antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 12, 2017 5 comments

“Утаагүй зуухаар Бээжин асуудлаа шийдэх гээд бүтэлгүйтсэн гэдгийг хэлж л байсан”

нийтлэсэн Admin

Capture

Анодын гэх тодотголтой Н.Даваа нийслэлийн утааг бууруулах хамгийн зөв шийдэл өөрт нь байгааг хэлж байна. Улстөрийн оролцоотойгоор банк нь дампуурсан гэж үздэг тэрбээр улстөрийн хүн болох гэж чамгүй мөнгө гаргасан ч, талаар  болсон байдаг. Тэгвэл тэрбээр улстөрчдийн хийх гээд чадахгүй байгаа ажлыг технологи шийдэл талаас нь олж харчихаад байгаа талаараа хэвлэлд ярьж сууна. Тэрбээр “найман жил  цахилгаанаар халаах технологи дээр ажиллаж, нилээд туршлага хуримтлуулсан. Утаатай тэмцэнэ гэдэг асуудлын цаана зайлшгүй технологийн шийдэл байх ёстой. Анх л утаагүй зуух гэгчийг гаргаж ирж байхад би “Утаагүй зуух гэхээсээ илүүтэй цахилгаан эрчим хүчээр шийдсэн нь үр дүнтэй, энэ зуухаар Бээжин асуудлаа шийдэх гээд бүтэлгүйтсэн” гээд саналаа тавьж байсан. Гэсэн ч хоцрогдсон технологийг эх орондоо авчирч, үр дүн гараагүй юмыг давтаад хийж байгаа байхгүй юу. Утаагүй зууханд 200 гаруй тэрбум төгрөг зарцуулчихаад байхад өнөөдөр утаа багасаагүй л байна. Хэрвээ тухайн үед утаагүй зуух гэхээсээ илүүтэй технологийнхоо сонголтыг зөв хийчихсэн байсан бол өнөөдөр утааны асуудал байхгүй л байх байлаа.”  хэмээн ярьж байна.

Мөн тэрбээр  Монголын нөхцөлд тохирсон, энд яг ажиллаж чадах технологийг монголчууд бид өөрсдөө л бүтээнэ үү гэхээс өөр Германаас, Японоос, Солонгосоос хийгээд өгчихнө гэж байхгүй. Цаг агаараас шалтгаалаад болдоггүй юм билээ. Тухайлбал, би өөрийнхөө санааг Солонгосын мундаг компани, эрдэмтнээр хийлгэж үзсэн. Улаанбаатарт ирэхэд болдоггүй, даралт заах хэмжүүр, далайн түвшин зэрэг хэд хэдэн нөхцөлөөс шалтгаалаад өөрчлөгдчихдөг юм билээ гэх мэтээр энэ бүхнийг туулаад явж байна. Бидний хувьд гол нь олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай монгол технологи нэвтрүүлэх юм… Утаагүй зуухны дараагийн шат үргэлжилж 500 тэрбум төгрөгөөр дахиад тоглох гэж байна. Засгийн газрын дэмжээд байгаа төсөлд 500 тэрбум төгрөг хэрэгтэйн дээр IV цахилгаан станц шиг хоёр ч цахилгаан станц хэрэгтэй. Ийм технологийн төлөө манай засаг төр ажиллаж байна гэдгийг бид олж харсан. Гэтэл манай шинэ технологи халаалтаас гадна плеткаа ажиллуулах боломжийг давхар хангаж өгсөн мөртлөө айл бүрт суулгавал таван тэрбум төгрөгөөр таван жилд нийслэлийг утаагүй болгож болно гэж байна. Хэрэв маш богино хугацаанд буюу нэг жилийн дотор гаргая гэвэл 50 тэрбум төгрөгөөр гаргаж болно. Энэ бүтээгдэхүүн нэг айлд 250 мянган төгрөгөөр очих юм. Гэтэл Засгийн газрын дэмжээд байгаа төсөл нь 2.5 сая төгрөг шүү дээ. Их зөрүү байгаа биз.” гэсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Ээдээ (January 12, 2017 11:23:27 am )

    Энэ өвөрмонгол юу гэж хуцаад байнаа? Анодын жижиг хувьцаа эзэмшигчдын мөнгийг луйвардсан новш. Цагдаа нэг их сүртэй бүртгэж аваад бсан, юу болсон бэ? мөнгөө авмаар байна.

  • зочин (January 12, 2017 1:28:40 pm )

    Төслийг нь засгийн газар сонирхох хэрэгтэй юм байна даа, нээрээ л хямд байна шүү, утааг бууруулчих юм биш биз

  • zochin (January 12, 2017 1:34:53 pm )

    zow l yum yarij bna manaih gehed baishinga tsahilgaanaar halaadag gal tulehgvigeer, bi duugeere ter gratsi dohiruuldag yumiig buyu shiidend oroh buh yumiig awch ogood hiilgesen odoo manaih 5 dahi jilde ashiglaj bna ene meteer bolgii gewel bolj bna shuu de manaihan bolson hoino mungu ideh geed yanz buriin yum gargaj irj bhii
    er no bol tognii asuudaliig 11saraas 4 hurtel shiidchihwel tegeed bolood yawchihna

  • 300000 (January 12, 2017 3:55:44 pm )

    хулгайчаа худлаа шааг гаагүй л юм бол эх оронд хэрэгтэй юм бол албан ёсоор наадхаа хэрэгжүүлээгч үгүй л байх аа,

  • bi mongol hvn (January 12, 2017 4:25:36 pm )

    цахилгаанаар шийдэх нь хамгийн хялбар мэдээжийн хүн бүрийн мэдэх арга л даа ганцхан санхүүгийн боломж гэдэг нэг л асуудал бий дээ дээр нь эрчим хүчний техникийн боломж шийдэл гэдэг гол асуудлаа шийдэх нь төр чамд 100% байгааг мартаж будилж ийш тийшээ харж битгий хашгирлдаа хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ шүү нөхдөө дажинаас цавчиж төрөө ард түмэнтэйгээ хамт идэх зангаа татаарай

antalya rent a car