antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 28, 2016 9 comments

МҮОНРТ-ийн ерөнхий захиралд Н.Дэмбэрэлийн нэр яригдаж байна

нийтлэсэн Admin

15782718_1765921433659399_653179987_n
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооноос МҮОНРТ-д хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ. Ажлын хэсэгт Сангийн яам, Үндэсний аудитын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төлөөлөгчид орж ажилласан байна. Уг ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд МҮОНРТ-ийн удирдлагад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Шалгалтын дүнгээр бол МҮОНРТ-д хууль хэрэгждэггүй юм байна. Ялангуяа эрх барих дээд байгууллага нь болох Үндэсний зөвлөл, ерөнхий захирал, захирлын зөвлөл нь ажлаа хуулийн хүрээнд хийгээгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Тэр байтугай ерөнхий захирлыг нь томилохдоо Үндэсний зөвлөл нь улс төрийн намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа, ажлаа хүлээлгэж өгөөгүй хүнийг томилсон.

Үндэсний зөвлөл нь 2015 онд 37 тогтоол гаргаснаас долоо нь, 2016 онд 40 тогтоол гаргаснаас гурав нь хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн. Үндэсний зөвлөлийн гишүүд 100 хувийн ирцтэйгээр хуралдаа сууж байгаа гээд бүгдэд нь урамшуулал олгосон байна. Гэтэл А.Мөнхбат гэдэг хүн тодорхой шалтгааны улмаас хуралдаа суугаагүй. Харин Үндэсний зөвлөл нь тэр хүний нэр дээр МҮОНРТ-ээсээ 10-аад сая төгрөг авчихсан байдаг” гэв. Мөн ерөнхий захирал нь Үндэсний зөв­лөлийнхөө шийдвэргүйгээр аж ахуйн нэгж­тэй гэрээ байгуулж мөнгө шилжүүлжээ. Ажлын хэсгийн гишүүд ч үүнийг үнэн гэдгийг хэлсэн юм. Үүнээс үзвэл МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх бололтой. Түүний оронд томилох хү­мүүсийн нэр ч эхнээсээ тодорч эхэллээ. Ту­хайлбал, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Н.Дэмбэрэлийг томилох талаар ярьж байгаа юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • zochin (December 28, 2016 12:04:25 pm )

    Yanaa ene bish ee khumuus medene ene khen be gej.

  • зочин 3-р сар15 2О16 12.О5 am (December 28, 2016 4:03:32 pm )

    Одоо энд ардын намын угшилтай хүн тавигдах уу уг нь мэргэжлийн, альч намын хамаагүй хүнийг томилох хэрэгтэй ардын намд ийм ухамсартай хүн засгийн газар байгаа юү Мөнхбатаа ер нь төрийн ажил хийж байгаа ардын намын бус олон хүн байна уу би ардын намын хүндээ та нар ийм ажлыг эхлэх ёстой. Ямар сайндаа Бадамжунай, Загджав гэх мэт төрийн нэр гутаасан луйварчдийг олон юманд тавихаар зүтгүүлэх юмдаа энэ болохгүй үүнийг хэн зүтгүүлж байгааг ард түмэн мэднэ шүү М.Энхболдоо чи барагтай байгаараа, Мөнхбат чи төрд байе гэвэл нэрээ дуусгаж байгаа хүмүүсийн үгэнд бүү ор өөрсдийн санаагаар хий

  • Anonymous (December 28, 2016 4:08:54 pm )

    dembereliig tavih ym bol tgeedl duusaaa ter bol yuch hiih chdvargui sogtuu amigui albat iiim tomilgoo hiivel maniin ner hund navs unanashuuuuu

  • Anonymous (December 28, 2016 4:08:54 pm )

    dembereliig tavih ym bol tgeedl duusaaa ter bol yuch hiih chdvargui sogtuu amigui albat iiim tomilgoo hiivel maniin ner hund navs unanashuuuuu

  • Anonymous (December 28, 2016 5:16:25 pm )

    ajiliig ni abah geed bujignuulaad baigaa yum bna zygeer ch abch chadahgyi ner toriig ni unagaaj abanee

  • unshigch (December 28, 2016 11:15:41 pm )

    MAN-d uur hun alga u?.?

  • I (December 29, 2016 8:45:18 am )

    Yun khurdan shuurkhai arga khemjee awch baikh yum. Khezee ingej bailaa. Olon niitiin nertei ch olon niitiin bish nam dagaj namirdag vzegch sonsogchgvi luiwariin ene baiguullagiig taraa.

  • БООГИЙ (January 11, 2017 4:02:18 pm )

    ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРТ АЖИЛЛАЖ БАЙГААГҮЙ ХҮН ЯАЖ ИЙМ ТОМ АЙЛЫГ АВЧ ЯВЖ ЧАДАХ ЮМ БЭ. ДЭМБЭРЭЛ БОЛ ҮНЭН ХУДЛАА ГАРДАА. МАН-ЫН ТОЛГОЙ АРАЙ ИНГЭЖ ЭРГЭЭГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ.

  • БООГИЙ (January 11, 2017 4:05:14 pm )

    ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭГЭЭР ХУУРАМ ХАЯГ НЭЭЧЭЭД ӨӨРИЙНХӨӨ ӨРСӨЛДӨГЧ НАРЫГ АРАЙ Л ДЭНДҮҮ ДООШОО ХИЙГЭЭД ЯРИАД ЯВЖ БАЙНА ЛЭЭ. ЭР ХҮНИЙ ЖУДАГҮЙ ГАРДАА

antalya rent a car