Адуу хулгайлдаг гэмт бүлэглэлийг Төв аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлсэн байна. Сэжигтэн этгээдүүд адууг бэлчээр дээр нь буудаж унагаад тусгай тоноглосон автомашинд ачиж явдаг байсан байна. Гэмт этгээдүүд хэргээ шөнийн цагаар үйлддэг байжээ. Цагдаагийн алба хаагчид тэднийг унаж явсан машиных нь мөрөөр мөшгиж, баривчилсан байна. Сэжигтэн этгээдүүд тухайн үед хоёр айлаас адуу хулгайлаад ачиж явсан юм байна. Сэжигтэн О, Б, Г нар Сэлэнгэ, Төв, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээр явж нийт 12 удаагийн үйлдлээр 40 гаруй адуу, нэг үхрийг дээрх аргаар хулгайлсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Гэмт этгээдүүд адуу хулгайлсныхаа дараа цагдаа нарт баригдахгүйн тулд өндөр уул хадтай газраар явж, ууланд бүгэн хэргийн газраас холгүйхэн адууны гэдсийг хаядаг байсан юм байна. Сэжигтнүүд өмнө нь малын хулгайн хэргээр ял эдэлж байсан аж. Мөн тэдний хэрэгт холбогдуулан хэд хэдэн махны ченжийг шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Сэжигтэн этгээдүүд хулгайлсан адууныхаа махыг “Хүчит шонхор”, “Эмээлт” захад гарал үүслийн бичиггүйгээр худалдан, борлуулдаг байсан аж: Ер нь бол адууны хулгайн хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас ихэсчээ. Тиймээс цагдаагийн алба хаагчид хэргийн газарт үзлэг шалгалт хийж, гэмт этгээдүүдийг газар дээр нь илрүүлсэн байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (January 03, 2017 3:55:31 pm )
МАЛЫН ХУЛГАЙЧ НАРЫН ГАРЫН ХУРУУГ ТАСАЛДАГ ХУУЛЬТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ ЗАРИМ ҮЕД ЦАГДАА ХУЛГАЙЧ ХОЁР НИЙЛЖ ХУЛГАЙ ХИЙГЭЭД БАЙХ ШИГ БАЙГАА ЮМ.2 ГУРВАН ЖИЛИЙН ӨМНӨ СЭЛЭНГИЙН БАРУУНБҮРЭН ОРХОНЫ ЖАРГАЛАНТ СУМДЫН ЦАГДАА НАР ХУЛГАЙН ХАМ ХЭРЭГЭЭР БАРИГДАЖ БАЙСАН УДАА БИЙ
-
зочин (January 03, 2017 4:52:41 pm )
Yg niildeg baih heleed baihad toodoggui
-
bk.sdfv (January 03, 2017 5:34:57 pm )
chenjuudiig ni sain shalgah heregtei
-
зочин (January 03, 2017 5:48:55 pm )
энэ хулгайч нарыг битгий давраагаад байгаачээ.буудаад хаяаач
-
шийтгэгч (January 03, 2017 5:49:30 pm )
энэ хулгайч нарыг битгий давраагаад байгаачээ.буудаад хаяаач
-
zochin (January 03, 2017 5:51:25 pm )
uursdiig ni buudachihooo
-
Зочин (January 03, 2017 6:41:37 pm )
Иргэдэд учруулсан хохирлыг нь нэн түрүүнд барагдуул. Дараа нь ял хэлцэх хэрэгтэй.
-
bats (January 03, 2017 8:25:34 pm )
Bugdiinh ni gariig tasla
-
malchin (January 03, 2017 8:33:25 pm )
gazar deern nam buudaad geriixn oiroltsoo gedes guzeegiin xayad mashin teregiin n ondor uulnii oroigoos onxoruulj xae
-
малчин (January 03, 2017 8:53:24 pm )
цагдаатай нийлэж хулгай хийдэг шүүдээ? одоо бүүр гаргадаг оруулдаг цэгдаатай байдаг гэсэн үнэхээр баригдахгүй? харин наад хулгайчууд цагдаа нартаа налааг өгөөгүй учраас өөр цагдаа яавуулахгүй юу? ха,ха,ха,
-
хүннү (January 04, 2017 10:16:11 am )
Өө тийм үү. Монгол улс цагдаажсан орон болсон шүү дээ. Юу л байна цагдаа л байгаа биз дээ. Тэр хирээр хулгай, бусад гэмт хэрэг багасмаар юм. Гэтэл улам ихсээд байдаг нь ийм учиртай юм байна л даа.
-
-
хүннү (January 04, 2017 10:10:41 am )
Одоо өөрснийг нь бууд. Тэд ямар бидэнд хэрэгтэй юм биш хурдан далд оруул.
12 Comments