙ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ХӨДӨЛГӨГЧ ХҮЧ БОЛЖ ДАНГААРАА ЭКСПОРТЫН 82%-ИЙГ БҮРДҮҮЛЭГЧ ГОЛ САЛБАР ЯАХИЙН АРГАГҮЙ УУЛ УУРХАЙН САЛБАР ЮМ. ҮҮН ДОТРОО УУЛ УУРХАЙН ЭКСПОРТЫН ТАВЬ ОРЧИМ ХУВИЙГ НҮҮРС ЗЭС ХОЁР БҮРДҮҮЛДЭГ. ЖИШЭЭ НЬ ТАВАНТОЛГОЙ МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 22,2 ТЭРБУМ ТОНН НҮҮРСНИЙ НӨӨЦТЭЙГИЙН 7,5 ТЭРБУМ ТОННЫГ ТАВАНТОЛГОЙ ЭЗЭЛДЭГ. ТАВАНТОЛГОЙН ДЭЛХИЙД АШИГЛАГДААГҮЙ НҮҮРСНИЙ НӨӨЦӨӨРӨӨ НЭГТ ОРДГИЙГ ТА МЭДЭХ ҮҮ. ТЭГВЭЛ ЭНЭ ИХ БАЯЛГИЙГ АГУУЛСАН ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫГ ҮР ӨГӨӨЖТЭЙ АШИГЛАХ ХАМГИЙН ЭХНИЙ ГАРЦ БОЛ ЯАХИЙН АРГАГҮЙ ТӨМӨР ЗАМ ЮМ. ЯГ ОДООГИЙН БАЙДЛААР ТАВАНТОЛГОЙН НҮҮРСИЙГ ГАШУУНСУХАЙТЫН ХИЛИЙН БООМТ РУУ ЗӨВХӨН АЧААНЫ МАШИНААР ТЭЭВЭРЛЭЖ БАЙНА. ЭНЭ НЬ ЗАРДЛЫН ХУВЬД ТӨМӨР ЗАМААС ХОЁР ДАХИН ИЛҮҮТЭЙГЭЭР ЗОГСОХГҮЙ БАЙГАЛЬ ОРЧИНД ҮЗҮҮЛЭХ ХОР ХӨНӨӨЛИЙН ХУВЬД ЯРИХ Ч ЗҮЙЛ БАЙХГҮЙ. ЭНЭ БАЙДЛЫГ ХАРГАЛЗАН ҮЗЭЖ УЛСЫН ИХ ХУРЛААС 2010 ОНД ТӨРӨӨС ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫГ БАТАЛЖ БОДЛОГОД ТУСГАГДСАН НЭГ БОЛОН ХОЁРДУГААР ҮЕ ШАТНЫ 1800 КМ ТӨМӨР ЗАМЫГ БАРЬЖ БАЙГУУЛАХААР БОЛСОН. ҮҮНД ТАВАНТОЛГОЙ ГАШУУНСУХАЙТЫН ЧИГЛЭЛИЙН 225 КМ УРД ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ. ЗҮҮН ЧИГЛЭЛИЙН БУЮУ ТАВАНТОЛГОЙГООС САЙНШАНДААР ДАМЖИН ХӨӨТ ХҮРЭХ 918 КМ, ХӨӨТӨӨС ЧОЙБАЛСАН ЧИГЛЭЛИЙН 155 КМ БОЛОН ХӨӨТӨӨС БИЧИГТ ХҮРЭХ 200 КМ УРТ ТӨМӨР ЗАМЫГ БАРЬЖ БАЙГУУЛАХ АЖИЛ БАГТАЖ БАЙНА. ТАВАНТОЛГОЙН ОРДООС ОЛБОРЛОГЧИД БОЛОХ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ БОЛОН ЭНЕРЖИ РЕСУРС НАР НИЙТ ХҮЧИН ЧАДЛААРАА ДООД ТАЛ НЬ ЖИЛИЙН 50 САЯ ТОНН НҮҮРС ОЛБОРЛОХ БОЛОМЖТОЙ БОЛ УРД ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ДЭЭД ХЭМЖЭЭ ЖИЛИЙН 30 САЯ ТОНН ЮМ. ТИЙМЭЭС ҮЛДСЭН 20 ОРЧИМ САЯ ТОННЫГ НЬ ЗҮҮН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ЗАЙЛШГҮЙ ТЭЭВЭРЛЭХ ШААРДЛАГАТАЙ. ЭХ ОРНЫ МААНЬ ТУСГААР ТОГТНОЛ АЖ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АЛС ИРЭЭДҮЙГ ХАРСАН ЗҮҮН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР 1500 КМ ОРЧИМ ТӨМӨР ЗАМЫГ БАРЬСНААР НЭГ ХУДАЛДАН АВАГЧИЙН МОНОПОЛООС СЭРГИЙЛЖ ГУРАВДАГЧ ЗАХ ЗЭЭЛД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ НИЙЛҮҮЛЭН ДЭЛХИЙН ЖИШИГТ НИЙЦЭХҮЙЦ ӨРСӨЛДӨХҮЙЦ ҮНЭЭР БАЙГАЛИЙН БАЯЛАГАА ҮНЭЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЖ БАЙГАА ЮМ. 2013 ОНЫ БАЙДЛААР НИЙТ ЭКСПОРТЫН 82% НЬ ЗӨВХӨН ӨМНӨД ХӨРШ РҮҮ ЧИГЛЭСЭН НЬ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ НЭГ ОРНООС ХАРААТ БАЙГААГ ХАРУУЛЖ БАЙНА. МӨН ЧАЛКОГИЙН ГЭРЭЭ МОНГОЛД ЮУ АВЧИРСНЫГ БИД БҮГД САЙН МЭДНЭ. ЭНГИЙНЭЭР ЖИШЭЭ АВАХАД ТА ҮХЭРИЙН СҮҮ ЗАРДАГ ЖИРИЙН ИРГЭН БАЙЛАА ГЭЖ БОДЬЁ. СҮҮГЭЭ ЗӨВХӨН НЭГ Л ЗАМААР НЭГ Л ХҮНД ХЯМД ЗАРААД БАЙХ НЬ АШИГТАЙ ЮУ ЭСВЭЛ ХОЁР ГУРАВ ДӨРӨВ ТАВ ДАХЬ ГАРЦУУДЫГ ГАРГАЖ ИЛҮҮ ОЛОН ХҮНД ӨРСӨЛДӨХҮЙЦ ҮНЭЭР ХУДАЛДААЛАХ НЬ ДЭЭР ҮҮ? ТИЙМЭЭС ХЯТАДААС ГАДНА ЗҮҮН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ДАМЖИН БИЧИГТИЙН ХИЛИЙН БООМТ ХҮРЧ УЛМААР НҮҮРСНИЙ ХАМГИЙН ТОМ ХЭРЭГЛЭГЧ МУЖУУД ХЭБЭЙ, ЛЯОНИН МУЖУУД ЦААШЛААД УСАН БООМТУУДААР ДАМЖИН ЯПОН, СОЛОНГОС ЗЭРЭГ ОРНУУД РУУ ӨРСӨЛДӨХҮЙЦ ҮНЭЭР НҮҮРСЭЭ ХУДАЛДАХ БОЛОМЖТОЙ. ТАВАНТОЛГОЙН НҮҮРС ЯГ ОДОО НЭГ ТОНН НЬ ЖАР ХҮРЭХГҮЙ ДОЛЛАРООР УЛСЫН УРД ХИЛ ДЭЭР ЗАРАГДАЖ БАЙГАА БОЛ ТӨМӨР ЗАМААР ХЯМД ТЭЭВЭРЛЭН УЛСЫН УЛСЫН ЗҮҮН ХЭСГИЙН ХИЛИЙН БООМТ РУУ ХҮРГЭСНЭЭР НЭГ ТОННЫГ 140 ДОЛЛАРООС 160 ДОЛЛАР ХҮРТЭЛ ҮНЭЭР БОРЛУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛОХ ТАЛТАЙ. АШИГТ МАЛТМАЛЫН УРСГАЛЫГ ШУУД УЛСААСАА ГАРГАХГҮЙГЭЭР ДОТООДДОО БОЛОВСРУУЛАН НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭХЭД ЭНЭХҮҮ ЗҮҮН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ. УЛС ОРНОО УРТ ХУГАЦААНД ЭЕРЭГ ҮЗҮҮЛЭЛТЭЭР БАЙЛГАХ ДАРААХ НЭГ ХҮЧИН ЗҮЙЛ НЬ АЖ ҮЙЛДВЭРЛЭЛ БУЮУ ДАХИН БОЛОВСРУУЛАЛТ ЮМ. НҮҮРС ХҮДЭР ГЭХ МЭТ БАЙГАЛИЙН НӨӨЦӨӨ ДАХИН БОЛОВСРУУЛАН НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХИЙЖ ЧАДВАЛ ЁСТОЙ АТГАСАН ШОРОО БҮРИЙГ ЧУЛУУ БОЛГОНО ГЭСЭН ҮГ. ЖИШЭЭ НЬ БИД НООЛУУРАА ТҮҮХИЙГЭЭР НЬ НЭГ КГ-ИЙГ 80 МЯНГАН ТӨГРӨГӨӨР УРД ХӨРШДӨӨ ХУДАЛДААЛАХЫН ОРОНД ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БУЮУ ЦАМЦ ПАЛЬТО БОЛГОН НЭГ ШИРХЭГИЙГ НЬ ХОЁР ЗУУН МЯНГААС ГУРВАН ЗУУН МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЗАРЖ ДӨРВӨӨС ТАВ ДАХИН ӨСГӨН НЭМҮҮ ӨРТӨГ БҮТЭЭЖ ЧАДАЖ БАЙГАА. ЯГ ҮҮНТЭЙ АДИЛ БИД АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ Ч ЭНЭ МЭТ ХУВЬСЛЫГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ИРЭЭДҮЙН ЭХ ОРНОО КАНАД АВСТРАЛИЙН АДИЛ УУЛ УУРХАЙ ДЭЭРЭЭ АМЖИЛТТАЙ ХӨГЖҮҮЛЖ ЧАДСАН УЛС БОЛГОХЫГ ХҮСЧ БАЙНА.

  • tumur (January 12, 2017 7:19:51 pm )

    TAVANTOLGOIG GATSAASAN YUM BAIHGUI BAIHAA MUUSAIN HUJAAGIIN TEJEEVER GULUGNUUD L TAVIAD TUUCHIH SHAHSAN SHUU

  • эдийн засагч (January 13, 2017 12:57:51 am )

    ТАВАН ТОЛГОЙГ ЗААВАЛ ГАДНЫ КОМПАНИД ӨГӨХ ГЭЭД БАЙГАА НЬ АВИЛГЫН ШИНЖТЭЙ

antalya rent a car