“Эрдэнэт үйлдвэр ХХК нь уурхайн удирдлагын “PITRAM” системийг иж бүрэн нэвтрүүлж буй Монгол улсын анхны, дэлхийн хэмжээнд 3 дахь үйлдвэр болж байна гэж” тус системийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ёслолын ажиллагааны нээлтэнд хэлсэн үгэндээ Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцоллоо.
Тэрбээр “PITRAM систем нь өндөр ач холбогдолтой, сайн үр дүн өгөх систем. Энэхүү системийг нэвтрүүлснээр уурхайнхаа төлөвлөлтөөс эхлээд уурхайн хэмжээнд явагдаж буй бүх үйлдвэрлэлийн процессыг хянах болно. Мөн тайлан тооцоог нарийвчлалтайгаар шуурхай гаргах боломжтой боллоо. Нөгөө талаас, Ил уурхайн хөдөлмөр хамгааллын горимд том ахиц дэвшил гарах юм. Хамгийн гол нь компанийн эдийн засгийн үр ашигт ихээхэн хувь нэмэр оруулна гэж бид тооцож байна. Ил уурхайгаас олборлож байгаа хүдрийн агуулга болон чанарыг хянах бүрэн боломж нээгдэж буйд бид сэтгэл өндөр байгаа. Энэхүү системийг судлах, нэвтрүүлэх бүхий л бэлтгэл ажилд оролцсон үйлдвэрийнхээ инженер техникийн ажилтнууд, цех нэгжийн удирдлага болон хамт олон, тэр тусмаа Ил уурхайн удирдлага, нийт уурхайчиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, халуун баяр хүргэе. Олон жилийн өмнө энэ системийг инженер, маркшейдер хүн санаачилж, нэвтрүүлж байсан түүхтэй юм. “PITRAM” системийг нэвтрүүлэхэд манай хамт олонтой хамтран ажилласан, цаашид ч үргэлжлүүлэх “Мicro mine” компанийнханд талархаж буйгаа илэрхийлье. Та бид энэ системийг нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн өртөг зардлаа хэмнэх, үр ашгаа нэмэгдүүлэх, шуурхай уян хатан ажиллах боломжийг бүрдүүлж байгаа юм. Ийнхүү “PITRAM” системийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх туршилтын хугацаа дуусч, байнгын ажиллагаанд ашиглаж эхлэж буйг дуулгахад таатай байна. Ингээд үйлдвэрийнхээ хамт олон, уурхайчиддаа амжилт хүсье.” гэсэн юм.
Уурхайн удирдлагын “PITRAM” системийг иж бүрнээр нь нэвтрүүлэх ажил Эрдэнэт үйлдвэрт 2011 оноос үе шаттайгаар хийгдэж эхэлсэн юм. Тус ажлыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Холбоо мэдээлэл, технологи автоматжуулалтын цех, Ил уурхай болон Олон улсын геологи, уул уурхай, программ хангамж, зөвлөх үйлчилгээний “Мicro mine” компани хамтран гүйцэтгэжээ. Дэлхийн 12 улсад салбартай “Мicro mine” компанийн Монгол дахь салбарын менежер Ц.Төгөлдөр энэхүү хамтын ажиллагааны үр дүнгийн талаар “ Бид 2008 оноос Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллаж ирлээ. Тус үйлдвэрийн уул уурхайн өндөр түвшний инженер, мэргэжилтнүүд үйлдвэрлэлийнхээ үр ашгийг дээшлүүлж, өөрийн өртгийг бууруулах чин хүсэл эрмэлзлэлээр 5 жилийн өмнөөс уурхайн мэдээллийн технологийг үе шаттайгаар сайжруулж ирсний үр дүнд өнөөдөр бид “PITRAM” системийг байнгын үйл ажиллагаанд хүлээн авч байна. Монгол улсын уул уурхайн салбарын тэргүүлэгч компанийн хувьд мэдээллийн шилдэг технологи нэвтрүүлж, манай компанийн үйл ажиллагааг дэмжин ажилласан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нийт хамт олон та бүхэнд талархал илэрхийлье. Цаашид бид та бүхэнтэй хамтран ажиллахад таатай байх болно” хэмээн тодотгов.
“PITRAM” систем гэдэг нь уурхайн үйл ажиллагаа ба хүдрийн хяналтыг хамгийн оновчтой байдлаар зохицуулахад зориулсан автомат систем юм.
Энэхүү системийг цогцоор нь нэвтрүүлснээр уурхайн техникүүдийн төлөв байдал, ажлын гүйцэтгэлийг автоматаар хянаж, техник ашиглалт сайжирч эвдрэл сул зогсолтыг багасгах, ээлж бүрт төлөвлөгөөний дагуу уурхайн хүдэр олборлолтын үйл ажиллагаатай холбоотой өгөгдлийг нэгтгэн боловсруулах, үр дүнд анализ хийх, нэгж өртөг, зардалд хяналт тавих, зардлыг бууруулах, аюулгүй ажиллагааг сайжруулах зэрэг олон чухал ач холбогдолтой юм
Холбоотой мэдээ
-
ШИНЭ ОН (December 20, 2016 4:04:21 pm )
ЗӨВ ШҮҮ
-
содном (December 20, 2016 5:53:36 pm )
Одоо тэгвэл Эрдэнэтийн бүх зүйл тооцоонд орж байна гэсэн үгүү?51%-ийн барьцаа өр,49%-ийн но,төрөл бүрийн хүн,эд аж ахуйн шахаанууд ил болж чадах уу?Эрдэнэт одоо Ман-ын саалийн үнээ биш жинхэнэ утгаараа Монгол төрийн\ард түмний\ өмч болох зам нь нээгдэж чадах юм уу?Үүнийг нэвтрүүлснээр улсад \төсөвт\ орох мөнгө яг хэдэн %-аар нэмэгдэж,дундаас нь завшигчдын мөнгө хэдэн %-аар буурах вэ? Яг таг тооцоонуудыг ард олонд хэлж байгаачээ. Үнэн худал нь мэдэгдэхгүй иймч сайн систем, тиймч сайн технологи нэвтрүүллээ л гэдэг дараа нь хэдэн жилийн дараа тэнд тийм шахаа гарчээ,иймч хөрөнгө мөнгө завшичихжээ гээд л шуугицгаагаад эхэлдэг шүүдээ. Наад Эрдэнэт чинь Азид 1-д,дэлхийд 2-3 орох том үйлдвэр гээ биздээ.тэгээд 3-хан сая хүнийг тэжээж чадахгүй ийм нүсэр хогны хэрэг байгаа юмуу?Ер нь олигтойхон гэрээ хийж чаддаггүй юм бол чаддагаар нь хийлгээд,эс чадвал чаддаг болтлоо суралцаад тэр хоорондоо мал аж ахуй,газар тариалангаа хөгжүүлээд авахыг бодож болдоггүй юмуу? Аль ч улсын ард түмэн төрөөсөө хоол л нэхдэг.Манай 2 талд бас л бидэн шиг өлсөгөлөн ард түмэн байгаа тэднийг ч гэсэн хооллохын тулд бидэнд асар их нөөц бололцоо байна,түүнийгээ ашиглацгаая.
-
Геологич (December 20, 2016 7:51:06 pm )
Содном гуай минь маш хялбар тайлбар өгье. Эрдэнэтийн уурхайн инженерүүд бэхэнд дүрдэг үзэг хэрэглэж байгаад болж автомат үзэг хэрэглэх болж гэнэ. Тэр но мо, ил тод, идэж уух асуудал ерөөсөө хамаагүй, төр мөр, төсөв мөнгө, тооцоо мооцооний үнэ худал тань шиг тэжээлгэх хүнд ерөөсөө хамаагүй. Тэгээд бүр 1-2 ордог хог гээч. Юу ч мэдэхгүй байж. 20-р зуун, хоттой хонь, хонхор газрыг нь хагалж чадахгүй тариан трактораасаа хэтрэхгүй байж өөрөө ажиллахгүй, төрөөсөө хоол нэхчихээд 2 талын тэр бумаар тоологдох хүмүүсийг тэжээж санаатай. Даан ч нимгэн мэдлэг байж хөнлөн, далий юм ярихдаа уургын морь шиг сайн.
-
-
СОДНОМ ТЭНЭГ ХОГ ВЭ (December 20, 2016 5:56:04 pm )
Үйлдвэрлэлийн систем гэж байна ш дээ хө. Далий орж ирэхийн
4 Comments