antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 28, 2016 19 comments

С.Оюун: Шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт эргэлзэж байна

нийтлэсэн Admin

1482900918586345b6b6388

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурлын шийдвэрийг өнөөдөр сонсгосноор олон янзын яриа, маргаан, таамаглал үүсээд байгаа. Өмнө нь ч хилс хэрэгт гүтгэгдлээ гэж байсан Б.Содномддаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн байр сууриа илэрхийлсэн. Харин С.Зориг агсны дүү С.Оюун яагаад шүүх хуралд оролцоогүй, гэргий Д.Булган нь гэрчийн мэдүүлэг өгсөн эсэх гэсэн асуултууд бий. С.Оюун өмнө нь шүүх хурлыг нээлттэй болгох хүсэлт гаргаж байсан ч хүсэлтийг хүлээн аваагүй. Албаны эх сурвалжийн мэдээллээр бол өмгөөлөгчдөө албан ёсны батламжлал гарган шүүх хуралд оролцуулсан. Харин Б.Булганы тухайд гэрчийн мэдүүлэг өгсөн гэсэн яриа байгаа. Гэхдээ энэ талаар албан ёсны ямар нэгэн мэдээлэл тайлбар байхгүй байгаа юм.

gggggggШүүхээс 25 жилийн ял сонсоод буй Б.Содномдаржаагийн ээж Т.Жавзмаа: Би хүүтэйгээ дахиж уулзаж чадахгүй нь

-Ард түмэн минь би яах вэ, хүүгийн минь хэргийг шударга шүүсэнгүй. Хүүд минь 25 жил хорих ялын дээд хэмжээ оноолоо. Хүүг минь нууцын зэрэглэлтэй гүтгэж, би нэг жил таван сар зовлоо. Надаас ганц хоёрхон зүйл асуугаад өнөөдөр намайг шүүх хуралд оруулсангүй. (Уйлав.сурв) Энэ хэрэгт тагнуул, прокурорууд хуйвалдсан. Би хөлөө хүрэх газар хүртэл явна. Миний хүү С.Зоригийг алаагүй. Нэг хүний амаар л ялын дээд хэмжээ оноочихлоо. Намайг хүүтэй минь ганцхан удаа уулзуулж өгөөч. Би ахиж хүүгээ харахгүй нь байна. Анхнаасаа бүгд хуйвалдсан. Ингэж шүүж болохгүй

Ялтан Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн: Б.Булган яагаад ирэхгүй байгаа юм бэ? 

-Шүүхийн шийдвэрт маш их гомдолтой байна. Шоронгийн хүний үгээр ингэж шийд гаргаж болдог юм уу? Энэ хэргийг захиалгаар үйлдсэн гэж шүүсэн. Шүүгч захиалгаар гэж олон удаа давтаж хэллээ. Тэгвэл захиалагч нь хэн юм бэ, хэргийн гол гэрч Б.Булган яагаад ирэхгүй байгаа юм бэ. Ар гэрийнхний зүгээс маш гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхэд хандана. Биднийг зүгээр л хэлмэгдүүлээд байна шүү дээ. Энэ шийдвэрийн цаана юу болж байгааг хүн бүр мэдэж байгаа” гэсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн.

С.Оюун: Хэргийг эцэслэн шийдэгдээгүй гэж үзэж байна

Тэгвэл УИХ-ын гишүүн асан С.Оюун мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд:

“Хохирогч бид шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэг эргэлзэж байна. Хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамруулж шүүх ажиллагааг ч хаалттай явууллаа. Хэрэгт холбогдох гүйцэтгэх ажлын болон төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад мэдээллийг Эрүүгийн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ердийн хэм хэмжээнд мөрдөх тухай хүсэлтийг хохирогч бидний зүгээс Нийслэлийн Хяналтын прокурорт хандан гаргаж мөн шүүх хуралдааныг ч нээлттэй явуулахыг хүссэн боловч прокурор, шүүхийн аль аль нь хүлээж аваагүй юм.

Шүүх хуралдаанд хохирогч бидний өмнөөс өмгөөлөгч оролцож байр суурийг маань хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарласан. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийн захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нарт холбогдох хэрэг энэ шүүх хуралдаанаар дуусгавар болоогүй, эцэслэн шийдэгдээгүй гэж үзэж байна.

Хохирогч С.Оюун” гэжээ

1482900925586345bde58a3

С.Зоригийн хэргийн яллагдагч Б.Содномдаржаагийн гэр бүлээс хийсэн хэвлэлийн хурал “бичлэг”

Л.Жавзмаа /Содномдаржаагий ээж/: Жил 6 сар миний хүүг тамласан, одоо алах гээд байгаа юм уу?


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • иргэн (December 28, 2016 4:43:17 pm )

    Ёстой ойлгохгүй юм даа. Хаалттай хурлаар юу яригдсан, хэн буруутай болох , хэн захиалагч вэ, хохирогч, гэрч Булган яасан бэ гээд л маш бүрхэг юм их л байх шиг . Шүүхийн шийдвэр яг яаж гарсныг энд тодорхой бичээгүй байна шүү дээ. Тэгэхээр ард түмэн ойлголт муутай байна даа

  • Anonymous (December 28, 2016 4:52:52 pm )

    minii muu eejees yalgaa yu bhav zailuul nastai hun unen shiidsen baigaa hun hohirooj bval ayultai yum bolohnee

  • Зочин (December 28, 2016 5:07:12 pm )

    Зоригийн хэрэг шийдэгдлээ гэдэгт итгэж байгаа хүн байхгүй байх шиг. Монголд шудрага ёс, шудрага хуульчид яагаад “нүдний гэм” болчихвоо? Ийм хөлдүү нийгэмд хэдий болтол амьдрах бол хүмүүс? Сүйрлийг ёрлоод байна уу даа?!

  • gadaadad bga mgl irgen??/ (December 28, 2016 5:13:37 pm )

    shvvh n hvvr bolson mgl oron ym uu? unuudur namaig taniig chamaig ch hilest heregt hiij heregthini shireend suulgaj mgl shvvh feodoliin.oron bolson oron ym bna daa

  • Зочин (December 28, 2016 6:22:38 pm )

    Энэ хүмүүс чинь тэгээд Зоригоос гадна бас баахан хүн алцан юм уу . Ёстой юу болоод байнаа

  • gadaadad bga mgl irgen??/CHEH HARadets dr 10 1986 (December 28, 2016 6:28:44 pm )

    tvshee 76 ?/??????????????????????????????????? yu hiigeed iim shvvh hiilgej bgaa teneg usan teneg .hoiliin nogoon tegeg ta nar talh, shar budaa heden tugrug bdagiig medeh vv?????????????? Elbegdorj uuriiguu hamgaalah gj hvn hulsulj daraan n tsagaadgah ym hi
    lj?de MGL 3 say ym bol bosooch?tenegiig dagaj teneg boloh gd yu hvleej bgaa ym bol doo???
    ?????????????????????????

  • zochin (December 28, 2016 7:58:47 pm )

    Shuuh hural n bolj baihad hohirogchin ar gerees hen ch baihgui bna gej yu gesen ug we.Boli boli.Hen aluulsan ym be.Eznig n oloh heregtei shde.

  • zochin (December 28, 2016 9:29:48 pm )

    daraa daraagiin shatnii shuuhed hahdah baih daa nub iin hunii erhiin horoond handaj boloh l baih gehdee notloh barimttai bol hest uu yum daa

  • Tanhai (December 29, 2016 9:33:31 am )

    Алдар аа чи өөрийхөөрөө. зөв үийдвэрээ гарга ард түмэн чамайг харж бна энэ хэрэг. Батүүл Элбэгдорж нартай холбоотой. Мөн захиалагч нь хэн байв. Хүн зүгээр лчоод алахгүй шүү дээ тэгээд бас нэг зүйл бол. Нөгөө хүзүүгзй элбэгдорж Цаазгүй орон гээд. Цээжээ дэлдээд байсан яасан энэ хүмүүсийг паазлах болоо шив дээ шүүх хурал үнэн зөв байвал ард олон амшалан тайван байна шүү мөн оллн улсын. Эрхийн ыайгууллагад ханд хлхирогчдоо үэнэ заавал хаа нэгтээ байгаа

  • цочин (December 29, 2016 11:13:22 am )

    1 жил 6сар шалагсан юм байна арай худлаа биш байлгүй Булган чи буруутай хүны хүүхэдүүд худлаа шүүгдвэл чи буруутай чи үнэн үгээ хэлээч новшиин хүүхэн минь чи монгол орноос зайлаач шунал минь энэныхээ төлөө их хэжээны мөнгө аваа биз дээ одоо мөнгө чинь дуусаа юу шунлын тулам нүдэнд харагдахгүй чихнд сонсогдохгүй газар зайлрай иим олон хүн хохроогоод яаж түмны нүүр хараж чадаж байна

  • Anonymous (December 29, 2016 1:21:14 pm )

    Тэр цагт энэ хүний хүү өөрийн гэртээ байсаныг хэн хэн гэрчлээд байгаа юм

  • баагий (December 30, 2016 2:35:52 am )

    шоронгын хүний үгээр гэсэн үг яваад байх юм тэр хүн нь хэн юм ямар хулгар нь наранд гарах гэж хүн гүтгээд байдаг юм бол 4-н хүн шатаасан гэх юм тэд нар нь хэн хэн байв аа яагаад ар гэр нь дуугардаггүй юм бол их л бүрхэг санагдаад байх юм

  • иргэн (December 30, 2016 6:28:29 am )

    энэ жүжгийг хүзүүгүй хүн зохиож түүний гар хөлүүд дэглэж тоглосон нь илт байна шүү

  • Улс тор судлаач. (December 30, 2016 8:58:12 am )

    “Нуурс хотолбор”-ийг хэрэгжуулэх явцад МОНГО ИДСЭН ГЭХ Л.Гансухийг тасалсан шуух хурлыг НЭЭЛТТЭЙ ЯВУУЛСНЫ УЛМААС ШУУХ НЬ ТОМ ДАРГЫН ДААЛГАВРААР ШИЙДВЭР ГАРГАДАГ НЬ НОТЛОГДСОН ТУЛ С.Зоригийн хэргийг яаж шуух талаар ТОМ ДАРГЫН ДААЛГАВАР БИЕЛУУЛДЭГ ШУУГЧИД САЯХАН ШУУХИЙН ЕРОНХИЙ ЗОВЛОЛ ДЭЭР ЦУГЛАРЧ ХУРАЛДААД, нэгэнт НУУЦААР ЯВУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЧИХСАН ЮМ БОЛОХООР “Нууцаар ингэж хунийг хэлмэгдууллээ шуу дээ”. Нэгэнт ШУУХ ШУДАРГА БИШ БОЛЧИХООР ЧИНЬ ОДОО НИЙГЭМД ШУДАРГА ЗУЙЛ ГЭЖ ЮУ Ч БАЙХГУЙ БОЛСОН ГЭСЭН УГ ШУУ ДЭЭ. Одоо ард тумэн нь нийгэмдээ ШУДАРГА БАЙДЛАА ТОГТООХ, ШУДАРГА ШУУХТЭЙ БОЛОХЫН ТУЛД ХАМТРАН ТЭМЦЭХЭЭС ООР АРГА БАЙХГУЙ БОЛСОН ШУУ. Ер нь оорсдийнхоо асуудлыг оорсдоо шийдэцгээе, УРАГШАА.

  • зочинзочинзочинзочинззочиночинззочиночинзочин (December 30, 2016 11:03:27 am )

    ард түмний тэмцэл хэрэгтэй байна

  • Монгол (December 30, 2016 11:45:35 am )

    Арай хэтэрсэн байна.ард олныг доромжилж тоохгуй болсон цаг уеийг яаж еерчлех вэ их мэдэгчидээ Баавар тэргуутэй

  • home (December 31, 2016 1:36:34 am )

    oyun ta vnheer ter hvniig taiwan noirsuul ene bol tanii oyunbleg. tanii ner oyun oyun oyun oyun oyun oyun oyun oyun oyun oyun oyun oyun oyun oyun oyun oyun oyun

  • zochin (December 31, 2016 9:46:07 am )

    нэг удаа нээлттэй хийгээд яаж нүдний булай боллоо эрхэм шүүгч прокурорууд

  • оооо (January 02, 2017 11:20:05 am )

    Нүглийн нүдийг гурилаар хуурав гээч л юм боллоо. Зоригийн хэргийг илэрүүлсэн дүр эсгэж, гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүллээ дээ

antalya rent a car