antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 28, 2016 1 comment

Шуурхай.мн сайт 2016 оны онцлох үйл явдлуудаас нэрлэж байна

нийтлэсэн Admin

red_2016_png_clipart_image

Арванзургаан  оны сүүлчийн 7 хоног энэ өдрүүдэд тохиож байна.  Оны сүүлийн өдрүүдэд анхаарал татсан үйл явдлууд ч шил дараалан бидэнд дуулдлаа. Үе үеийн дөрвөн Ерөнхийлөгч Монголчуудад баярын мэнд дэвшүүлэв. 18 жил хүлээлгэсэн С.Зориг агсны хэргийн шүүхийн шийдвэр гарав. Нийгэмд хачирхсан, сэрэмжилсэн тийм нэг хандлага давамгайлж байна. Улс орны нөхцөл байдлыг харахад ирэх арвандолоон он чангахан байх төлөвтэй. Гэсэн ч ирээдүйгээ илүү сайхан байгаасай гэсэн хүлээлт Монголчуудад байна. Шуурхай.мн сайт 2016 оны онцлох үйл явдлуудаас заримыг нь нэрлэж байна. Улстөр, эдийн засгийн угшилтай үйл явдлууд гэдгийг тодотгох нь зөв биз ээ.

662cfc561c6b4fad

Сонгууль хийгээд  Эрдэнэтийн наймааны давхцал

Дөрвөн жилийн мөчлөгтэй парламентын хийгээд орон нутгийн сонгууль  энэ онд тохиож, Монголчууд ээлжит сонголтоо хийж, үр дүнд нь МАН үнэмлэхүй ялалт байгуулсан нь улстөрийн онцлох үйл явдал юм. За харин сонгуулийн яг өмнөх өдөр эрх баригч АН-ынхан Эрдэнэтийн 49 хувийг Монголдоо авч үлдсэн тухай  мэдэгдлийг хийсэн нь, өөрсдөд нь тунчиг таагүй юм болсон доо. Хорин хэдхэн настай “хүүхэд” захиралтай “Mongolian copper corporation” гэх компани нэг л нартай өдөр мэндэлж, улмаар Эрдэнэтийн 49 хувийг 400 сая ам.доллараар авчихсан байдаг. МАН эрх баригч болж гарч ирээд эл асуудлыг шалгаж нягтлана гэж дуугарцгаасан ч, эцсийн дүндээ асуудал намжсан. “Сахал” хочит Д.Эрдэнэбилэг нөхрийн  гол эзэмшилтэй Худалдаа хөгжлийн банк Эрдэнэтийн 49 хувийг авах операцид эхнээс нь дуустал нь, өдгөө ч оролцож байгаа. Ер нь бол Эрдэнэтийн 49 хувийг Монголын улстөр, бизнесийн бүлэглэлүүд гартаа оруулсан нь 2016 оны анхаарал ихээр татсан үйл явдал болж байна.

2221

Тавантолгойн  51 хувь анхааралд орж ирэв

Оюутолгойтой зэрэгцэн яригдаж, 2007 онд анх чуулганд орж ирж байсан Тавантолгой халууны хэмээ хадгалсаар байна. Анх бол ч хөрөнгө оруулагчийн тендерт олон компани өрсөлддөг байлаа. Бүр манайхан “Хураангуй жагсаалт”гэж хүртэл гаргаж, санал ирүүлсэн компаниудыг шигшдэг байлаа. Харин одоо бол тийм биш. “Энержи ресурс”, Шинхуа, Сумитомо гэсэн гурван компанийн нэр сүүлийн хоёр жилийн хугацаанд Тавантолгой дээр яригдаж байгаа юм.М.Энхсайхан Монгол Улсын сайд байхдаа Тавантолгойг хагарчихмаар эмзэг МЕГА төсөл шүү гэж тодотгоод, дээрх нэр дурдсан гурван компанитай хэлэлцээр хийгээд л байсан. Гэвчиг болоогүй. Тэгвэл өнөөдрийн төр засаг ч дээрх гуравтай л хэлэлцээрийн ширээний ард сууж байна. Өмнөхөөс тэс өөр нэг зүйл яригдаж байгаа  нь хятад, японы хоёр компани 49 хувь дээр нь, Энержи ресурс 51 хувь дээр нь орж ирэх тухай юм. Ерөнхий сайд үүнийг үгүйсгээд байгаа ч, мэдээлэл яг хаанаас нисээд, хаа хүрэхийг харах хэрэгтэй болж байна.

3aa07642044fe61cb055830aa1b7cda4_x3

Сангийн сайдын мэдэгдэл ба Эдийн засгийн хүндрэл

Б.Чойжилсүрэн Сангийн сайд болонгуутаа Монгол Улс эдийн засгийн тун амаргүй байдалд орсныг шулуун шударгаар байдалтайгаар, Монголчуудаасаа үнэнийг нуух ёсгүй гэсэн итгэлтэйгээр зарлаж орхисон. Сайдын мэдэгдлийн араас наймдугаар сард гадны хэвлэлүүд Монгол Улс дампуурчээ гэхчлэн бичиж эхэлсэн билээ. За тэгээд олон улсын рейтингийн байгууллагууд манай улсын зээлжих зэрэглэлийг, арилжааны банкуудын үнэлгээг уруудуулсан дүн тавьцгааж байна. Бондын мөнгийг үрэлгэн зарцуулсан бидэнд итгэж зээл өгөх газар нэг л олдохгүй талдаа байгаа.

Стэнд бай хөтөлбөрт хамрагдая гээд салбарын сайд хийгээд төв банкны удирдлага Вашингтонд очоод ирсний араас ОУВС-ийн төлөөлөгчид манайд ирсэн. Судалгаа хийгээд буцсан гэж байгаа. Одоогоор шийд гараагүй байна. Эрх баригчид өөрсдөө улсдаа эзэн байгаад шийдвэр гаргахаараа дандаа алдагдалд дагуулсан, зардал хэтрүүлсэн юм хийгээд байдаг хойно, гадныхны заавраар, гадныхны толгойгоор явахаас өөр зам үлдэхгүй янзтай.

5014

Хөгжлийн банкны дуулиан…

Монгол Улсынхаа хөгжилд хэрэгтэй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх ёстой, гэхдээ эргэн төлөлт дээрээ чухам сайн анхаарал хандуулах ёстой Хөгжлийн банкинд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг шалгалт хийгээд 1.3 их наяд төгрөгийн зөрчил байна гэх дүгнэлтэд хүрснээ мэдэгдсэн нь онцлох үйл явдал байлаа. Өдгөө харин чуулганаар орохдоо Хөгжлийн банкны дуулианыг нэлээд зөөллөөд хөрсөн дээр буулгачих гээд байгаа нь ойлгомжтой байгаа. Улсаа барьцаанд тавьж олж ирсэн мөнгийг үрэн таран хийж, утгаар нь хууль зөрчсөн гэгдээд байсан тус банкны экс захирал Н.Мөнхбат, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарын хүмүүсийг шалгаж байгаа гэх мэдээлэл бий ч, хэрэг замхарч магадгүй гэх бор шувуу хэдийнээ нисэх болсон. Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын арыг харахаар ах дүү намуудын аль альных нь л хүмүүс байдаг. Энэ ч Хөгжлийн банкийг хөмрөх нэг шалтгаан болж байгаа биз ээ.

0cdac99c7323d55617b709edb520c675_390

Далай ламаас болж хөршдөө алгадуулсан нь…

Далай лам ирээд буцсан биш өмнөд хөрш даам гарав. Манай улстөрчдөд хатуу нүүр гаргаж, хилээ давуулахгүй гэж үзэв. За тэгээд элдэв татваруудаа гэнэтхэн нэмээд л, гороо амс гэж бидэнд тулгалаа л даа. Манай эрх баригчид сандраад л, Гадаад харилцааны сайд маань уучлал гуйв. Бүр Ерөнхий сайд маань уучлал эрэв. Харин Ерөнхийлөгч маань таг дуугүй байв. Учир мэдэх хүмүүс бол Далай ламыг өнөө цагт улстөрийн том дэмжлэггүйгээр Монголд ирэх боломжгүй байсан л гээд байгаа. Тийм ч биз. Ямарч байсан Далай лам ирээд буцсан биш өмнөд хөрш өгч магадгүй байсан зээл тусламжийн асуудлуудаа гацаагаад байгаа. Бидэнд уурлаж байгаа улс орон юу гэж май мөнгө ав гэх вэ дээ.

capture

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг шүүх шийдэв

18  жилийн дараа С.Зориг агсны амийг хөнөөсөн гэх хэрэгтнүүдэд шүүх ялын дээд хэмжээ оноов. Улстөрчид нь дандаа энэ хэргээр шоу хийсээр байгаад, иргэд ч энэ хэргийг улстөрөөс салгаж харж чадахгүй байгаа. Иргэдийн буруу гэж юу байхав дээ. Гол нь хэрэг захиалгаар үйлдэгдсэн гэж шүүх үзсэн. Гэсэн хэрнээ улсын нууц гээд захиалагчийн тухай мэдээллийг өгөөгүй байгаа. Уг нь бол хэрэгтнүүд нь нэгэнтээ ил болсон бол, хэргийн захиалагчийг ил болгочиход л Монголчуудын 18 жилийн хүлээлтэд сая нэг цэг тавигдах юм.

Эх сурвалж: Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (December 28, 2016 1:50:15 pm )

    49н хувийг авсан явдалыг оны онцлох их луйвар гэж нэрлэвэл таарна.

antalya rent a car