antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 5, 2017 18 comments

Б.Содномдаржаагийн ар гэрийнхэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой шинэ баримт дэлгэнэ

нийтлэсэн Admin

eejn

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ялын дээд хэмжээ сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл Б.Содномдаржаагийн ар гэрийнхэн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн жагсаал хийхээр болсон байна.  Энэ сарын 7-ны өдөр Эрдэнэт хотын Соёлын төвийн урд талбайд 12:00 цагаас тайван байдлаар жагсаалт зохион байгуулах аж.  Тэд жагсаалын үеэр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар олонд нийтэд дэлгэгдээгүй шинэ баримт дэлгэхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл байна.

Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа шүүхийн шийдвэрийг сонссоныхоо дараа “Шүүх шударга байж чадсангүй. Миний хүү энэ хэрэгт буруугүй. С.Зоригийг алаагүй байхад яагаад ингэж хандаж байгаа юм бэ. Би хөлөө хүрэх газраа явж үнэн мөнийг олно. Ц. Амгаланбаатараас болж улс төрийн хэргийг энгийн номхон иргэнд тохож байна. Хэрэг хийгээгүй хүүгээ 25 жилийн ял авч байгааг хараад зогсох хэцүү байна. Ард түмэн минь надад туслаач ээ, намайг яаж тамлах гэсэн юм бэ. Би эцсээ хүртэл тэмцэнэ” хэмээн хэвлэлийнхэнд үгээ хэлсэн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • төр (January 05, 2017 4:17:16 pm )

    Хэрэг ч хийгээгүй.хараа ч үгүй
    сонсооч үгүй бхад 25 жилийн
    хорих ял өглөө гэж үү.намайг
    шүүх гэм хийгээгүй бхад бас
    ингэж шийдэх үү.энэ юу болж
    бна.шүүх ийм харалгана болсон
    гэж үү.хачин юм үзэж сонсох нээ

    • bi (January 05, 2017 9:33:28 pm )

      UNHEER BARIMTTAI UM BOL NEELTTEI SHUUH HURAL HIIH HEREGTEI TEGJ DACHAH UUU????????

    • Anonymous (January 06, 2017 12:31:03 pm )

      zorigoos gadna 4 huniig hergee nuuh gej alsan n togtoogdson bn sh te.yund n aluurchidiig umuurdug uhernuud ve

  • ЗОЧИН (January 05, 2017 4:54:05 pm )

    Огт юу ч хийгээгүй хүнийг ингэж таслана гэж юу байх вэ ямар нэгэн баримтанд тулгуурлаж л таслана шүү дээ тийм баримт байсан юм бол аль дээр л өгөх естой бус уу худлаа шаагаад бааснууд

  • ЗОЧИН (January 05, 2017 5:44:41 pm )

    Олон жилийн ажалын үр дүнд зориуд бэлдэж би болгосон зохиомол баримт Жэнхэн үнэнийг ялаж чадаж байна шүү дээ Иим зүүл хийж хэн чадах вэ Төд үүрэлсэн эрх мэдэлтэй алуурчан нар хийж чадна Эрх мэдэлд хүрсэн хулгайч алуурчан нар Элчин сайдын суудлаар чөлөөндөө гардаг болсон цаг өнөө цаг шүү дээ

  • Anonymous (January 05, 2017 5:46:06 pm )

    Хэн захиалсан юм вэ тэр нь алга болхоор худлаа даа

  • berik (January 05, 2017 6:39:36 pm )

    Hoorhii dee ! Helmegdel sontvgei !

  • инга (January 05, 2017 7:42:19 pm )

    энэ улсууд огт гэмгүй биш бх.Гэхдээ Зоригийг алаагүй.Адилхан ял авахаас хойш мөнгөөр хэрэг үүрцгээж байгаа бх л гэж бодож сууна .Аягүя бол тэр мөчилж алсан хэрэгторолцсон нээнтэгтэй хүмүүс бол уу даа

  • zochin (January 05, 2017 7:54:24 pm )

    egch mini zahialagch mungu uguugvi uymy

  • Anonymous (January 05, 2017 8:00:33 pm )

    Захиалагч нь байхгүй бдаг. Тэнэг үлгэр зохиочоод тэрэндээ итгэ гэж бгаам бхдаа.

  • Anonymous (January 05, 2017 9:41:59 pm )

    Намайг 20 орчим настай байхад Отгонбаяр прокурорын хэрэг гээд үүнтэй төстэй үйл явдал болж байсан юм. Өнөө Ж.Барамсай гуай оролцож байж тэдгээр хэлмэгдэгсдийг суллаж байгаа тухай баримтат кино байдаг юм. Эрдэнэтэд гарсан илрээгүй хүн амины хэргийг арав гаруй жилийн дараа Гянданд хоригдож байсан Мягмар гэдэг хүний үгээр илрүүлсэн болж баахан хүмүүсийг хилсдүүлэн бараг л дээд хэмжээ өгсөн нэг тийм хуулийн завхрал байсан юм даа, энэ талаар сайн хайвал тэр хэргийн тухай бөөн материал олдох л байх.

    • zochin (January 06, 2017 10:16:27 am )

      tiim shuu shorongoos ushuu avagch baidag yum bish uu

  • Anonymous (January 05, 2017 10:54:33 pm )

    Хүн мөчлөж алхад нь хашууд нь байсан болуу Зоригын хэрэг хамаагүй хүмүүс байж таана

  • оюун (January 06, 2017 6:49:25 am )

    16 настай байхдаа супер алуурчид байсан юм биз дээ? батүүл та яаж чадаж байна аа?

  • Anonymous (January 06, 2017 7:13:02 am )

    энэ хэрэгтэй холбоогүй мань мэтэд энэ хэргийн баримт байхгүй олдох ч үгүй. Энэ хэлмэгдэгч гэх хүнд шинээр баримт гаргана гэж байдаг нь хоосонгүй гэсэн үг биз. Шүүх хурал хүртэл нуусныг бодвол урд нь гаргах нь хохиролтой л эд байж дээ. Одоо ял авсан хүнд алдах зүйлгүй гэд ил гаргах нь

  • зочин (January 06, 2017 9:41:45 am )

    энэ эр эм 2 алсан байжээ гэж бодвол 18 жилийн дараа биш 18 хоногт л илрүүлнэ дээ. манай эрүү иргэний хэргийн цагдаа нар уг нь мундаг л илрүүлдэгдээ.

  • Anonymous (January 06, 2017 12:14:27 pm )

    AR GERIIHEND NI BARIMT BAIGAA YUM BOL JINHENEESEE ALTSIIM BN L DAA BODOOD UZDEE ORHON AIMGIIN HEDEN MALCHIN TOGOOCHIIIN AR GERIIHEND ALLAGTAI HOLBOOTOI BARIMT BN GEED

  • haazaa (January 06, 2017 12:33:04 pm )

    ene 18 n jil nuun daragduulsan teneg awgai tolgoigoo orooh ni de

antalya rent a car