antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 3, 2017 19 comments

Найз гэдэг дайсан юм байна

нийтлэсэн Admin

1483404476586af4bc9515cБи нэг найзтай байсан юм. Тэр найзтайгаа л бүх зүйлийн тухай ярьдаг байлаа. Гэр бүл л болсон хойно нөхөртөйгөө муудалцсан тухайгаа, сэтгэлдээ хадгалдаг уулзаж ч үзээгүй тэр нэг залуугийн тухай, тэгээд хадмууд энэ тэр гээд эмэгтэй хүний ярьдаг нарийн нандин нууцаа бүгдийг л түүнд хэлдэг байсан. Бүр сексийн харьцаагаа, барагтай бол тавьж чаддаггүй гэх мэт бүх л зүйлээ ярьсаан. Гэтэл саяхан түүнийг сонин зан гаргаад байхаар нь хэрэлдээд орхив. Тэгсэн чинь Чамайг би мэднэ, чи ёстой харнаа намайг яахыг гээд л баахан хараалаа. Би ч бүр шоконд ороод ямар аймаар юм бэ дэ гэж бодоод өнгөрлөө. Тэгтэл тэр манай нөхөр рүү утсаар яриад түүнтэй ярьж байсан миний бүх нууцыг бүүр дотроо нууж явсан хайрыг минь хүртэл хэлээд түүний тухай, бас миний ярьж байсан нөхрийн тухай сексийн үеийн зүйлийг, хадмын тухай бүх л яриаг хэлчихсэн байна. Үнэхээр аймаар бодохоос ч итгэмээргүй, би тэр найзыгаа арай ч надад ингэж хандана гэж төсөөлсөнгүй явжээ. Мэдээж нөхөр маань надад салах санал тавилаа. Өөр хүнийг хайрлаж байсан, тэгээд ч чи ханадаггүй байсан гээ биз дээ, чамаар би одоо яах юм, миний эцэг эхийг намайг муу хэлж ярина гэж үнэхээр бодсонгүй гээд яваад өгсөн. Надад үнэхээр хэцүү байна.

Хүүхнүүд бид чинь эмэгтэй найз нартайгаа юу эсийг ярьж суудаг билээ дээ. Манай хадмууд их сонин дээрэлхүү хүмүүс байдаг юм. Тэр тухайгаа л хэлж байсан чинь миний хэлсэн дээр бүүр нэмээд хачирлаад ёсон бусаар нь ярьсан байна лээ. Арай ч дээ гэж бодож сууна. Тэр ч бас өөр хүнтэй явдаг, бас надаас илүү янз бүрийн юм ярьдаг байсан. Гэхдээ би хэзээ ч түүн шиг нэг хэрэлдэнгүүтээ нөхөрт нь очиж хэлэхгүй, цаашдаа ч юм дуугарахгүй. Ийм л хэцүү байдалд орчихоод яахаа мэдэхгүй сууж байна даа. Найз гэдэг чинь дайсан л байдаг юм байна. Одоо ёстой хэндээ ч зовлонгоо тоочих вэ дээ. Бас нэг найздаа хэлнэ, тэр эргээд л миний нуруу руу хутга далайх биз. Эмэгтэйчүүд минь хамаагүй нууцаа нээж ярих хэрэггүй юм байна шүү.

Би нөхөртөө юу ч хэлж чадсангүй явуулчихлаа. Гэхдээ тэр минь ухаантай хүн болохоор намайг ойлгож уучлах байх гэж найдаж байгаа. Би ч тэр залуутай уулзаж учирч ор дэр болоогүй болохоор ойлгох байлгүй л гэж бодож сууна. Хэн нэгэнд сэтгэлийн жолоогоо алдах явдал хүн бүрт л байдаг биздээ. Тэглээ гээд би түүнтэй уулзаж л үзээгүй шүү дээ. Хэрвээ уулзсан бол тэр хэлээд бүүр намайг хүнд байдалд оруулах байсан нь тодорхой.

Энэ байр маань минийх л дээ. Би аав ээж, өөрийнхөө цуглуулж байсан мөнгөөр авсан юм. Тэгээд нөхөр маань яваад 5 хонолоо. Над руу, хүүхэд рүүгээ ч ярихгүй байна. Би ч залгасангүй ээ. Залгалаа гээд яг яаж юу гэж ярихаа мэдэхгүй сууна.
-захидлаас-


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • зочин (January 03, 2017 2:57:53 pm )

    хохь нь

  • иргэн (January 03, 2017 3:11:52 pm )

    наад найз гээд байгаа арчаагүй хогоо зүгээр нулмаж орхи ийм юмнууд энд тэндгүй эр эм гэлтгүй зөндөө байдаг юм ялангуяа чи цаад хогоосоо аль нэг үзүүлэлтээрээ илүү бол ар талаас чинь хутгалхаар байнга зэхэж явдаг юм даа.нөхөр чинь эргээд ирнээ??

  • Anonymous (January 03, 2017 3:22:48 pm )

    Хүнд хэлж болдоггүй нууц гэж байдаг юмаа. Бүүр ээждээ хүртэл хэлж болохгүй нууц байдаг юм. Нууцаа дэлгэлээ эргээд өөрөө хэзээ нэгэн цагт шууд асуудалд орно.

  • Амаа (January 03, 2017 3:35:30 pm )

    Ийм хутгуур ихдэж хүний мөс муудаж байгаад санаа зовж байна. Чиний хэн бэ гэдгийг бичсэн зүйлээс чинь ойлгогдож байна.тэвчээр хэрэгтэй хань чинь эргэж ирнэ ээ.

  • Зочин (January 03, 2017 3:42:17 pm )

    Нэг охиныг гуйгаад байхаар ажилд оруурласан чинь /солонгос/чи ажиллаа сайн хий гэсэний төлөө намайг монголчуудад муулаад нөгөөдүүл нь цаашаа хэлээд аягүй сайхан сэтгэл рүү ус асгаад гараад явлаа тэр хүүхэн хол явахгүй байх зөв явбал зөөлөн зөлөөлөн хорвоо шүү

  • Zochin (January 03, 2017 4:40:23 pm )

    Цаг хугацаа бүхнийг хэлээд өгнө. Сайхныг бодоод урагшаа.

  • Зочин (January 03, 2017 5:36:37 pm )

    Тэр хүнтэй унтаагүй болхоор нөхөр чинь ирэх байхаа

  • Anonymous (January 03, 2017 6:32:51 pm )

    Жинхэнэ үнэнч сайн найз тун ховордоо. Эрчүүд бүр балиар байдгийншүү

  • үнэн (January 03, 2017 7:54:24 pm )

    Уулын цэцэг олон боловч
    улаан цэцэг ховор шүү.
    Үеийн найз олон боловч
    Үнэнч найз ховор доо гэж

  • бб (January 03, 2017 7:58:25 pm )

    саяхан телевизээр гарсан туркийн “хулгайлагдсан хүүхэд” киноны үй зайгүй найз хүүхнүүдийг бод
    мөнхийн найз гэдэг юу л бол
    хүн хүнээрээ байх шиг сайхан юм үгүй л болов уу
    цаг хугацаа аяндаа харуулна
    эцсийн эцэст өөртөө л итгэ

  • oogii (January 03, 2017 8:30:17 pm )

    munhiin nuhuplul baidaggui

  • odiiig (January 03, 2017 9:07:29 pm )

    Het ilen dalangui baih ni toli met gew ch toli dotorhiig ni hardaggui tiimees chamd setgeliin ochuuhen nuuts baih heregtei Hunii hani 2 huuhdiin aaw ni yum chini uuchlna taiwan oortoo itgeltei oodrog baigaarai busgui mini

  • Zochin (January 03, 2017 9:23:19 pm )

    Zugeer nuhur chini ergeed irne er hun tungaaj bodoh bolno iinhuu bodohdoo ter chini naiz geh shulamiin muu sanaag oilgoh bolno Muu yum modon ulaatai ch uneneer yavbal uher tergeer ch tuulai guitcene gedeg ug baidagdaa

  • irgen (January 03, 2017 9:53:41 pm )

    Yneheer sain naiz gej baihgui ee, dyr esgesen,,,,amdrald muu naizuud l gai boldog um,

  • Зочин (January 03, 2017 11:29:36 pm )

    ЧИ НАЙЗ ГЭЭД БАЙГАА ХҮНЭЭ САЙН ТАНЬДАГГҮЙ Л БАЙСЫМ БНА. ЧИ Л НАЙЗ ГЭЖ ИТГЭЭД ХАМАГ ЮМАА ЯРИАД БАЙСАН БОЛХООС НААДАХ ЧИНЬ ХОРВООД ХОВОРХОН АДГИЙН АМЬТАН БАЙЖ. БАРГИЙН НАЙЗ НАР МУУДАЛЦЛАА ГЭХЭД НЭГНИЙХЭЭ АМЬДРАЛААР ИНГЭЖ ТОГЛОХГҮЙ. ОДОО НӨХӨР ЧИНЬ ЭРГЭЖ ИРЭХГҮЙ БИЗ, ИРЛЭЭ Ч ТА ХОЁРЫН ХОЙШДЫН АМЬДРАЛ ТИЙМ САЙХАН БАЙЖ ЧАДАХГҮЙ БАЙХ. БОЛОХГҮЙ БОЛ АМЬДРАЛЫНХАА АЛДААНААС СУРГАМЖ АВААД АХИАД ШИНЭЭР ЭХЛЭХГҮЙ ЮУ ДЭЭ.

  • Найз (January 04, 2017 9:52:28 am )

    Хуучны найз нехед он цагийн эрхээр сонирхол, хегжлийн түвшин еерчлегдене. Тэгээд дээрээс нь найзаа гэх эрхэм хүндэтгэл, итгэл байхгүй бол бие биендээ сайныг ереегеед салсан нь дээр. Эс тэгвээс сүүлдээ энэ 2 бүсгүй шиг юм болох байх. Харамсалтай байна. Хагацаж сур! Менхийн юм энэ хорвоо дээр байхгүй.

  • Anonymous (January 04, 2017 9:54:46 am )

    Хүний мууг үзэх гсн өөдгүй арчаагүй гичий вээ. Яс юман дээр өөрийх нь нөхөр гэж авах юмгүй ах дүү эргэн тойронд нь авах юмгүй арчаагүй нөхдүүд л ингэж атаархаж хорлож хоролмаадаж байгаан. Наад найз гээд бгаа чинь удахгүй үйлийн үрээ үзнэ бүү санаа зов

  • Anonymous (January 04, 2017 9:56:51 am )

    Атаархуу найз хүүхнүүд байдгийн тэд бол тэнэгээс өөрцгүй. Найздаа хамт олондоо атаархаж хар атаархлаар хөдлөж явах шиг тэнэг арчаагүй ичгүүргүй зүйлгүй ээ, эмэгтэйчүүд гэлтгүй зарим шалчиганасан эрчүүд хүшхнүүдээсээ дор бдаг

  • Найз (January 04, 2017 12:34:44 pm )

    Нехрее хуурдаг хуурамч муу хун найзыгаа ч чадаж денгене. Ийм хунийг дэмжиж, еерее ч гэсэн араас нь орох гэж байсан ноотой л байна. Уйлийн урээ гэж…!

antalya rent a car