antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 12, 2017 5 comments

Б.Сэржмаа таны үйлдэл “Оюутолгой” төслөөс Монголчуудыг шахан гаргах үйл ажиллагаа болчихгүй биз!

нийтлэсэн Admin

maxresdefault

Уг нь Оюутолгой төслийн 34 хувьд Монголчууд эзэн сууж байгаа ухаантай. Гэхдээ Оюутолгойтой холбоотой асуудлуудаар Монголчууд дуугарах эрхгүй, мэдээлэл сэлт гадагшлуулах эрхгүй байдгийг харуулсан нэгэн мэдээлэл гараад байгаа юм. “Оюу толгой” ХХК-ийн Үндэсний худалдан авалтын хөгжлийн хэлтсийн менежер Б.Сэржмааг АТГ-аар шалгуулах хүсэлтэй иргэд мэдээллийн хэрэгсэлд хандаж, улмаар хэвлэлийн зүгээс мэдээллийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс Оюутолгой компанид болоод “Эрдэнэс Оюутолгой”-н удирдлагуудад хандсан ч мэдээлэл өгч мэддэг хүн огт гараагүй байгаа юм.  Б.Сэржмаатай холбоотой гомдол гаргаж байгаа иргэд “Оюу толгой” компанид ханган нийлүүлэх ажлыг тендергүйгээр гэрээлж байна гэж үзэж байгаа юм билээ.  Б.Сэржмаа нь “Оюу толгой” ХХК-д 10 сая долларын 3000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх эрхийг 2016 оны 11 дүгээр сард Сингапурын “Мэргэн чадвар” хэмээх компанид тендергүйгээр өгсөн гэх асуудал энд яригдаж байгаа юм. “Мэргэн чадвар”  буюу “SLS” компани нь 1963 онд Сингапурт үүсгэн байгуулагдсан бөгөөд  “SLS bearings Mongolia” буюу “Мэргэн чадвар” ХХК хэмээх нэрээр 2013 оноос Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа  юм байна.

 “Оюу толгой”-н Хангамжийн хэлтэс нь “Монгол Улсад тогтвортой, чанарын шаардлага хангасан, дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжин хөгжүүлэх, Монгол Улсад өрсөлдөх чадвартай, чадварлаг ханган нийлүүлэлтийн салбарыг хөгжүүлэх талаар Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, эдгээр нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд болон эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны хувьд дэлхийн жишигт нийцсэн гүйцэтгэл, удирдлагыг бий болгох “Оюу толгой”-н зорилттой нийцсэн үйл ажиллагаа явуулдаг бизнесүүдийг хөгжүүлэхэд хувь нэмэр болох зорилготой” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн ч Монголын компаниудад энэ эрх хаалттай байгааг хэлэх иргэд байгаа юм байна.

Б.Сэржмаа нь “Global welding” гэх компанид ч бас бараа нийлүүлэх эрхийг олгосон талаар эх сурвалжууд бидэнд мэдээлсэн. Мөн “Оюу толгой” ХХК-д бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр гэрээ хийгээд ажиллаж байгаа Монголын компанийн бүтээгдэхүүнийг давхар гадны компани нийлүүлж буй тохиолдол ч гарсан гэж байгаа юм. Тэгэхээр  нэг төрлийн бараа бүтээгдэхүүнийг Монголын компани нийлүүлэхээр гэрээ байгуулсан ч гадны компани үүнийг нь давхар нийлүүлж байна гэхээр Оюутолгой төслөөс Монголчуудыг шахан гаргах үйл ажиллагаанд Б.Сэржмаа гэгчийн оролцоо ихээхэн хувийг эзэлж байна уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм.

Хэвлэлийнхний зүгээс  “Оюу толгой” ХХК-ийн Үндэсний худалдан авалтын хөгжлийн хэлтсийн менежер Б.Сэржмаатай холбогдох гэсэн ч боловч чадаагүй байгаа юм.  “Оюу толгой” ХХК-ийн Хэвлэл мэдээллийн албаны ажилтан Ц.Ганзориг “Б.Сэржмаа мэргэжилтэнтэй тендер л биш бол өөр асуудлаар харилцах боломжгүй. Надад и-мейл бичих хэрэгтэй. Бид түүнийг цааш нь дамжуулна. И-мейлийн хариу хэзээ өгөхийг бид судалж байж болно” гэх хариултыг өгчээ. Энэ бол асар том хүнд суртал юм. Монгол Улсын Засгийн газар энэ төслийн 34 хувийг эзэмшигч гэгддэг. Тиймээс ч Монгол Улсын зүгээс төсөлд тодорхой хяналтыг тавих эрхтэй.

Гэтэл Монголчуудыг төсөлтэй холбоотой аливаа тендерээс бодлоготойгоор шахаж, бүр оролцуулахгүй байгаа асуудлаараа Оюутолгой компанийн зүгээс тайлбар хийхээс татгалзаж байна гэж ойлгогдож буй юм.

 “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар ч энэ асуудлаар ямар нэг үг хэлж чадахгүй, би мэдэхгүй гээд сууж байгаа юм билээ. Тэгэхээр гадныханд найр тавьдаг Б.Сэржмаа гэж хүнийг АТГ гэхчлэн холбогдох хуулийн байгууллага шалгах нь зөв болов уу.

Ер нь Оюутолгойд бид эрх мэдлээ улам бүр алдсаар байгааг энд тэмдэглэе.  Эргэн сануулахад, Монголын Оюутолгой төслийг Английн болон Уэлсийн хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компани өөрийн менежментийн дагуу удирдах бүрэн эрхтэй болсон тухай мэдээллийг бид  2012 оны эхээр авч байсан санагдана. Айвенхоу Майнз компани 15.1 сая ширхэг хувьцаагаа Рио Тинто-д худалдсанаар ийм зүйл болсон юм. Хачирхалтай нь Монголын уул уурхайн салбар дахь хоёр гол тоглогч Оюутолгой төсөл дэх эрх мэдлийн хуваарилалтаа өөр зуураа л тохиролцоод хийчихэж байхад Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн гол тал нь болох Монголын Засгийн газар юу ч мэдээгүй мэт байсан. БНХАУ-ын төрийн өмчит Чайналко компанитай тунчиг ойрын харилцаатай Рио Тинто групп Оюутолгой төслийг удирдах нь тов тодорхой болсоны араас буюу хоёрдугаар сарын 1-ний өдөр “Засгийн газрын хуралдаанаар “Рио Тинто” компани нь “Айвенхоу Майнз” компани дахь өөрийн хувь эзэмшлээ 51 хувьд хүргэн нэмэгдүүлсэн талаар УИХ-ын холбогдох Байнгын хороодод мэдээлэл хийж, танилцуулахыг ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарт даалгалаа”  гэх  мэдээлэл гараад л өнгөрсөн юм.

Уг нь Оюутолгой төслийн хүрээн дэх  Хувь нийлүүлэгчдийн гэрээ гэдэгт нь “Менежментийн баг нь Айвенхоугийн нэгдмэл сонирхолтой этгээдэд менежментийн чиг үүргээ хэсэгчлэн шилжүүлэх эсхүл туслан гүйцэтгүүлэх замаар шилжүүлж болно. Энэ тохиолдолд менежментийн хөлсний шилжүүлсэн эсхүл туслан гүйцэтгүүлсэн менежментийн үүрэгт ногдох хэсгийг (менежментийн багийн тодорхойлсноор) Компани нь тухайн нэгдмэл сонирхолтой этгээдэд шилжүүлнэ” гэсэн өгүүлбэр бий. Харин Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа тохиролцсон зүйлүүд дотор Айвенхоу Майнз Лимитед компани болон Рио Тинто компанийн хооронд байгуулсан хувьцаа эзэмших гэрээний дагуу Рио Тинтогийн зүгээс Айвенхоу Майнз Лимитед-ийн хувьцааг эзэмших замаар Хөрөнгө оруулагчид болон Оюу толгой төсөлд хэсэгчлэн санхүүжилт хийхийг хүлээн зөвшөөрснийг; харгалзсан гэх өгүүлбэр байдаг. Эдгээр нь төслийн шууд удирдлагын эрх мэдлийг хамаа замбараагүй шилжүүлж болно гэсэн агуулгаар ойлгогддоггүй. Рио Тинто группийн тухайд  компанид хувь эзэмших замаар төслийн удирдлагыг гартаа оруулах аргыг хэрэглэн эрх мэдэлд хүрсэн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (January 12, 2017 2:19:39 pm )

    naad huuhenchin oyu tolgoid duraarai aashildag gej helj bnalee

  • зочин (January 12, 2017 2:21:46 pm )

    Энэ хүүхэн албан тушаал ,эрх мэдлээ урвуулан бас хэтрүүлэн ашигласан бололтой дог оо

  • Anonymous (January 12, 2017 2:23:22 pm )

    manai kompany oyu tolgoid pump niildeg yum ter pumpiihaa alban yusnii borluulagch manaih. tegsen say tender bolsonchiin manaihiig haschihsan tegsen neg kom manaih oyu tolgoi geree avsan yum geed manai pump dahi gadaad kompanyruu yaraad bh yumaaa. avah geed ene dotor oyu tolgoig yamar luuvir bulhai bgaag haruulj bna

  • Г.Батнасан (January 12, 2017 4:06:38 pm )

    Хэн ч бодсон энэ хүүхэнд Монголчууд авилга өгөхгүй. гадныхан бол өөр хэн ч мэдэхгүй, илчилэхгүй. Нөгөө талаар энэ хүүхэн манай томчуудын хамаатан юм уу, шургуулсан гар хөл нь байгаа гэдэгтэй мөрийцсөн ч алдахгүй.

  • Лхамжав (January 13, 2017 10:40:20 am )

    Манайхны залуус харийн хүмүүстэй нийлээд Монголоо дээрэмдээд байх юм Бусад орны залуус болохоор өөрийн улсад гадны шинэ технолог болон бусд зүйлийг нэвтрүүлээд байх юм Энэ охин миний бодлоор хэн нэгэн эрхтэн этгээдын шахааны хүн байж магадгүй Ямар сургууль төгссөн ямар мэрэгжилтэй юм бол доо ? Ямар ч тохиолдолд ажлаас нь чөлөөлж зайлуулах нь үндсэний эрх ашигт нийцсэн арга хэмжээ болох болов уу?

antalya rent a car