
Хөгжлийн банкны дуулиан он дамжин үргэлжилж байна. Өнгөрсөн оны аравдугаар сард УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нарыг албан тушаалаа ашиглаж, төсвийн мөнгийг үрэгдүүлсэн хэрэгт буруутган, эрүүгийн хэргийг нь нэгтгэн шалгаж эхэлсэн. Тус банкийг шалгасан Ажлын хэсгийн дүгнэлт олон хүнийг цочиролд оруулсан бол эх сурвалжууд Хөгжлийн банк олгосон зээлийнхээ 60 гаруй хувийг эргүүлэн олж авч чадахгүйд хүрсэн гэж мэдэгдээд байгаа юм. УИХ дээр зээлийг манай намын компани, танай намын компани авсан гэсэн хэрүүл дэгдээд удаж буй. Банкнаас зээл авсан компаниудын нэрсийн жагсаалт баримтаас харвал зээлдэгчдийн дийлэнх нь автозамын компаниуд байгаа. Хөгжлийн банк орон нутгийн авто замын 88 төсөлд 1.236.680.1. Үүнийг 88 компани хувааж авсан байна. Харин нийслэлийн авто замд 107.918.5-ыг хуваарилж 55 компани, улсын төсвөөс шилжин ирсэн төслийн ажлыг 17 компани хийж гүйцэтгэжээ. Энэ бол 2015, 2016 оны Төсвийн тухай хуулийн дагуу 79.278.8-ыг гарган санхүүжилт хийгдсэн юм байна. Мөн Гудамж төсөлд 134.348.5. Нийтдээ 1 236 680 100 000 буюу 1 их наяд 236 тэрбум 680 сая төгрөг зарцуулагдсан байна.
Маргааныг орхиод бондын мөнгийг бялуу болгон түгээж байсан цаг хугацаа руу эргэн очъё. Тухайн үед яг юу болж байсан бэ?
Шинэчлэлийн Засгийн газар авто замын салбарт том бүтээн байгуулалт өрнүүлсэн хэмээн байн байн мэдэгдэж байсан 2014 он. Монгол Улсын хэмжээнд 1700 км авто зам тавьж, бүх аймгийг нийслэлтэй холбох ажлыг эхлүүлсэн хэмээн Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон салбарын сайд нар нь ажлаа тайлагнаж байсан юм. Гэвч үүнтэй халуунд халж, хүйтэнд хөрсөн автозамчид, салбартаа нэр хүндтэй зөвлөх инженерүүд нь санал нийлж байгаагүй юм. Тэд энэ тухайгаа өгүүлсэн мэдээллийг 2014 оны нэгдүгээр сард УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлж байсан удаатай. Энэхүү бичигтээ тэд УИХ, Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт багтсан авто замын салбар дахь бүтээн байгуулалтад ахиц гарахгүй байгаа шалтгаануудыг тоочсон байдаг.
Тэрхүү бичигт, Зам, тээврийн яам 2013 онд 1700 км авто зам тавьж, ашиглалтад орууллаа гэж мэдэгдсэн ч ердөө 243.2 км зам шинээр барьж, хэрэг дээрээ 2007 оноос хойш тавьсан 1556.8 км замыг нэмж тооцоод байгааг УИХ-ын даргад дуулгасан байв. Зам, тээврийн яам 2013 онд Өмнөговь, Хөвсгөл, Дорнод аймгийн төвийг нийслэл хоттой холбох ажлыг оновчгүй зохион байгуулснаас болж олон боломжоо алдсан төдийгүй зураг, төсөлгүй хоёр ч замын ажлыг эхлүүлж зүрхэлсэн байжээ.
Уг нь 2012 онд Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар автозамчидтай уулзахдаа “Өмнөговь-Мөрөн чиглэлийн замын ажлын гэрээг тендер зарлалгүй шууд байгуулж, ажлыг нь эхлүүлнэ. Та нар хийж чадах юм уу, үгүй юм уу” хэмээн ам асууж байгаад явсан боловч 2013 оны хоёрдугаар хагас эхэлж байхад эдгээр чиглэлийн авто замын гэрээг дөнгөж байгуулж, замчдыг ажлаа энэ ондоо багтаа” хэмээн шахсан байв. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хуульд заасны дагуу аливаа ажлын гэрээг 1-1.5 сарын дотор байгуулах ёстой атал 2013 оны гэрээ наймдугаар сар хүртэл сунжирсан байв. Учир нь тэд авто замын тендерт өөрсдийн компанийг ялуулахаар хоорондоо маргаж, цаг хугацаа алдсан гэж замчид хэлж байжээ. Өдгөө авто замын бүтээн байгуулалтад Эдийн засгийн хөгжлийн болон Зам, тээврийн яам анхаарлаа хандуулж байгаа ч тендер зарлах сургаар Авто замын эрдэм шинжилгээ, судалгааны төв, Хөгжлийн банк, Нийслэлийн авто замын газар, “Гудамж” төслийнхөн хошуу нэмэрлэж, замчдыг чирэгдүүлж, наанаа бичиг цаасаар, цаанаа бол тендерийн хувь авах сонирхлоор дарамтлах нь энгийн үзэгдэл болсон байжээ.
Жишээ дурдахад, авто замын асуудлыг энэ үеэр Зам, тээврийн яамны таван газар хариуцдаг болсон байжээ. Угтаа бол зөвхөн салбарын яамны нэг газрын мэдэлд төвлөрч байх учиртай асуудал таван тийш бутарсан нь авто замын бүтээн байгуулалт албан тушаалтнуудад “мөнгө” болж харагддаг болсон байв. Салбарын яам авто замын асуудлаа талын нэг тарааж, таван газартаа өгсөн боловч өнөө таван толгой нь захиалагчаар яаралтай шийдүүлэх асуудлыг нь гацааж, компаниудын ажлыг чагталж орхидог байсан гэнэ. Тухайлбал, Өмнөговийн чиглэлийн замын трассыг зургаан км орчим өөрчлөх зайлшгүй шаардлага гарсаар байхад салбарын сайд нь энэ шийдвэрийг арван сарын дараа шийдэж өгсөн байх юм. Энэ хооронд Батлан хамгаалахын сайд болон Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн болон газрын дарга нар нь зочилж, бүтээн байгуулалт сайн явж байгаа талаар сурталчилгаа хийхээ мартаагүй. Авто замын бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүд ажлаа дуусаж, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд тууз хайчлаад байхад захиалагч Зам, тээврийн яам тухайн авто замыг ашиглалтад хүлээж авахгүй байх, өвлийн замын арчлалтыг хий гэж нэмэлт зардал гаргуулж, сайдын тушаалаар хүч хэрэглэн санхүүжилтийн 15 хувийг авч үлддэг болсоор удаж байсныг аргаа барсан автозамчид дээрх бичгээр УИХ-ын даргад мэдэгдэж байсан юм. Энэ үед салбарын сайдаар А.Гансүх ажиллаж байсан бөгөөд хожим тэр сайдын суудлаас буугаад УИХ-ын даргын зөвлөх болж байлаа.
Авто замын салбарын ажил ийн цалгардахын зэрэгцээ тендерийн наймаа ил цагаан өрнөж, хорих ял эдэлж байсан хүн хүртэл “Авто замын гэрээ шууд байгуулж өгнө. Арван хувийг нь баталгаатай дансанд шилжүүл” гэсэн зар түгээж, төрийн ажил үйлчилгээ хар захын наймаа шиг өрнөж байна аа гэж автозамчид учирлаж байжээ. Нөгөө талаар авто замын ажлын шууд гэрээний сөрөг талд ажлын туршлагагүй, олон жижиг гүйцэтгэгч болон зөвлөх компани төрөн гарч, энэ салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хамт олон ажил болж үлдэж байв. Дайран дээр давс гэдэг шиг энэ үед банкныхан бас замчдын халаасыг сэгсрэх болсон байдаг. Учир нь банкууд гүйцэтгэгч компаниудаас тендерийн хоёр, гүйцэтгэлийн баталгааны арав, баталгаат засварын таван хувийн барьцаа авч, энэ нь бизнес болтлоо хөгжсөн гэдгийг тэд өгүүлсэн байсан юм.
Тиймээс тус салбарынхан УИХ-ын даргад хандан салбарын бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлж, Эдийн засгийн хөгжил болон Зам, тээврийн яамыг нэгтгэх, авто замын барилгын болон зөвлөх үйлчилгээний бүх ажлыг тендерээр хэрэгжүүлж, шударга өрсөлдөөн бий болгох, Авто замын тухай хуулийг шинэчлэн батлах, 2013 онд авто замын салбарт хэрэгжүүлсэн арга хэмжээ, төлөвлөгөөг УИХ-аар хэлэлцүүлэх, улмаар төлөвлөгөөг тасалдуулж, саатуулсан улс төрийн болон төрийн захиргааны албан хаагчдад зохих журмын дагуу арга хэмжээ авч өгөхийг хүссэн байна. Мөн авто замын салбартай холбоотой шийдвэр гаргаж байгаа төрийн байгууллага буюу яам, газрын ажил, үүргийн давхардлыг арилгаж, авто замын сүлжээг хөгжүүлэх ажлыг ажлаа мэддэг, чаддаг хүмүүст нь өгөх ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байжээ.
Гэвч авто замын салбарынхнаас ийм “гомдол” авсан УИХ-ын дарга тэдний хүсэлтийг УИХ-ын Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдэд тараасан ч хэлэлцүүлэлгүй хав дарсан байдаг. Хэрвээ З.Энхболд асуудлыг цаг алдалгүй хэлэлцэн шийдэж чадсан бол өнөөдөр Хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжсэн автозамын төслүүд цэгцтэй хэрэгжиж, улс орон эдийн засгийн хямралд сөхрөхгүй, эзэнтэй эзэнгүй, эргэн төлөгдөх боломжтой боломжгүй зээлийн тухай хэрүүл орон даяар өрнөхгүй байсан биз ээ.
Автозамын салбарын зөвлөх инженерүүдээс УИХ-ын дарга З.Энхболдод 2014 оны нэгдүгээр сард өгсөн мэдээллийг дор нийтлэв.
Pressnews.mn
Холбоотой мэдээ
-
bi (January 06, 2017 3:00:26 pm )
АН хаа сайгүй эх орон ард түмнээ ингэж л хохироосон.Хөдөө орон нутагт хүртэл яг л ийм байдлаар ОНХС 300-400 сая төргөгийг танил талдаа өгч эргэн аваагүй.тэд бүгд ууж идээд л дуусна
-
Зочин (January 06, 2017 3:06:25 pm )
Сум хогжуулэх нэртэй болохоос сумын засаг даргын монго гэлтэй
-
Зочин (January 06, 2017 5:45:39 pm )
Тэр ч бүү хэл наад саналд гарын үсэг зурсан зарим хүмүүсийг төрийн албаны ажлаас нь халж, тэтгэвэрт гарсаныг нь сайд Гансүх дуудан донгодсон гэнэ билээ. Өөрсдөд нь ашиггүй бол хуруугаа ч хөдөлгөдөггүй л байхгүй юу даа. Нөгөө талаар өөрсдийн нь эрх ашигт нийцээгүй асуудлыг хөндсөн байгаа биз дээ.
-
төрөө цэвэрлэе (January 07, 2017 11:41:00 am )
Сүүлийн 27 жилийг харахад АН, МАН ынхан төрөөр тоглох шиг болж, эх оронг минь мөлхүүлж чадлаа. Харин нам дагасан луйварчид их баяжсан. МАН ын 7 хауст баяр, оюу толгойн гэрээний авлигачин АН ын 9,2 сая долларт баярцогт…., яана даа.
-
12457124578889456 (January 07, 2017 4:26:17 pm )
АН ба МАН бол адилдаа адил годилдоо годил ХУВАЛЗНУУД. Энэ ХУВалзнууд дотор арай гайгүй Төрийн хар хүн гэхээр хүмүүс гэвэл Бат үүл, Нямдорж, Амаржаргал гэх мэт гарын 5 хуруунд багтах л хүмүүс энэ 20 гаруй жилд харагдаж байна даа. Ихэнх АРД түмний хөрөнгөөр хувалз болсон нөхдүүд, зарим нь шоучингууд, зарим нь хөлсний хүүхэлдэйнүүд шүү дээ.
-
Өнөрөө (January 07, 2017 5:58:04 pm )
Төлүүлэх мөнгө чин тодорхой нэр хаягтай байна төр нам нэртэй л хамгаалаад байна. Одоо бүр манай нам намайг хамгаална , ид гнсэн зарчим тогточисон , авилгатай тэмцэх газрыг , эдийн зазгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба хоёрыг нэг болгооч .
-
Өнөрөө (January 07, 2017 6:01:08 pm )
Төлүүлэх мөнгө чин тодорхой нэр хаягтай байна төр нам нэртэй л хамгаалаад байна. Одоо бүр манай нам намайг хамгаална , ид гнсэн зарчим тогточисон , авилгатай тэмцэх газрыг , эдийн зазгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба хоёрыг нэг болгооч . Цагдаагийн газрын харья эдийн засагтай тэмэх алба байж болно .
-
Улс тор судлаач. (January 08, 2017 4:37:20 pm )
Монгол улсын туухэнд огт хийгдэж байгаагуй, бутээн байгуулалтын ажил хийгдэж байхад, ихэнх нь насны тэтгэвэртээ гарсан 6 инженер нь САЛБАРЫН АЖИЛ МААНЬ САЙН ЯВАГДАЖ БАЙНАДАА ГЭЭД ТОР ЗАСАГТАА БАЯР ХУРГЭХИЙН ОРОНД, ХОРССОН, ЯМАР НЭГ АЛДАА ОО ХАЙСАН САНАЛ ГАРГААД Л, туунийгээ УИХ-д огч байсан юм байна л даа. Улс оронд ашинтай ямар нэг бутээлч ажил хийхгуй байж зовхон ШУУМЖЛЭХ УДНЭЭС ЭЛДЭВ САНАЛ ГАРГАСАН 6 инженерийн саналаар УИХ Хуралдаад байна ч гэж юу байх вэ дээ. Нэгэнт замын бутээн байгуулалтын ажил хийгдээд, ур шимийг нь ард тумэнд хуртээд, олон нийт нь Монгол улсын туухэнд хийгдээгуй замын бутээн байгуулалтын ажлыг Шинэчлэлийн засгийн газар хийсэн” гээд хулээн зовшоорсон байхад, хэдэн жилийн дараа нь тэр 6 хуний саналыг тор засгийн бодлого тодорхойлох чухал зуйл мэтээр бодож, Хэвлэл Мэдээлэлийн Хэрэгсэл дээр элдэв юм бичээд л таарч дээ. ХАРЛУУЛАХ ГЭЖ ХИЧНЭЭН ОРОЛДСОН Ч ОДОО НЭМЭРГУЙ НЭМЭРГУЙ БАЙЛГУЙ ДЭЭ. Монголчууд аа, одоо УРАГШАА ХАРЖ, АЖИЛЛАЖ, АМЬДАРЦГААЯ.
-
Anonymous (January 08, 2017 8:16:57 pm )
Одоо энэ эзэнгуй еерийг хэн телех бэ
-
Anonymous (January 08, 2017 9:29:56 pm )
Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/
-
Anonymous (January 08, 2017 9:30:18 pm )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
-
Anonymous (January 08, 2017 9:30:36 pm )
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
-
Anonymous (January 08, 2017 9:31:04 pm )
Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг 2000 онд шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт үүрд явуулахыг нь явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..
-
Anonymous (January 08, 2017 9:31:27 pm )
Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
-
Anonymous (January 08, 2017 9:31:44 pm )
“Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
-
Anonymous (January 08, 2017 9:32:04 pm )
Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.
-
Anonymous (January 08, 2017 9:32:27 pm )
Хүн дарангуйлалын дор байлаа ч бодгаль шинжээ (хүн чанараа) хадгалж чадаж байвал асар муу нөхцөл байдалд унахгүй. Харин бодгаль шинжийг нь алдагдуулах улс төр бол ямар ч нэрээр нэрлэлээ гэсэн угтаа дарангуйлалаас өөр юу ч биш /Жон Стювард Милл/
-
Anonymous (January 08, 2017 9:33:14 pm )
Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
-
Anonymous (January 08, 2017 9:34:00 pm )
МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/
-
зочин (January 09, 2017 11:41:27 am )
(Авто замын бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүд ажлаа дуусаж, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд тууз хайчлаад байхад захиалагч Зам, тээврийн яам тухайн авто замыг ашиглалтад хүлээж авахгүй байх, өвлийн замын арчлалтыг хий гэж нэмэлт зардал гаргуулж, сайдын тушаалаар хүч хэрэглэн санхүүжилтийн 15 хувийг авч үлддэг болсоор удаж байсныг аргаа барсан автозамчид дээрх бичгээр УИХ-ын даргад мэдэгдэж байсан юм) ажил нь дуусаагүй байхад тууз хайчилж байсан дарга нар муухай байна. Улсын комисс хүлээж аваагүй ажлыг бүрэн санхүүжүүлдэггүй төсөвт өртөгийн 10 хувьтай тэнцэх санхүүжилтийг нь барьцаа болгон авч үлдэж, улсын комиссоор хүлээж авсны дараа олгодог журамтайг мэддэггүй зөвлөх инженерүүд үү. Авто замын чанар муу байгаа нь “зөвлөх” нэртэй ажлаа мэддэггүй та нартай л холбоотой шүү.
-
Anonymous (January 10, 2017 12:28:32 pm )
Ингээд улс ,ард түмэн бүтээсэн баялгаа хэдхэн хүнд зүгээр хулгайлуулаад яриад суугаад байх уу. Энэ улсад хууль, хариуцлага гэж ер нь байна уу.
-
цочин (January 11, 2017 5:02:34 pm )
ардчилыг хои та роглоо бучаад социлст замаараа яавах юмуу бүх юм төрын өмч та өөртөө хөрөнгө байхгүй хөрөнгы чинь хураана та зөвшөөрөхүү дураараа бурах юмаа чи ингэж дураараа бураж болхгүй хамаагүй ярвал чи шууд шорон явна энэ том даргыг муу хэлвэл насраа цөлөлгөнд явна социлсит сэсчэм бол маш хатуу хувдаа ямарч хөгөнгүй улсад илжиг мэт зүтэг та одоо байгаа хөрөгөө улсдаа тушаагаад соцлист болж болно шүү дээ
22 Comments