antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 28, 2016 1 comment

Одоо гацаж байгаа Мобиком шинэ жилээр дэлбэрэх вий дээ

нийтлэсэн Admin

1482904005586351c5cccaeМобикомын хэрэглэгчдийн утасны сүлжээ өнөөдөр доголдож, хэрэглэгчид дуудлага хийх боломжгүй боллоо. Энэ талаар Мобикомоос тодруулахад, “Дотоод сүлжээнд алдаа заачихсан байгаа. Яг одоогоор засахаар ажиллаж байна. Хэвийн болохоор нь албан ёсоор мэдэгдэнэ. Хэрвээ Таны утас 3G болон 4G сүлжээ дэмжиж буй бол 2G болгож шилжүүлбэл дуудлага хэвийн хийх боломжтой” гэв. Тодруулбал, 3G болон 4G сүлжээ орсон Мобикомын сүлжээтэй газар дээрх алдаа зааж байгаа аж. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын хэмжээнд төдийгүй хөдөө орон нутгийн хэрэглэгчдийн утас ч ажиллахгүй байгаа юм байна.

Шинэ он гарахад 3 хоног дутуу байхад Мобикомын сүлжээ ийнхүү доголдож, хэрэглэгчдээ бухимдуулаад байна. Хамгийн ачаалалтай үе болох 12 сарын 31-нд бүү дэлбэрчихээсэй л гэж найдъя. Хамгийн өндөр өртөгтэй, хамгийн олон хэрэглэгчтэйгээр алдартай Мобикомынхон намайг хэн хэлж, нохойг хэн саахав гэдэг арга барилаар асуудалд хандсаар байвал хэрэглэгчид нь хэр удаан тэвчих бол. Утасныхаа дугаартайгаа үүрэн телефоны операторуудаа солих үйлчилгээг хамгийн ихээр эсэргүүцэж болиулсан гэгдэх Мобикомынхон хэдий болтол ийм байх вэ???

У.Жанцан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • mongol (December 30, 2016 3:05:00 am )

    Мобиком ч үнэхээр даварсан гарууд зайлаасай бас сүлжээн дээр нь ажилладаг банкны пос ууд карт уншсангүй баяраар яах болдоо удирдлагууд нь доод ажилчдынхаа бөгсийг ухаж байхаар өөрсдийгөө ажлыг олигтой хийдэг болоосой үнэн завтай

antalya rent a car