antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 28, 2016 1 comment

“ГАЙХАМШИГТ БҮСГҮЙЧҮҮД” ЦОМОГ МЭНДЭЛЛЭЭ

нийтлэсэн Admin

cdМонголын шннэ үеийн эстрад хөгжмийг өлгийдэн авсан гэгддэг алдарт “Баян Монгол”, “Соёл-Эрдэнэ” чуулгын дуучин бүсгүйчүүдийн 1960-1970-аад онд залуусыг байлдан дагуулж байсан, хит дуунуудаас бүрдсэн цомог шинэ оныг угтан сонсогч фэнүүдийнх нь гар дээр хүрэх гэж байна.

“Гайхамшигт бүсгүйчүүд 1960*70” нэртэй, 25 дуунаас бүрдсэн энэхүү цомогт Монголын эстрадын алтан үеийн төлөөлөл болсон дуучин М.Янжиндулам, Б.Нандинцэцэг, Т.Рэнцэнханд, Л.Оюунчимэг, Д.Дуламсүрэн, Н.Оюунчимэг, Ж.Уранчимэг нарын шилдэг дуунууд багтах аж.

Монголын эстрадын алтан үеийн дуучдын уран бүтээлийг мөнхжүүлэх, залуу үеийнхэнд эстрад урлагийн түүхийг сурталчлан таниулах зорилгоор дуучдын үр хүүхдүүдээс нь энэхүү цомгийг санаачлан гаргаж байгаа бөгөөд “Левел Ап” компани, Төрийн банк болон МУУГЗ, Хөгжмийн зохиолч Б.Ганбат, МУГЖ, Эстрадын нэрт дуучин Ж.Уранчимэг нар цомгийг бүтээхэд дэмжин ажиллажээ.

Дуучин бүсгүйчүүдийн анхлан дуулж амьдруулсан “Хунгийн дуу”, “Аяны шувууд”, “Амрыг айлтгая”, “Орь залуу нас”, “Миний аз жаргалын дуу”, “Эх үрсийн элбэрэл” гээд сонсогч түмний чихэнд хоногшин үлдсэн шилдэг бүтээлүүдийн зэрэгцээ Монголын радиогийн алтан фондод буй ховор дуунууд ч багтах юм байна. Удаан хугацааны турш радиогийн фондод дамран хальс болон пянзанд бичиж хадгалж байсан дуунуудын найрлуулгад ямар нэгэн өөрчлөлт оруулалгүйгээр мэргэжлийн дуу бичлэгийн студид сэргээн засварлажээ.

cd_ar


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Ч.Батжаргал (December 28, 2016 12:39:19 pm )

    Үнэхээр тэр үеийн алдартай дуучид шууд сонсох хүсэлтэй байна

antalya rent a car