antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 3, 2017 14 comments

Засаг дарга Д.Батлут шинэ жилийн хүлээн авалтаас татгалзаж 10 айлыг орон гэртэй болгожээ

нийтлэсэн Admin

1483419447586b2f373eb78

Орон нутгийн бодлого шийдвэрээ  “Хүний хөгжил”-д чиглүүлж байгаа Орхон аймгийн удирдлагууд шинэ оны босгон дээр орон гэргүй 10 иргэнд өргөө цагаан гэр олголоо.

Эдийн засгийн хямралтай энэ үед Засаг даргын нэрэмжит “Шинэ жилийн баяр”-ын хүлээн авалтыг хийлгүйгээр түүнээс хэмнэсэн мөнгөөрөө 10 гэр худалдан авч гэнэтийн гамшиг ослын үед орон гэргүй болсон өрх гэрт гэр бэлэглэсэн нь энэ юм. Уг ажилд нийт 20 сая төгрөг зарцуулсан байна.

Өмнөх жилүүдэд Засаг даргын нэрэмжит “Шинэ жил”-ийн хүлээн авалтад орон нутгийн удирдлага болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирлууд оролцдог байсан юм. Тэгвэл энэ жилээс эхэлж уг арга хэмжээг зохион байгуулахгүйгээр түүнээс хэмнэсэн мөнгөөрөө нийгэмд хандсан бүтээлч ажил хийхээр болжээ.

Энэ удаад өргөө цагаан гэр авсан айлууд нь 1-9 ам бүлтэй. Цагаанчулуут, Баянцагаан, Наран, Шанд, Дэнж, Уртын гол, Бүрэнбүст багийн өрхүүд юм. Тодорхой шалтгаанаар амьдралын боломж, нөхцөл нь муудсан эдгээр айлуудыг хүсэлт гаргасан 50 гаруй өрхөөс сонгож авсан юм. Шинэ оны эхэнд өргөө цагаан гэртэй болсон дээрх өрхийн гишүүд амьдрах итгэл, урам зориг авч буйгаа илэрхийлж аймгийн Засаг дарга, Тамгын газрын хамт  олонд талархсанаа илэрхийлж байлаа.

_nik7073

_nik7063

_nik7080

Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • зочин (January 03, 2017 3:02:42 pm )

    батлут гэгч энэ залуу саяхан хүн алсан хэрэгт холбогдоод бсан даа??????? МАН үнэхээр боловсонхүчинтэй юмаа,,,шаар гэж,,,,

    • Anonymous (January 03, 2017 4:17:00 pm )

      Монголчууд юунд нэгнийгээ ингэдийн бэ, ядаж уншиж байгаа хүний урмыг бодооч.

  • зочин (January 03, 2017 4:11:24 pm )

    АРДЫН нам ардчилсан намаас өөр ажиллах хэрэгтэй зөв байна.Гокын 49н хувийг ардчилсан намд альч намд өгөхгүй төр 100н хувь авах хэрэгтэй_

    • irgen (January 04, 2017 11:38:13 am )

      tord bval hulgaid aldlaa l gesen vg

  • zochin (January 03, 2017 4:42:57 pm )

    xvn alsniig ni yaj medej bga ym setgel baibal itgel bga xopbood xvnii zan myptei amidapch l baibal boloo

  • ЗОЧИНАЛТАНСҮХ (January 03, 2017 5:48:16 pm )

    Зөв сайхан ажил хийжээ. Баяр хүргэе. ЭМЯ-ны сайд л ажил хийж чадахгүй юм аа.

  • Зочин (January 03, 2017 6:49:59 pm )

    Хүмүүс минь хүнийг гутааж харлуулж таашаал авдагаа болиочээ. Таашаал авах өөр түмэн арга байгаа шүү! Зүгээр сууж байгаад хүнийг шүүмжлэх, доромжлох амар байх л даа. Харин түүний оронд ажил хийх гээд үзвэл ямар байх бол?

  • Anonymous (January 03, 2017 8:50:56 pm )

    Дарга хун иим л баих естои

  • зочин (January 03, 2017 9:27:11 pm )

    монголчууд тэр дундаа жиргээчид ёстой солиорох юмаа. Нөгөө Үүл баатрын хэлсэнээр жинхэнэ лалрууд ийм байдаг байхаа. Тэр дарга хүүд баярлалаа. Зөв сайхан ажил шүү

  • зочин (January 03, 2017 9:30:53 pm )

    Зөв байна шүү.Шинэ жилийн хүлээн авалт гэдэг тийм ч тохиромжтой зүйл биш л дээ?10 айл өргөө цагаан гэртэй болж байна гэдэг сайхан байгаа даа.Амжилт хүсье.

  • Батбанди (January 04, 2017 12:10:49 am )

    Худлаа сенсаци.Нэр олж авах арга.Бусдаар бол хуурамч нүүр шүү дээ.

  • Anonymous (January 04, 2017 12:49:03 am )

    САЙН байна

  • Anonymous (January 04, 2017 12:56:46 am )

    хүн амины гараад энэ залууг
    шалгаж шалгалтаар холбогдолгүй юм байна гэж тэгээд яах гээд байгаа юм заавал Зоригийн хэрэг шиг хэлмэгдүүл байх ёстой юмуу

  • Баа (January 12, 2017 9:30:26 am )

    Байдаг л зүйл тийм сүртэй мундаг зүйл биш. Болоогүй байна. Өшөө олон зүйл хийх хэрэгтэй тэрний дараа бид нар үнэлгээгээ өгөх хэрэгтэй. ганц алдаа нь хүрээлэн байгаа хүмүүс нь дандаа найз нөхдүүд нь байгаам даа, тэр л их зэвүүн байгаан.

antalya rent a car