Мөнгөний бодлогын зөвлөл өчигдөр хуралдан бодлогын хүүг 14 хувьд хүргэсэн. Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханаас тодрууллаа.
-Мөнгөний бодлогын хүүг нэгээс илүү нэгжээр бууруулах боломж байсан уу?
-Мөнгөний бодлогын хүүг хэн нэгэн хүнд таалагдахын тулд буулгадаг зүйл биш. Энэ нь эдийн засгийг удирдах маш чухал механизм. Тиймээс хүүг бууруулахдаа болгоомжтой хандсан. Нэгдүгээрт, Олон улсын валютын сантай албан ёсны хэлэлцээр эхлээгүй байна. Хоёрдугаарт, зэс, алт, нүүрсний үнэ бага зэрэг өсч байгаа боловч энэ хандлага ирэх онд хэрхэх вэ гэдэг тодорхойгүй байгаа юм. Түүнчлэн дэлхийн эдийн засаг тодорхойгүй нөхцөл байдалд байгаа учраас бид зайлшгүй болгоомжтой хандах хэрэгтэй юм. Ирэх оны гуравдугаар сард төлөх Хөгжлийн банкны бондын төлбөрийг хийсний дараа мөнгөний бодлогын хүүг бууруулах эсэхээ шийдэх нь зүйтэй гэсэн байр суурийг зөвлөлийн зарим гишүүд илэрхийлж байсан. Гэсэн хэдий ч хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, бодит секторын идэвхжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор мөнгөний бодлогын хүүг зөөлрүүлэх шийдвэр гаргалаа.
-Мөнгөний бодлогоор эдийн засгийг удирддаг тухай та хэллээ. Манай улсын хувьд энэ нь эсрэгээр үйлчилдэг гэдэг шүү дээ?
-Төрөөс эдийн засгийг удирдах цогц арга механизмын нэг нь мөнгөний бодлого. Мэдээж, төсөв болон санхүүгийн бодлого зэргээс шалтгаалан үр дүн нь харагдана шүү дээ. Гэхдээ өнгөрсөн удаад авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнээс томоохон дүгнэлтийг хийж болно. Тухайлбал, дан ганц мөнгөний бодлогын хүүг өсгөснөөр эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг дэмжих бололцоо хязгаарлагдмал гэдгийг харлаа.
-Бууруулсан мөнгөний бодлогын хүүгийн нөлөөг хэрхэн харж байгаа вэ?
-Мөнгөний бодлогын цаашдын төлөв нь Засгийн газрын гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого, төсвийн сахилга бат, гадаадын өрийн эргэн төлөлт зэргээс хамаарна гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Хамгийн гол нь гадаад худалдааны нөхцөл сайжирч байгаа нь валютын дотогшлох урсгал, төлбөрийн тэнцэл, төсвийн орлогод эерэгээр нөлөөлөх юм.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 20, 2016 3:20:17 pm )
Балай хүүр. Юугаач мэдэхгүй мал
-
zochin (December 20, 2016 4:07:10 pm )
Бууруулсан мөнгөний бодлогын хүүгийн нөлөөг ажиглаад л байгаа. Харин хаашаа эргэхэн үү хараад л байна. Манай Монгол банкны мэргэжилтэнүүд бас ажиглаад л хараад л гайхаад л байгаа. Үр дүнгийн удахгүй танилцууланаа. Зөв бурууг тэр үед нь хамтдаа харья. Энэ бол ард түмэнтэйгээ л хамт дүгнэх хамгийн ардчилсан зарчим гэж манай мэргэжлийн засгийн газар үзэж байгаа.Та нар битгий мэдэмхийрээд л тэр Баавар мэтийг итгээд тэнэгтээд байл даа. Ажиглаж байна.
-
MAH (December 20, 2016 11:12:22 pm )
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
-
zo бийchin (December 21, 2016 8:31:39 pm )
банкаа мэддэг энэ чигийн мэрэгжил ба ажлынтуршлагатай моломжамц мэтийн хүмүүсээсээ тавьж болоогүй юм байхдаа энэ нэг балай нөхөр баллаж тавьж байнадаа
4 Comments