antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 5, 2017 20 comments

Улс төр дахь ургийн томилгооны “Шинэ анги”

нийтлэсэн Admin

15879081_1228024150615622_153352611_nУлс төрийн сонгуулийн дараа хэн нэгэн гэр бүл баярлаж, өөр нэгэн гэр бүл уйлдаг дүр төрх сүүлийн хэдэн жил хэвийн үзэгдэл шиг боллоо. Сонгуульд ялсан нэгэн нь өөрийн ах дүү хамаатан садангаараа хүрээлүүлэн төрийн албыг төрлийн алба болгодог зуршил гэм биш зан болж хувирав. Энэхүү зуршлаа биелүүлэхийн тулд тэд хэн нэгнийг ажилгүй болгосоор ирлээ.

Тэгвэл энэ байдал 2016 оны сонгуулийн дараа ч гэсэн ажил хэрэг болж өөрийн найз нөхдөө сандал ширээний даргаар томилсон явдлууд олон гарч байв. Одоо бүр сүүлдээ үе дамжсан, өөрийн хүүхдээ, ахаа, дүүгээ албан тушаалд томилох явдал ил цагаандаа гарлаа.

МАН-ын ургийн мод олонд ил болж намын дарга, Ерөнхий сайд хоёр хамаатан гэдгээс эхлээд олон факт ил болж орхив. Мөн дээрээс нь өөрийн туслах, шадар зөвлөхүүдээ бүгдийг нь зөөлөн суудалд илгээсэн юм. Хамгийн сүүлд шуугиан тарьсан нэгэн томилгоо хийгдсэн нь Ерөнхий сайд асан Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдов. Шадар сайд У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр Барилга хот байгуулалын яамны газрын даргаар томилогдсон, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн дүү нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн даргаар тус тус томилогдсон билээ.

Тэгвэл дээрээ орооцолдсон энэ байдал дунд шатандаа ч гэсэн үргэлжилж байна. Магадгүй улс төрийн өндөр албан тушаалаас илүүтэй төрийн өмчит компаниудын томилгоо дээр ах, дүү, хамаатан садан, үр хүүхдээ томилох явдал газар авлаа.

Үүний нэг жишээ нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Цэнгэлийн гэр бүлийн томилоо юм. Тэрбээр өөрөө Эрдэнэс тавантолгой компанийн ТУЗ-д байдаг. Тэр ч утгаараа өөрийн хүү Ц.Хангайгаа “Эрдэнэс тавантолгой” компанийн охин компан болох “Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар томилуулжээ. Энэ Засгийн газрын хамгийн эхний томилгоонд орж өөрийгөө Төрийн нарийн бичгийн даргаар томилуулж амжсан сүйхэйтэй эр Ц.Цэнгэл өөрийн хүүгээ ч гэсэн дээш нь татахаа мартаагүй л байж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • Unshigch (January 05, 2017 3:46:42 pm )

    Engiin olon yana daa

  • ZOCHIN (January 05, 2017 3:49:58 pm )

    ENE TSENGEL 25 JIL ERCHIMKHUCHNII bolon said TNB bukh dargiin ajliig dandaa eeree buteesen zuilgyi baij dandaa MAN n ariin khaalgaar eeree akh duugee bayjuulj baigaag ER. SAID MEDDEG CH eNHKBOLDIIN AMAAR L TOMILOOD TSENGEL- DARKHAM SELENGIIN TSAKHILGAAN TYGEEKH SULJEE bolon erchimkhuchnii olon salbariig 30 garui jil emchilj ybaa khagarsan khuniig MAN ni dandaa debshuuldeg. ZALUU HKUNIIG SONGOE MAN aaaaaaaaa

  • Gombo (January 05, 2017 4:11:46 pm )

    Novshnuudiig buudaj alaachee….

  • Zochin (January 05, 2017 5:29:07 pm )

    Монгол тер засгийг мелжиж амьдардаг ичгуургуй гэр булууд бий болжээ.1 гэр бурээс 1 тэрийн албан хаагч

  • будааа (January 05, 2017 6:49:39 pm )

    хаашаа юм ман-гийнхан мантайгаа суудаг өөр хүнтэй гэрлэх хориотой юм уу? онигоо юмаа

  • zochin (January 05, 2017 10:13:37 pm )

    ohinoo Miat kompani berlin dehi eronhii toloologchoor bayarin omno tomiluulsan

  • Anonymous (January 05, 2017 11:09:44 pm )

    Tsengeliin ohin Tyua gegch Berlind MIATiin erenhii teleelegch boljee.Er ni MIATiin tomilgoo dandaa mergejliin bus, nisehiin ayulgui baidal gej yu ch medehgui ulsuud boljee.Ter zasgiin baij baigaa tsarai ene dee

  • Жагаа (January 06, 2017 12:51:01 am )

    Монголчууд цоохулээ. Тухайн салбарт ажиллаж байсан, мэргэжлийн сургуулийг нь тогсгосон байдаг юм бол ах дуу нь том дарга боллоо гээд хасаад, хаагаад байх уу? Хэрэв тийм байвал жинхэнэ хэлмэгдуулэлт болно биз дээ. Харин огт хаа хамаагуй амьтан авчраад тэмээ байх газарт, ямаа тавиад байвал буруу, буруугийн дээд. Ах дуу хамаатан садан нь ондор албан тушаалд очлоо гээд торийн ажил эрхэлж болохгуй, компани ажиллуулж болохгуй бол харин ч жинхэнэ хээл хахуулийн зууч хийхээс оорооор яаж амьдрах болно биз дээ. Нэг онцгоос асуудлыг харж болохгуй ээ. Хувь хун бур тус тусдаа хариуцлага хулээж, оороо оорийнхоо амьдралыг авч явдаг биз дээ. Бохир заваан орчинд тунаанаас гарах дэм хэрэг болдог л биз дээ. Юун суртэй юм бэ дээ

  • it24.mn (January 06, 2017 2:51:54 am )

    Технологийн мэдээг it24.mn-ээс

  • tom (January 06, 2017 10:11:57 am )

    arai l dendej bna daa tord shudargaar ajilladag mergejliin hymyysee demjihgyi bol uls oroon ondiihgyi ni dee

  • Anonymous (January 06, 2017 10:22:11 am )

    Цэнгэл одоо болно доо, амьдралдаа хангалттай хөрөнгө цуглуусан ш дээ, бурханы оронд үүрээд явах биш

  • vchir (January 06, 2017 11:36:27 am )

    turiin undur alban tushaaltan hunii ger bul huuhed hamaatan sadan ni turiin baiguullaga turiin companid ajillaj bolohgui gesen huulitai bolmoor baigaa ym. shudarga baisan ni deer bizdee

  • ЗОЧИН (January 06, 2017 11:38:09 am )

    эцэг эхгүй ах дүү байхгүй ганц бие хүмүүс байна уу мэдлэг боловсрол харгалзахгүй төрд ажиллах томилолт олгоно

  • Хэдэн компаниа ядаж ялгаад сурчих тэгээд шар мэдээ бич (January 06, 2017 11:52:33 am )

    Эрдэнэс Монгол нь “Эрдэнэс Таван-толгой” компанийн хувьцаа эзэмшигч. Тэгэхээр яаж ч бодсон охин компани нь байж боломгүй.

  • Zochin (January 06, 2017 11:57:26 am )

    Miyegiin Enhboldiin torson egch Miyegiin Enkhbayariin huu Bolor ni Sangiin Yaamnii zeel tuslamjiin gazriin dargaar saya tomilogdson.

  • төрөө цэвэрлэе (January 06, 2017 12:13:37 pm )

    АН, МАН ыг сонгож байхад юу ч сайжрахгүй. Эх орноо гэх сэтгэлгээ энэ хоёр намд алга.

  • Зочин (January 06, 2017 3:41:49 pm )

    Өнгө мөнгөөр бүх асуудлыг шийддэг болжээ. Энэ байдал хэзээ засарч ариусах юм бол доо одоо ч яахав албан тушаал эд хөрөнгө гээд болж байгаа юм шиг харагдаж сайхан байгаа байх гэхдээ ирээдүй хойч үе нь үйл лайг нь үүрэх байхдаа хөөрхий

  • Anonymous (January 07, 2017 6:11:23 pm )

    Áè áîääîã þì…ºíãºðñºí ñîíãóóëüä ë ÌÀÍ-ààñ íýð äýâøèõ áàéñûí ãýæ… ÿã ¿íýíèéã õýëýõýä ºíãºðñºí ñîíãóóëüä ÌÀÍ-ààñ í¿¿ðèé íü óãààñàí õººðõºí ãºëºã ÷ äýâøñýí ãàðàõààð áàéëàà ãýæ…îäîîãèéí ýíý èõ õóðàëä åð íü ÿìàð ÿíçûí óòñàí õ¿¿õýëäýéí¿¿ä îðîîâ äýý õººðõèé

    • Ìýíäýý (January 07, 2017 6:19:25 pm )

      ÓÈÕ-ûí ãèø¿¿í Õàÿíõÿðâàà ä¿¿ãýý Äàðõàíóóë àéìãèéí Óëñûí á¿ðòãýëèéí ãàçðûí äàðãààð òîìèëñîí. Ýíý íü Òºðèéí àëáà Òºðëèéí àëáà áîëæ áàéãààã ãýð÷èëæ áàéíà

  • ? (January 07, 2017 7:22:01 pm )

    ARDiiN iH HURALTAi BOL TEGWEL SONGOLT UUR BOLOH BAiH

antalya rent a car