antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2016 2 comments

А.Баярцэцэг түрүүлэх магадлалтай таван оролцогчийн нэгээр шалгарчээ

нийтлэсэн Admin

14810943475847b4cbc8979”Дэлхийн Мисс”-ийн тэмцээний сүүлийн шат энэ сарын 18-нд 120 орны гоо бүсгүйн дунд явагдах гэж байна.

Үүнтэй холбогдуулан, Missosology хуудас шилдгээр шалгарах хамгийн өндөр магадлалтай 15 оролцогчийг нэрлэжээ. Үүнд манай мисс А.Баярцэцэг шилдэг тавд багтжээ.

Missosology нь 14 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд, Miss World, Miss Earth, Miss Universe, Miss International зэрэг дэлхийн гоо бүсгүйн тэмцээнүүдийн тухай онцлон хүргэдэг томоохон цахим сэтгүүл юм байна. Мөн түүний танилцуулга бичлэг шилдгээр тодорч, авьяасын үзүүлбэр нь шилдэг 10-т шалгарсан бөгөөд финалын шалгаруултад манай мисс хамгийн эхний эгнээнд бүжиглэхээр болсон юм. Тэрбээр уран бичлэгийг бүжиг болон илбэтэй хослуулсан нь олны таашаалд нийцэж, ийн шилдэг 10-т багтсан сайхан мэдээг дуулгахад таатай байна. Түүний энэ үзүүлбэр “Дэлхий мисс” тэмцээний түүхэн дэх анхны илбийн үзүүлбэр юм.

Түүнчлэн “Miss World 2016” тэмцээн нь нийт 10 төрлийн шалгуур үзүүлэлтээр оноо өгч, шилдэг 25, шилдэг 10 миссийг шалгаруулна гэсэн. Үүнээс танилцуулга видео, мультмедиа болон авьяас төрлүүд нь хамгийн өндөр оноотой аж. Одоо манай мисс интернэт санал асуулгад түрүүлбэл финалын өдөр “ШИЛДЭГ 10-т” автоматаар орох юм байна.

Т.Гэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • 40 мянгатынхан (December 07, 2016 8:11:27 pm )

    ok

  • ЗОЧИН (December 08, 2016 9:33:32 am )

    ОК ОК

antalya rent a car