antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 5, 2017 6 comments

Bank of China-гаас болоод бусад боломжоо хааж болохгүй гэв

нийтлэсэн Admin

bank-of-china-sph

Нэр бүхий гишүүдийн зүгээс Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд байгаа. Гадаадын банкийг тэрдундаа төрийн өмчийн оролцоотой банкийг оруулж ирэх нь улсын эдийн засгийн аюулгүй байдалтай  шууд холбоотой гэдэг байр суурийг илэрхийлэгсэд өнгөрсөн онд олон байсан. Тиймдээ ч гадаадын банктай холбоотой асуудал дээр талууд тунчиг няхуур хандах ёстой байгаа юм. Хууль санаачлагчдын тухайд  дотоодын зах зээлдээ гадаадын банкийг нэвтрүүлэх нь санхүүгийн салбарын интеграцид нэгдэх, банк санхүүгийн салбарын хөгжлийг хурдасгахад онцгой ач холбогдолтой гэж хэлж буй. Түүнчлэн хуулийн төслийг санаачлагчдын нэг Б.Жавхлан гишүүн хэлэхдээ “Бид зах зээлээ харамлах хэмжээний чадалтай биш байна. Магадгүй эдийн засгийн өсөлт 10-аас дээш байгаа үед гаднын хөрөнгө оруулагч олон байсан байх. Одоо бол уян хатан бодлого баримталж хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй байна. Үүний тулд өндөр шалгуур гэхээсээ илүү зах зээлээ таниулах, боломжийг нээж харуулах нь чухал  байгаа юм. Мэдээж, хуулийн төсөлд тодорхой шалгуур заалтууд бий…” гэсэн байна. Мөн тэрбээр Монголд хэчнээн банк салбараа нээх асуудлыг сонирхож байгаа талаар хэлэхдээ  “Надад байгаа мэдээллээр таван банк байсан. Өнгөрсөн есдүгээр сараас хойш гурвынх нь төлөөлтэй уулзлаа. Тэгэхэд “Танай эдийн засагт тодорхойгүй байдал үүсчихлээ. Түр хугацаанд харзнана” гэсэн хариу өгч байна. Бодит байдал ийм л байгаа. Тиймээс бид хуулиа гаргаж, банк санхүүгийн салбараар дамжуулан хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлэх чухал байна. Бид нэг банкны нэр дурдаж, түүнийгээ улс төржүүлэн бусад боломжоо хаадаг. Bank of China гэхэд л дэлхийн тэргүүлэх 10 банкны жагсаалтад байнга багтдаг. Энэ банкны хувьд цаад хөрөнгө оруулагч Засгийн газар нь учраас Хөрөнгө оруулалтын тухай хуулиар зохицуулагдана. Гэхдээ энэ асуудлаас болоод бусад боломжоо хааж болохгүй.”  гэж хэлж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Зочин (January 05, 2017 5:47:45 pm )

    БАНК ОФ ЧАЙНА МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН СУДСЫГ ТАСДАЖ ХАЯНА.

  • zochin (January 05, 2017 8:53:30 pm )

    Ter nishig xudlaa zvil bgui vndesnii nertei xudlaa nertei jiliin 25 xuviin xvv avdag bankuudaar zunduul iduullee odoo bolno oo bid teneg bish delxiin jishig jiliin 3xuvi shvv

  • Батбаяр (January 06, 2017 12:37:49 am )

    Хэлэх ч үг олдохгүй байна. Дотоодын банкууд нь мөнгө хүүлэгчид болчихсон, гадны банк нь монгол хүнийг эзэгнэг ч гэх юм уу юу нь болох бол… Тун ч эмзэг асуудлыг 77 хэмжих л хэрэгтэй байх… Дотоодын мөнгө хүүлэгчидээсээ хагацхад зайлшгүй гадаадын банк хэрэгтэй хаанхын ямар банк …?

  • it24.mn (January 06, 2017 2:44:11 am )

    Технологийн мэдээг it24.mn-ээс

  • иргэн (January 06, 2017 10:39:14 am )

    Манайп байгаа банкнуудын бодлого үнэн инээдтэй ард түмнээ шулсан мөлжсөн нөхдүүд байдаг шүү дээ.Орон сууцны 8%-д бүх зээлдэгч нараа шууд шилжүүлчихгүй олон долоон журам гаргаад ард түмнээ шулуулсаар л байх юм.Нэгэнт зээлээ аваад эргэн төлөлтөө хийгээд явж байгаа хүмүүсийн зээлийг ямар нэгэн шаардлага тавихгүйгээр 8% руу шилжүүлчих хэрэгтэй шдэ.Төлж чадахгүй бол хураачихна л биз.Ядаж байрыг нь шинэ байна уу хуучин байна уу гэдгийг нь харгалзаж болно биздээ.дахиад л ипотек руу орох гэж бөөн цаас бүрдүүлээд дахин 1 хувийн шимтгэл төлөөд л ингэж ард түмнийг шулахаа л больчихмоор байна шдэ.Гэр хороололд утаагаар булаад байгаа биш.Ёстой бодлого гэж бодлого юм аа.Ард түмний амьдралыг бодож байгаа нэг ч бодлого байхгүй худлаа идэж уухаа л бодож тооцоолоод байна.

  • Зочин (January 06, 2017 3:25:49 pm )

    Сүүлийн 10 жилд үнэндээ ард түмэн банкны хүүнд шулуулсан шүү дээ тэтгэвэрийн зээл гэхэд л дахин хүү тохож өгдөг юм б/налээ. Хүү багатай банк орж ирвэл хэрэгтэй л байх тусгаар тогтнол гэж худлаа ярьж суух биш хуулиа зөв гаргаад мөрдөх хэрэгтэй байх л даа одоо байгаа банкууд ялгаагүй гадны эзэнтэй байдаг гээ биз дээ

antalya rent a car