antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 6, 2017 8 comments

Эрчүүдийн нуруун дээрх ачаа нь хөнгөдхөөрөө хийморь сүлд нь доройтдог

нийтлэсэн Admin

398732_364056253606093_100000051654080_1493057_1531678209_nУг нь би эрчүүддээ хандах гэсэн юм. Гэтэл чаддаггүй. Ингээд их удаан бодож, их удаан эргэлзэж тээнгэлзсэний эцэст

бүсгүйчүүддээ хандах захидал бичихээр шийдсэн маань энэ. Яг үнэдээ бол би өөрийнхөө эхнэртээ ч захидал бичиж үзээгүй хүн. Иймд буруу зөрүү юм байвал өршөөгөөрэй.

Өнөөдөр Монголд 800,0 мянга гаран айл өрх байгаагийн талаас илүүгийнх нь амьдрал ахуйг бүсгүйчүүд маань нуруун дээрээ үүрч гадаа гарч эр, гэрт орж эм болж явна. Үүний цаана 200.0-300 мянган эрчүүд эхнэрээрээ тэжээлгэж 500-600 мянган хүүхдүүд ээжийн олж ирэх мөнгөнөөс шалтгаалж хоолтой хонох эсэх нь шийдэгдэж байгааг харж болохоор байна.

Гэтэл бас зовлон дуусах болоогүй үүнээс 90.0 мянга шахам бүсгүйчүүд маань “өрх толгойлсон эмэгтэй” хэмээн дуудуулж тэдний 80 хувь нь ядуу, нэн ядуу гэсэн ангилалд багтаж байна.

Өнөөдөр Монголд дайн болоогүй атал эрчүүд маань хааччихваа. Монгол эрчүүдийн багагүй хэсгийн маань хийморь, сүр сүлд яахаараа ингэж доройтож эхнэр хүүхдээ ч тэжээж дийлэхээ больж ийм хулхи, хариуцлага хүлээх дургүй, хулчгар, ноён нуруугүй, амьдрах, тэмцэх чадваргүй болчих воо. Энэ явдал нэг хоёр хүний асуудал биш нэг хэсэг Монголчуудын маань зовлон болж байгаа учраас маш нарийн судалж учир шалтгааныг нь тодруулж гарах гарц, өөрчлөх бодлогыг даруй боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Одоохондоо энэ талаар бодох сэтгэлтэй, бас завтай нэг ч улс төрч, улс төрийн нам хүчин байхгүй байгаа тул бүсгүйчүүд та бүхэндээ хандахаас өөр арга алга. Монголын төр, Монгол эрчүүд яг ингэж сульдаж доройтсон үед бүсгүйчүүд маань хатамжлан босч ухаан бодол, хүчин зүтгэлээ эрчүүддээ болон улс орондоо зориулан сэргээн мандуулж байсан түүх хэдэн арваараа байна. Одоо энэ цаг нь ирж. Та нартаа бас л ачаа үүрүүлж нэгийг бодож хоёрыг хийгээч хэмээн уриалж байна.

Учир нь бидний өнгөрсөн 20 гаран жилийн хугацаанд бодож байсан бодол, хийж байсан ажил үйлс, явж байсан зам мөр маань буруу байж хэмээн бодогдох болов.

1. Баян боловсролтой, гайгүй ажил төрөлтэй эрчүүдийн хойноос хүүхнүүд хошуурч байгаа бол яг ийм эмэгтэйчүүдэд нөхөр олдохоо больсон. Иймд айл бүр эрэгтэй хүүхдүүдийнхээ бие бялдар, оюун санаанд хамаг хөрөнгөө оруулсан дээр байна. Охидууд яахав айлын эхнэр хийж амьдарцгаана биз. Эр хүн тэжээх гэж зүтгэж байхаар үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлж нөхөртөө эрхэлж, униж туниж явах нь айл өрхөд ч улс оронд ч тустай.

2. Мэргэжилгүй, боловсролгүй, ажилгүй, бага цалинтай, бүтэлгүйтээд байгаа, ууртай, хартай, архичин 50-иас доош настай бүх эрчүүдийг ямар нэг их дээд сургууль, коллеж, сургалт дамжаа, бясалгалын, бүжгийн клуб, бүр болохгүй бол фитнест явуулж дахин сургаж шинэ мэргэжил эзэмшүүлж орчиныг нь, харьцдаг хүмүүсийг нь, мэдлэг боловсролыг нь, ертөнцийг үзэх үзлийг нь өөрчлөх хэрэгтэй байна. Иймд эр нөхрүүдээ, аавуудаа хөөгөөд, хөтлөөд, чирээд ч болов ямар нэг юманд явуул. Ядаж үр хүүхдүүд нь энд тэнд ажилд орох, анкет бөглөхдөө миний аав ийм, тийм сургууль, сургалт дамжаа дүүргэсэн гээд нүүр бардам бичиж яваг.

3. Эрчүүдийн нуруун дээрхи ачаа нь хөнгөдхөөрөө л хийморь сүлд нь доройтож, архи дарсанд орж, ааш зан нь эвдэрч эхэлдэг. Иймд тэднийг бүү эрхлүүл. Урдуур нь орж мөнгө төгрөг олох гэж зүтгэж гадаа гарч эр болж байгаа бол бүсгүй таны буруу. Тэдэнд итгэж тэдний онгироож чадвал ертөнцийг өөрчлөх хүч эрчүүдэд бий. Тэр галыг нь бадрааж өгөх нь гэргий таны үүрэг. Иймд эр нөхөртэйгөө бүү хэрэлд, тэднийг бүү муул, тэднийг бүү загна, бүү зэмлэ, сурган хүмүүжүүлэх гэж хэзээ ч бүү оролд. Эрэгтэй хүн эхнэрийнхээ үгэнд орж засарч хүмүүжих их дургүй, та нар үүнийг хийж бараг чадахгүй байх. Хэрэв ингэж хүмүүжүүлж чадсан бол нөхөр чинь сургуультай гөлөгнөөс өөрцгүй болсон байгаа байх. Та гөлгөө тэжээх, арчлах, зугаацуулах хэрэгтэй болно. Тэр таныг харахаараа зөвхөн сүүлээ шарвахаас өөр ид шидгүй амьтан болно. Гөлөгтэй амьдармаар байна уу, жинхэнэ эр хүнтэй амьдармаар байна уу гэдгээ сайн бодож байж эр нөхрөө дахин хүмүүжүүлэх оролдлогоо хийх эсэхээ шийдээрэй.

4. Үлгэрт өвгөн шулмас гэж байдаггүй эмгэн шулам гэж гардаг. Төрөл нэгтэнтэйгээ адилхан болчихгүй байхыг хичээргээрэй. Шулмын хажууд хэн ч тогтохгүй. Харин үлгэрт өвлийн өвгөн цасан охидоо дагуулан бэлэг тарааж явдаг биз дээ. Эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн цаад мөн чанар нь тэс өөр өөр юм шүү. Одоо яригдаад байгаа “жендер” эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрх энэ тэр бол тархи угааж бидний тогтоосон соёл уламжлалыг баллуурдаж арилгах гэсэн суртал ухуулга. Аягаа ээлжилж угаах бол тэгш эрх биш, харин завхарал. Харин тэгж ярих юм бол хэдэн арван зууны турш бид бүсгүйчүүддээ давуу эрх эдлүүлж ар гэр, амьдрал ахуй, эд хөрөнгө, төр улсаа хүртэл тэндэндээ итгэж даатгадаг байсан юм шүү. Манайд ирсэн гадны бизнесменүүдийн нэг ойлгодоггүй юм нь нөхөр нь улс төрд орох, амжилтанд хүрэхээрээ хамаг бизнес, үл хөдлөх хөрөнгөө эхнэрийнхээ нэр дээр шилжүүлж эхэлдэг явдал. Баруунд бол ийм юм хэзээ ч байдаггүй. Тэнд хэрэв ингэвэл шууд гудманд хөөгдөөд гардаг гэсэн. Хамгийн наад захын жишээ гэвэл манай залуучуудын ажил үйлс өөдлөөд эхлэхээрээ эхнэртээ машин авч өгдөг. Машинтай бол түүнийг нь томруулж эрхлүүлдэг. Худлаа гэвэл гадаа гудманд гараад хар.

5. Монгол хүндээ хандах, Монгол гэр бүлдээ хандах Монгол төрийн бодлого бүхэлдээ буруу явж ирсэнээс болж хөл толгойгоо олохоо больсон өнөөгийн ийм нөхцөл байдалд бид тулж ирлээ. Өнгөрсөн хугацаанд Монгол төрийн бодлогыг тодорхойлж ирсэн улс төрийн намууд, улс төрчид үүнийг залруулж чадахгүй гэдгийг маш сайн ойлгоорой.

Сайн бодож, их ухаарал, энэрэнгүй нинжин сэтгэлээр эрчүүддээ, эрэгтэй хүүхдүүддээ хандаарай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • zaraa (January 06, 2017 3:37:00 pm )

    hutsdag setgelgee hoosorhod yamarch hun teneg boldog

  • зочин (January 06, 2017 4:09:47 pm )

    залуучууд бэлэнчлэх сэтгэлгээнээс салах хэрэгтэй.чихэнд утас салтаанд нь машин. явган явах дургүй бүгд тарган ажил хийхгүй амар аргаар мөнгө олох бодолтой.хардаг яридаг нь хүүхэн баар.толгойдоо хоосон мэдлэг муутай байна.Хөдөө гадаа явж байгааг нь харж байхад хоолонцор .хүнд хар ажил хийх чадвар муу.монгол эр хүний хийморьлог чанар харагдахгүй байгаа.

  • Монгол хүнзочин (January 06, 2017 7:14:34 pm )

    Ямар ч байсан манай нийгэмд байдаг үзэгдлийг л бичиж. Энэ бол өрх бүл болгонд байдаг зовлон.Учир шалтгааныг нь эрж хайж байгаа нь сайн.Өрх гэр бол бичил улс гэсэн үг байдаг. Өрх гэрт байгаа зовлон бүгд нийлээд бүхэл улсын зовлон болж байна.Одоо цагт төр засаг удирдахаар дээшээ гарсан хүмүүс бараг бүгд ямар нэг хэмжээгээр санхүү хөрөнгөөр бэхжиж авахыг чухалчилдаг болж.Тэнд ч гэсэн хүний амьдрал байгаа болохоор буруутгах хэцүү.Гэхдээ аль аль талаа бодсон алтан дундаж гэж нэг юм бий.Үүнийг л бид хийж чадахгүй байна.Том өөрчлөлт хийхийн тулд том бодлого гаргах хэрэгтэй.

  • төр (January 06, 2017 8:22:13 pm )

    Ажил хийж чаддаггүй нийгэмд
    амьдрах чадваргүй хүмүүс их
    болжээ ялангуяа хөдөөнөөс ирсэн
    80-90 оны хүмүүс залхуу хүнд
    хүчир ажил хийж үзээгүй цэрэгт
    яваагүй хүний мөс чанар гэж
    бхгүй араатангууд шиг болжээ.
    зүгээр сууж бэлэн зүйлрүү орох
    дуртай.төрд орж бэлэн цалин
    хангамж авах санаатай хувалз
    шиг амьтад монголоор дүүрчээ
    иймэрхүү дүр зураг харагдаж
    бгаа.маргааш өглөө ийм лд

  • zochin (January 07, 2017 12:31:27 pm )

    Uneniig bichsen bna. Mongol erchvvd hovor boljee. Tsergiin nasnii zaluuchuudiig yamar neg helbereer alba haalgah heregtei. Hudlaa baashilj tseregees uldeehgui blhah heregtei

  • зочинЗОЧИН (January 07, 2017 2:53:15 pm )

    эцэг эхчүүд өөрсдөө л энэ бүх буруудах суурийг тавьж байгаа. тэгээд одооны хүүхдүүд ийм тийм болжээ гээд баахан ярьцгаадаг.гэтэл бидний аав ээж ямар байсан билээ . яг тийм уламжлалт маягаар хүүхдүүдээ хүмүүжүүлэх хэрэгтэй.эмэгтэйчүүдийн хувьд эр хүнээс дутуу гэдгээ ямагт зөвөөр ойлгож барьцаж ,жанжиндаж ,толгой дээр нь гарч эсвэл бөөцийлөх хэрэггүй

  • jak (January 08, 2017 9:56:56 am )

    ah ni bol 3r 4n zarim mash zuw yum bi ch uuruu tiim hun l de

  • Зочин (January 08, 2017 11:11:11 pm )

    Хүүхнүүдийн нөгөөдөх дээрх ачаалал нь буурахаар яах вэ?
    Хариу

antalya rent a car