Японы спортын гол хэвлэл болох “Хойчи Шимбүн” сонины газар 2016 оны “Шилдэг сүмо бөх”-ийг шалгаруулжээ. Эцсийн шатанд ёкозүна Хакүхо, Харумафүжи болон озеки Кисеносато нар шалгаран үлдсэнээс 70 дахь аварга Харумафүжи Д.Баямбадорж шилдэгээр шалгарчээ.
“Хойчи Шимбүн” сонины газар түүнийг энэ онд бүх тэмцээнд тэгш сайн барилдсан хэмээн үнэлж энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулахаар болжээ. Дашрамд сонирхуулахад энэ сарын Хацу башё ням гаригт буюу 8-нд эхлэнэ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 03, 2017 6:28:52 pm )
Жижиг биетэй гэхэд мундаг бөх шүү. Монгол сумочид мандтугай
-
Зочин (January 04, 2017 12:05:22 am )
Зөв хүнээ тодруулжээ,даруухан сайхан сэтгэлтэй мундаг хүү дээ!!! Амаадаа аз жаргал, эрүүл энх,амжилтыг хүсье!!!

2 Comments