antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2016 3 comments

Шинэ нисэх буудалд 2.4 тэрбумаар цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулна

нийтлэсэн Admin

1e6b428590ea46b3d079d571f73e96472f6b9c7fМХЕГ-ын дарга Н.Цагаанхүү АНУ-ын Эрчим хүчний яамны Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, таслан зогсоох газрын дарга Лаурел Коттон, Төслийн тогтвортой хөгжлийн менежер Брюс Уаллис, АНУ-ын Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны газрын дарга Жон Б.МакДаниел тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2004 оны 1540 тоот тогтоолоор цөмийн, химийн, биологийн зэвсэг, тэдгээрийг тээгч хэрэгслийг төрийн бус субъектууд боловсруулах, үйлдвэрлэх, олж эзэмших, тээвэрлэх хэрэглэхийг дэмжихгүй байх, үй олноор хөнөөх зэвсэг бүтээхэд ашиглаж болох бараа бүтээгдэхүүн, эд зүйлсэд үндэсний хэмжээнд чанд хяналт тавихыг НҮБ-ын гишүүн орнуудад үүрэг болгосон билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 онд АНУ-д хийсэн айлчлалын үеэр “Цөмийн болон бусад цацраг идэвхт материалыг хилээр хууль бусаар зөөвөрлөхөөс сэргийлэх асуудлаар хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичигт хоёр тал  Вашингтон хотноо гарын үсэг зурсан.

Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын хилийн боомтуудад цацрагийн үүсгүүр, цөмийн материалыг илрүүлэх тоног төхөөрөмжийг суурилуулах, боловсон хүчин бэлтгэх, холбогдох засвар үйлчилгээ үзүүлэх зэргийг багтаасан техникийн тусламжийг манай улсад үзүүлэх болсон юм.

Энэ дагуу “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төсөл 2008 оноос 7 үе шаттай хэрэгжиж Монгол Улсын хилийн 15 боомтод цацрагийн хяналтын 80 төхөөрөмж суурилуулаад байна. Мөн цөмийн болон бусад цацраг идэвхт материалыг илрүүлэх, хоёрдогч үзлэг шалгалтанд ашиглах гар багажнуудыг нийлүүлсэн. Түүнчлэн МХЕГ, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Хилийн мэргэжлийн хяналтын хэлтэс, Хил хамгаалах, Гаалийн газруудын давхардсан тоогоор 300-гаад албан хаагчдыг гадаад, дотоодын сургалтад, тоног төхөөрөмжийг засвар үйлчилгээний сургалтад мэргэжлийн хяналтын улсын байцаагчид, аж ахуйн нэгжүүдийн инженер, техникийн ажилтнуудыг хамруулаад байна.

Төслийн хүрээнд АНУ-ын Эрчим хүчний яамнаас Монгол Улсад цацрагийн хяналтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон хүний нөөц бэлтгэх, засвар үйлчилгээ, суурилуулалтын зардалд нийт 31 сая америк долларын тусламж үзүүлсэн байна.

АНУ-ын Эрчим хүчний яаманд “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийг цаашид үргэлжлүүлэн Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудал болон бусад хилийн боомтуудад цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулах асуудлыг хоёр тал харилцан тохиролцоод байна. Уг төхөөрөмжийн өртөг 950 мянган ам.доллар буюу 2.4 тэрбум төгрөг юм. Үүнээс гадна төслийн хүрээнд хилийн боомтуудад 287 мянган ам.долларын өртөгтэй цацраг хэмжих гар багаж нийлүүлж байгаа юм гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • зочин (December 07, 2016 4:19:56 pm )

    Хэдийгээр үнэгүй тоног төхөөрөмж суурьлуулж буй ч заавал АНУ-ын шаардлагаар суурилуулж буй нь ойлгомжгүй байна. Ямартай ч хөхүүлэн дэмжээд байх асуудал биш байна. Далай ламыг айлчлууллаа л гэх, цөмийн инергэй холбоотой тээвэрл лтэд хяналт тавинаа л гэх, нүүрсээ хямдаар өгөө л гэх, татвар авнаа л гэх, гэтэл бидэнд тусгаар тогтнол гэж байна уу?

  • ШИНЭ ОН (December 07, 2016 4:30:18 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • Зочин (December 07, 2016 5:50:07 pm )

    Энэ төхөөрөмжийн хяналтын хэсгээр орсон бүх хүний зургыг автоматаар бичиж авах бөгөөд сервер нь АНУ-байдаг.Тэндээс МУ-ын хилээр хэн хэн орж гарч байгааг хянана гэсэн үг.Манай ихэнхи хил дээр байрлуулсан…

antalya rent a car