Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат өнөөдөр Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинарт оролцохдоо анхаарал татсан мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд орон нутгийн удирдлагуудад цаг үеийн мэдээлэл хийж, тэдний асуултад хариулж, үүрэг даалгавар өгөв.
Орон нутагт хэмнэлтийн горимоор ажиллах ёстой. Засгийн газар гадаад томилолтыг хязгаарласан. Гэхдээ эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн хамтын ажиллагаанд үр дүнтэй айлчлал хийж болно. Гол нь гаргасан зардлаа хэд дахин нугалах амжилт гаргах учиртайг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.
Монгол Улс 2017 оны эхний улиралд 580 сая долларын өр төлнө. Засгийн газар энэ өрийг саадгүй, эдийн засагтаа дарамт болохгүйгээр, ачааллыг нь ард түмэндээ үүрүүлэхгүйгээр төлөх гарц шийдлээ олсон, хугацаандаа төлнө гэлээ. Мөн Тавантолгойн ордын тухайд Монгол Улс, монголчууддаа ашигтай байх боломжит хувилбар бүхий төслийг удахгүй УИХ-д өргөн барьж, нээлттэй хэлэлцүүлнэ гэдгийг Ерөнхий сайд мэдэгдлээ.
Монгол Улсын 330 гаруй сумын 170 гаруй нь эмнэлгийн машингүй байна. Энэ онд багтааж сумын эмнэлгийг бүрэн унаажуулна гэлээ.
Улаанбаатар хотын гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн тарифийг тэглэсэн. Энэ нь утаанаас ангижрах цогц арга биш. Агаарын бохирдол өргөс авсан мэт арилахгүй. Утаа багасгах бололцоотой бүхий л арга хэмжээг Засгийн газар хэрэгжүүлнэ. Агаарын бохирдол, утаатай холбоотой асуудал ганц нийслэл хотынх биш. Орон нутагт утаанаас сэргийлэх ажлыг одооноос хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.
Орон нутгийн хөгжилд зориулсан аж ахуйн нэгж, компаниудын хандив тусламжийн 50 хувийг ажлын байр нэмэгдүүлэхэд зарцуулж байх, орон нутагт хийх зам, барилга зэрэг дэд бүтэц, бусад төслийн сонгон шалгаруулалт, бэлтгэл ажлыг эртнээс хийж дөрөвдүгээр сарын 1-нээс ажлыг эхлүүлэх ёстой гэдгийг хатуу анхаарууллаа.
Засгийн газар, орон нутгийн удирдлагуудын ажлын арга барил, хамтын ажиллагаа, санаачилга, зүтгэлээс Монгол Улс, монголчуудын амьдрал ихээхэн хамаарна гэж Ерөнхий сайд орон нутгийн удирдлагуудад хандаж хэлсэн үгэндээ онцоллоо.
Семинарын төгсгөлд Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар хамтран ажиллах тухай гэрээ байгуулж, баталгаажуулав.
Холбоотой мэдээ
-
Зочин (January 06, 2017 6:28:46 pm )
МОНГОЛ ДЭЛХИЙД БАЯЛАГААРАА АРВАН ТАВД ЖАГСАХ 1,3 ТРИЛЛИОН ДОЛЛАРТОЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ БАЙГАЛИЙН НӨӨЦ БАЯЛАГТАЙ БАЯН УЛС ЮМ. ЭНЭ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮРТ 450 МЯНГАН АМ.ДОЛЛАР БУЮУ ОДООГИЙН ХАНШААР НЭГ ТЭРБУМ НЭГ ЗУУН ХОРИН ТАВАН САЯ ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭХ БАЯЛАГ ОНОГДДОГ ГЭДГИЙГ ТА МЭДЭХ ҮҮ. ДӨРӨВХӨН ЖИЛИЙН ӨМНӨ ЭДИЙН ЗАСГИЙН ОГЦОМ ӨСӨЛТӨӨРӨӨ ДЭЛХИЙД ГАЙХАГДАЖ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ХУНГИЙН ЦУВАА МЭТ ЧУУЛЖ БАЙСАН УЛС МААНЬ ЯАГААД ӨСӨЛТӨӨ БАРЬЖ ЧАДАХГҮЙ ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ӨДРӨӨС ӨДӨРТ НЭМЭГДЭЖ ЭДИЙН ЗАСГИЙН ТААГҮЙ ҮЗҮҮЛЭЛТ УЛАМ ДААМЖИРЧ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БУУРСААР АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 1300 ТӨГРӨГӨӨС 2500 ТӨГРӨГ ХҮРТЛЭЭ ӨССӨӨР БАЙГАА ВЭ? ЭНЭ БҮХНИЙ ЦААНА УЛС ТӨРИЙН БУРУУ БОДЛОГО ХАРАЛГАН ШИЙДВЭРҮҮД НУУГДАЖ БАЙНА. УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТУЛГУУР БОЛСОН УУЛ УУРХАЙ БОЛОН ДЭД БҮТЭЦИЙН САЛБАРЫГ УЛСТӨРЖИХГҮЙГЭЭР АЛС ИРЭЭДҮЙГ ХАРСАН ЗӨВ ТОГТВОРТОЙ БОДЛОГООР ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ҮҮНИЙ ХҮРЭЭНД ХАМГИЙН ТҮРҮҮНД ОЮУТОЛГОЙТОЙ ХИЙЖ БУЙ ХЭЛЦЛИЙГ ШИЙДВЭРЛЭЖ ДАЛД УУРХАЙН БҮТЭЭН АЖЛЫГ ЭХЛҮҮЛСНЭЭР ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ АЖЛЫН БАЙР БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭХ САЛБАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАВАНТОЛГОЙГ ҮР АШИГТАЙ ХӨГЖҮҮЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ ТӨМӨР ЗАМЫН ЗӨВ ДЭД БҮТЭЦИЙГ ТӨРӨӨС БҮХ ТАЛААР ДЭМЖИХ ШААРДЛАГУУДТАЙ НҮҮР ТУЛААД БАЙНА. МАНАЙ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ХӨДӨЛГӨГЧ ХҮЧ БОЛЖ ДАНГААРАА ЭКСПОРТЫН 82%-ИЙГ БҮРДҮҮЛЭГЧ ГОЛ САЛБАР БОЛ ЯАХИЙН АРГАГҮЙ УУЛ УУРХАЙН САЛБАР ЮМ. ҮҮН ДОТРОО УУЛ УУРХАЙН ЭКСПОРТЫН ТАВЬ ОРЧИМ ХУВИЙГ НҮҮРС ЗЭС ХОЁР БҮРДҮҮЛДЭГ. ЖИШЭЭ НЬ МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 22,2 ТЭРБУМ ТОНН НҮҮРСНИЙ НӨӨЦТЭЙГИЙН 7,5 ТЭРБУМ ТОННЫГ ТАВАНТОЛГОЙ ЭЗЭЛДЭГ. ТАВАНТОЛГОЙН ДЭЛХИЙД АШИГЛАГДААГҮЙ НҮҮРСНИЙ НӨӨЦӨӨРӨӨ НЭГТ ОРДОГИЙГ ТА МЭДЭХ ҮҮ. ТЭГВЭЛ ЭНЭ ИХ БАЯЛГИЙГ АГУУЛСАН ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫГ ҮР ӨГӨӨЖТЭЙ АШИГЛАХ ХАМГИЙН ЭХНИЙ ГАРЦ ЮУ ВЭ? ЭНЭ БОЛ ЯАХИЙН АРГАГҮЙ ТӨМӨР ЗАМ. ЯГ ОДООГИЙН БАЙДЛААР ТАВАНТОЛГОЙН НҮҮРСИЙГ ГАШУУНСУХАЙТЫН ХИЛИЙН БООМТ РУУ ЗӨВХӨН АЧААНЫ МАШИНААР ТЭЭВЭРЛЭЖ БАЙНА. ЭНЭ НЬ ЗАРДЛЫН ХУВЬД ТӨМӨР ЗАМААС ХОЁР ДАХИН ИЛҮҮТЭЙГЭЭР ЗОГСОХГҮЙ БАЙГАЛЬ ОРЧИНД ҮЗҮҮЛЭХ ХОР ХӨНӨӨЛИЙН ХУВЬД ЯРИХ Ч ЗҮЙЛ БАЙХГҮЙ. ЭНЭ БАЙДЛЫГ ХАРГАЛЗАН ҮЗЭЖ УЛСЫН ИХ ХУРЛААС 2010 ОНД ТӨРӨӨС ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫГ БАТАЛЖ БОДЛОГОД ТУСГАГДСАН НЭГ БОЛОН ХОЁРДУГААР ҮЕ ШАТНЫ 1800 КМ ТӨМӨР ЗАМЫГ БАРЬЖ БАЙГУУЛАХААР БОЛСОН. ҮҮНД ТАВАНТОЛГОЙ ГАШУУНСУХАЙТЫН ЧИГЛЭЛИЙН 225 КМ УРД ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ. ЗҮҮН ЧИГЛЭЛИЙН БУЮУ ТАВАНТОЛГОЙГООС САЙНШАНДААР ДАМЖИН ХӨӨТ ХҮРЭХ 918 КМ. ХӨӨТӨӨС ЧОЙБАЛСАН ЧИГЛЭЛИЙН 155 КМ БОЛОН ХӨӨТӨӨС БИЧИГТ ХҮРЭХ 200 КМ УРТ ТӨМӨР ЗАМЫГ БАРЬЖ БАЙГУУЛАХ АЖИЛ БАГТАЖ БАЙНА. ТАВАНТОЛГОЙН ОРДООС ОЛБОРЛОГЧИД БОЛОХ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ БОЛОН ЭНЕРЖИ РЕСУРС НАР НИЙТ ХҮЧИН ЧАДЛААРАА ДООД ТАЛ НЬ ЖИЛИЙН 50 САЯ ТОНН НҮҮРС ОЛБОРЛОХ БОЛОМЖТОЙ БОЛ УРД ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ДЭЭД ХЭМЖЭЭ ЖИЛИЙН 30 САЯ ТОНН ЮМ. ТИЙМЭЭС ҮЛДСЭН 20 ОРЧИМ САЯ ТОННЫГ НЬ ЗҮҮН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ЗАЙЛШГҮЙ ТЭЭВЭРЛЭХ ШААРДЛАГАТАЙ. ЭХ ОРНЫ МААНЬ ТУСГААР ТОГТНОЛ АЖ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АЛС ИРЭЭДҮЙГ ХАРСАН ЗҮҮН ЧИГЛЭЛИЙН 1500 КМ ОРЧИМ ТӨМӨР ЗАМЫГ БАРЬСНААР НЭГ ХУДАЛДАН АВАГЧИЙН МОНОПОЛООС СЭРГИЙЛЖ ГУРАВДАГЧ ЗАХ ЗЭЭЛД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ НИЙЛҮҮЛЭН ДЭЛХИЙН ЖИШИГТ НИЙЦЭХҮЙЦ ӨРСӨЛДӨХҮЙЦ ҮНЭЭР БАЙГАЛИЙН БАЯЛАГАА ҮНЭЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЖ БАЙГАА ЮМ. 2013 ОНЫ БАЙДЛААР НИЙТ ЭКСПОРТЫН 82% НЬ ЗӨВХӨН ӨМНӨД ХӨРШ РҮҮ ЧИГЛЭСЭН НЬ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ НЭГ ОРНООС ХАРААТ БАЙГААГ ХАРУУЛЖ БАЙНА. МӨН ЧАЛКОГИЙН ГЭРЭЭ МОНГОЛД ЮУ АВЧИРСНЫГ БИД БҮГД САЙН МЭДНЭ. ЭНГИЙНЭЭР ЖИШЭЭ АВАХАД ТА ҮХЭРИЙН СҮҮ ЗАРДАГ ЖИРИЙН ИРГЭН БАЙЛАА ГЭЖ БОДЬЁ. СҮҮГЭЭ ЗӨВХӨН НЭГ Л ЗАМААР НЭГ Л ХҮНД ХЯМД ЗАРААД БАЙХ НЬ АШИГТАЙ ЮУ ЭСВЭЛ ХОЁР ГУРАВ ДӨРӨВ ТАВ ДАХЬ ГАРЦУУДЫГ ГАРГАЖ ИЛҮҮ ОЛОН ХҮНД ӨРСӨЛДӨХҮЙЦ ҮНЭЭР ХУДАЛДААЛАХ НЬ ДЭЭР ҮҮ? ТИЙМЭЭС ХЯТАДААС ГАДНА ЗҮҮН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ДАМЖИН БИЧИГТИЙН ХИЛИЙН БООМТ ХҮРЧ УЛМААР НҮҮРСНИЙ ХАМГИЙН ТОМ ХЭРЭГЛЭГЧ МУЖУУД ХЭБЭЙ, ЛЯОНИН МУЖУУД ЦААШЛААД УСАН БООМТУУДААР ДАМЖИН ЯПОН, СОЛОНГОС ЗЭРЭГ ОРНУУД РУУ ӨРСӨЛДӨХҮЙЦ ҮНЭЭР НҮҮРСЭЭ ХУДАЛДАХ БОЛОМЖТОЙ. ТАВАНТОЛГОЙН НҮҮРС ЯГ ОДОО НЭГ ТОНН НЬ 60 ХҮРЭХГҮЙ ДОЛЛАРООР УЛСЫН УРД ХИЛ ДЭЭР ЗАРАГДАЖ БАЙГАА БОЛ ТӨМӨР ЗАМААР ХЯМД ТЭЭВЭРЛЭН УЛСЫН ЗҮҮН ХЭСГИЙН ХИЛИЙН БООМТ РУУ ХҮРГЭСНЭЭР НЭГ ТОННЫГ 140 ДОЛЛАРООС 160 ДОЛЛАР ХҮРТЭЛ ҮНЭЭР БОРЛУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛОХ ТАЛТАЙ. АШИГТ МАЛТМАЛЫН УРСГАЛЫГ ШУУД УЛСААСАА ГАРГАХГҮЙГЭЭР ДОТООДДОО БОЛОВСРУУЛАН НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭХЭД ЭНЭХҮҮ ЗҮҮН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ. УЛС ОРНОО УРТ ХУГАЦААНД ЭЕРЭГ ҮЗҮҮЛЭЛТЭЭР БАЙЛГАХ ДАРААХ НЭГ ХҮЧИН ЗҮЙЛ НЬ АЖ ҮЙЛДВЭРЛЭЛ БУЮУ ДАХИН БОЛОВСРУУЛАЛТ ЮМ. НҮҮРС ХҮДЭР ГЭХ МЭТ БАЙГАЛИЙН НӨӨЦӨӨ ДАХИН БОЛОВСРУУЛАН НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХИЙЖ ЧАДВАЛ ЁСТОЙ АТГАСАН ШОРОО БҮРИЙГ ЧУЛУУ БОЛГОНО ГЭСЭН ҮГ. ЖИШЭЭ НЬ БИД НООЛУУРАА ТҮҮХИЙГЭЭР НЬ НЭГ КГ-ИЙГ 80 МЯНГАН ТӨГРӨГӨӨР УРД ХӨРШДӨӨ ХУДАЛДААЛАХЫН ОРОНД ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БУЮУ ЦАМЦ ПАЛЬТО БОЛГОН НЭГ ШИРХЭГИЙГ НЬ 200 МЯНГААС 300 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЗАРЖ ДӨРВӨӨС ТАВ ДАХИН ӨСГӨН НЭМҮҮ ӨРТӨГ БҮТЭЭЖ ЧАДАЖ БАЙГАА. ЯГ ҮҮНТЭЙ АДИЛ БИД АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ Ч ЭНЭ МЭТ ХУВСЛЫГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ИРЭЭДҮЙН ЭХ ОРНОО КАНАД АВСТРАЛИЙН АДИЛ УУЛ УУРХАЙ ДЭЭРЭЭ АМЖИЛТТАЙ ХӨГЖҮҮЛЖ ЧАДСАН УЛС БОЛГОХЫГ ХҮСЧ БАЙНА.
-
Зочин (January 06, 2017 9:52:03 pm )
Тусгай хамгаалалтын газар гэж илүү хөрөнгө зарж шал дэмий олон байцаагч тэжээгээд маш их ашигтай орд газруудаа ашиглахыг зогсоож байна.Энэ бол эдийн засгийн эргэлтэнд оруулах асар их мөнгөө худлаа улс төржиж ард түмнээсээ харамлах дүр төрхийг бий болгосон явдал.Тэр олон ашиглалтын лицензийг хүчингүй болгооод нөхөн төлбөр олгосон уу?Тэр олон хаалга үүдээ барьсан компаниудыг өрөвдөх сэтгэл гаргаж ядахдаа урт нэртэй хуулийг дахин эргэн нэг харах цаг болоогүй үү?
-
Anonymous (January 06, 2017 10:33:36 pm )
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
-
Anonymous (January 06, 2017 10:34:05 pm )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
-
Anonymous (January 06, 2017 10:35:06 pm )
Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
-
Anonymous (January 06, 2017 10:35:53 pm )
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ. Энэ гэрээний үед хөрөнгө оруулагчид 12 хувийн хамгийн өндөр роялти ногдуулдаг. Роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм. Концессын гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргадаг. 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулдаг. 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ. Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авдаг. Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсын төсөвт орох орлого адил хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
-
Anonymous (January 06, 2017 10:37:56 pm )
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
-
Anonymous (January 06, 2017 10:38:36 pm )
Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг 2000 онд шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт үүрд явуулахыг нь явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..
-
irgen (January 07, 2017 8:44:38 am )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
-
бат (January 07, 2017 6:11:51 pm )
Ардчиллыг муу хэлэгчдээ та нар 1990 онд улаан даавуу урж идэх гэж байснаа сана
-
Anonymous (January 08, 2017 9:06:17 pm )
“Эрхэм баян эрдэм, адгийн баян адуу мал” гэж ухаант өвөг дээдэс минь боловсрол, хүмүүжил, ёс суртахууныг дээдэлж ирсэн. Харин ардчилагчид бол мөнгө, эд хөрөнгийг дээдэлдэг юм байна л даа. Өөрөөр хэлвэл ардчилагчид бол мөнгөтөй, эд хөрөнгөтэй мөртлөө боловсрол, хүмүүжил, ёс суртахуунгүй адгуусан амьтад л гэсэн үг
11 Comments