antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 20, 2016 46 comments

Багны цаадах Баабарын төрх

нийтлэсэн Admin

527-13475051196156b57ec56db4c4bigТүүнийг эцэг эхээс заяасан нэрээс нь илүүтэй Баабар нэрээр нь олон хүн мэднэ. 1980-аад оноос энэ нэрээр улс төрийн шинжтэй нийтлэл бичиж байсан гэдэг. Ихэнх хүмүүс түүнийг “сайн хүн” гэж итгэдэг байж болох ч сайн дүрээр нүүрээ нуусан муу хүн ч байх талтай.

Хамгийн сайн “тархи угаагч” гэж түүнийг судлаачид үздэг. Үе, үеийн АН-ын сонгуулийн хар, цагаан пи-ар хийж, гаршсан тэрээр тархи угаалтандаа ихэвчлэн бусдын өмнө бичсэнийг хуулбарладаг аж. Анх Ардчилсан хувьсгалын үеэр бичиж байсан гэгддэг нийтлэлийнхээ санааг Х.К.Андерсены “Хааны шинэ хувцас” үлгэрээс санаа авч бичсэн гэдгээ ил тод хэлдэг. Тэгвэл тэрээр ганцхан үүнийг ч хуулаагүй болох нь “Эрэлхэг цэрэг Швэйк”-ийг “хачин гоё элэглэл” хэмээн хэлснээс нь харагдана. Үүнээс гадна түүний сонирхож, ном зохиолыг нь уншдаг, санаа авдаг зохиолчдын нэг нь алдарт шог зохиолч А.П.Чехов байх жишээтэй. Энэ бүхнээс түүний бүхий л нийтлэлийн өнгө аясыг дахин нэг нягтлаад хараад үзээрэй. Зохиол бүтээлээ мөнгөний төлөө бичдэгээ хүлээн зөвшөөрсөн тэрээр “Номоор амьдрах зах зээл байхгүй” гэдэг ч “Нүүдэл, суудал”, “Дори Идэр дүүдээ хандах нь” номуудаа өчнөөн мянгаар нь “зарсан” байх юм.

Мөн тэрээр шагналыг “өвчин” гэж ярьдаг ч нидэр дээрээ тийм биш. “Нүүдэл, суудал”-аараа Төрийн шагнал хүртэж байсан тэр улс төрийн акци хийж байж 1996 онд бас нэг шагналаар шагнуулсан тухайгаа дурссан. Тэрээр шагналыг өвчин гэж хэлэхдээ зөвхөн одон тэмдэгийг хэлдэг бололтой юм билээ. Учир нь судлаач Д.Ганхуяг түүний эзэмшдэг “Непко” компани “Оюу толгой” компаниас олон саяар удаа дараа шагнуулсаныг олон нийтэд илчилж байсан юм.

Ноён Баабар улс төрөөс ангид мэт олон түмэнд харагдахыг хичээдэг ч хамгийн ихээр хутгалддаг нэгэн. УИХ-ын гишүүн, Сангийн сайд, Ерөнхий сййдын зөвлөх гээд монголын хувь заяатай холбоотой олон чухал алба хашиж явсан тэрээр ард түмнийхээ эрх ашиг, байгаль орчинд хор нөлөөтэй гэрээг Канадын “Бороо Гоулд” компанитай хийсэн нэгэн юм. Тэр зөвхөн өөрт ашигтай үед л улс төрийн сэдэвтэй тархи угаалтаа бичдэг. Үе, үеийн ерөнхийлөгчдийг хамгийн муу хүмүүс байсан тухай ам нээх болгондоо хэлдэг ч өнөөгийн ерөнхийлөгчийн талаар нэг их ярьдаггүй. Ярьлаа ч хамгийн сайн хүнээр өргөмжлөн магтдаг. Мөн түүний талаар жаахан таагүй зүйл бичсэн зүйлсийг та ямар ч хайлтаар хайгаад цахим орчноос олохгүй. Энэ нь энэ тэндээс “шагнуулсан” их хэмжээний мөнгө, мөнгөний төлөө бичсэн олон нийтлэлийнхээ буянаар хажуудаа техникийн мэдлэгтэй олон залуусыг цуглуулсантай нь холбоотой. Баабар буюу Б.Батбаярын багийг бага зэрэг сөхөхөд ийм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

46 Comments

  • Anonymous (December 20, 2016 3:00:36 pm )

    nuudel suudald toriin shagnal olgodog sonin shuu.a.amar guain mongoliin tuuh iig huulchihsan l baisan sh te

  • Anonymous (December 20, 2016 3:44:37 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • Anonymous (December 20, 2016 3:45:26 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

    • Зочин (December 20, 2016 4:37:50 pm )

      Яг үнэн хэлж, баяр хүргье. Дэмжиж байна, бидэнд 90онд аз тутсан. Олигтой хүн төрийн толгойд байсан бол өдийд дэлхийд гайхагдсан боловсролтой, соёлтой, сайхан орон болох байлаа.

  • Anonymous (December 20, 2016 3:46:00 pm )

    Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг 2000 онд шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт үүрд явуулахыг нь явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..

  • todoo (December 20, 2016 3:58:32 pm )

    энэ хүн үнэн хэлж бна аа. Үнэн нүүрээ гаргаж чадахгүй байгаа нь юунаас болоод мий вэ?

    • Дорж (December 21, 2016 9:48:37 am )

      Хүн бичээгүй юм биш үү? Нэр ус алга байна. С.Эрдэнэ бичүүлсэн байж магадгүй. Сонгуульд өрсөлдөхөд нь саад болох хүн нь Баабар байх

  • баавар (December 20, 2016 3:59:56 pm )

    Бааварыг нэг олигтойхон баримттай муулчих хулгайч байхгүйнээ. дандаа л нэг таамаг, санал, бодлоо бичсэн байх юм. аль хэзээний бороогоолдвээ? муу тагжийсан дуракыг олигтойхон муулаад баалаадахаачээ. тийм сачий та нарт байна уу? сэтгүүлч нэртэй онгорхой хонгионуудаа

    • иргэн (December 21, 2016 3:51:12 pm )

      Бороо гоулд-ын ямарч татваргүй гэсэн гэрээг тухайн үеийн сангийн сайд байсан энэ хүн үзэглэсэн нь одоо ч баримттайгаар байгаа. оронд ямар авилгал авсаныг шалгахад оройтоогүй байгаа, тагнуул цагдаагийнхан маань даанч ажилаа хийхгүй юмдаа.

  • зочин (December 20, 2016 4:39:40 pm )

    Ёстой Баабарт Тархиа угаалгаж байгаа тэр нөхдүүд зүгээр л Эрүүл бус ухаантай улсууд л байдаг байх,

  • Anonymous (December 20, 2016 5:03:07 pm )

    nvvdel suudaliig unshsan amariin nomiig huulaad turiin shagnal avah ardchilsan shagnald ter hemjeenii zali bii dee ..zorigiin hergiin talaar uy ch heldeggvi getel sayhnii medee deer baabar zahialagch ni bj magadgvi gesen bsn ..elbegdorj ene 2 mongold hutguushaar meregjsen 2 um bishvv

  • Anonymous (December 20, 2016 5:32:36 pm )

    наадхи тагжгар чинь өмнөговь зэрэг үржил шим муутай газарыг японд түрээслэхэд болохгүй юмгүй гэж бичиж байв

  • Насаа (December 20, 2016 6:10:42 pm )

    Бааварт атаархаж үхэлдэхнээ.танарын амнаас өмхий ханхалж байна.эрүүл ахуй ыг.сэтгэлрүүгээ өнгийж нэг хардаа.юу харагдаж байна.

  • Anonymous (December 20, 2016 6:12:42 pm )

    Архангай аймгийн Ямааны гудам хэмээх ногоо таридаг Луухаан нарын амьдарч байсан нарийн гудамны Луухааны хүү бол энэ Баавар юм Одоо энэ газарт хүүхдийн Цэцэрлэг би

  • зочин (December 20, 2016 7:32:06 pm )

    САНГИЙН САЙД БАЙХДАА ХИЙСЭН БОРОО ГОУЛДЫНГЭРЭЭГ АРД ТҮМЭН ИХ САЙН МЭДНЭ. АРД ТҮМЭН ЮҮЧ МАРТАХГҮЙ ШҮҮ. НЭГ ИХ МУНДАГ ШУДРАГА БАС УХААНТАЙ ХҮН БОЛОХ ГЭЭД ҮЗЭЭД БАЙДАГ. ГЭТЭЛ АРД ТҮМЭН ТҮҮНИЙ “ХЭРГИЙГ” МЭДЭЭД Л ТОЛГОЙН ДЭЭРХ БААСАА ХАРАГДАХГҮЙ ГЭЖ БОДДОГ ЮМ БАЙХ ГЭЭД ГАЙХААД Л СУУДАГ ЮМ ШҮҮДЭЭ.

  • Мгл (December 20, 2016 8:06:14 pm )

    Сбаярыг магтан дуулж,оюутолгойн бузар гэрээг зовтгож,монголчуудын тэнэгииг гайхсаар тэдэндээ ихтусыг хургэн шагналаа авсан гэж боддогшуу

  • Anonymous (December 20, 2016 8:33:11 pm )

    харин энэ болхидуу матаасыг захиалж бичүүлсэн хүний төрх нь ямаршуу юмб дээ ? Admin гуай ? 🙂

  • Anonymous (December 20, 2016 8:45:22 pm )

    САНГИЙН САЙД БОЛОЖ МОНГОЛ УЛСЫН МӨНГӨНИЙ АВДАРЫГ ХУЛГАЙЛСАН ХҮН БОЛ ЭНЭ ТААДГАР ЛУУХААН

  • Зочинчин (December 20, 2016 9:12:52 pm )

    Баабар мгл залуучуудын тархийг угааж урд үётэй нь муудалцуулж мгл хүний үнэт зүйлийг үгүй хийхэд онцгой үүрэг гүйцтэгсэн хүн энэд цэнддоо ч хамаатай Баабар мянганы замыг мянгуужингий н үлгэр гэж үгйсгэж улаан буудай тариалхыг эсэргүүцдэг байлаа халхын голд монгол цэрэг байлдаагүй энэ бол эх орны бүрэн бүтэн байдлын төлөө тэмцэл биш гэж мэдэгдэж ахамдуудыг үгүйсгэж байсан зэрэг дурьдаад байвал урьд үёийг үгүйсгэсэн маш олон муу зүйл хийсэн зүгээр нэг хулгайч байхгүй юу хулгайч гэдгийн учир сангийн сайд байхдаа голомт банканд бусад банкуудыг дээрэмдэн нэгтгэж хөрөнгийг нь завшиж байсан учираас хулгайяч гэлээ

  • Зочин (December 20, 2016 9:32:05 pm )

    Энэ хүн Нийгмийн даатгал огт төлж байгаагүй мөртлөө одоо Өндөр тэтгэвэр авдаг гэж байгаа.Тэгсэн мөртлөө Би мундаг,надад тэтгэвэр хэрэггүй ээ гэдэг гэж байгаам даа.Сонин шүү.

  • Зочин (December 20, 2016 9:37:25 pm )

    Баабар гуай миний бичсэнийг уншсан бол хэдэн төг-ийн тэтэгэвэр авдагаа зүгээр л биччихээрэй.Харин намайг нөгөө юм хум нь ажиллахаа болиод ийм юм бичлээ гээд л шал өөр сэдэвээр хүмүүсийн тархийг угаах гээд байгаарай.Би залуу хүн шүү.6 хүүхэдтэй ,удахгүй 7 дахь нь төрөх гэж байна.

  • Батсайхан (December 20, 2016 9:45:52 pm )

    … элдэв харь хэлээр хэвлэгдсэн олон ном, сэтгүүл, бүтээл уншиж, тунгаан, эргэцүүлж, өөрийн үзэл, итгэл бодлоо шингээсэн ном туурвиж, олон сонирхолтой баримт шигтгэн, өөрийн тайлбар, содон зүүлт хийсэн нийтлэл бичдэг тул би түүний аль ч туурвилыг унших дуртай…

  • шаабар (December 20, 2016 9:53:30 pm )

    Ямар зорилготой ийм нийтлэл шиг зүйл бичсэнийг ойлгосонгүй. Баабар их хуралд ч юм уу Ерөнхийлөгчид өрсөлдөх гээд байгаа юм болов уу. Ёстой бүү мэд. Үйл нь ирсэн хулгана үнэгний сүүлээр оролдоно гэдэг шиг л санагдлаа. Гэхдээ хэн юугаа бичих нь тухайн хүний эрх чөлөө тул хүндэтгэж байна. Дахиад ийм зүйл бичихээр бол сайн бодож нилээд юм уншиж байж бичээрэй.

  • Лалар (December 20, 2016 10:03:44 pm )

    Ардчилсан жорлон дотор байгаа баасны отнууд дотор нэг цэвэрхэн от байлаа юу

  • Anonymous (December 21, 2016 12:17:10 am )

    Oilgosongui magtaad bna uu muulaad bna uu. Delhiin songodoguudaas unshdag gelee, nom ni ih zaragdsan gene. Galzuu hunii udriin temdeglel shig yum bna

  • Данзанов (December 21, 2016 12:49:25 am )

    Эби, Сайханбиилаа, Баярцоохуй, ДаГанбоо, Мэ Энхсайхаа, Баабуурии, За Энхбоолаа нар болон дээрээс нь Ми Энхбоолаа, С Баярхуйнаа, Сv Батбоолаа, Эрдэнэбаото нарыг Жоу Эньлайгийн сууж ниссэн шиг онгоцонд бøøнд нь суулгаад Чита мужийн чигтэй Оросын хил давуулаад нисгэчих юмсан.

  • Мангас Жунай (December 21, 2016 3:16:00 am )

    Чехов яахаараа алдарт шог зохиолч байдаг билээ?

    • иргэн (December 21, 2016 8:23:17 pm )

      Тэрээр 1904 оны 7 сарын 15-нд Германы Баденвайлерын эмчилгээний рашаанд уушигны сүрьеэгийн улмаас нас баржээ. Жүжгийн зохиолчийн богинохон амьдралдаа дөрвөн сонгодог зохиол болон зохиолч, шүүмжлэгчдийн өндөр хүндэтгэлийг хүлээдэг олон олон богино өгүүллэгийг бичжээ. Чехов мөн эмчээр ажилладаг байв. Тэрээр нэгэнтээ: “Анагаах ухаан бол миний хууль ёсны эхнэр, харин утга зохиол бол нууц амраг минь” гэж хэлжээ.Ийм л агуу хүн.

  • Халиун (December 21, 2016 7:47:52 am )

    Баабар Баавар 2 ялгаатай шүү манайхаан

    • иргэн (December 21, 2016 8:29:01 pm )

      С.Эрдэнэ сайдын үзүүлсэн баримтаар бол Б.Батбаяр буюу Баабар өөрийн ажилласан жилийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс холдинг”, “Петро матад”, “Бороо гоулд” компаниудад нийтдээ 6 жил ажилласан гэх хуурамч бичиг баримт бүрдүүлжээ. Уг үйлдлээс шалтгаалж, улсын нийгмийн даатгалын санг 6 сая гаруй төгрөгөөр хохироосон нь ч тогтоогдсон байна.

  • zochin (December 21, 2016 8:29:25 am )

    ҮНЭН шүү, Хормойг нь бүр сайн сөх, НДГ аас бас юм яриад байсан тэрийг ч шалга, Хоосон толгой санагддаг,

  • Anonymous (December 21, 2016 8:30:58 am )

    Баабаа юм бичдэг балиар луухаан Баабар

  • ХЭ ХЭ (December 21, 2016 8:32:38 am )

    БААБАР ОЛОН МУУ ЗҮЙЛ ХИЙСЭН Л БАЙХ Л ДАА ГЭХДЭЭ ЗАРИМ ХУЛГАЙЧДЫН ҮНЭНИЙГ ХЭЛЧИХДЭГ САЙН ТАЛТАЙ ШҮҮ

  • Anonymous (December 21, 2016 9:12:24 am )

    Баабар 1980 оны үед МАХН ын ТХ ны үзэл сурталын дайчин туслагч байсан юм тэдний даалгавраар аймаг хотын намын хорооны болон сум нэгдлийн дарга нарыг гутаан тоншуул сэтгүүлд бичдэг сэтгүүлийн мөрөөр гээд ТХ тэднийг ажил амьдралгүй болгодог юм Баабарын бичсэн материалиа ,дүү Энхбаяраараа НАХЯ ны ажилтанд хүргүүлж тэд тоншуул болон сонин хэвлэлд гаргадаг байсан ба өөрөө мэдээлэгч байсан юм

  • мн (December 21, 2016 9:27:10 am )

    ОЧИРБАТЫГ ДАХИН ЕРӨНХИИЛӨГЧ БОЛГОЖ САМАРЧ ӨӨРӨӨ САНГЫН САИД БОЛЖ ДӨРӨӨ ХАРШУУЛЖ САНГЫН МӨНГӨ БАНК ДАМПУУРУУЛЖ ГУВЧУУЛЖ ДАРАА ӨӨРИИНХӨӨ ГАР ОЧИРХҮҮГ САНГЫН САИД БОЛГОЖ ГУВЧУУЛСАН МӨНГӨӨ ОФШОРДСОН ГАРУУД Ш ДЭЭ

  • Anonymous (December 21, 2016 9:30:31 am )

    чадаж байгаа юманд арга байхгй ээ гэж Баабар мундаг юмаа биширч байна. нэг нийтлэл бичээд л хэдэн зуун саяаар нь олжийшд би бол мань хүнийг мундаг байна л гэж хардийшд мань мэт хөөрхий атаархахаас өөрийг хийж чадахгүй юм дөө яг үнэндээ

  • Хаха (December 21, 2016 11:23:24 am )

    Энэ сэтгүүлч Баабартай суух гээд байгаамуу…Төгс хүн хаа байнаа. Харин тэр бусдыг хуулна гэдэг чинь ЗӨВ шүү…Баабар ямар бурхан юмуу бусдын дэвшилтэд оюун санаанаас суралцаж онгод авч цаашаа хөгжих нь хүн төрлөхтний л зам…Инсфайр авлаа гээд байгаамуу…

  • болд (December 21, 2016 11:37:26 am )

    байгаа нь л энэ бол яалтай билээ дээ…

  • Anonymous (December 21, 2016 1:08:10 pm )

    Baabar gej neg medrel muutai yum bnaa,durtai gazraa ochij xutsaj bx yumaa bolibol taarna,chi muu ild dald ochnoon lidej uusan bx shvv

  • Зочин (December 21, 2016 2:28:22 pm )

    Баабар хийсэн юмтай хүн гэдгийг нь ойлголоо. Харин энэ муулаад байгаа хүмүүсийг мэдэхгүй л юм байна. Хаанаас ирсэн бялдууч нар вэ?

  • syld (December 21, 2016 2:36:19 pm )

    baabar sahgiin said baixdaa boroo gould aas 5 saya dollar xaxuulid avsan gedeg yria baidgiig shalgaj todruulax xeregtei

  • Zochin (December 21, 2016 4:16:42 pm )

    Baabar aguu. Baabar shig unen,barimttai, medlegtei bichdeg hun her olon bilee. Baabar baigaa n ih aztai hereg shuu..

  • Wzo (December 21, 2016 4:37:32 pm )

    Баабар мэдээж төгс биш. Гэхдээ Баабарын тухай захиалгаар юм бичиж гутаах гэж байгаа бол ийм үлбэгэр, тэнэг маягаар бичиж болохгүйэ. Дүп гар бас нэг дүп гард хэдхэн цаас өгч нарийндаа хатаж дээ л гэж харагджийн.

  • Anonymous (December 21, 2016 10:37:42 pm )

    А. П. ЧЕХОВ ХЭЗЭЭНЭЭС ШОГ ЗОХИОЛЧ БОЛЧИХОВ ДОО. КККК

  • Tona (December 22, 2016 12:52:04 am )

    Yag uneniig n bichij!! Ugaasaa hvzvvguigiin hvnshdee bvgd medne niitlel bichihdee mun ih hahuul avdag say songuuliar gaigui mungtuu bolson shu! Eh oronch setgelgui hariin hvn yum bishuu !

  • Угаасаа тэнэг гар тархиа. тархиа угаалгаж байгаа улсууд. Адилхан тэнэг (December 22, 2016 7:23:39 am )

    Од

antalya rent a car